Дэлхийд хамгийн үнэтэй 5 машин

Дэлхийд хамгийн үнэтэй зарагдаж байсан 5 машины талаарх мэдээг хүргэж байна. 1. Koenigsegg Trevita $2.21 сая 2. Bugatti Veyron 16.4 Grand Sport $2 сая 3. Pagani Zonda Cinque Roadster $1.8 сая 4. Lamborghini Reventn Roadster $1.56 сая 5. Lamborghini Reventn $1.42 саядоллараар тус тус зарагдаж байжээ.

ФОТО: Каннын кино наадмын УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛ

Каннын кино наадам 72 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн Каннын кино наадмыг Мексик улсын найруулагч Алехандро Гонсалес Иньярритугаар ахлуулсан олон улсын найман шүүгч шүүх аж. Мөн найруулагч Жим Жармушийн The Dead Dont Die нэртэй зомбитой аймшгийн кино уг наадмынг нээж байгаа. 72 дахь удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 14-25 хооронд зохион байгуулагдана.

Трансжендер Б.Солонго ээлжит нүцгэн зургаа дэлгэв

Трансжендер хэмээн нэрлэгддэг хүйсийн шилжилт хийлгэсэн хүмүүсээс олонд хамгийн их танигдсан нь трансжендер Б.Солонго. Хэн ч харсан царай зүс, бие хаа сайтай тэрээр телевизийн нэвтрүүлэг хөтөлж, реклам сурталчилгаанд хүртэл тоглоод амжсан. Цахим хуудсандаа нэлээд идэвхтэй ханддаг Трансжэндер Солонго энэ удаад дагагч олондоо нэгэн сюрприз барьсан нь өөрийнхөө нүцгэн зурагаа нийтэлжээ. Ер нь түүнд студид нүцгэнээр зурагаа даруулаач гэсэн санал нэлээд ирдэг гэнэ лээ. Ингээд түүний зургаас хүргэе.

ЖҮЖИГЧИН СТИВЕН СИГАЛ “LUMINARY AWARD” БУЮУ “ГЭРЭЛТ ОД” ХЭМЭЭХ ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЖЭЭ

Холливудын алдарт жүжигчин, кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын шашинтан, Ренбүүчи Стивен Сигал Батсүхийн Эрдэнэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд багагүй хугацааг үдэж байна. Тэд албан ёсоор хуримлалгүй явсаар 2009 онд гэр бүл болжээ. Тэгвэл Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал LUMINARY AWARD БУЮУ ГЭРЭЛТ ОД хэмээх шагналын анхны эзнээр тодорчээ. Уг шагналыг жүжигчин залуу хүртээд тун удаагүй байгаа бөгөөд түүний гэргий үзэсгэлэнт монгол эмэгтэй Б.Эрдэнэтуяа энэ тухайгаа өөрийн нүүр номонд хуваалцжээ. Тэрээр: Бидэн хоёр Малайз улсын засгийн газрын урилгаар алдарт Борнео арал дахь Саравак мужийн Күчин хотод 2 жил тутам зохион байгуулагддаг Зүүн Азийн Олон Улсын Кино Фестивальд хүндэт зочноор оролцоод ирлээ. Ханийн минь дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмэр, бүтээл зүтгэлийг нь үнэлж, кино урлаг, тулааны урлагаар дамжуулан түмэн олныг гэрэл гэгээ, сайн сайханд үлгэрлэн дагуулсан хэмээн сайшааж, Luminary Award буюу Гэрэлт Од хэмээх шагналын анхны эзнээр өргөмжлөн шагнасныг энд хуваалцахад таатай байна. Сайхан ханьдаа баяр хүргэж, саарыг ямагт ялан дийлж, саруул ухаанаар үргэлжид дагуулж, сайн сайхны түүчээ мөнхөд байж, саран наран мэт олныг үүрд гийгүүлж явахын дэлгэр сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье! Husband and I had the pleasure to be the guests of honor for the AIFFA 2019 (ASEAN International Film Festival and Awards) in Kuching, Sarawak, Malaysia. My husband became the first person to receive the Luminary Award from this festival for his devotion and contribution to the world of film making, and for leading people in the path of light, compassion and wisdom through movies, music, martial arts and philanthropy. I would like to congratulate my husband in all of his great achievements in life and wish him to always be that great man that he is, who triumphs over evil, casts light on darkness, brightens and guides the way for all to reach happiness and harmony through wisdom, love and compassion. хэмээн бичжээ. Ингээд хосуудынхаа гэрэл зургуудаас толилуулж байна.

Хөтлөгч С.Халиунаа экстрим спортоор дэлхийд хүчээ сорино

C1 телевизийн хөтлөгч, сэтгүүлч С.Халиунаа экстрим спортоор хичээллэдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх. Ууланд алхдаг, адирдаг, түргэн урсгалт голын завиар хичээллэж хоёр дахь удаагаа дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа гээд л. Телевизийн их ажлын хажуугаар спорт тэр дундаа экстрим спортоор хичээллэж мэргэжлийн тамирчин болсон байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийн өгүүлжээ. Экстрим спорт сонирхдог хүсэл сонирхлоороо нэгдсэн 9 хүний бүхэлдэхүүнтэй байгуулагдаж байсан Монголын Раффтингын холбооныхон аялалдаа гарахад бэлэн боллоо.2013 оноос хойш Монгол улсдаа Раффтинг хэмээх түргэн урсгалт голын завины төрлийг хөгжүүлсээр ирсэн хамт олон маань Австрали улсад зохион байгуулагдаж байгаа Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна. 2018 онд Япон улсад зохиогдож байсан Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцож байсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байсан.Японы Раффтингын холбооныхон Монгол улс анх удаа оролцож байгаад баяр хүргээд ирээдүйн хүчтэй өрсөлдөгчид гэж харж байна гэж хэлэхийг сонсох сайхан байсан. Миний амьдралын аяллын сайхан түүхүүдийг бичилцэж байдаг энэ хамт олноороо бахархдаг. Олон ч аялалд бид хамт явжээ. Энэ удаа Дэлхийн аваргын тэмцээнд явах болсондоо туйлын баяртай байна. Хэдийгээр багийн спортыг дэмжинэ гэж хэлдэг ч тодорхой хэдхэн спортыг түлхүү дэмждэг нь жаахан тиймхэн л санагддаг. Шинэ тутамд хөгжиж байгаа спортын төрлүүдээ дэмжээд яваасай л гэж хүсдэг. Тэглээ гээд бид зүгээр суугаагүй. Энэ спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.Монгол улсын минь нэр 2 дахь удаагаа Дэлхийн аваргын тэмцээнд бичигдэх нь ээ. Дараа дараагийн тэмцээнийг дэмжин ажиллана гэсэн компаниуддаа баярлалаа. Бидний зарим нислэгийн зардлыг ивээн тэтгэж байгаа МИАТ компанидаа баярлаллаа. Би нь С1 телевиз рүүгээ мэдээлэл байнга явуулж байх болно гэжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.