БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л. Дашиймаагийн мэдэгдэл

Миний бие хүүхэд, хүүхдийн бөөрний эмч мэргэжилтэй. Анагаах ухааны Доктор, клиникийн Профессор, хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жилтасралтгүйажиллаж байна. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт (Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв) ажиллаж байгаадБГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.БалдандугарБГДЭМТ-ийн салбар Хүүхдийн эмнэлэгт ирж ажиллах санал тавьсны дагуу2019 оны 12дугаарсараас ирж ажилласан. Тухайн үедтомуугийндэгдэлтихтэй, маш ихачаалалтайхэвтэн эмчлүүлэххүүхдийнтоо340 хүрч байсан үе. Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээгЭХЭМҮТ-ийн, дүүргийн эрүүл мэндийн төвийнхүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэхэд баримтлах журам, дүрмийгмөрдөн, мэргэжлийн хүрээнд шаардлага тавьжтусдүүргийнхэээмнэлгийн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахаар хичээн ажилласаар байгаа билээ. Үүний дүнд олон ажил гүйцэтгэж,хүүхэд эмчлэх эмчилгээ үйлчилгээ,аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисан орчин бүрдүүлж, ажиллагсдын ажиллах орчинболон өвчтөнүүдийн эмчлүүлэх орчингсайжруулсан. Илүү сайжруулах зорилтын хүрээнд мэргэжлийн шаардлага, стандартад нийцүүлэн ажилласаар байна. Бидний ажиллаж буй орчин ирээдүй, хойч үе болсон бяцхан иргэдийн маань энх тунх байдлыг хариуцлагатай сахин ажиллах шаардлага үргэлж тулгарч байдаг тул цаашид ч хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Гэсэн ч эдгээр зүй ёсны шинэчлэлтүүд, сайжруулалт шаардлагатай ажлууд заримхүнд таалагдахгүй байх тохиолдол гардаг. Тухайбүртзөвлөлдөж, сайжруулаад явдаг нь аль ч албан байгууллагынтөлөвшилдбайх шаардлагатай хэм, хэмжээ билээ. Тусламж үйлчилгээнд удаа дараа алдаа,дутагдал гаргасан эмч өчигдөр телевизээр уйлаад ярьжсуугаагхарлаа. Мөн эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдийн шинжилгээ авч шинжилдэг лабораторийн өрөөнд хууль бусаар нэвтэрсэн сувилагч маш хариуцлагагүй мэдэгдэл хийжээ. Дээрх хоёр ажилтан ажлын бус цагаар лабораторийн ажилтан тарсан үед лацтай лабораторийн өрөөний түлхүүрийг жижүүр түр амсхийх үедүүдэнд ажиллаж байсан туслах сувилагчаар авахуулан лацыг нь эвдэн орсон юм. Лабораторид байсан комьютерийг тодорхойгүй зорилгоорнээх гэж оролдсон зэрэг нь эмч, эрүүл мэндийн ажилтанд байж болшгүйбөгөөд эмчлүүлэгчдийн аюулгүй байдалд халдах гэж оролдсон үйлдэл юм.Олон хүүхдийн шинжилгээний дээж, хариубайгаалабораторитхууль бусаар, нууцаар нэвтрэх нь тэдний аюулгүй байдалд ч заналхийлж байгаа ёс зүйн алдаач гэж үзэх үндэслэлтэйбилээ. Энэ зохисгүй үйлдлийг Эрүүл мэндийн төвийн дотоод хяналт шалгаж,удирдлагын хурлааравчхэлэлцэнбайгууллагын дотоод журам зөрчсөн гэж үзээд журмын дагуу арга хэмжээ авсан бөгөөдтэднийгажлаасхалсан асуудал байхгүй.Тухайн ажилтнуудхурал дээругүйлдлээзөрүүтэйтайлбарлаж байсныгньхуралд байсан бүрэлдэхүүн сонссон. Миний бие өнөөдрийг хүртэл салбарынхаа эмч мэргэжилтнүүдтэй ёс бусаар харилцаж байсан удаагүй.Эрүүл мэндийн салбарынхаа стандартыг чандмөрдөжмөр зэрэгцэн ажиллаж яваа хамт олондоо хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ зохих ёсны шаардлага тавьсаар ирсэн. Хувь хүнийтөлөвшил, мэргэжлийн ёс зүйд маань хариуцлагатай байх, чадвартай байх, өөрийгөө үргэлж хөгжүүлэх шаардлага тавигддаг. Үеийн үед хамтран ажиллаж байсан удирдлагууд болон одоохамтран ажиллаж байгаа удирдлагаас ч дээрх шаардлагуудыг хатуу тавьсаарирсэн. Бидэнд хийх ажил их байна. ЯлангуяаКОВИД19 халдвар дэлхий дахинд пандемик болжбүх эрүүл мэндийн ажилтнууд өндөр хариуцлагатай байх ёстой үеирчхээдбайна. Алхам бүхэн хариуцлаганэхэжбайгаа энэ үед нэгэн дээвэр дор байгаахэрнээхэвлэл мэдээллийн хэрэгслээр олон хүүхдийн эрүүл мэндэд заналхийлсэн хариуцлагагүй, хуумгай мэдээлэл тарааж байгаад эмч хүний хувьд тун харамсалтай байна. Хэдий бидэнд дотоод асуудлууд өдөр тутам тулгардаг ч эдгээрийг аль болох шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэн ажилласаарирсэн. Яг одоо бид эмнэлэг дээрээ нярайн тасагбайгуулах ажлыгид өрнүүлжбайгаа бөгөөд эмч, сувилагчдаа нярайн чиглэлээр урчадварынсургалтадхамруулж байна.Дүүргийнхээ иргэдэд хүндрэлгүй, шуурхай үйлчлэх нярайн тасаг байгуулж нярайд үзүүлэх тусламж үйлчилгээнд анхааран бэлтгэл ажлууд хийгдэжбайгаа цаг завгүй энэ үед бид тус бүрийн ажилдаа хариуцлагатай байх нь чухал байна. Хүндэтгэсэн, БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л.Дашиймаа

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.