Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ

Өмнөд Солонгосын алдарт кино найруулагч Бун Жүн Ху Оскарын шагнал хүртсэн Шимэгч киноныхоо үргэлжлэл буюу дараагийн ангийн зохиолыг бичиж дуусгаснаа зарлажээ. Шимэгч кино нээлтээ хийсэн даруйдаа олон улсад ашиг орлогоороо тэргүүлж, шилдэг найруулагчийн академийн шагналд найруулагчаа хөтөлсөн билээ. Бун Жүн Ху шагналаа гардан авсныхаа дараа киног үргэлжлүүлэх нэг ч биш, хоёр санаа бий хэмээн ярьсан юм. Тэрбээр тэрхүү хоёр санааныхаа нэгийг кино зохиол болгон бичээд дуусгажээ. Тухайлбал, Бун Жүн Ху Directors Cut нэвтрүүлэгт оролцож байхдаа киноныхоо үргэлжлэлийн тухай хуваалцжээ. Тэрбээр өмнө нь хэлж байсан хоёр санааныхаа нэгийг солонгос хэл дээр, нөгөөг нь англи хэл дээр бичиж буй бөгөөд үүний тулд тархиа хоёр тийш салган ажиллуулах амаргүй байна хэмээн ярьжээ. Ямартай ч тэрхүү хоёр зохиолын нэг нь бэлэн болсон аж. Бун Жүн Ху Солонгосын кино урлаг аймшгийн болон адал явдалт төрлийг авьяаслаг хослуулдгаараа алдартай. Ялангуяа миний киноны төрлийг тодорхойлоход бэрх байдаг. Миний англи хэл дээр бичиж буй кино зохиол 2016 онд болсон бодит явдлаас сэдэвлэсэн драм төрлийнх болох шинжтэй байна. Гэхдээ чухам ямар төрөлд багтаахыг нь би бичиж дуусгаж байж л харах болно. Ямартай ч киноны үйл явдал хагас нь АНУ-д, хагас нь Их Британид өрнөх бололтой байна хэмээн ярьжээ. Эх сурвалж:UNILAD

ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА

СассексийнгүнХарриболон түүний гэргийМеганнар удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах талаарх албан ёсны мэдээлэл бямба гарагт цацагдсан байна. Өдгөө 36 настайХунтайжХарри, 39 настайМеганнарын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэлдээ Арчиудахгүй том ах болно гэдгийг онцолжээ. 2018 онд хуримаа хийсэнХарриболонМеганнарын анхны хүүхэд ньАрчиюм. Хосууд энэ үйл явдалд тун баяртай байгааг тэдний хэвлэлийн төлөөлөгч мэдээлэлдээ дурдсан байна. ХунтайжХарридээд тал нь хоёр хүүхэдтэй л болно гэдгээ нэг бус удаа хэлж байжээ. Хосууд 2020 оны эхээр Их Британийн хааны гэр бүлийн гишүүнчлэлээс татгалзсан юм.

Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ

Олон улсын жудо бөхийн холбоо буюу IJF World Tour-ээс зохион байгуулагддаг тэмцээнүүдэд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хамгийн олон медаль хүртсэнээр Гинессийн номонд бичигджээ. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сараас 2019 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэлх тэмцээнд дараах амжилтыг үзүүлжээ. Тодруулбал 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл буюу нийт 35 медаль хүртсэн нь түүхэн амжилт болсон байна. М.Уранцэцэгт Монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. Нийтэлсэн:У.Баярсайхан

“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ

The Hu хамтлагийн залуус Английн алдарт Metal Hammer сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ. Тус сэтгүүл нь 1986 онд гарсан бөгөөд нэг дугаар нь 60 мянган ширхэг хэвлэгддэг гэнэ. Тэдний гарсан дугаар өнөөдрөөс худалдаанд гарч байгаа аж.

"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ

Монгол айл бүрийн шинэ жилийн баярыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн Баярын мишээл хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш Улаанбаатарын мөнгөн шөнө баярын цэнгүүнийг төв талбайд уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран51 жилийн түүхтэй Баярын мишээл шинэ жилийн баярын нэвтрүүлгийн Улаанбаатарын мөнгөн шөнө - Баярын мишээл 2021 тусгай дугаарыг маргааш буюу энэ сарын 31-ний 22:00 цагт МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, Монголын мэдээ, MNB спорт суваг болон Mongolian National Broadcaster фэйсбүүк хуудсаар улс орон даяар хүргэнэ. Улаанбаатарын мөнгөн шөнө Баярын мишээл 2021 тусгай нэвтрүүлгийн уран бүтээлчдийн багт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад залуу баг хамт олон хуваарилагдан зохиолоо шинэлэг хэв маягаар боловсруулж, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж ашиглан мөн Улсын онцгой комиссоос гаргасан заавар чиглэлийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллалаа. Тодруулбал, МҮОНТ-ийн Студи 600-д зохиомжит тайз засаж, хамгийн сүүлийн үеийн босоо болон шалны лед дэлгэц, лазер гэх мэт гэрлүүдээр тоноглон, 30 гаруй уран бүтээлчийн сор болсон уран бүтээлүүдийн зураг авалтыг Red болон Sony FS7 камераар хийж, өнгө гэрэл, дуу дуугаралтын өндөр чанартай шинэ жилийн баярын тусгай контентыг бэлтгэн эрхэм үзэгчдийнхээ баяр дээр баяр хөөр нэмэхэд бэлэн боллоо. Нийтэлсэн:Т.Болор-Эрдэнэ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.