Барак , Мишель хоёр хуримласныхаа 20 жилийн ойг тэмдэглэв

Барак болон Мишель Обама нар хуримласныхаа 20 жилийн ойг тохиолдуулан Twitter-ээр дамжуулан бие биедээ баяр хүргэжээ. Ерөнхийлөгч Барак Обама 20 жилийн тэртээ би хайраа олж хамгийн сайн найзтайгаа гэрлэсэн билээ. Ойн баяр хүргэе, Мишель минь гэж Twitter-ээр баяр хүргэснээс гадна хуримынхаа гэрэл зургийг нийтэлсэн байна. Ерөнхийлөгчийн гэргий Мишель хариуд нь 20 жилийн ойн баяр хүргэе, Барак минь. Өдөр бүр ер бусын сайн анд нөхөр, эцэг байдагт чинь баярлалаа. Би чамд хайртай хэмээсэн байна. Барак Мишель Обама нар 1992 оны 10 дугаар сарын 3-нд гэрлэжээ. Тэд 1998 онд мэндэлсэн Малия, 2001 онд мэндэлсэн Наташа гэдэг хоёр охинтой. Барак Обама 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон агаад өдгөө улиран сонгогдохоор нэр дэвшээд байгаа билээ.

 Б.Баяндэлгэр ахдаа 108 га газар өгчээ

Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэртэй холбоотой бараан мэдээлэл тасрахаа байлаа. Солонгосчуудад газар зарж, их хэмжээний авлига авахыг завдсан хэргээр АТГ-т шалгагдсан, төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан, иргэдийн ЭМД-ын мөнгөнөөс хэдэн зуун тэрбумаар нь завшсан гэх мэт хэргүүд нь намжаагүй байтал өөрийн ойрын хамаатны ах, Эрчим хүчний дэд сайд асан Т.Энхтайванд 108 га газар хууль бусаар олгосон гэх шинэ баримт дэлгэгдлээ. Басхүү дүүдээ дөрвөн айлын газар олгох захирамж гаргасан гэх мэдээлэл ч байна. Дашрамд дурдахад, Т.Энхтайван нь Налайхын уугуул нэгэн бөгөөд нэгэн үе дүүргийн Засаг даргаар, 2004 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Мөн Цоглог хангай ХХК-ийн ерөнхий захирал байсан аж. Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 0.07 га газраа өмчилж авч чадаагүй жирийн иргэн олон байхад эрхэм Засаг дарга ийнхүү ах, дүүдээ хэдэн зуун га-гаар нь газар олгоод сууж байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ? Сүүлийн үед элдэв хэл ам, хэрэг төвгөөс нэр нь салахаа байсан Б.Баяндэлгэр албан тушаалдаа удаан тэсэхгүй гэдгээ мэдээд эрх мэдлээ ашиглан өөрийн хүмүүсээ харж үзсэн шиг үзэж, өгөх юмаа өгсөн өгье гэж шийдсэн юм биш биз.

 А.Сүхбат аваргын залуу эхнэрийн хайрлаж байсан залуу

Хүний амьдрал гэдэг баян. Ялангуяа хэзээ ч хаашаа ч яаж ч эргэж магадгүй учраас тааж тааварлахын аргагүй байдаг. Даян аварга А.Сүхбатын гурав дахь эхнэрээр тодорч, түүний үр хүүхдийг гаргаад байгаа Нийслэлийн 97-р сургуулийг төгссөн Н.Гарамханд багаасаа спортын гимнастикаар хичээллэж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцсон бөгөөд 15-н насандаа спортын мастер цол хүртэж, 2009 онд гимнастикийн төрлөөр Монголын тав дахь ОУХ мастер цол хүртсэн түүнээс 21 насаар дүү бүсгүй бий. Олимпод оролцох хүсэлтэй хэмээн өдөр тутмын нэгэн сонинд ярилцлага өгч байсан Н.Гарамханд гэгч энэ жаахан бүсгүй А.Сүхбат аваргатай учирахаасаа өмнө Солонгост сурдаг оюутан залуутай хайр сэтгэлийн холбооотой байсан гэнэ. Залуу хосууд бие биенийхээрээ орж гардаг, хамтдаа амьдарна гэж мөрөөддөг, эцэг эх нь ч тэдний харьцааг сайн мэддэг байсан учраас А.Сүхбат аваргын энэхүү амрагийн явдалд олон хүн дургүйцэж байгаа аж. Ялангуяа хайртай охиноо аваргад алдсан залуу сэтгэл санаагаар унаж, тун хэцүү байдалтай байсан хэмээн олон хүн ярьж байх юм. Ирээдүйтэй, сайн тамирчин, бас өөрийн гэсэн зорилготой тодорхой амжилтанд хүрсэн охиноо өөрөөсөө 21 насаар ах урьд нь амьдрал зохиож явсан эртэй хэлхээ холбоотой болж үр хүүхдийг нь гаргах болсонд А.Сүхбат аваргын шинэ хадмууд тийм ч таатай байгаагүй нь мэдээж. Н.Гарамханд бүсгүй блог хөтлөж, харь газар суугаа хайртай залуудаа захидал бичиж, хамтдаа авахуулсан зурагнуудаа цахим ертөнцөд нийтлэж байсан нь өнөөдөр олны анхаарлыг татаж байна. Тэрбээр http://garamkhand.blogspot.com хаяг нээж, өөрийнхөө тухай, аав ээж, хайртай залуугийнхаа тухай, бас түүндээ бичсэн захидлуудаа хоёр жилийн өмнө дэлгэн тавьжээ. Гэртээ байхдаа хайрыгаа бодоод үргэлж ганцаарддагаасаа би хэзээ ч ичдэггүй. Хайраа чи минь надад заяасан хамгийн сайхан бэлэг. Яагаад ч юм чинийхээ тэвэрт байх тэр үед л би илүү тайван байж, яагаад ч юм чамайгаа хөтлөх тэр үед илүү их жаргалтай байж, үргэлж л чамтай холбоо барьж байх нь миний аз жаргал юм. Өглөө сэрэхдээ чамайгаа хайж, орой унтахдаа сэрвэлзэж байна. Үүрд зүрхэнд минь шигтгэсэн хайрын эзэн бол чи хайраа. Чи минь намайг харж тайтгардгийн адил миний нүд чамайг харж л байвал мишээж, чамаас үнэртэх үнэр хамарт минь цоргиж л байвал дурласаар... Ганцаардсан үед минь дуу хоолой чинь намайг тайтгаруулдаг. Жинхэнэ дулаахан хайраас гэрэл цацарч, жинхэнэ сэтгэлийн илчлэлээс амлалт гэрэлтэж, жинхэнэ итгэл дундаас эргэлт буцалтгүй шийдвэр гардаг. ....Миний хайр, энэ царай муутай намхан хайр. Гэхдээ би хайрыгаа сайн хүн гэж боддог. Тэгээд ч би түүндээ их хайртай. Тэр минь Солонгост сурдаг. Тэр надтай сууна гэж ярьдаг юм. Тэдний аав ээж нь намайг мэддэг. Аав нь надад Аавдаа санаа тавьсанд баярлалаа гэж хэлж байсан. Бид хоёр их юм төлөвлөж байгаа. Сайн сурч, гоё ажилд орж, бас сайхан байранд хамтдаа амьдарна гэж мөрөөддөг. Posted by Garamkhand at гэсэн халуун дулаан үгтэй захидлууд нь одоо ч түүний блогт хадгалагдаж байна.

Баянхонгорынхон гишүүнийг нь зурагтаар гаргасангүй хэмээн ТВ-ийн зураглаачдыг шүүхэд өгнө

УИХ-ын гишүүн болсон Д.Ганбатын тухай мэддэг хүн бараг байхгүй юм шиг байгаа юм. Д.Ганбат гэнээ тийм гишүүн байдаг юм уу хэмээн хотынхон болон бусад аймгийнхан гайхахад Баянхонгорынхон үнэхээр уурладаг болжээ. Иймд гишүүнийг нь алгасч зураг авдаг, үг хэлэхээр нь телевизээр харуулдаггүй зураглаач, сэтгүүлч нарыг шүүхэд өгсөн ч яадаг юм. Манай муу гишүүний эрхийг зөрчиж байна хэмээн гомдоллох болжээ. Учир нь сонгосноосоо хойш Баянхонгорчууд гишүүнээ телевизээр ганц хоёр удаа харснаас гадна УИХ-ын танхимд хаана суудгийг нь ч мэддэггүй аж. Ядаж байхад чуулган энэ тэр дээр үг хэлж байхыг нь нэг ч удаа хараагүй. Бас захын сумдынхан царай зүсийг нь мартаад нэрнээс нь өөр юм ч санахаа байжээ. Зарим нь манай гишүүн сонгогдоод сэтгэл нь амарчихсан юм болов уу хэмээн жаахан сэжиглэж эхлээд байгаа ч сурагтай. Хүний эрхийн хороооны дарга болсон л гэнэ. Энд тэнд хүний амьд явах эрх зөрчигдөж олон тооны осол аваар болж байхад ядаж хүний урманд ган ч хийсэнгүй. Эсвэл юм хум ярьсныг нь бас л муусайн сэтгүүлч, зураглаач нар тоогоогүй бололтой.

Сүлдтэй хамт дуучин Амина аваарт оржээ

Тэдний биеийн байдал хүнд байна МҮОНРТ-ээр нэг хэсэг олны хүртээл болж, шуугиулж байсан Тусгай салаа киноны гол баатар Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймаг руу уран бүтээлийн ажлаар явж байгаад аваарт орсон тухай харамсалтай мэдээлэл хэвлэлээр түгэх болжээ. Тэгвэл жүжигчин Сүлдтэй UBS телевизийн зохион байгуулдаг Universe best songs наадамд амжилттай оролцсон, дуучин Амина хамт явж байсан гэнэ. Сүлд, Амина нараас гадна бас нэг дуучин явж байсан аж. Тэдний биеийн байдал таагүй байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг дэх Цэргийн төв Госпитальд хэвтэн эмчлүүлж байна. Харин унаж явсан машины тухайд саарал өнгийн prius-20-той давхиж байжээ. Энэхүү pruis-20 нь Сүлдийнх юм байна. Тэрбээр ихэд хурдтай явж байсан болохоор хоёр, гурав өнхрөөд машин нь базсан цаас шиг болсон гэнэ. Хоёр дуучин машиндаа үлдэж, өнхрөх явцад Сүлд цонхоороо гарч, 50 метрийн зайд шидэгдсэн байна. Ийм ноцтой аваарт орсон ч Сүлд амьд гарсан нь том аз завшаан гэж ойр тойрныхон нь ярьж байна лээ. Юутай ч Сүлд, Амина нартаа хурдан эдгэж, эрүүл болоод уран бүтээлдээ эргэн орохыг хүсэн ерөөе.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.