Та хоёр ямар байрлалаар унтдаг вэ

2019-04-23 13:57:16 Нийтлэгдсэн: +18
Та хоёр ямар байрлалаар унтдаг вэ

Эрэгтэй, эмэгтэйчүүдийн унтаж буй байрлал тэдний хоорондын харилцааг үнэн зөв харуулдаг гэдэгт сэтгэл судлаачид итгэлтэй байна. Сэтгэл судлаач Жоао Оливейрагийн судалгаагаар унтсаны дараахь биш харин өглөө сэрэхийн өмнө унтаж байгаа байрлал маш зөв харуулдаг байна. Ингээд эхнэр нөхөр, хосуудын харилцааг харуулж өгөх 10 байрлалыг танилцуулж байна. 10. Газар нутаг булаацалдах Унтах үедээ ийм байрлалд байдаг эхнэр нөхөр хоёр бол хосууд гэхээсээ рингэнд гарсан өрсөлдөгч нар. Тэдний хооронд маш их асуудал байгаа нь тодорхой. Тиймээс тэдэнд нэг нэгнээ хайрлан энхрийлэх хүсэл алга байна. Өөрийгөө илүү гэж батлахыг хүсдэг нь орны хамаг зайг эзлэх гэж оролдоно. Унтаж байхдаа гараа толгойноосоо дээш өргөдөг хүн бол маш зөрүүд байдаг. Тэр бүхнийг хянаж, гэрбүлээ толгойлох хүсэлтэй. 9. Битгий яв, надтай бай л даа Энэ байрлал хэн нэгний биед хүрч байж л өөрийгөө аюул осолгүй гэж мэдэрдэг хүнийг харуулж байна. Энэ бол хайр халамжийн илрэл биш. Ийм хосуудын хэн нэгэнд нь халамж дутаж байна гэсэн үг. Халамж биш гэхэд багахан хэмжээний анхаарал дутагдаж байгаа нь гарцаагүй. Нэгэндээ нуруугаа харуулаад унтаж байгаа хүн өөрийгөө хэт өндөр үнэлдэг этгээд. 8. Хөл гар орооцолдох Бие биендээ маш дотно хосууд ингэж унтдаг. Ийм харилцаа галтай, цогтой байдаг. Гэрлээд удаагүй байгаа залуу хос ихэнх нь ийм байрлалтай унтдаг. Тэд нэг нэгэндээ хүрснээрээ маш их аз жаргал мэдэрдэг. Гэхдээ бас хартай хосууд ингэж унтдаг тал бий. 7. Давамгайлах Нэгнийхээ цээж, эсвэл мөрөн дээр толгойгоо тавьж унтах. Энэ нь хосууд нэг нэгэндээ тун хайртайг харуулдаг. Тэд харилцан бие биеэ бүрэн ойлгодог. Ер нь үлгэр жишээ хосууд. 6. Гар сунгах зайд Ямар нэг хэмжээгээр эрх чөлөөтэй, биеэ даасан байдлыг илтгэнэ. Эхнэр нөхөр хэн хэн нь нэгнийхээ хувийн орон зайг хүндэлдэг. Тэд өөрийн гэсэн тусдаа найзуудтай, тэдэнтэйгээ уулзаж, зугаалж цэнгэсэн ч хардахгүй. Учир нь бие биендээ хязгааргүй итгэдэг. Гараа сунгасан нь хайртаа хамгаалахад бэлэн байна гэсэн үг. Харин нөгөөх нь алгаа хацар дороо тавьсан бол аюулгүй амгалан байгаагаа бүрэн мэдэрсэн нь илт. Унтахынхаа өмнө муудалцсан ч бай, эвлэрэхэд хэзээд бэлэн гэдгийг энэ байрлал харуулна. 5. Халбага Нэг нь буруу харж, нөгөө нь араас нь тэвэрсэн байвал энэ гэрбүлд үргэлж хайр халамж байна гэсэн үг. Тэд амгалан тайван, аюул осолгүй сайхан байгааг илтгэнэ. Гэхдээ ямар ч өө сэвгүй гэсэн үг биш. Хосуудын хооронд ямар нэг тодорхойгүй зүйл байна. Хосууд ямар нэг юм гүйцэд ярилцахгүй, нуугаад байгаа юм биш биз. 4. Чи хол байна Нуруугаа ч нийлүүлэлгүй буруу харан хэвтэж байвал маш хурдан шийдвэрлэхгүй бол болохгүй тулгамдсан асуудал байна гэсэн үг. Бие биенээ өрсөлдөгч гэж үзэхээс гадна найз нөхөдтэйгээ дураараа уулзаж учрах эрх чөлөөг хүсч байх магадлалтай. Хэрэв биеэ чангалж, гараа атгасан байвал саяхан тэд муудалцсан, хэн нь ч бууж өгөөгүй байж таарна. 3. Чи талыг нь, би талыг нь Ороо хоёр хуваасан мэт өөр өөрийн зайд унтаж байвал тэдний хоорондын харилцаа сайн. Гэхдээ бага зэрэг асуудал бий. Хэрэв хэн нэг нь буруу харж унтсан бол нөгөөхөө харахыг хүсэхгүй байна гэсэн утгатай. Доош харж унтдаг хүмүүс яриа хөөрөө муу, зожиг байх нь олонтаа. Хөлөө нийлүүлсэн бол тэдний харилцаанд мартаж болохгүй ямар нэг үүрэг хариуцлага байгааг илтгэнэ. 2. Чамайг толинд харж байгаа мэт л ширтэнэ Ингэж унтдаг хосууд өв тэгш хосууд. Өдөр тутмын асуудал, ахуйн ядаргаа тэдэнд ямар ч нөлөөгүй. Тэд хайрт хосууд төдийгүй жинхэнэ үнэнч найзууд. Тэд сэтгэлийн холбоогоо мэдэрч, нэг нэгнээ сонирхох сонирхол нь хэзээ ч буурахгүй. Ийм харилцаа л он удаан жил үргэлжилдэг. 1. Нуруу нуруугаараа Шөнө амрахдаа нуруугаа нийлүүлж унтдаг хосууд нэг нэгнийхээ хувийн орон зайг хүндэлдэг ч ойр дотно байхыг эрмэлздэг хосууд. Эхнэр нөхрийн харилцаа эн тэнцүү, харилцан хүндэлдэг, маш бат бэх. Ийм гэрлэлтэд тав тух чухал үүрэгтэй. Хэрэв хэн нэг нь эрх чөлөөгүй байна гэж бодвол аз жаргалгүй болчихно. Бухимдал нь хуримтлагдсаар том хэрүүл болно.

Эмэгтэйчүүдийн сэрлийн цэгүүд

2012-10-31 08:32:24 Нийтлэгдсэн: +18
Эмэгтэйчүүдийн сэрлийн цэгүүд

1. Умдаг гар хуруугаараа юмуу эрхтнээрээ умдгийг үрж оролдоход бүсгүйчүүд бүүр байж яаддаг байна. 2. Хөх - эрэгтэй хүн хуруугаараа хөхний товчноос зөөлхөн барьж имрэхээр жигтэйхэн сайхан оргиод яавчихдаг аж. Сексийн үед хөхийг нь үнсэж уруулаараа имрэх нь бүсгүйчүүдэд тун таатай тэсхийн аргагүй мэдрэмжийг төрүүлдэг ажээ. 3. Хүзүү - хэрэв шилнээс арай доохнуур хүзүүн дээрээс зөөлөн хазаад авбал тог цохих шиг л болдог. Бэлгийн харьцааны үед эр хүн хүзүүний араас тасралтгүй үнсэж зөөлөн хазах нь ухаан алдах мэдрэмжийг төрүүлдэг. 4. Гэдэс -хүйсний нүхээс доош дээш хэлээ гозогнуулан үнсэх нь маш их таашаал өгдөг.Гэдэсний доор энхрийлэн үнсээд уруулаараа арьснаас нь зөөлөн татахад мөн ч амттай мэдрэмж төрдөг. 5. Үс -ид хурьцал хийж байхад ар шилний үснээс барьхад сэрэл илүү хөдөлдөг. Яг дур тавьж байх үед үсний үзүүрийг гартаа ороогоод аятайхан татхад уламч аятайхан болдог. 6. Ул - хөлийн уланд дур хүсэл өдөөдөг мэдрэмтгий хэсэг үнэхээр байдаг. Түүнчлэн ул тавхай халуун хүйтэнийг онцгой мэдэрдэг тул яанаглах үедээ хөлийн улыг гижигдсэн ч болно.

Секс дасгал

2012-10-16 18:25:26 Нийтлэгдсэн: +18
 Секс дасгал

Хөл, гар эсвэл гэдэсний булчин хөгжүүлэх дасгал гэхээр гайхдаг хүн байдаггүй. Гэтэл хамгийн хачирхалтай нь хүнд хамгийн өндөр таашаал өгдөг секс гээч зүйлд оролцдог булчингаа хэрхэн хөгжүүлэхийг мэддэггүй. Иймд танд секс хийхэд оролцдог булчинг хөгжүүлэх энгийн хэдэн дасгалыг санал болгож байна. НЭГДҮГЭЭР ҮЕ: Дасгал 1. Эхлээд дасгалыг хэвтээгээр хийж сурах хэрэгтэй. Нэгэнт хийж сурчихвал аажимдаа сандал дээр сууж байхдаа ч, автобусанд явж байхдаа ч хийж болно. 1. Шалан дээр хоёр гараа давхарлаад духаа дээр нь тавин хэвтэнэ. 2. Өгзгөө өөрийнхee чангалж чадах дээд хэмжээгээрээ л чангал. Чангалсан хэвээр 5-10 секунд болоод дараа нь суллана. 3. Өгзгөөрөө арван удаа хийсний дараа хэвлийн урд хэсгийг бас дасгалд хамруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өгзөг, хэвлийгээ нэгэн зэрэг 10 20 удаа чангалж суллана гэсэн үг. Энэ нь хавьгүй илүү үр дүнтэй. Энэ дасгалыг өдөрт дунджаар 5-10 удаа хийгээрэй. Дасгал 2. Эхний дасгалыг хийж сураад ямар ч орчин, нөхцөлд хийж чаддаг болсон үедээ биеийн дотоод булчинг чангаруулах дасгалд орно. Шээсээ барьж байгаа юм шиг хөдөлгөөн хийж бага таазны булчингуудыг чангалж суллана. Энэ дасгалыг хаана ч, хэзээ ч хийж болох бөгөөд олон хийх тусмаа л сайн. Дасгал 3. Энэ дасгалыг хийхэд эвтэйхэн байхын тулд түшлэгийг нь хойш налуулсан зөөлөн сандал дээр сууна. Хэвлийгээ харж чадахаар байвал сайн. Гэдсээ татаад ямар хүчээр татвал хамгийн сайн үр дүн үзүүлж байгааг ажигла. Гэдэс, хэвлий чинь булчин нь овойж товойлгүй шулуухан, тэгшхэн байх ёстой. Хэд туршаад л чи хамгийн зөв таталт аль болохыг мэдэж чадна. Дараа нь хэвлийгээ харалгүй багцаагаар хий. Харин одоо хамгийн чухал нь: энэ гурван дасгалыг гурвууланг нь хамт хий. Хэдэн хоног хийгээд л чи eeрийнхee бие махбодыг ямар өргөн боломжтой, ямар их ур чадвартайгаа мэдэх болно. Дасгал 4. 1. Шалан дээр доош харан хэвтэж гараа биеийн хоёр хажуугаар шулуунаар нь тавина. 2. Бүх биеэ чангалж биеэ шалнаас хeөндийрүүлэн өргөөд толгойгоо дээшлүүлэн тааз руу харахыг хичээ. 3. Биеэ аажим суллан доош болгоно. Энэ дасгалыг өдөрт 3 удаа хийгээд байхад чи тун удалгүй гайхалтай уян налархай бие, хөдөлгөөнтэй болно. ХОЁРДУГААР ҮЕ: Дасгал 1. 1. Шалан дээр сууж хөлөө чигээр нь урагш сунгаад гараа өвдгөн дээр тавина. 2. Хоёр өгзгөө ээлжлэн чангалж урагш тэмүүлэн хөдөлнө. Урагш хөдлөхдөө хөлөө нугалах боловч хөдөлгөөн дуусангуут заавал тэнийлгэх хэрэгтэй. Нөгөө хөлөөрөө үргэлжлүүлэн хийнэ. Энэ дасгал булчин чангаруулах төдийгүй гуя, өгзөгний өөхийг багасгаж тураадаг. Дасгал 2. 1. Бэлтгэх байдал. Хөлдөө мөрний хэмжээний зай авч бүтэн улаараа гишгэн зогсоно. 2. Хөлийн өлмийг дотогш нь эргүүлээд буцаан бүр гадагш эргүүлнэ. Энэ дасгалыг 7 удаа хийнэ. Энэ дасгал сексэд ямар хамаатай юм гэж та гайхаж магадгүй. Гэхдээ та хөлийнхөө өлмий, өсгийг эргүүлснээр гуяны дотор талын булчингууд чангарч сулардаг. Энэ нь ямар их ач холбогдолтойг та хэлүүлэлтгүй ойлгох хойно Дасгал 3. 1. Хана руу нуруугаараа харан цэх зогсоно. Нуруу, өгзөг чинь хананд хүрсэн байх ёстой. Биеэ, ялангуяа өгзөгний булчингаа сулла. 2. Бие чинь хананаас хөндийрхүйцээр өгзгөө сайн чангалж гэдсээ чадлаараа тат. 3. Ингэж чангалсан байдалд 5-10 секунд болоод хэвийн байдалд орно. Дасгалаа бүхэлд нь гурван удаа давтана. www.nar.mn

Ямар эрчүүд араар тавих магадлал ихтэй вэ

Бүх эрчүүд ядаж нэг удаа араар тавих тухай бодоод амждаг. Мөн тэдний 90 хувь нь энэ бодлоо хэрэгжүүлдэг-Энэ үгийг та хаа нэгтээ сонсож байсан уу? Хэдий итгэхийг хүсдэггүй ч, дэлхийн мянга мянган сэтгэлзүйчид үүнийг батлаад байгаа. Гэвч эрчүүд ямар тохиолдолд хамгийн их араар тавьдаг юм бол? Америкийн Корнелл их сургуулийн эрдэм шинжилгээний багаас хийсэн саяхны судалгаа дээрх асуултанд хариу өгчээ. Тэднийг эхнэрийнхээ араар тавихад хүргэдэг гол хүчин зүйлсийн нэг нь санхүүгийн хараат байдал аж. Эрчүүд гэрийн эзэн, өрхийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг учраас ямар ч байсан эхнэрэсээ илүү орлоготой байвал сэтгэл нь амар, тайван байж чаддаг аж. Харин гэр бүлээ эхнэрээрээ тэжээлгэж байгаагаа мэдэрвэл сэтгэлээр унаж, өөртөө итгэх итгэлгүй болоод зогсохгүй сүүлдээ уурлаж, уцаарлах нь их болдог гэнэ. Иймээс ч авааль гэргийнхээ дэргэд байх тоолонд бухимдал төрснөөс үүдээд өөр эмэгтэйд харц чулуудаж эхэлдэг гэнэ. Тэдний араар тавих том шалтгаан үүгээр дууссангүй. Мөн эхнэрээсээ илт давуу орлоготой эрчүүд өөртөө бардаж, илүү олон бүсгүйчүүдийг өвөртөө оруулах сонирхолтой болдог аж. Түүнчлэн орлого ихтэй эрчүүд их ажил, томилолт зэргээр шалтаглан гадуур хоноглох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь ч мөн тэдэнд эхнэрээсээ өөр бүсгүйтэй шөнийг өнгөрүүлэх хүсэл төрүүлдэг. Тэгэхээр түүнийг араараа тавиулахгүйн тулд яах ёстой вэ? Хэрэв та нөхрийнхөө авдаг цалингийн 75 хувьтай тэнцэхүйц хэмжээний цалин авдаг бол тэр таныг барагтай л бол хуурахгүй гэнэ шүү. Гэвч энэ бол нэгэн судалгааны л үр дүн. Таны гэр бүлд аз жаргал хүсье.

Секс хэзээ гайхалтай байдаг вэ

2012-06-26 23:19:47 Нийтлэгдсэн: +18
Секс хэзээ гайхалтай байдаг вэ

Британийн секс судлаачид хvн амьдралынхаа аль vед сексээс илvv таашаал авдаг, мэдрэмж, чадвар сайтай байдгийг тодруулах зорилгоор судалгаа явуулжээ. Судалгаанд гэр бvлийн хос, ямар ч холбоогvй эр, эм хvмvvсийг хамруулсан байна. Тэгэхэд эхнэр аваагvй, нөхөрт гараагvй ганц бие хvмvvс гэр бvлийн хосоос хавьгvй их сексддэг болох нь тогтоогджээ. Тухайлбал, гэр бvлийн хос долоо хоногт хоёроос гурван удаа болон тvvнээс бага секс хийдэг бол гэр бvлгvй хvмvvс эл хугацаанд багаар бодоход хоёроос гурван удаа бэлгийн харьцаанд ордог аж. Харин судалгаанд оролцсон хvмvvсийн 34 хувь нь 25-34 насанд сексийн хамгийн шилдэг vе байсан гэсэн бол 23 хувь нь 18-24 насанд, гурван хувь нь 55 ба тvvнээс дээш насанд гэжээ.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.