ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ: 2023 оны 02 сарын 06-ны өдрийн ТООН МЭДЭЭ
2023-02-07 09:46:00 Нийтлэгдсэн: Эрүүл мэндБүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хорхе Феррер Родригесийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Элчин сайд ноён Хорхе Феррер Родригес Монгол-Кубын харилцаанд эрүүл мэндийн салбар чухал байр суурь эзэлдэг уламжлалт салбар болохыг онцлон тэмдэглээд Кубын анагаах ухаан, ялангуяа биотехнологийн дэвшлээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, хуваалцах сонирхолтой байгаагаа илэрхийлж, тодорхой асуудлаар санал дэвшүүлэв. Тэрбээр Куба Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээг танилцуулж, түүнчлэн тус улсын биотехнологийн компаниудын хөгжүүлсэн вакцинуудын талаар мэдээлэл өгөв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинээр томилогдсон Элчин сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэхийн сацуу өнгөрсөн оны 4 дүгээр сард байгуулсан хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын Хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан чиглэлүүдээр хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх эрмэлзлэлтэй байгаагаа дахин нотлов. Дээр дурьдсан Санамж бичгийн хүрээнд хоёр улсын Эрүүл мэндийн яамд халдварт болон халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, анагаах ухаан, эм зүй, биотехнологийн судалгаа, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 цар тахлын дотоодын нөхцөл байдал хийгээд цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, нэн ялангуяа вакцинжуулалтын хамрагдалт, үр дүнгийн талаар танилцуулж, улмаар Эрүүл мэндийн яамд хоорондын анхны Зөвлөлдөх уулзалтыг энэ ондоо багтааж зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
ЭМЯ: 97 хүнээс халдвар илэрч, тав дахь хоногтоо нас баралт бүртгэгдсэнгүй
2022-03-15 10:27:19 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд ЭМЯ-наас КОВИД-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 97 хүнээс халдвар илэрч нас баралт бүртгэгдсэнгүй.
ЭМЯ-наас КОВИД-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 92 тохиолдол бүртгэжээ. Нас баралт бүртгээгүй байна.
ТӨВ АЙМАГ СҮҮЛИЙН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДСАН " ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ" НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2022-03-14 10:16:09 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийг дэмжих төв-ийг байгуулахаар 2021 оны 12 сард 350 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгдсэн ба 2022 онд суурин болон зөөврийн эхо, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, нүдний кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүд, ясны сийрэгжилт үзэх аппарат, тархины доплер, уян дурангийн иж бүрдэл, компьютер томограф, чих хамар хоолойн кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүд зэрэг 2 тэр бум 107.6 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Эрүүл мэндийн дэмжих төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлэх төв юм. Иргэд, үйлчлүүлэгчид тус төвд хандсанаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаж аливаа өвчлөлийг эрт илрүүлж, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна. Тусламж үйлчилгээний үндсэн чиглэл нь: - Хувь хүн, албан байгууллага, хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх - Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх өдөрлөг, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх - Төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх ,Эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, шинжилгээ өгөхөд тус тус чиглэгдэж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй