АУТИЗМЫН ТУХАЙ ГАРЫН АВЛАГА

Хүүхэд Хоолоо өөрөө идэх, хувцсаа өөрөө өмсөх, болохгүй гэхээр больж, босоод Аяга аваад ир гэдгийг биелүүлэх нь зарим аутизмтай хүүхдүүдийн хувьд асуудал болж хувирдаг.Хүүхэд хөгжлийн явцад халбага юунд хэрэгтэйг, хувцас өмсөхгүй бол даарахыг, үгэнд орохгүй бол загнуулахыг өөрийн амьдралын явцад нэг бүрчлэн заалгахгүйгээр ойлгодог. Гэтэл аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн хувьд нийгэмд биеэ авч явах чадвар сул, дийлэнх харилцаанд орж чаддаггүй тул наад захын зүйлүүдийг нэг бүрчлэн заах шаардлагатай болдог. Иймд Монголын Аутизмын холбоо ТББ нь аутизмын хүрээний эмгэгийг таниулах, эрт илрүүлгийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн аутизмын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, аутизмтай хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийх зөвлөмжийг багтаасан гарын авлагыг орчуулан нийтийн хүртээл болгож байна. Канадын Аутизмын холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр уг гарын авлагыг Монгол хэлнээ орчуулсан бөгөөд М-Си-Эс Кока Кола ХХК-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр гарын авлагыг 1000 хувь хэвлүүлэн, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмч нарт түгээх болно.

ЭМЯ: Хоолойгоо зайлж хэвшээрэй

Эрүүл мэндийн яамнаас бэлтгэсэн хоолой зайлах зөвлөмжийг хүргэж байна.

ЭМЯ: Шинэ коронавируст халдварын үед сэтгэлзүйгээ хамгаалъя

Шинэ коронавируст халдварын үед сэтгэлзүйгээ хамгаалъя сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе. Аливаа гамшгийн үед хүн бүр эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахад бэлэн байх ёстой. Тиймээс хөл хорионд байгаа иргэдэд болон голомтод ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.