Эрүүлээр эрчимтэй турахад “Tenger Bella beauty” салон тусална

Олон жилийн туршлага, чадварлаг мэргэжилтнүүдээрээ Монголын гоо сайхны салбарт өөрийн нэрийг тунхаглаад байгаа TENGER BELLA BEAUTY салон хавар цагийн цогц үйлчилгээгээ санал болгож байна. Tenger Bella Beauty салон орчны тохижилт, эрүүл ахуйн шаардлага хангасан стандарт үйлчилгээгээ ижил төст бусад газруудаас ялгарах давуу талтай бөгөөд тус салоны гоо заслын технологичид мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлдгээрээ хэдийнээ олны танил болсон байдаг. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, тохилог тансаг орчныг эрхэмлэдэг бүсгүйчүүд маань Tenger Bella Beauty салоноор үйлчлүүлээд гарахад сэтгэл ханамжийг үнэхээр төгс мэдэрдэг ажээ. Tenger Bella Beauty салоны мэсгүйгээр арьс өргөж чангалах, хөгшрөлтийн эсрэг Ultera hifu 3 аппарат болон эрүүлжүүлэн турааж алжаал тайлах үйлчилгээ бүсгүйчүүдийн сэтгэлд ихэд нийцдэг. ТУХАЙЛБАЛ, ЭРЧИМТЭЙ ЭРҮҮЛЖҮҮЛЭН ТУРААХ АППАРАТЫГ ТАНИЛЦУУЛЪЯ. Та 10 хоногийн багцад орсноор: - Бүх төрлийн таргалалтын 1 шатыг ХАЙЛУУЛЖ задална. - Турж, төрсний дараах унжиж суларсан арьс гэдсийг чангална. - Алжаал ядаргаа тайлж эрүүлжүүлнэ. - 10 хоногт 3 сар дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээний өөх, целлюлитийг биеэс эрүүлээр гадагшлуулна. Дээрх тураах аппаратаар үйлчлүүлсний дараа эргэж таргалахгүй бөгөөд цаашид турсаар байдаг онцлогтой. Tenger Bella Beauty салоноос Та дараах үйлчилгээг ямар ч мэсгүйгээр хийлгэх боломжтой. Үүнд: Лазер эмчилгээ: Сэвх толбо, хацрын улаан, нүхжилт Дерма эмчилгээ: Батгашилт, сэвх толбо, арьсны өнгө сэргээх Шивээс: Хөмсөг контур, уруул Эрүүлжүүлж галбиржуулан тураах аппарат: Хөх өгзөг өргөх Сормуус, маникюр болон бусад үйлчилгээ ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ /Өвөл, хавар, зун, намар дөрвөн улиралд хийлгэх боломжтой/ Арьсны өнгө сэргээж, залуужуулна, арьс нүхжилт, батга, сэвх , нөсөө толбо, хацрын улайлт, илүүдэл үс ургалтыг зогсоох(хөл, гар, суга, бикини ) үйлчилгээ V LINE илүүдэл унжсан арьс чангална, эмзэг мэдрэг арьс хэвийн болгох, арьсыг гэрэлтсэн тунгалаг толигор болгох АРЬС ЧАНГАЛАХ LIFTING АППАРАТ Энэхүү аппарат нь арьс татах гоо сайхны мэс ажилбартай ижил үр дүнтэй бөгөөд өндөр нягтралттай хэт авиан тусламжтайгаар эд эс сэргээн, унжиж суларсан арьс, булчинг өргөж чангалан, үрчлээ арилгаж, нүүрний хэлбэрийг V хэлбэртэй болгон арьсанд Гиалурон, коллаген идэвхжүүлж толигор булбарай арьстай болоход тусална. АРЬС ЭМЧИЛГЭЭ /DRP MICRONEEDLING/ Энэхүү аппарат нь арьс чангалах, батга, нүхжилт, толбо, үрчлээ, арьсны язралт, сорви арилгах үйлчилгээтэй. Арьсны гүнд Америкийн DRP Аппаратны тусламжтайгаар 100% гиалуроны хүчлийг шингээж өгснөөр арьсны коллагеныг дахин сэргээж арьсыг эрүүлжүүлэн залуу, толигор, булбарай гэрэлтсэн мэтболгоно. Японы залуужуулах массажны гайхамшигт үйлчлэлийн ид шид нь нас, насны эмэгтэйчүүдийн сонирхлыг ихэд татдаг бөгөөд булчин чангаруулж, арьс өргөн, торгомсог зөөлөн болгож, залуужуулдгаараа давуу талтай. Уг массажны гол онцлог нь мэдрэлийн цэгүүдэд хүрч үйлчилснээр хөгшрөлтийн шинж тэмдгийн эсрэг хийгддэг. Биеийн алжаал ядаргаа тайлагдаж, цусны эргэлт сайжран, арьс өнгөлөг толигор болдог. Улмаар хүний биеийн биологийн идэвхт цэгүүд сэргэж, эд эрхтэн, организмын тогтолцоонд нөлөөлж залуужуулах үйлчилгээтэй. Нүүр, хүзүү, цээж, дал мөр, гар, хөл хамрагддаг массаж /Америкт үйлдвэрлэгддэг Le meiux brend-ын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг/ Дашрамд дурдахад, зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүд маань ч гоо сайхандаа анхаарч тав тухтай тансаг орчинд, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай үйлчилгээнд орох боломжтойг дуулгахад таатай байна. Хэрэв хайртай дотнын хүндээ юу өгөхөө мэдэхгүй, үнэтэй цагаа дэмий үрэн бэлэг хайж байгаа бол та эргэлзэх зүйлгүйгээр Tenger Bella Beauty салоныг зориорой. Тус салоны Эрхийн бичиг хамгийн тансаг, хамгийн зөв бэлэг байх болно. Tenger Bella салонд урьдчилан цаг авах Утас: 80660000 Хаяг: ХУД 11-р хороо, Маршалын гүүрний баруун талд Тэнгэр велла хотхон 116-1 тоот.

БИЧИЛ УУРХАЙЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД 7 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЗҮЙЛС ХАНДИВЛАЛАА

Дэлхий нийтийг хамарч хүн бүрийн сэтгэлийг түгшээсэн цар тахалтай Монголчууд тун амжилттай тэмцэж байна. Дотооддоо сайн урьдчилан сэргийлж, гадаадаас ирсэн халдвартай хүмүүсээ эмчлээд эхнээс нь гаргаж байна. Төр засгаас мэргэн шийдвэрүүд түргэн гарч хэрэгжиж байгаа гэвэл маргах хүн гарахгүй биз. Энэ хэцүү бөгөөд нөр их ажлыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам манлайлан гүйцэтгэж байгаа билээ. Зөвхөн дээрх байгууллагууд гэлтгүй төрийн бусад байгууллагууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс дор бүрнээ сахилга хяналт сайтай байгаагийн үр дүн нь өнөөдөртөө нөгөө айхтар өвчин Монголд тархаагүй байна. Хэцүү цаг үед Монголчууд нэгдэн нягтарч, бэрхшээлийг даван туулж болдгийн нэгэн жишээ ч гэж хэлж болно. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд байгууллага хувь хүмүүс чадах чадахаараа хандив тусламж өгцгөөж байгаа билээ. Өнөөдөр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нийт бичил уурхайчдынхаа хандивыг Эрүүл мэндийн яаманд гардууллаа. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан бичил уурхайчид хандив цуглуулж аюулт өвчин тахлын үед ард түмнээ энх тунх байлгах гэж нойр хоолгүй зүтгэн, өндөр зохион байгуулалттай, хичээнгүй нягт хөдөлмөрлөж буй эмнэлгийн байгууллагынханд хэрэгцээт зүйлсийг худалдан авч өгсөн байна. Эмнэлгийн байгууллагуудын ачаалал их байгааг харгалзан агаар цэвэршүүлэгч 14ш, бичил уурхайчин эмэгтэйчүүдийнхээ оёсон 2000 амны хаалт, нэг удаагийн бээлий 1000ш, нийт 7 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалд гардуулан өглөө. Хандивласан агаар цэвэршүүлэгчээс 4 ширхгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд, 4 ширхгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болон бусад эрүүл мэндийн байгууллагууд, тусгаарлах төвд олгох юм. Тус холбооноос хэрэгжүүлсэн бичил уурхайгаас өөр ажлын байранд шилжих хөтөлбөрийн хүрээнд оёдлын цехтэй болсон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн оёсон амны хаалтуудыг нийслэлийн эмзэг бүлгийн иргэд, зорилтот бүлгийн хүүхдүүдэд мөн хандивын аян зохион байгуулан тараахаар ажиллаж байгаа юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас гаргасан хоолны зөвлөмж

#COVID-19!!! ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА /ДЭМБ/-ААС ГАРГАСАН ХООЛНЫ ЗӨВЛӨМЖ Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна. Шингэний хэрэглээ: Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах Өөх, тосны хэрэглээ: Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх Транс тос хэрэглэхгүй байх Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах Мах, махан бүтээгдэхүүн: Халуун шөлтэй хоол идэх Өндөг Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх Жимс, хүнсний ногоо: Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх Гурил, гурилан бүтээгдэхүүн: Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах Сүүн, сүүн бүтээгдэхүүн: Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.