Ц.Нямдорж сайдын хоёр хүү төрийн зардлаар гадаадад сураад иржээ

Уг нь Монгол Улсын Үндсэн хуулинд хүн бүр адил тэгш эрхтэй гэж заасан хуулийн заалт бий. Гэвч харамсалтай нь Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжихээ болиод удаж байна. Тиймээс энэ заалтын оронд Монголд сайд дарга, хөрөнгө мөнгөтэй хүмүүс давуу эрхтэй, тэдэнд хууль үйлчилдэггүй, бас тэд илүү сурч боловсрох эрхтэй гэсэн заалт оруулах цаг болсон бололтой. Монголд дээд боловсрол үнэтэй болж, жирийн иргэдийн хүүхдүүд сурч чадахгүй гацаанд ороод удаж байна. Тиймээс ч чинээлэг баячууд, эрх мэдэлтнүүд үр хүүхдээ өндөр төлбөртэйгээр гадаадад сургадаг гэсэн ойлголт газар авсан. Тэд мөнгөтэй учраас хаана ч хүүхдээ сургах боломжтой гэж бүгд л ярьцгаадаг. Тэгвэл энэ ойлголт хэтэрхий өрөөсгөл аж. Учир нь эрх мэдэлтнүүд хүүхдээ сургахдаа өөрөөсөө бус төрийн сангийн зээл нэртэй татвар төлөгч нарын мөнгөөр сургаж, өөрсдөө санаа амар амьдардаг бололтой. УИХ-ын эрхэм гишүүн Чимэдийн Сайханбилэг АНУ-ын Вашингтоны их сургуульд Эрх зүйч мэргэжлээр Төрийн сангийн зээлээр сураад ирсэн. Мань эр сургуулиа төгссөнөөс хойш УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдсон учраас түүнтэй ярих зүйл байхгүй. Тэгвэл шударгаараа алдартай Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Анхбаяр хэмээх том хүүгээ Шинэ Зеландад Викториягийн их сургуульд Эрх зүйч мэргэжлээр сургажээ. Тэгээд ч болоогүй бага хүү Нямцэвээнийгээ ОХУ-ын ДЯЯ-ны сургуульд мөн л Төрийн сангийн тэтгэлгээр сургасан байна. Харин тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Баясгалан хүү Баянбатыгаа АНУ-ын Колорадогийн их сургуульд олон улсын эрх зүйч мэргэжлээр мөн л татвар төлөгч нарын мөнгөөр сургаж байна. Эрхэм гишүүн Бат-Эрдэнэ охин Нямбаярыгаа АНУ-ын Колорадогийн их сургуульд олон улсын эрх зүйч мэргэжлээр сургаж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж том охин Уянгахишигийгээ ХБНГУ-ын Бонны их сургуулийн эрх зүйн ангид улсын зардлаар сургажээ.Үүнээс гадна УИХ-ын дарга Дэмбэрлийн хүү Нямцэрэн Истерн Кентаки их сургуульд, харин Цагдаагийн Ерөнхий газрын дарга асан Д.Сандаг-Очирын охин Хишигбаяр АНУ-ын Хойд Вирджинийн их сургуульд бизнесийн удирдлагаар сурч байна. Тэдний төлбөрийг бас л татвар төлөгчдийн халааснаас гаргажээ. Өнөөдөр шударга ёсыг мандуулна хэмээн УИХ-д сууж байгаа эрхэм гишүүд ч бас энэ тэтгэлэгээс хоцорсонгүй. Эрхэм гишүүн Батцэрэгийн хүү Эрдэнэбадрах Мельбурнийн их сургуульд эрх зүйчээр сурдаг аж. Харин УИХ-ын дэд дарга Логийн Цог хүү Ганболдыгоо АНУ-ын Калифорнийн олон улсын их сургуульд явуулжээ. Эрх мэдэлтэй, танил талтай сайд дарга нараас гадна асар их хөрөнгө, мөнгөтэй баячууд хүртэл төрийн сургалтын сангаас хишиг хүртэж байна. Тэдний нэг нь Наран трейд хэмээх асар том дэлгүүрийн эзэн, Монголын тэргүүн баячуудын нэг С.Болдхуяг. Тэрбээр охин Хулангаа АНУ Нью-Йоркийн их сургуульд илгээжээ. Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны захирал, хэд хэдэн банкинд том хувьцаа эзэмшдэг, нэртэй банкеруудын нэг Мэдрээ ч бас түүнээс хоцорсонгүй. Мэдрээгийн хүү Мөнхөө АНУ-ын Бридждпортын их сургуульд бизнесийн удирдлагаар сурч байна. Уг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулдаг нэртэй. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг гэж ярьдаг ч энэ шалгалтанд танилгүй бас мөнгөгүй бол хичнээн ч сайн дүн үзүүлээд нэмэр байдаггүй гэсэн иргэдийн гомдол байдаг. Харамсалтай нь тэдний энэ гомдол хий хоосон хардлага биш байжээ гэдгийг дээрхи баримт өөрөө нотлож байна.

"Номин талст"-ын Хаянаагийн хайрын бэлгэдэл

Урлагын салбарын сайхан хосуудын нэг бол яах аргагүй дуучин Хаянаа гэр бүл. Хоёулаа дуучид тэднийхэн гэр бүлээрээ аялах дуртай бөгөөд саяхан тэрээр гэргийтэйгээ Итали улсаар аялаж байгаад иржээ. Ингэхдээ тэд өөрсдийн хайрынхаа бэлгэдэлийг бөгжинд мөнхөлжээ. Хос бөгж үүрдийн хайрыг илтгэдэг бол,өөрсдийн нэрсээ шивүүлсэн хайрын бөгж нь үүрд тэдний хайрыг халуун байлгах биз ээ.

Их аварга Д.Дагвадорж өнөөдөр 32 нас хүрч байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвардорж өнөөдөр 32 нас хүрч байна. Төрсөн өдрийн баярт нь зориулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкны албан хаагч, ажилтнууд нь бялуу бэлэглэсэн бөгөөд түүнийг нь Д.Дагвадорж ээж Х.Пүрэвбадамаараа хуваалган, иджээ. Харин түүнд хүү нь 32 сарнай бэлэглэж, урт удаан наслахыг ерөөсөн аж.

НИТХ-ын тэргүүлэгч Л.Наранбаатар, Г.Пунцагбалжир асны эхнэр И.Эрдэнэцэцэг нар хүн дарамталжээ

АН-аас НИТХ-д нэр дэвшин итгэл хүлээн сонгогдсон ИТХ-ын тэргүүлэгч гишүүн нийслэлийнхний итгэлийг хөсөрдүүллээ. Түүний сувдаг сэтгэлээс болж 98 айл халуун ус, дулаангүй өвөлжих болоод байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн нэг Л.Наранбаатарын үүсгэн байгуулж, удирддаг Асар өргөө компанитай холбоотой маргаан үүсээд байгаа юм. Асар өргөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин бизнесийн түншээсээ их хэмжээний мөнгө нэхэж дарамталжээ. Асар өргөө ХХК-ийн эзэн, НИТХ-ын тэргүүлэгч Л.Наранбаатар 2010 оны 8 сарын 6-нд Тэргүүн чансаа ХХК-ийн анхлан авсан дулааны техникийн нөхцөл дээр хамтран дулааны шугамаа татахаар гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор 58 сая төгрөг хоёр талаасаа гарган дулаанаа татсан байна. Гэтэл тус дулааны шугам Асар өргөө ХХК-ийн доод хонгилоор явдаг нь сувдаг Л.Наранбаатарын сэтгэлийг хөдөлгөсөн байна. Манай хонгилоор шугам явж байгаа тул танайх 150 сая төгрөг өг. Өгөхгүй бол дулааныг чинь хаана хэмээжээ. 2011 оны 11-р сарын ид хүйтнээр П.Энхмөнх гэгч бөхчүүдийн хамт дулааны шугамыг огтолж, тус хонгилыг 150 сая төгрөгөөр худалдаж авахыг шаардаж Тэргүүн чансаа ХХК-ийн удирдлагыг дарамталжээ. УБДС ХК-наас батлагдсан зургийн дагуу хийгдэж Улсын комисс хүлээн авсан барилга учраас УБДС ХК-ийн диспетчерийн албанаас хүмүүс ирж шаардлага тавин дахин холбуулсан байдаг байна. Маргаан өрнөж байтал өөр нэгэн компани дундуур нь орж ирсэн байна. Асар өргөө ХХК нь Их өргөө ХХК-ийн охин компани аж. Тиймээс том нь багыгаа хамгаалах ёстой гэж үзсэн бололтой Их өргөө гэгч том компанийн Ерөнхий захирал И.Эрдэнэцэцэг маргаан дундуур орж иржээ. И.Эрдэнэцэцэгийг манай уншигчид Мон Эрдэнэ ХХК-ийн захирал Г.Пунцагбалжир асны эхнэр гэдгээр нь танина. Харин бөхчүүдтэй ирж шугамыг нь огтолж, дарамталдаг хүн бол Г.Пунцагбалжир асны хүү Энхмөнх. П.Энхмөнхийг ер нь хүн дарамталдаг гэсэн яриа гадуур байдаг юм билээ. Тэгсэн харин энэ нь үнэн болж таарсан байна. Тэргүүн чансаа ХХК-ийн хүмүүс эдгээр үл бүтэх нөхдийг Л.Наранбаатар, И.Эрдэнэцэцэг нар илгээсэн гэж Тэргүүн чансаа-гийнхан батлан хэлж байна. Гэрээний үүргээ зөрчинө, мөнгө нэхнэ, эцэст нь шантаажилна. Асар өргөө, Их өргөө компаниудын удирдлагуудын арга барил нэг иймэрхүү байна. Ийм явуургүй бодолтой хүмүүст итгэж хамтран бизнес хийдэг хүн байдагт гайхах нэгэн байна. УБДС ХК-иас Л.Наранбаатарын Асар өргөө ХХК-д 2012-09-11-ний өдөр албан шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл 98 айл халуун ус, дулаангүй байсаар байна.

Т.Буяндэлгэр хүү, охин хоёроо  Т.Баясгалангаас гарсан хүүхдүүдтэй уулзуулахыг зөвшөөрдөггүй

УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр хоёр хүүхдийнхээ ээж Буяндэлгэрээс сүр дуулиантай салж, шүүхэд өргөдөл гаргаж, өмч хөрөнгөө хувааж байсан тэр өдрөөс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Д.Батбаяр гэр бүлийн амьдрал зохиож, хоёр ч хүүхдийн аав болж, төрд хүртэл зүтгэж байгаа. Гэвч түүний алдаа, оноог анхын эхнэр нь одоо хүртэл уучилж чадахгүй байгаа гэнэ. Нэг хэсэг японд ажиллаж амьдарч байсан Буяндэлгэр бүсгүй монголд ирж, сурахын хажуугаар жижигхэн бизнес эрхлэж байгаа. Гэхдээ тэр хүү, охин хоёроо аавтайгаа уулзахыг нь, ялангуяа дуучин Баясгалангаас гарсан хүүхдүүдтэй уулзуулахыг зөвшөөрдөггүй аж.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.