Хар өнгийн хөхний даруулга, дотоожинд дуртай хүүхнүүд эрчүүдийн элдэв секс туршилтанд нэн дуртай, бэлгийн таашаал амсах нь хамгийн дээд жаргал гэж тооцдог аж. Тэд секст эрх тэгш байхыг хүсдэг гэнэ. Хөх өнгө:Хөх өнгийн дотуур хувцас өмсөх дуртай хүүхнүүд хавьтагч эрийнхээ идэвхи, бэлгийн чадавхид ихэд найдаж буйг илтгэж байгаа хэрэг аж. Ийм дотуур хувцас өмсдөг хүүхнүүд секст илэн далангүй байж чаддаггүй зориг муутай байдаг гэнэ. Цагаан өнгө:Цагаан бол хамгийн түгээмэл тархсан ямар нэг онцлох шинж тэмдэггүй өнгө юм. Ихэвчлэн онгон охид болон сексийн амтанд хэт ороогүй хүүхнүүд цагаан өнгийн дотуур хувцсанд дурладаг гэнэ. Мөн цагаан өнгийн дотуур хувцас нь ихэмсэг ааш арашингийн илрэл ч болдог гэнэ. Улаан өнгө:Улаан өнгө нь маш хүчтэй сэрэл хөдөлгөгч юм. Улаан өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд галзуурсан мэт дурлаж, маш тачаангуйгаар удаан хугацаагаар хамтдаа сексийн жаргал эдлэхийг хүсэмжилдэг гэнэ. Ногоон өнгө:Ногоон өнгө нь сексийн хувьд маш уйтгартай өнгө аж. Гол төлөв ганц бие ганихарсан хүүхнүүд ийм өнгийн дотуур хувцас өмсдөг гэнэ. Ногоон өнгө нь ердөө ганц нэг удаа хавьтах сонирхлыг илэрхийлдэг байна. Хүрэн өнгө:Хүрэн өнгө нь ихээхэн бараан өнгө юм. Хүрэн өнгийн дотоож өмссөн хүүхнүүд секст тийм ч дуртай биш гэнэ. Магадгүй секс түүнд сэтгэхүйн дарамт болж байж ч болох. Ийм өнгийн дотуур хувцас ховор байдаг. Хэрэв хүрэн өнгийн дотоож зориуд сонгож авсан бол тэр бүсгүй хайр энхрийллийг хүсэж буйн шинж ажээ. Тэд ойртож хавьтахаас илүү янаглан, илж таалуулах дуртай юм байна. Шар өнгө:Шар өнгө нь сексийн хүчтэй харьцааг илэрхийлдэг. Шар өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд өөрсдийгөө хуурсан эрчүүдэд маш дургүй аж. Тэд хайртай эрийнхээ зүрхийг зөвхөн өөрөө л бүрэн эзэмдэхийг хүсдэг гэнэ.
6:00 8:00 цаг Эмэгтэй: Дөнгөж сэрсэн ч секс хийн ханамж авахад бэлэн байдаг. Цусан дахь зүүдний даавар буюу мелатонин багасаж биеийн дулаан ихэсдэг. Хэрэв загас наадуулахыг хүсвэл эмэгтэйгээ бүрэн сэрэхийг хүлээж, бүү яараарай. Эрэгтэй: Жинхэнэ секс хийх цаг. Бэлгийн даавар буюу тестостерон дээд зэргээр ялгарч дур хүсэл төрж маш мэдрэмтгий болсон байна. 8:00 -10:00 цаг Эмэгтэй: Нойрноосоо бүрэн сэрсэн тул загас наадуулахад бэлэн. Баяр хөөрлийн даавар буюу эндорфин ихэссэн байна. Эрэгтэй: Зан билэг нь хөдөлсөн байна. Тестостерон багасаж хэвийн хэмжээндээ очсон тул цүнхээ аваад ажил руугаа явсан нь дээр. 10:00 12:00 цаг Эмэгтэй: Бэлгийн таашаалыг маш сайхан авч чадна. Ямар ч төрлийн секст бэлэн. Эрэгтэй: Өөрсдөө санаачлага идэвх гаргах нь бага. 16:00 18:00 цаг Эмэгтэй: Бэлгийн дур хүсэл нь унана. Бүр үнсэлт, тэврэлтээс хүртэл тээр шаах нь бий. Ажлын ачаалал их байна. Эрэгтэй: Өдрийн ачаалал буypax тул загас наадуулах хэрэгтэй болдог үе. 18:00 20:00 цаг Эмэгтэй: Чихээрээ дурладаг үе нь тул эрчүүд гоо сайхан, зан аалийг нь сайтар магтаж өгвөл ашигтай. Эрэгтэй: Ямар ч чадвар бас сонирхолгүй байна. Зөвхөн хоол унд, зөөлөн буйдан л нүдэнд нь харагддаг. Биеийнх нь бүх хүч чадал нь хоолоо боловсруулан шингээхэд зориулагдана. 20:00 22:00 цаг Эрэгтэй, эмэгтэй хоёулаа сексийн идэвх сэргэж давхацдаг сайхан цаг. Дэмий сул өнгөрөөхөд харамсалтай. 22:00 00:00 цаг Эмэгтэй: Шөнө болж цусан дахь мелатонин ихэссэн тул нойр нь хүрч бие нь суларна. Хэдийгээр бэлгийн дур хүсэл нь багасдаг ч зөөлхөн үгс, халуухан тэврэлтэнд дуртай хэвээрээ. Эрэгтэй: Бүх бие нь суларсан байдаг. Гэсэн ч өдрийн үлдэгдэл энерги, эрч хүчээ сексэнд зориулахад бэлэн байдаг.
Мэргэжлийн эмч нарын гаргаж ирсэн зүйл болохоор зөвхөн хандуулна. Хааш нь хандуулах вэ гэхээр мэргэжлийн эмч рүү. Харин мэргэжлийн эмч яг юу болоод байгааг нь шинжилгээ, судалгаа энэ тэр хийсний дараа тодруулна. Асуулт нь тун энгийн ядаад байх юмгүй. Аль болох зөв хариулахыг хичээгээрэй. Асуулт 1. Бэлэг эрхтэн тань хөвчирсөн үед цаашид буулгүйгээр хөвчирсөн чигтээ байна гэх итгэл хэр байдаг вэ? А.Маш бага-1 Б.Бага-2 В.Дунд зэрэг-3 Г.Өөндөр-4 Д.Маш өндөр-5 Асуулт 2. Бэлгийн дур хүслийг тань өдөөх үед үүссэн хөвчрөлт цаашид бэлиг эрхтэнийг үтрээ рүү хийхэд хангалттай байх нь хэр олон бэ? А. Сексийн идэвх огт гаргадаггүй-0 Б. Хэзээ ч хангалттай байгаагүй, эсвэл тун цөөн удаад хангалттай байсан-1 В. Тун цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2 Г. Заримдаа. Тавин хувьд нь-3 Д. Олонтаа. Тавин хувиас хавьгүй олон тохиолдолд-4 Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5 Асуулт 3. Хурьцлын үед бэлиг эрхтэнээ үтрээ рүү хийсний дараа хөвчрөлтөө алдалгүй хэвээр байлгаж байсан тохиолдол хэр олон бэ? А. Бэлгийн хавьтал хийх гэж оролддоггүй-0 Б. Тун цөөн, эсвэл огт үзээгүй -1 В. Цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2 Г. Заримдаа. Тавин хувьд нь-3 Д. Олонтаа. Тавин хувиас олон тохиолдолд-4 Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5 Асуулт 4. Хурьцлын үед хөвчрөлтөө хавьтал дуусах хүртэл алдалгүй барьж байх танд хэр хэцүү байдаг вэ? А. Бэлгийн хавьтал хийх гэж оролддогүй-0 Б. Дэндүү хэцүү-1 В. Ихээхэн хэцүү-2 Г. Хэцүү-3 Д. Бага зэрэг хэцүү-4 Е. Хэцүү биш-5 Асуулт 5. Бэлгийн хавьтал хийх гэж оролдох болгонд, эцсийн үр ямар байхаас үл хамаараад таашаал таашаал авдаг уу? А. Бэлгийн хавьтал хийх гэж оролддоггүй-0 Б. Бараг үгүй, эсвэл огт үзээгүй-1 В. Цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2 Г. Заримдаа. Тавин хувьд нь-3 Д. Олонтаа. Тавин хувиас хавьгүй олон тохиолдолд-4 Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5 Тайлал Таны цуглуулсан онооны нийлбэр 21, эсвэл түүнээс байгаа байгаа бол хөвчрөх үйл ажиллагаа алдагдаж эхэлсний шинж тэмдэг байна гэсэн үг. Тиймээс та уролог эмч, андрологич эмчид хандан үзүүлж мэргэжлийн зөвлөгөө авахад илүүдэхгүй байх. Хөвчрөлийн үйл ажиллагаа алдагдах гэхийг хар ярианд бэлгийн сулрал гэж яриад сурчихсан байдгийг та лав санаж байгаа байх. Өөрөөр хэлбэл 21-ээс бага оноо авах тусам эвгүй шүү.
Өдөр бүр уулзаж, болзож, завдал л гарвал цугтаа хонодог байсан ч хамтдаа амьдарна гэдэг ямар болохыг та төсөөлөө ч үгүй байгаа. Ямар ч байсан та хоёрын харилцаанд тодорхой өөрчлөлтүүд гарах нь үнэн, тэдний зарим нь эерэг, зарим нь сөрөг байх болно. Та юунд бэлэн байх ёстой вэ: Та хоёр хоёулаа өөр хурдтай гэдгийг сана Та магадгүй түүнтэй хамт амьдарснаар илүү дотно байж, хамтдаа хийнэ гээд чадаагүй байсан зүйлсээ амжуулна гэж бодож байгаа. Гэхдээ зөвхөн гарахдаа бэлдэхдээ л та түүнээс өөр хурдтай гэдгээ мэдэрнэ. Хамт удаан амьдраад ирэхээр аливааг илүү түргэн гүйцэтгэдэг нэг нь бүх зүйл дээр бачимдаж эхэлдэг. Харин арай удаан хийдэг нь нөгөөхөө гүйцэх гэсээр залхдаг. Хэдий энэ жижигхэн асуудал мэт боловч, танд хамгийн их тээр болж болох юм. Урьд нь та хоёр хамтдаа хийнэ гэж төлөвлөсөн зүйлээ хэсэг хугацааны дараа хийдэг байсан бол, одоо хамт байгаа гэдэг шалтгаанаар тэр дор нь бодож байснаа биелүүлэхийг хүснэ. Гэтэл нэг өдөр та шөнийн цэнгээний газар ормоор санагдсан ч, хайрт чинь ядраад байж болно. Энэ мэтчилэн хүссэнээр чинь болохгүй зүйл олон бий. Гэхдээ тэглээ гээд шантрах хэрэггүй, та зүгээр л хүн бүр өөр өөрийн гэсэн хурд, тэнхэл бий гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Өмнөхөөсөө секс хийх нь багассан мэт санагдана Гэвч үнэндээ тийм биш юм. Та хоёр хамт хонох бүртээ секс хийдэг байсан. Гэхдээ тэр нь долоо хоногт 2 эсвэл 3 байдаг байсан. Харин одоо бол та хоёр шөнө бүрийг хамт өнгөрүүлж байна. Тиймээс зарим шөнүүдэд зүгээр л амрахыг хүсэх нь зүй хэрэг. Тиймээс секс хийлгүй өнжих шөнүүд урьдынхаасаа олширно. Тэр албаар таны уурыг хүргэх гээд байгаа юм шиг санагдах болно Тэр оймсоо орныхоо доогуур хийж орхих зуршилтай байж. Харин та бүх оймсийг нэг шүүгээнд эмх замбараатайхан эвхээтэй байгаасай гэж хүсдэг. Энэ талаараа ч түүнд хэлнэ. Гэхдээ сурсан занг яаж сураар боож болох билээ. Энэ мэтчилэн гэр ахуйн асуудлын тал дээр та хоёр эрс өөр зуршил, зарчимтай бол зөрчил үүсэх магадлалтай. Тиймээс таныг самнаасаа даахиа авч, идсэн хоолны тавгаа тэр дор нь хурааж бай гэж хичнээн хэлсэн ч тэр үргэлж түүнийг санаад байх нь юу л бол. Энэ үед тэр яг л таныг албаар уурлуулах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх болно. Хамтран амьдрах гэж байгаа бол та цэмцгэр байдалд дассан шиг, тэр ч бас бага зэрэг замбараагүй байгаад сурчихсан гэдгийг ойлгож өөрийгөө бухимдуулахгүй байх хэрэгтэй. Та заримдаа ганцаараа байхыг хүснэ Хэн нэгэнтэй цуг амьдраад ирэхээр өөртөө гаргах цаг зав багасдаг. Би зүгээр л ганцаараа гадуур алхмаар байна гэж хэлэх хэрэг танд ч, түүнд ч гарна. Энэ нь бие биенээсээ уйдсан гэхээсээ илүү жаахан юм бодож, өөртэйгөө ярилцах хэрэгтэй байгааг илтгэж байгаа юм. Та хоёр бие биенээ илүү их санадаг болно Хааяа ганцаараа баймаар санагдах ч, хамтдаа амьдраад ирэхээр, нэг оройг л өөр өөр газар өнгөрүүлвэл маш удаан хугацаанд тусдаа байсан юм шиг санагдана. Та түүнгүйгээр хэн ч биш юм шиг сэтгэгдэл төрөх вий. Хосууд хамт удаан байх тусмаа илүү гүн холбоотой болдог. Гэхдээ энэ бол сайн хэрэг. Та илүү хартай болно Урьд нь та түүнийг завгүй, эсвэл өөр ажилтай гэж хэлэхэд нь нэг их юм бодолгүй өнгөрүүлдэг байсан. Харин одоо, түүнийг найзуудтайгаа зугаацаж, таныг ганцааранг чинь гэртээ үлдээх тоолонд та хардаж эхэлнэ. Тэгээд та түүнийг өөртэйгөө цуг байхыг хүсэхгүй байгаа мэтээр эндүү ойлгоно. Гэвч түүнд ч бас өөрийн гэсэн амьдрал хэрэгтэй, хамт амьдардаг болсон гээд бүх зүйлийг хамт хийх албатай биш юм. Эрх мэдэл, хүч чадлын тухайд Мэдээж та хоёрын нэг нь гэр цэвэрлэхдээ, төлбөр төлөхдөө, аливааг санахдаа нөгөөгөөсөө илүү байх болно. Харин тэгж арай их хариуцлага хүлээсэн нь өөрийгөө яг л асрагч эсвэл эцэг/эх болчихсон мэтээр төсөөлж ундууцах болно. Та хоёр хоёулаа ижилхэн. Нэг нь ямар нэгээр илүү байхад, нөгөө нь өөр нэг юмаар илүү байдаг гэдгийг ойлгож тэнцвэртэй байх ёстой юм.
эр бүлийн хосуудыг судлаад мэргэжилтнүүд хүүхнүүд хошин шогийн мэдрэмж өндөртэй эрчүүдээс салж явах нь ховор болохыг анзаарчээ. Гэр бүлийн хоёр ширүүхэн үзэлцсэн ч ийм зүйл болдоггүй аж. Судлаачид Эмэгтэйчүүдийн 87 хувьд нь эр хүний хамгийн үнэт чанар бол гадаад төрх, оюун ухаан, материаллаг байдал бус харин хөгжилтэй байдал юм. Тиймээс та эмэгтэй хүний инээдийг хүргэх чадвартай бол тэр таныг хайрлах болно хэмээн өгүүлэв. Эмэгтэйчүүд эр хүний энэ зан чанарыг яагаад тэргүүн эгнээнд тавьдагт тодорхой тайлбар одоогоор олдохгүй байгаа гэнэ. Хошин шогийн мэдрэмжтэй байх нь амьдралыг өөдрөгөөр харж, аливаа нөхцөл байдлаас гарах гарцыг олоход тустай учраас тэр болов уу. Сэтгэл судлаачид Хэрэв тухайн эрэгтэй марзагнаж чаддаг бол түүнийг эмэгтэй нь орхихгүй гэсэн магадлал маш өндөр. Тэд ам мурийсан ч гэсэн хамтдаа байх болно гэж мэдэгджээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй