Налайхын автозамыг хэсэгчилж хаах асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө. Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн олон улсад гарсан цар тахалтай холбоотой автозамын гүйцэтгэгчБНХАУ-ынажилчид Монгол Улсад орж ирээд карантилагдаад ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Налайхын 20,9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийгдэнэ Мөн урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой. Ажлын явцад автозамыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн гэв. Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргээд тунелээр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийгдэнэ гэдгийг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал онцоллоо. Налайхын автозамыг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 25-ны хооронд хэсэгчилж хаах аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам-ыгНийслэлийн Засаг даргын А/1037 дугаар захирамжаар баталжээ. Уг журмыг бүрэн эхээр нь хүргэж байна. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ЖУРАМ Нэг.Нийтлэг үндэслэл 1.1.Энэхүү журам нь нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, Замын хөдөлгөөний дүрэмд заасан чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ-гээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна. 1.2.Энэхүү журамд заасан улсын дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт нь дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалтнуудын албан ажлын, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаарахгүй. Хоёр.Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулах 2.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын дугаар нь дараах тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /ажлын өдрүүдэд/ уг гарагуудад замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана. Үүнд:2.1.1.Даваа гарагт 1 ба 6-аар төгссөн;2.1.2.Мягмар гарагт 2 ба 7-оор төгссөн;2.1.3.Лхагва гарагт 3 ба 8-аар төгссөн;2.1.4.Пүрэв гарагт 4 ба 9-өөр төгссөн;2.1.5.Баасан гарагт 5 ба 0-ээр төгссөн; 2.2.Шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас гаргасан саналыг харгалзанбаяр, амралт, онц байдал, хөл хорио тогтоох үед замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр гаргана. 2.3.Дараах тохиолдолд Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас олгосон зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтаас тодорхой хугацаанд чөлөөлж болно. Үүнд:2.3.1.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах; 2.3.2.Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах; 2.3.3.Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш буюу нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх; 2.3.4.Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх; 2.3.5.Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан; 2.3.6.Дулаан, цахилгаан, усан хангамж, шуурхай ажиллагааны тээврийн хэрэгсэл, эмнэлэгийн зориулалттай бараа бүтээгдэхүүн түгээх; 2.4.Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтайгаар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийн хэрэгжилтэд цагдаагийн нэгж, алба хаагч хяналт тавьж, илэрсэн зөрчлийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ. Гурав.Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцуулах 3.1.Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл нь Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ-гээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож болно. 3.2.Цагдаагийн байгууллагаас тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулсан цуваа Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ-гээр зорчих тохиолдолд уг цуваанд явах тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг цагдаагийн байгууллагын бүртгэл, хяналт хариуцсан нэгжийн зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөн зохицуулах, хяналт тавих нэгж тодорхой хугацаанд цахим санд бүртгэнэ. 3.3.Замын хөдөлгөөний дүрэмд заасан Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ-гээр зорчих нийтийн үйлчилгээний автобус, троллейбус, суудлын такси болон Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн бүртгэл, судалгаа, мөн ажилчдын автобусны судалгааг гаргаж, тогтоосон буудал, чиглэлийг баталж, хяналт тавьж, чиглэлийн дугаар олгох ажлыг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар хариуцан зохион байгуулж, шаардлага хангасан тээврийн хэрэгслийн мэдээллийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлж бүртгүүлнэ. Дөрөв.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг шийдвэрлэх 4.1.Хууль, тогтоомжид заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон шийдвэрийн хэрэгжилтэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулан, зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. Тав.Бусад 5.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Эх сурвалж:Нийслэлийн Автозамын хөгжлийн газар
Маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно гэдгийгЦаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ сарын 8-ныбуюу маргааш оройны 20:00 цаг хүртэлх мэдээллээр Улаанбаатар хотодбагавтар үүлтэй,бороо орохгүй,салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байх аж. 2020оны есдүгээр сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр: 9 сарын 9,10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9 сарын11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9 сарын12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Харин салхи 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар, 12-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Мөн энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байхыг мэдээлэв.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болжээ. Улмаар нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт орох аж. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний: Ч:24Б ТЭЦ 4-3, 4-р хороолол-Гандан , Ч:73 Зунжин худалдааны төв ТЭЦ-4чиглэлүүдээр зорчих иргэд есдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү хэмээнНийтийн тээврийн үйлчилгээний газраасмэдээллээ. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ. Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ынЖижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй Шинэ Яармаг дэд төвийн В блокд 1000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн Монгол, Солонгосын хамтарсан ХАБ байгуулах чиглэлээр 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Улмаар БНСУ-ын Засгийн газрын холбогдох агентлагаас 2020 оны долдугаар сарын 08-ны өдөр Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв байгуулах төсөл шалгарсан тухай албан ёсны мэдэгдлийг ирүүлээд байна. Төслийн хүрээнд: - Стартапыг дэмжих мэдлэг олгох мөн холбогдох боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулан ажиллах хүрээнд энтрепренер боловсрол, хурдасгуур, инновацийн хүний нөөц, гарааны бизнес эрхлэгч нарыг Монгол, Солонгосын мэргэшсэн экспертийн баг хамтран хөгжүүлэх, - Монгол-Солонгосын бизнесийн орчинг сайжруулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож ажиллах хүрээнд мэдлэг, мэдээлэл мөн сайн туршлагыг солилцох, инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, түүний эргэх хөрөнгийг нэмэгдүүлэх, гарааны бизнес хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг хэрэгжүүлнэ. Ингэснээр, Монгол Улсад гарааны бизнесийн эрүүл экосистемийг бий болгох,ээлтэй хуульэрх зүйн орчинг цогцлоох ба НҮБ-ийн Тогтвортой Хөгжлийн Зорилт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын биелэлтийг хангах юм. НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй