Монгол кино дэлхийн баримтат киноны фестивалиас шагнал хүртжээ

Монгол найруулагч Л.Номингийн Хүрд нэртэй бүтээл баримтат киноны дэлхийн хамгийн том, нэр хүндтэй наадам болох The International Documentary Film Festival (IDFA)-иас шагнал хүртжээ. Монгол Улсад жилээс жилд өсч байгаа амиа егүүтгэх үзэгдлийг хөндсөн энэ баримтат кино нь фестивалийн уралдаант хэсэгт сонгогдож, Дунд хэмжээний баримтат кино-ны төрөлд нэр дэвшин, тэргүүн шагнал авсныг уран бүтээлчид дуулгалаа. Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо болдог уг фестиваль 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд нээлтээ хийж, Хүрд киноны дэлхийн нээлт энэ сарын 21-нд болсон ажээ. Хүрд баримтат киноны хөгжмийг ардын язгуур урлагийн Домог хамтлагийн морин хуурч Д.Шинэцог зохиожээ. Цар тахлын улмаас энэ жилийн наадамд биеэр оролцохоос гадна онлайн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл 250 гаруй баримтат киног үзэгчдэд онлайнаар толилуулах гэнэ. Дашрамд сонирхуулахад найруулагч Л.Номин нь ард түмэндээ Залуу жанжин хэмээн алдаршсан БНМАУ-ын баатар, хурандаа, генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн зээ охин юм.

Жүжигчин Женнифер Лопес цомгоо нүцгэн зургаараа чимэв

Өдгөө 51 настай дуучин Женнифер Лопес In The Morning синглийнхээ хавтсанд нүцгэн зургаа нийтэлжээ. ЖеЛо инстаграм хуудсандаа зургаа оруулж, Гэнэтийн бэлэг. Албан ёсны хавтасны зураг гэж бичсэн байлаа. Желогийн биед түүний сүйт залуу Алекс Родригесийн бэлэглэсэн бөгжнөөс өөр зүйл байсангүй. Хосууд хуримаа энэ жил хийх гэж байсан боловч цар тахлын улмаас хойшилсон билээ. Дашрамд дуулгахад гэрэл зургийг алдарт зурагчин Мерт Алас авчээ.

Жүжигчин М.Цэрэндолгор “Хотулун гүнж”-ийн дүрд тоглож байна

Шүүдэр продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл Хотулун гүнж уран сайхны киноны анхны тизер цацагдаж эхэллээ. Тэгвэл өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж хэмээн алдаршсан Хотулун гүнж-ийн дүрд загвар өмсөгч, жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа аж. Хотулун гүнжийн дүрийг Оросын Театр урлагийн их сургуулийг төгссөн, залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа бол Ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг нар ажиллаж байна. Кино нээлтээсээ жилийн өмнө анхны танилцуулгаа түгээж байгаа нь Монголд анхны тохиолдол юм. Хотулун гүнж кино төсөлд Мобиком корпораци, шинэ үеийн VOO аппликэшн хамтран ажиллаж байна. Дашрамд дурьдахад, Хятадын Мулан киног дэлхийн томоохон хэвлэлүүд хурцаар шүүмжилж, үлгэр домог биш үнэн бодит түүхт хүн, Чингис хааны үр удам Хотулун гүнжийн тухай бүтээл хийсэн бол амжилтанд хүрэх байсан гэж мэдээлсэн юм. Мөн Netflix компани Марко Поло цувралд монгол гүнжийн дүрийг Солонгосын жүжигчин Клаудиа Ким бүтээсэн ч ихээхэн шүүмжлэл дагуулж байсан билээ.

Дуучин Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи” тоглолт болно

Аялгуут тансаг ардын дуу нь хүмүүний бие, дотоод сэтгэлийг ариусгах шидтэй бол өөрийн дуулах донж маяг, намба төрх, хоолойн нарийн торгон нугалаа цохилго, мэдрэмжээрээ ардын дуугаа аргадан, амилуулан дуулдаг Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, дуучин Б.Алтанжаргал уран бүтээлийн хоёр дахь бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ толилуулах гэж байна. Урт түүхийн домогт дуунууд Уяхан хөгжмийн зөөлөн аялгуу Уран хоолойн ганган шаглааг Зөвхөн дэргэдээс нь хүртэх тансаг мэдрэмжийг төрүүлэх Тэнгэрийн салхи Ардын дууны тоглолт Корпорэйт Конвеншн Центр-т 2020 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд 19.00 цагаас тоглоно. Уг тоглолт Chillout буюу байгалийн чимээ, зөөлөн хэмнэл бүхий тайван уур амьсгалыг бүрдүүлсэн, бүрэн хэмжээний амьд тоглолт юм. Б. Алтанжаргалын дуулахыг сонссон хэн бүхэн тал нутаг, ижий аав, амраг хайртай бүхэндээ очсон мэт мэдрэмжийг авч, гэгэлзэн, гуниглан, догдлон, жаргаж сонсдог билээ. Тоглолтонд үндэсний хөгжмийн Жонон хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, этник бүжгийн Даанс лаб хамтлаг, уртын дуучин Л.Баяржавхлан нар оролцож байна. Тоглолтын Ерөнхий ивээн тэтгэгчээр Ай энд Жи Интернейшнл ХХК, дэмжигч байгууллагаар Корпорэйт Хотел энд Конвеншн центр, Талын эзэнХХК, E Студи, Хөхүүр айраг зоог, Хуяг брэнд, Намнаа клуб, Лимитлес рекордс тустус ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг7711-8844, 8855-8810, 9990-9192утаснаас болонwww.altanjargal.comцахим хуудаснас авна уу. Харин тоглолтын тасалбарыгhttps://www.ticket.mn/event/983/болон1900-1800дугаараар захиалан авах боломжтой.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.