Х.Баттулгын мөрөөдлийн хөлөг

УИХ-ын гишүүн Х.Баттулгын мөрөөдөл нь Чингис хаан хэмээх нэртэй люкс ангиллын машин. Тэрбээр цахим ертөнцийн найз нартайгаа мөрөөдлийнхөө тухай хуваалцаж, Facebook-ээр санал солилцсон юм. Чингис хаан-ы анхны хувилбар ийм байж болно хэмээгээд логоны хамт цомогтоо багтаажээ. Тэрбээр мөрөөдлөө биелүүлэхийн тулд Тоёота компанид саналаа хүргүүлээд байгаа юм билээ. Машины логоны санаагаа Оросын найруулагч С.Бодровын Монгол киноноос олсон гэсэн. Хоёр гартаа сэлэм бариад довтолж байгаа баатрыг энэ лого төлөөлж буй юм. Түүний эчнээ танилуудын олонх нь амжилт хүссэн бол, нөгөө хэсэг нь машины загварыг өөрчлөх талаар саналаа хэлсэн байна билээ.

.Бадар-Ууган цахиур хагалж мэдэх нь

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган номын дуу сонсч байна. Гэхдээ тэрээр эрх зүйн мэдлэгээ дээшлүүлье гэж бодсон уу нэгэн хуулийн сургуульд сурч байгаа аж. Хаана сурч буйгаа одоогоор нууцалсан тэрээр ажил, сургууль, гэр гэсэн маршруттайгаар дөрвөн жилийг элээх гэнэ лээ. Assa.mn

Линдсэй Лохан хүн дайрчээ

2012-09-20 13:07:23 Нийтлэгдсэн: Шар мэдээ
 Линдсэй Лохан хүн дайрчээ

26 настай жүжигчин Линдсэй Лохан өчигдөр Нью-Йорк хотод баривчлагдсан байна. Тэрээр Dream зочид буудалд очихоор 2010 оны Porsche Cayenne SUV машинаа унаж яваад явган зорчигчийн мөргөсөн аж. 34 настай эрэгтэйг мөргөж унагасныхаа дараа Линдсэй машинаа гарч иржээ. Тэрээр зорчигчоос зүгээр эсэхийг асуусны эцэст машинаа зогсоолд байрлуулаад зочид буудалруугаа орсон байна. Харин түүнийг өчигдөр шөнө 2.25 цагт шөнийн клубээс гарч явахад Нью-Йоркын цагдаа нар ослын газрыг орхиж явсан хэргээр баривчилжээ. Линдсэйд мөргүүлсэн эрэгтэй өвдгөндөө хүнд гэмтэл авч Беллевуй эмнэлэгт хүргэгдсэн байжээ. Жүжигчинд ямар шийтгэл хүлээлгэх нь одоогоор тодорхойгүй байна. Д.Идэр

 Боссууд бэл, миссүүд бүл нэмж байна

Сүүлийн үед хаа сайгүй алтны, нүүрсний, ховор элментийн орд газрууд шинээр нээгдэж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийсэн боссууд тун бийлэгжүү загнацгаах болжээ. Тэд эрх мэдлийн хувиралалт харж, шинэ бизнесээ улам өргөжүүлэхийг санаархаж байгаа. Тэгвэл монголын миссүүд бүл нэмж, саяхан л олны хэл амны бай болж байсан сайхан хүүхнүүд намба сууцгааж байна. Уул уурхайн шинэ баячуудын нэг Ганбаяр гэгч залуутай хамтын амьдралаа эхлүүлээд байгаа загвар өмсөгч, топ модель Д.Пүрэвсүрэн амаржиж охин хоёр дахь охиныхоо зулайг үнэрлэжээ. Үүнээс гадна Дэлхийн миссийн тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг гаргаж явсан мисс, загвар өмсөгч Б.Гантогоо Гурван гал эмнэлэгт нярайлж хүүтэй болсон байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.