Жүжигчин Н.Мөнхсоёлын бүтээл “Шумка” IPTV-д орлоо

Жүжигчин Н.Мөнхсоёлкино урлагт шинэлэг өнгө төрх нэмэхээр өөрийн найруулсан анхны бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Инээдмийн адал явдалт Шумка бүтээл Монголын шилдэг, шинэ залуу уран бүтээлчидболон Солонгос жүжигчин тоглосноороо онцлогтой болжээ. Бүтээлийн зохиолыг нь жүжигчин Н.Мөнхсоёлбичиж, найруулаад зогсохгүй өөрөө тоглосон нь түүнийхичнээнчадварлаг уран бүтээлч болохыг илтгэж байна. Найруулагчийн хувьд анхны бүтээл гэхэд чамбай болсон бөгөөд жүжигчдийг өөр төрхөөр харуулахыг зорьсон болох нь трайлерээс харагдана. Шумка бүтээл энэ сарын 2020 оны 12-р сарын 24-ныөдрөөсIPTV-д орсон.Амралтын өдөр гэр бүл, найзуудаараа үзэхэд тохиромжтой уг бүтээлийг үзэж дархлаагаа дэмжээрэй.

УИХ-ын гишүүн Н.Учралын бие сайжирч байна

УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн улмаас сүүлийн сард чуулганы хуралдаанд оролцоогүй билээ. Түүний биеийн байдал маш хүнд, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Энэ талаар түүний эхнэр Ч.Сэлэнгэ өчигдөр анх удаа олон нийтэд мэдээлэв. Тэрбээр Гэр бүлд минь эрүүл энхийг хүсэж байгаа Монголын ард түмэндээ баярлалаа. Ханийн минь бие өдрөөс өдөрт сайжирч байна. Алтан гартай эмч нартаа баярлаж байна гэжээ.

“The Hu” хамтлаг "Golden play button" шагнал хүртжээ

Чингис хаан одонт The Hu хамтлаг Youtube-д нэг сая subscribers-тай болж, Golden play button шагнал хүртжээ. Тус хамтлаг Sad but True буюу Гунигтай ч үнэн дууг өөрсдийн хэв маягт тохируулан шинэчилж дуулснаар төд удалгүй iTunes store-оос хамгийн их татан авсан шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлсэн билээ. Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлж эхэлсэн билээ. Дээрх дууг алдарт Металлика хамтлаг 1992 онд анх гаргасан байдаг. Түүнчлэн домогт Металлика хамтлаг тэдний дуулснаар фэйсбүүк, твиттерт хуудастаа онцолжээ. The Hu хамтлаг өнгөрсөн оны есдүгээр сард Gereg цомгоороо Billboard чартыг тэргүүлж, түүхэн амжилт гаргасан билээ. Тухайн үед Монгол хамтлаг, Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ыг тэргүүлсэн нь анхны тохиолдол байв.

“The Hu” хамтлагийн шинэ дуу шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ

Чингис хаан одонт The Hu хамтлагийн шинэ дууг iTunes store-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ. Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлсэн байна. Алдарт Металлика хамтлагийн 1992 онд анх гаргасан Sad but True буюу Гунигтай ч үнэн дууг өөрсдийн өвөрмөц хувилбар болгон Монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэдний шинэ уран бүтээлийг домогт Металлика хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудаснаа онцолжээ. The Hu хамтлаг өнгөрсөн оны есдүгээр сард Gereg цомог Billboard чартыг тэргүүлж, түүхэн амжилтыг гаргаж байсан билээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.