Малибу арал дээр Холливудын одод төрсөн өдөр тэмдэглэх, зугаацахаар ирдэг нь нууц биш. Саяхан л гэхэд жүжигчин Мел Гибсон тэнд болсон нэгэн үдэшлэг дээр телевизийн хөтлөгч бүсгүйтэй тун наалинхай бүжиглэж байгаад папараци нарын дуранд өртжээ. Грек цустай, хар үст бүсгүй энэ өдөр 34 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байжээ. Тэр үед уусан коктейлдээ халамцсан Мел төрсөн өдрийн эзэн бүсгүйтэй жинхэнэ секси бүжиг хийсэн байна. Мария бүсгүй хөтлөгч, сэтгүүлч, фотомодель гэдгээрээ АНУ-д багагүй алдаршсан нэгэн. Халамцуудаа ч тэр үү эсвэл далимдуулсан уу бүү мэд Мел бүсгүйн хөхөнд толгойгоо нааж, гуя, өгзгийг нь халуухнаар тэврэн бүжиглэсэн байна. WORD.MN А.Одсар
Ердөө дөрөвхөн сарын өмнө Леонарда Ди Каприо жүжигчин Блейк Лайвлигээс салсан. Гэтэл тэр удаан ганцаараа байж тэссэнгүй бололтой. Учир нь тэрээр Victorias Secret-ын сахиусан тэнгэрүүдийн нэг, урт хөлт Эрин Хатеринтай болзох болжээ. Тэд саяхнаас нью-йоркчдийн хэв маягаар цэцэрлэгт хүрээлэнгээр унадаг дугуйтай зугаалж, Манхэттений кафед тухалж харагдах болов. Ди Каприо урьдын адил найз бүсгүйгээрээ уурт хөлтэй, загварын төрхтэй, өндөр, шаргал үстийг сонгосон аж. WORD.MN А.Одсар
Москвагийн төв гудамжнаас холгүйхэн орших Эх орончдын цөөрмийн хажууд эр эм хоёр нугас дэгдээхэйнүүдийн хамт салхилж яваа дүр зураг папараццичдын дуранд ийнхүү буужээ. Тэд дэргэдүүр нь зөрөн өнгөрөх автомашинуудаас айлгүйгээр гарцгүй газраар зам хөндлөн гарч яваа нь энэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй