Дэлхийн хамгийн секси эмээ 40 нас хүрлээ

2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20

Эрчүүд ээ,эерэг зан чанараа тордъё

Орд ордны эрчүүдийн онцлог, эерэг сайн талыг овойж, оцойтол нь магтан дуулъя. Хүн сул талдаа гутарч биш эерэг сайн талдаа түшиглэж хөгждөг билээ. ХОНИНЫ ОРДНЫ ЭРЭГТЭЙ Тэд бусдыг түрүүлж алхахыг зөвшөөрдөг ч гэлээ хүрэх газраа тэднээс түрүүлж очдог. Маш болгоомжтой залуу бөгөөд жижиг бэрхшээлүүдэд хэр барагтаа бууж өгөхгүй. Бусад ордноос дутахгүй романтик. Хүсвэл гаднаа эелдэг зөөлөн харагдаж чадна. Харин дотроо хатуу самрууд. Ямар нэг зүйлийг үнэхээр хийхээр шийдсэн бол түүнийгээ маш сайн хийнэ. Бусдын дарамт, шүүмжлэлийг сэтгэлийнхээ гүнд нухчин дараад, гаднаа ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлэхгүй байж чаддаг. Түүний сэтгэл гутрал, тааламжгүй сэтгэл хөдлөлийг хэр барагтаа мэдрэхгүй бөгөөд дотроо юу бодож санаж байгаа бол гэж үргэлж гайхахад хүрнэ. Сэтгэл хөдлөлөө маш сайн нууж чаддаг. Бусдын асуудалд хошуу дүрээд байдаггүй. Өөрийнхөө асуудалд л төвлөрдөг. Тэр өөрийгөө үнэлүүлэх хүртлээ таалагдсан эмэгтэйгээ олон янзаар баярлуулж чадна. Харин хүссэнээ авч чадсан бол таныг эелдгээр удирдаж эхлэх болно. Тэдний сэтгэл хөдлөлгүй хүйтэн зан чанар бүсгүйчүүдэд ихэмсэг өөртөө итгэлтэй харагддаг. Харин тэдний бусдыг аргандаа оруулах гол зэвсэг нь эелдэг зан. Тэд бол ажлын мангасууд. Амбицтай бөгөөд хүссэн зорилгодоо хүрэхийн тулд цуцашгүй ажилладаг. Хурдан сэтгэдэг, авьяастай. Ерөнхийдөө толгой сайтай. Хурдан суралцана, чадварлаг гүйцэтгэж чадна. Дээд удирдах албан тушаалтны хоосон магтаал тэдэнд хангалтгүй. Зохих ёсны шан харамжаа л авч байж санаа нь амарна. Магтаж байснаас цалинг нь нэм. Гаднаасаа тэд хатуу харагддаг ч дотроо их эмзэг. Өөрийнх нь талаар юу бодож байгааг их анзаарна. Мөн магтаал, урмын үгст дуртай. Өөрийнхөө эмзэг сэтгэл хөдлөл, гуниг гутралаа бүрэн нууж өөрийнхөө дүр төрхөө сайнаар хадгалж үлдэхийг хичээдэг. Энэ онцлогоосоо болж таагүй зүйлсээ сэтгэл дотроо удаан тээж явсаар энэ нь хуралдаж өөрсдийг нь зовоодог. ҮХРИЙН ОРДНЫ ЭРЭГТЭЙ Тайван энгийн эр хүн, гэхдээ таныг гэнэтийн зүйлсээр гайхшруулж чадна. Тэд ихэвчлэн дунд зэргийн нуруутай, бие бялдарын хувьд эрүүл чийрэг. Ярьж байхдаа толгойгоо өөр зүгрүү харуулдаг. Тэгш шулуун бие хаатай, ихэвчлэн дөрвөлжин нүүрний хэлбэртэй. Нүдэд нь үргэлж оч гялалзаж, хайр дурлалтай учирсан ч эрх чөлөөтэй хэвээр байж чаддаг. Тэд яг алган дээр тавьсан элс шиг. Бусад хүмүүстэй их тэвчээртэй ханддаг ч гэлээ өөрийнхөө тал дээр тэгэж чаддаггүй. Найз нөхөдтэйгээ чин сэтгэлээсээ ханддаг. Зарим дургүй найзтайгаа хүртэл. Бүсгүйчүүдийг санаанд оромгүй үйлдлээрээ гайхшруулж баяруулж чаддаг авъяастай. Гаж этгээд аашлах үедээ хүмүүс юу гэж бодож байгааг хэр барагтаа тоогоод байдаггүй. Үргэлж шинэ сонин зүйлсийг эрж хайж байдаг. Сонирхоод байх зүйл үлдээгүй бол өөр сонин содон зүйлсийг эрж хайж эхэлнэ. Гэхдээ зарим нэг зүйлсийг ойлгохдоо удаан. Тэгэхээр хангалттай хариулт авталаа л сонирхож хамт байна. Олон танилтай ч цөөхөн хэдэн чанартай найзтай. Тоогоос чанарыг эрхэмлэдэг. Өчнөөн олон хүнээр хүрээлүүлсэн ч гэлээ үргэлж л ганцаардаж байдаг. Дотоод зан ааш нь их зөрчилтэй. Хүнд өөрийнхөө зовлон, хэцүү байгаа зүйлсээ нээлттэй илэрхийлээд байж чаддаггүй. Зөвхөн ирээдүйгээ харж амьдардаг ирээдүйн төлөө зүтгэдэг. Өөрийн санаа бодол дүгнэлтээ шуудхан хэлчихдэг. Харин яг юу хийх ёстой талаар зааж зааварлаад байддаггүй. Тиймээс өөрөө ч хүн өөрт нь зааж зааварлахад дургүй. Хүн бүрийн зорилго мөрөөдөл нь халдашгүй байх ёстой гэж үздэг. Гаднаа болхи, болгоомжгүй юм шиг харагддаг ч маш бодлоготой зөрүүд хүмүүс. Хүмүүсийг нарийн нягт ажиглаж бүрэн мэддэг болсныхоо дараа л итгэдэг. Бусдын нууцыг сайн хадгалж чаддаг. ИХРИЙН ОРДНЫ ЭРЭГТЭЙ Зөв харьцаатай, нүүрний хэлбэр нь урт зуйвандуу. Өндөр духтай, мэргэн ухаантай хүмүүс байдаг. Нэг газраа тогтож сууж чаддаггүй, маш хурдан хөдөлгөөнтэй. Хамар нь зөв хэмжээтэй, нарийн уруултай, маш хурдан ярьдаг ба их яриасаг. Хөдөлгөөний идэвхтэй, спортод сонирхолтой. Зөв хувцасладаг бөгөөд үс, хумс нь өөгүй цэвэрхэн нямбай. Хямд өртгөөр ч тэд зөв, эвтэйхэн хувцаслаж чадна. Өөрийн дуртай өнгө, дуртай хувцаснаасаа амархан уйддаг. Юм сонгох, худалдан авахдаа эмэгтэй хүн шиг их эргэлзэж, жижиг зүйлс дээр ч анхаарал хандуулдаг. Санаа бодлоо хувцас сольж байгаа мэт амархан өөрчилнө. Хэр барагтаа ном бариад нухацтай уншдаггүй. Үргэлж амьдралын бодит үнэнг эрэлхийлж, бие даан суралцаж байдаг. Одоо байгаа орлого, албан тушаалдаа сэтгэл ханадаггүй. Үргэлж үүнээс илүүг хүртэх эрхтэй хэмээн итгэнэ. Тиймээс сэтгэл ханамж, зорилгоо гүйцээхийн тулд үргэлж эрж хайж байдаг. МЭЛХИЙ ОРДНЫ ЭРЭГТЭЙ Тэд жинхэнэ эрчүүд. Ихэнх урлагийнхан мэлхийн ордныхон байдаг. Мэлхийг сар удирддаг. Сар бол өөрийнхөө хэлбэр дүрсийг өдөр болгон өөрчилдөгтэй адил түүний сэтгэл хөдлөл, сэтгэл санааны төлөв үргэлж өөрчлөгдөнө. Гэвч тэд хайртай хүмүүсээ хамгаалах, тэднийхээ төлөө зүтгэх гэж төрсөн хүмүүс. Хүссэн зүйл рүүгээ шууд хүрдэггүй, боломжтой үеийг хүлээдэг. Хүссэнээ авсан бол хэзээ ч алдахгүй. Хэт эмзэг учраас бусдын өөрийнх нь талаар бодож буй зүйлст их анхаардаг. Олны өмнө нэрээ хугалахаас айдаг учраас өөрийгөө цэгнэж биеэ барьдаг. Энэ нь хүмүүс түүнийг хүйтэн, дотуур тамиртай гэж бодоход хүргэнэ. Тэдэнд бүтээлч, авьяаслаг, төсөөлөн бодох чадвар заяажээ. Тэд заримдаа их хөгжилтэй, заримдаа дув дуугүй эсвэл маш гунигтай болдог. Бүр эрэгтэй найзуудынхаа дэргэд хүртэл. Тэдэнтэй хамт амьдарвал тааварлашгүй зүйлсээр дүүрэн. Тэд гэрээ хамгийн аюулгүй Ичээ гэж ойлгодог. Тэд эмзэглэж гутарсан үедээ гэрээс гардаггүй. Хэвийн байдалдаа орохоороо үүрнээсээ гаран, амьдралаа үргэлжлүүлнэ. Эмэгтэй хүний хажууд соёлтой, эелдэг байж чаддаг. Тэд түрүүвчиндээ мөнгөтэй бол итгэлтэй загнана. Өөрийн гэсэн бүхэндээ сэтгэл зүрхээ зориулдаг нь мэлхийнхний гол онцлог. АРСЛАНГИЙН ОРДНЫ ЭРЭГТЭЙ Духаа ил гаргаж үсээ хойш нь самнах дуртай. Нүд нь үргэлж гялалзах бөгөөд гүндээ үл ялиг залхуурлыг агуулна. Удаан бөгөөд чанга алхаатай, яг л арслан шиг. Гаднаасаа эелдэг зөөлөн мэт харагдах ч дотроо хүчтэй, тайван улс. Үгс нь ихэвчлэн энгийн байх авч заримдаа тушаангуй, захирангуй өнгө аястай байдаг. Тэр хурдан ярьдаггүй эсвэл чаддагүй. Мөн хурдан алхаатай. Олны дунд ихэвчлэн энгийн даруу биеэ авч явдаг ч эгзгийг нь тааруулж гэнэт гарч ирэн олны анхаарлыг өөртөө татсан байдаг. Та түүнийг ичимхий, даруу гэж дүгнэж болох юм. Гэвч тэд гүндээ эргэн тойрныхоо хүмүүсийг нөлөөндөө автуулахыг үргэлж хүсдэг. Зүгээр л тохиромжтой үеийг хүлээдэг. Түүний гэсэн зүйлд бүү хүр. Мөн түүнд тушаангүй хандаж болохгүй шүү. Хэрэв тэгвэл та ууртай арсланг харах болно. Настай хүмүүс болон удирдлагуудаа хүндэлдэг ч бөхөлзөөд байдаггүй. Тэд өөрсдийн бардам зангаа уландаа гишгэснээс үхсэн нь дээр гэж үздэг. Энэрэнгүй сэтгэлтэй, хүмүүсийг үргэлж сайн талаар нь хардаг. Өөрийг нь магтаж, үгийг нь сонсоход дуртай. Тод томруун, ойлгомжгүй зантай ч зорьсон зүйлдээ ямар ч дайсангүй хүрч чадна. Санаа бодлыг нь шүүмжлэх, өөрийг нь буруутай мэт мэдрүүлбэл маш хүчтэй хямарч, төд удалгүй арилна. Ашиггүй, хүчээ гарзадна гэсэн зүйлдээ нэг их хөдлөөд байдаггүй. Харин өгсөн даалгаврыг маш сайн зохицуулж гүйцэтгэж чадна. Хүнд ямар нэгэн даалгавар өгсөн бол түүнийгээ яг бодсоноор нь гүйцэлдүүлэхийг хүсдэг. Бусад хүмүүс өөрийнх нь шийдвэр чадварт эргэлзэх, дутуу үнэлэх юм бол маш амархан сэтгэлээр унадаг. Хайртай хүнийхээ төлөө юуг ч золиосолж чадна. ОХИНЫ ОРДНЫ ЭРЭГТЭЙ Цаг бол тэдний хувьд үнэ цэнэтэй. Хэрэв энэ ордны эрчүүдийг хүлээлгэх юм бол доромжлол мэт хүлээж авна. Тэд хатуу үгс, шүүмжлэлд үнэхээр дургүй. Тэр өөрийгөө боловсруулж төгс хүн байхыг хичээдэг. Мөн өөрийн хийж буй зүйлээ зөв , зохистой гэдэгт итгэнэ. Хэр барагтаа алдаа гаргадаггүй гэж үздэг. Өөрийг нь сайнаар өөрчлөхөд тустай гэж үзвэл хүнээс зөвлөгөө авна. Өөрийнхөө алдаа дутагдлаа засах чадвартай залуу. Өөрийнхөө мөнгийг маш болгоомжтой, хэрэгтэй зүйлд зарцуулдаг. Зөвхөн хувийн таашаал, дуртай зүйлдээ л үрэлгэн хандах болно. Нэлээн романтик. Элдэв сул үггүй зөв ярихыг хичээдэг. Залхуурлыг болон залхуу хүмүүст дургүй. Хальт дүгнэхэд уйтгартай, хахир хөгшин хүн шиг санагдах ч гэлээ таниад ирэх цагт өөр гэдгийг нь ойлгох болно. Тэд бол уян зөөлөн, дажгүй залуус . Үс нь үргэлж цэвэр байх бөгөөд өөртөө арчаатай ханддаг. Найз нөхөд нь тусламж гуйвал өөрийнхөө чадлаар тус хүргэнэ. Амьдралдаа цөөхөн хайр дурлалтай учирдаг. Яагаад гэвэл таалагддаг хүндээ тавьсан тусгай чанарын хэм хэмжүүр бий. Шилэмтгий, Төгс гэсэн энэ хоёр үг ерөнхийдөө тэднийг тодорхойлно. ЖИНЛҮҮРИЙН ОРДНЫ ЭРЭГТЭЙ Жинлүүр гэдэг шигээ тэнцвэртэй гэж бодож байвал та андуурч байна. Хамгийн тогтворгүй улс. Харагдаж байгаа шигээ эелдэг, догь, тайван хүмүүс биш. Дээш доош хэлбэлзэж, үргэлж л дотроо тэнцвэрээ олохыг хичээнэ. Тэр бол нөхөрсөг нэгэн бөгөөд хэчнээн гунигтай байсан ч бусадтай үргэлж инээмсэглэж байдаг. Түүний дуу хоолой нь эелдэг бөгөөд тайван. Ихэнх жинлүүрүүд сайхан харагддаг. Хамгийн царай муутай нь ч нүдэнд дулаахан. Түүнийг инээмсэглэхэд орчлон тэр аяараа хамт инээж буй мэт санагдана. Тэнцвэртэй үедээ хамт байгаад баймаар сайхан мэдрэмж төрүүлдэг бол, тэнцвэргүй үедээ хүмүүсийг хооронд нь маргалдуулж хоржинтой харж баясах дуртай. Тэд асуудал үүсэх үед ажиглаж байгаад төгсгөлд нь зохицуулагч, мэргэн ухаантан мэт гарч ирдэг. Байгаалиасаа залхуу учир их ажилласныхаа дараа зүгээр л юу ч хийхгүй цонхоор ширтэх, ном унших зэргээр дуртай зүйлээ хйиж цагийг өнгөрөөхийг хүсдэг. Ядарсан, стрессдсэн үедээ өөрийн ертөнцдөө ганцаар үлдэж энергиэ нөхдөг. Харин үүний дараа буцаад л цоглог, санаачлагатай нэгэн болно. Тэд ямар нэг зүйл хийхдээ маш нарийн хичээнгүй ханддаг. Ихэнх цагаа засаж залруулах, төгсрүүлэх гэж хичээнэ. Тэд унших, эргэцүүлэх дуртай. Шүлэг болон урлагт хайртай. Ажиллах үедээ галзуу мэт ажиллаж чаддаг бөгөөд чөлөөт цагаараа юу ч хийлгүй кино үзэж, хөгжим сонсож, тоглож наргих хүсэлтэй. Мөн хүмүүст зөвлөгөө өгөх дуртай. Зөвлөгөө нь ихэвчлэн үнэ цэнэтэй, хэрэгтэй нь байж чаддаг. Маш романтик ч гэлээ хайртай хүнийхээ сэтгэл хөдлөлийг ойлгож чаддаггүй. Сайхан сэтгэлтэй, амьдралаа маш системтэй авч явдаг. Тэр хэрүүлд дургүй мөн бие бие рүүгээ хашгичихыг үзэн яддаг. Тиймээс маргаанд аль болох нам дуугаар харьцаарай. ХИЛЭНЦИЙН ОРДНЫ ЭРЭГТЭЙ Эргэн тойрондоо манан татуулсан мэт эрчүүд. Их мэдрэмтгий, эмзэг, үргэлж ганцаардаж байдаг. Өөрөөсөө бусад өөр хэнд ч итгэдэггүй. Жаахан сөрөг санагдаж байна уу? Гэхдээ бусдыг татах өвөрмөц чадвартай. Бусдын зовиуртай мэдрэмж, зовлон шаналалыг ховх сордог. Учир нь тэд бусдын ярвигтай зовлон шаналалыг ойлгож чадахаас гадна маш сайн сэтгэлзүйчид. Ямар нэгэн зүйлийг хүссэнээрээ гүйцэлдүүлж чаддаг нууц чадвартай. Өөртөө тусалж чаддаггүй хэрнээ бусдаас тусламж нэхдэг хүмүүст дургүй. Хамгийн их зорилгодоо хүрсэн байх магадлалтай улс. Учир нь том ч бай, жижиг ч бай зорилго тавьсан л бол бүх хүч, цаг хугацаа, сэтгэл санаагаа зориулж чаддаг. Амжилтанд хүрэгсдийн дийлэнх нь хилэнцийнхэн байх вий. Учир нь маш тэвчээртэй бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд хэдэн ч жилээр хүлээж чадна. Сулбагар, шийдэмгий бус байдалд дүргүй. Тэд ухарч, удаан хугацаагаар амарч, сул зогсолт хийж чаддаггүй. Яагаад гэвэл амьдралд асар их асуулт мөн хариулт хүлээж байгааг тэд мэднэ. Тэд хайр сэтгэл болон харилцаанд маш чухал ханддаг. Тэднийг хүмүүс хоёр хэсэгт хуваачихдаг. Нэг бол тэдэнд дуртай, эсвэл тэднийг үзэн яддаг хүмүүс байна. Амлалтад маш чухал ач холбогдол өгдөг тул биелүүлж чадахгүй бол бүү амла. НУМЫН ОРДНЫ ЭРЭГТЭЙ Тэд бол нийтэч, нийгмийн амьтан. Бүхий л шинэ зүйлст бэлэн байх бөгөөд цаг үетэйгээ хөл нийлүүлж, орчин цагийн ямар ч мэдээллээс хоцрохыг хүсдэггүй. Тэд шинэ уушийн газар нээгдэх юм уу, энэ тэндэхийн клубийн уулзалтанд их харагдана. Хамгийн сүүлд ямар ном эрэлттэй байгаа, дуу хөгжим болон кино ертөнцөд болж буй зүйлсийн талаар найз нөхөд дундаа хамгийн түрүүлж мэдсэн байдаг. Тэд нэг хэвийн амьдралд дургүй. Энэ нь тэднийг амархан залхаадаг. Тэд зорьсондоо хүрэх нь хамгийн том шагнал гэж үздэг. МӨНГӨ бол байж болно оо. Гэхдээ бүрэн аз жаргалтай болгож чадахгүй. Тэд маш хурдан үрээд дуусгачихаж мэднэ. Хэрэв та үнэнийг хүсэж байвал нумын ордныхон дээр яваад оч. Асуусанд зүйлд чинь үнэнийг л хэлнэ. Шулуун занд нь ч найзууд нь дуртай. Хэцүү үед чинь бусад нь өмнөөс чинь харамсаж байхад ганцхан нумын ордныхон л чамд хариу нэхэлгүй шууд туслах болно. Илүү үгтэй ч гэсэн ийм болохоор л хүмүүс түүнд татагддаг. Уурлах үедээ ширүүн уурладаг ч амархан мартдаг, өс санадаггүй. Зарим нум хөгжимдөх, дуулах авьяастай. Тэд бол хошин, хөгжилтэй, аз жаргалаар бялхдаг хүмүүс. Тэд эрх чөлөөнд хөтлүүлж эрч хүчтэй амьдардаг. Ажиллах үедээ ажлаа маш чухалчилж хийдэг. Мөн аялах болон шинэ адал явдал, сонирхолтой зүйлст өөрийгөө сорих дуртай. Үргэлж амралтын өдөр юм шиг л амьдарч чаддаг. Ихэвчлэн сайхан ааштай байх боловч сэтгэл санаа нь таагүй үед зүгээр л түүнээс холдсон нь дээр. Харин сэтгэл санаа нь тааламжгүй үед түүнтэй харьцах шаардлага гарвал хувийн амьдралд нь битгий үнэлэлт, дүгнэлт өгөөрэй. Хэрэв тэр олон хоног алга болвол бүү санаа зов. Тэд энергиэ нөхөж байгаа нь тэр. Удахгүй тэр урьдынх шигээ болоод эргээд л ирнэ. МАТРЫН ОРДНЫ ЭРЭГТЭЙ Энэ ордны эрчүүд эрүү нүүрний зөв хэлбэртэй, сайхан нүдтэй байдаг. Маш сайн сонсогч бөгөөд бүхнийг төвөггүй ойлгож чадна. Таны хэлэх гэж буй зүйлийг урдаас тааварлаад хэлж орхино. Үргэлж толгойгоогоо дохих юм уу, үсэндээ хүрдэг зуршилтай байж магадгүй юм. Гадаад төрхийн хувьд тэд ихэвчлэн том биетэй, жижиг чихтэй, үс нүдний өнгө хар талдаа, зузаан хүзүү, өргөн мөр, хатуу гартай байх нь элбэг. Өндөр, жингийн харьцаа зөв. Ижилхэн өндөртэй бусад ордны хүнтэй харьцуулахад богино хуруутай байдаг. Гаднаас нь харахад өөртөө итгэлтэй том том алхална. Мөн давгүй бүжгийн авьяастай. Төрөлхийн болгоомжтой учраас алхахаасаа өмнө урьд хойноо байгаа зүйлсээ нягталдаг. Ногоон өнгөнд дуртай тул ногоон, тэнгисийн хөх, бор өнгийн хувцас сонгох нь элбэг. Найз нөхөд бол тэдний хувьд чухал зүйл. Тэр тэдэнд туслахад үргэлж бэлэн байдаг ба өөрсдөд нь мөн адил сэтгэл гаргаж туслахыг шаарддаг. Найз нөхдөдөө амархан гомддог ч, өөрийг нь хуурсан хүнийг амархан уучилж чадна. Гэхдээ энэ нь зөвхөн өнгөн талдаа Өөгүй, хээнцэр байдалд их анхаарна. ХУМХЫН ОРДНЫ ЭРЭГТЭЙ Өөрийнхөө онцлогоор л бүх зүйлийг хийх гэдэг халуун сэтгэлтэй залуус. Заримдаа үр дүнг нь тооцоолохгүй гэнэт шийдвэр гаргаж чадна. Маш эрч хүчтэй мөн өөртэй итгэлтэй. Өнгөрсөндөө харамсаж, шаналан суудаг нэгэн биш. Тэр дундаа хайр дурлалаас болж. Шударга ёс, тэгш эрхийг эрхэмлэдэг. Ааш зан нь шулуун, шуудхан хэлчихдэг. Онцын шаардлагагүй бол хэр барагтаа худал ярихгүй. Тэд худал ярьж чаддаггүй улс. Хүмүүстэй бүхий л сэдвийн дагуу мэтгэлцэж чадна. Дотоод сэтгэлээ найз нөхдөдөө уудлаад байдаггүй ч нийтэч. Маш хатуужилтай бөгөөд сэтгэл хөдлөлд автаж, сэтгэлээр унах дургүй. Хэцүү байсан ч амьдралаа үргэлжлүүлсээр л. Олон жил найзалсан мөртлөө ихэнх хумхыг хүмүүс ойлгодоггүй. Их зантай, биеэ тоосон, хүйтэн хөндий, ойлгомжгүй хэмээн дүгнэдэг ч ихэнх нь түүнийг хүндэлдэг. Тэд дотроо яг л ихийг тунгаадаг гүн ухаантнууд мэт л биеэ авч явна. Үнэндээ сүйдтэй их юм бодоод байдаггүй. Цөөхөн хэдэн зарчим болон өөрийн боловсруулсан онолын дагуу л шийдвэр гаргаж амьдардаг. Тэд бүх зүйл дээр анхдагч байх дуртай. ЗАГАСНЫ ОРДНЫ ЭРЭГТЭЙ Дэндүү их сэтгэл хөдлөлтэй. Түүнийгээ ч барихыг хичээдэггүй. Унтаж амраад хэсэг хугацаанд сайхан ааштай байх ч хэдэн цагийн дараа өөрчлөгдөж мэднэ. Зарим нэг буруугаа ойлгохыг хичээдэггүй, тийм ч амархан ойлгодоггүй. Сайн тунгааж бодож чаддаг бөгөөд энэ нь түүний ажилд амжилт дагуулдаг. Нэг зүйлийг хийхээр зорьсон бол ухаан болон зориг хүслээ бүгдийг нь шавхдаг. Тэд бусдын алдаа дутагдлыг үргэлж анзаардаг. Гэвч энэ талаар яриад байдаггүй. Тэд таны санаа бодлыг ойлгох чадвартай. Юу бодож буйг тань мэднэ. Тэд уур нь хүрч байсан болон таалагдсан бүхий л зүйлсээ санаж байдаг. Энэ бол тэдний хамгийн том нууц. Тэд амбицтай биш бөгөөд нийгэм дэх тэдний байр суурь хаана яваа нь чухал биш. Шуналгүй ба мөнгө түүний анхаарлыг нээг их татаад байдаггүй. Учир нь мөнгө бол үүрдийн зүйл биш гэж үздэг. Тэд дүрэм журамд баригдах дургүй. Хүмүүсийг дорд үздэггүй, соёлтой залуу. Гэхдээ нэг уурлавал аймшигтай ууртай. Тэд амьдралыг өөдрөг, сайн сайхнаар харж, сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай. Тиймээс ч зарим хүмүүст дэндүү их итгэдэг. Хэрвээ амьдрал түүнд хар бараан зүйлсээ харуулбал тэд өөрсдийн ертөнцдөө л амьдрах болно. Бас нэг бусдыг татах чадвар нь тэд маш хөгжилтэй. Энэ нь ч тэдний хамгийн том зэвсэг. Уйтгартай байсан ч хөгжилтэй царай гаргах тул та түүнийг баяртай, гунигтай байгааг ялгаж чадахгүй. Тэр сэтгэл хөдлөлөө нуух бөгөөд хэн нэгэн ганцаардаж, хэцүү байх үед нь үргэлж туслахад бэлэн. Сайн сонсогч, сайн ярилцагч. Мөн хайртай хүнийхээ сэтгэл хөдлөлийг ойлгох чадвартай. Тэд ганцаараа байхыг хүсвэл бүү саад бол. Тэр бол эмзэг, дөлгөөн, ичимхий, амархан гомдож магадгүй улс. Тэр бусдаар өөрийгөө үнэлүүлэх дуртай. Хэн нэгэнд хэрэгтэй, маш чухал хүн байх нь түүний зорилго.

Ямар ч эрийг өөртөө дурлуулах онцгой аргууд

Тэмдэглээд ав бүсгүйчүүд ээ, ямар ч эрийг буулгаж авах баталгаатай 7 аргыг заах гэж байна! Тачаангуй даашинз, мэргэжлийн сээтэгнэх аргууд эрчүүдийн сонирхлыг татах л байх. Гэвч чи түүнийг унаж тустал нь дурлуулмаар байвал чамд илүү чухал аргууд хэрэгтэй. Анхны сэтгэгдэл-сүүлийн сэтгэгдэл Шинжлэх ухаанчдын батласнаар эрэгтэй хүн чамтай анх уулзахдаа л, чамайг хүүхдийнхээ ээж болж чадах хүн үү, эсвэл зүгээр л болзоод салдаг бүсгүйчүүдийн нэг нь үү гэдгийг шийддэг гэнэ. Сайхан, сайн залуутай хаана л бол хаана тааралдаж магадгүй учраас, хаашаа ч гарах байсан өөртөө анхаарал тавьж гэрээсээ гараарай. Цаг мөч тутамд сэнсдсэн үстэй, смоки будалттай байх нь боломжгүй л дээ. Тиймээс ядаж гэрээсээ гарах болгондоо уруулаа гялс будчихаж байгаарай. Царайныхаа нэг л хэсгийг тордчихсон байхад, хангалттай сэтгэл татам харагдаж болно. Нүдтэй нь тулж ажилла Зарим эрчүүд эмэгтэйчүүдийн цээжний хоёр товгорыг л хардаг байж магадгүй. Харин зарим нь бүсгүй хүнийг хөлөөр нь шинждэг байж болно. Гэсэн ч бүх эрчүүд нүд-ээрээ урхидагддаг. Хүний нүд рүү зөвшөөрөлгүйгээр эгцэлж харах үед айдастай тун төстэй сэтгэл хөдлөлийн өндөр мэдрэмж илэрдэг гэнэ. Энэ нь биеэс phenyl ethylamine-тай адил бодис ялгаруулж, эсрэг талаа дурлуулдаг байна. Хүмүүс таалагдаж байгаа зүйл рүү гээ удаанаар ширтэж, таагүй санагдсаныгаа харахаас хальтирдаг. Нүд сэтгэлийн толь гэдэг үг зүгээр ч нэг гараагүй юм шүү. Түүнтэй хамт байх хугацааныхаа 75 хувийг нүд рүү нь эгцэлж харангаа ярилцаж өнгөрүүлээрэй. Эхний алхмыг хийхээсээ бүү ич Яаж, эсвэл яагаад гэж гайхаж байна уу? Судалгаагаар сүүлийн үед 3 эмэгтэй тутмын хоёр нь өөрсдөө эхэлж санаачлага гаргадаг болжээ. Эм сармагчин хүртэл таалагдсан эрэгчин рүүгээ түрүүлж дөхөж очоод, өгзөгөө хамарных нь тэнд хөдөлгөж өддөг гэнэ. Хэтэрхий эрээ цээргүй байж болохгүй л дээ, харин чамд үнэхээр таалагдаж байгаа нэгэн байвал анхны алхмыг түрүүлж хийхээсээ бүү ич. Түүнийг бүү хүлээ. Тэгвэл танихгүй хүний сонирхлыг яаж хормын төдийд татах вэ? Эдгээр таван алхам хамгийн үр дүнтэй: түүнийг хараад шууд инээмсэглэ, богино боловч эгц харц чулууд, хөгжмийн аяан дээр ганцаараа бүжиглэ, түүн лүү харахдаа үсээ гараараа хойшлуул, хамгийн сүүлд түүн лүү арай удаанаар ширт. Хоёулаа гэдэг үгийг цагаасаа өмнө хэрэглэ Түүнтэй албан ёсоор болзож эхлээгүй байсан ч, юм ярьж байхдаа хоёулаа гэдэг үгийг хэрэглэж дотно уур амьсгалыг бий болго. Цагаасаа өмнө ингэж хэлэх нь түүнд чамайг аль хэдийн өөртэйгөө ойртуулсан мэт мэдрэмжийг төрүүлнэ. Түүнээр тоглохоо боль Ингэж хэлнэ гэж төсөөлөөгүй байсан байх. Тийм ээ, эрэгтэй хүний тухай зөвлөгөө болгон дээр түүнийг араасаа гүйлгэх хамгийн найдвартай арга бол үл тоомсорлох хэмээн заадаг. Гэхдээ эхнээсээ хэтэрхий олон удаа их зан гаргачихвал тэр үантрах юм уу төөрөлдөж дахин чамайг болзоонд урихаа больчихнл. Гэхдээ эрчүүд өрсөлдөөнд тэмцэлд дуртай гэдэг нь нууц биш. Түүнтэй нээлттэй байж болох ч, бусад эрчүүдийн хувьд эрэлттэй гэдгээ нууцхан, эвтэйхэн байдлаар харуулаарай. Ижил төстэй шинж чанаруудыг олж нээ Тэр бид хоёрт адил төстэй шинж чанар олон бий гэж ярьж байхыг сонсч байсан уу? Эсрэг хүчнүүд таталцдаг гэдэг ч, эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биетэйгээ адилхан сонирхолтой, ижил үнэлэмжтэй, нэг үзэл бодолтой гэдгээ мэдвэл дотно санагдаж, биеэ барихаа больдог байна. Гэлээ гээд чи түүнтэй адилхан болохын тулд сонирхдоггүй рок хөгжимдөө дуртай болж жүжиглэх хэрэггүй. Зүгээр л түүний яриаг анхааралтай сонс. Магадгүй тэр ажлаа үргэлж мэргэжил гэдэг үгээр төлөөлүүлж, эсвэл утсаа миний утас гэхийн оронд миний 4s эсвэл миний гар гэж ярьдаг байх. Эсвэл тоглоом шоглоомоор хэлдэг тусгай үгтэй ч байж мэднэ. Тэдгээрийг нь дараагийн удаа ярилцаж байхдаа өөртэй нь яг адилханаар хэлээд үзээрэй. Тэр өөрөө ч мэдэлгүй чамтай дотно мэтээр өөрийгөө мэдэрнэ. Эго-д нь иллэг хий Ихэнх хүмүүс бүх л амьдралынхаа турш өөрийг нь онцгой гэдгийг мэдрүүлэх хүний эрэлд явж байдаг. Хэрэв чи өөрт таалагддаг залуугаа бусдаас гойд гэдгийг нь мэдрүүлэх юм бол тэр чамд амархаан дурлана. Ямар ч хамаагүй магтаал урсгаад байх хэрэггүй. Харин тэр ямархуу магтаалд хамгийн их баярлахаар эр вэ гэдгийг тандаарай. Өөрийгөө цэмцгэр хэмээн хэлүүлэх дуртай хүн байж болно. Эсвэл өөрийгөө ямар шилдэг playboy гэдгийг сонсохыг хүсдэг ч байж мэднэ. Түүний ярьж байгаа зүйлсийг анхааралтай сонсвол, чи түүнийг өөрийгөө ямар эр хүн хэмээн үнэлж явдаг тухай мэдээлэлтэй болно. Ингэснээр чи тэр үнэлэмжийг нь дэмжиж зүлгэх боломжтой. Хэрэв тэр өөрийгөө олонд танигдаагүй ч авъяаслаг уран бүтээлч гэж боддог юм шиг байвал, бүтээлийг нь магтаж ямар мундаг гэдгийг нь мэдрүүл. Хэрэв тэр жаахан онгироо нэгэн бол, царайлаг гэж магт. Өөрийнх нт эгог цаг үргэлж өргөж байдаг эмэгтэйн дэргэдээс эрчүүд холдож чаддаггүй.

Эрчүүд, хүүхнүүдийн нас секст хэрхэн нөлөөлдөг вэ

Эрчүүдийн нас сексийн чадархид нөлөөлдөг үү? 16-20 насны хөвгүүд: Энэ насныхан хаана ч, хэнтэй ч, хэзээ ч ,хэдэн ч удаа сексдэхэд бэлэн байдаг гэнэ. Энэ насанд сэрэл нь агшин зуур хөдөлдөг тул өдөөх гэж арга чарга хэрэглэх шаардлагагүй. Статистик мэдээллээс үзвэл хөвгүүдийн 90 хувь нь энэ насандаа сексийн туршлагатай болсон байдаг төдийгүй секс сэтгэл санааг нь бүрэн эзэмдсэн байдаг гэнэ. 21-27 насны залуус: Эрчүүдийн хувьд 24 нас хүртэл нь гормон нь өндөр түвшинд байдаг аж. Харин үүний дараа буурах хандлагатай болдог гэнэ. Энэ насны эрчүүдийн хувьд секс 18-20 насныхантай харьцуулахад тийм ч чухал зүйл байхаа болино. Сексийи чадвар нь 95 хувьд хүрдэг. Гэвч секс тэдний хувьд сонирхолтой хэвээр байх бөгөөд ямар нэг зүйлээс олж харсан байрлалаа туршихад бэлэн байж сексийн чанарт илүү анхаардаг. 28-35 насны харчууд: Энэ насны эрчүүдийн гормон 25 настай эрчүүдийг бодвол харьцангуй буурч, 20 хувь нь бэлгийн сулралтай болсон байдаг гэнэ. Мөн секс хийхдээ янз бүрийн байрлалыг туршиж үзэх сонирхол нь ч бас буурдаг аж. Иймд тэд байнгын сексийн хамтрагчтай байхыг чухалд үздэг байна. 36-45 эрчүүд: Энэ насныхны гормоны хэмжээ 25 насныхантай харьцуулахад 85 хувь нь буурсан байдаг гэнэ. Тэгээд ч сексийн тухай 28-35 настай эрчүүдээс ч бага боддог байна. Гэхдээ эрчүүд болгон тийм биш. Төрөлхийн бие чадавх сайтай зарим эрчүүд 45 насандаа ч сексийн идэвх өндөр байдаг байна. 46- дээш насны 46- аас дээш насны эрчүүдийн 60 хувь нь сэрэл мэдрэмж, дур хүслийн хувьд бэрхшээлтэй учирч эхэлдэг. Тэдний хувьд хэдийгээр бэлгийн сулралгүй ч сексийн харьцаанд ороход бэлэн болтлоо уддаг. Хурьцал үйлдэх зай холдож, долоо хоногт нэгээс хоёр удаа л сексийн харьцаанд орох төдий чадвартай болдог байна. Тиймээс тэд өөрийнхөө дур хүслийг хангахаа урьтал болгохгүй, цаад бүсгүйдээ таашаал өгөхийг илүүд үздэг гэнэ. Иймд тэд залуухан хүүхнүүдийн хамгийн сайн нууц амраг болж чаддаг гэнэ. Хүүхнүүдийн секс сонирхол нас насандаа өөр өөр байдаг 16-19 нас Энэ насны бүсгүйчүүдийг бараг өсвөр үеийнхэнд тооцдог. Тэдний хувьд секс бол зүгээр л шохоорхол, эр эмийн ёсны далд ертөнцөд нэвтрэх гэсэн нууцхан хүсэл төдийхөн л байдаг. Энэ үеийнхэнд секс гэхээсээ илүү анхны харцаар дурлах, дурлалынхаа хойноос шаналах зэрэг асуудлууд чухал байр суурь эзэлдэг. 20-25 нас Энэ насны бүсгүйчүүд сексийн торгон мэдрэмжийг амсаад удаагүй болоод туршлага муутай байдаг. Гэхдээ энэ үеийнхэн эр хүнийг өөрийн залуу нас, гоо сайхан, дур булаам байдлаараа татаж чаддаг. 25-30 Эмэгтэй хүний хувьд цэцэглэж эхлэх цаг. Энэ насан дээр ихэнх хүүхэн сексийн таашаал-ыг ухаарахаас гадна үр хүүхэд, хань ижилтэй болохын жаргалыг ойлгодог. Гуч дөхөөд ирэхээрээ тэдний сэрлийн цэг нээгдэж, таашаалын мэдрэмж нь хүчээ авна. Ялангуяа чих, хүзүү, өгзөг зэрэг эмзэг газруудад нь сэрэл бий болно. Тэд эрчүүдээс харц буруулахаа больж, сексийн сэдвээр яриа өрнүүлж чадна. Залуу эр 17 хүрэв үү, үгүй юу сексийн шохоорхолд автдаг бол хүүхнүүд 25 наснаасаа эхлэн тийм сонирхолд хөтлөгддөг. Эрт цагт залуу сайхан хүүхнүүдийг өөрөөс нь олон ах хүнтэй гэрлүүлж байсан нь санамсаргүй хэрэг биш юм. Хүүхнүүд эрчүүдийг бодвол сексийн амьдралд хожуу дасдаг. 30-35 нас Энэ насны бүсгүйчүүд гэр бүл болж, үр хүүхэд төрүүлж, бас зарим нэг нь гэр бүл салалтыг ч үзээд авсан байдаг. Өөрөөр хэлбэл нийгэмд өөрийн байр суурийг эзэлсэн туршлагатай нэгэн болсон байдаг. Сексийн хувьд гэвэл энэ насны бүсгүйчүүд эрчүүдийг гадаад үзэмжээр нь дүгнэхээ болж, эрчүүдийн бэлгийн чалх төдийгүй бэл бэнчинг ч сонирхож эхэлдэг байна. Сексийн харьцаанд чөлөөтэй боловч болгоомжтой ордог. Шуудхан хэлэхэд хэнтэй хэдийд сексдэхээ мэддэг бас сонголт хийж сурсан үе байдаг. 40-45 нас Энэ насны бүсгүйчүүд гол төлөв гэр бүлтэй, тогтсон амьдралтай байдаг. Тэд сексийг сонирхохоосоо амар тайван амьдралд илүүтэй татагддаг. Энэ үед цэвэршилт эхэлж, бие организмд өөрчлөлт явагдана. Энэ насны эмэгтэйчүүд секст дурамжхан, тогтсон арга барилтай болсон үе. Харин эрчүүд энэ насандаа хэвшиж тогтсон амьдралаас залхах, залуу бүсгүйчүүдийг сонирхох нь нэлээд түгээмэл байдаг. /Хань/

ХӨВЧ ТАСЛАХ ТУХАЙ-ЭРЧҮҮДЭД

2019-04-26 11:15:26 Нийтлэгдсэн: +18
ХӨВЧ ТАСЛАХ ТУХАЙ-ЭРЧҮҮДЭД

Тээрхийн буюу эр бэлэг эрхтний толгойн арьсыг огтлохыг анагаах ухаанд циркумциз гэж нэрлэдэг. Энэ мэс ажилбар олон мянган жилийн настай гэж үздэг ч ерөнхийд нь тээрхийн арьсыг бүхлээр нь ба хэсэгчлэн огтлох гэж хуваадаг. Манайхан хөвч таслах гэж ярьдаг. Ерөнхий Лалын шашинтнууд, иудейчүүд нь энэ мэс ажилбарыг шашны үндэслэлээр эрт дээр үеэс хийсээр ирсэн байдаг. Харин орчин үед эцэг, эхчүүд нь шашин, эрүүл мэнд зэрэг янз бүрийн үндэслэлээр эрэгтэй хүүхдийнхээ тээрхийн арьсыг огтлуулах мэс заслыг хийлгэх болсон. Зарим мэдээнээс үзвэл өнөөдөр АНУ-д шинээр төрсөн эрэгтэй хүүхдүүдийн 50 хүртэлх хувьд нь энэ мэс ажилбарыг хийдэг байна. Гэвч тээрхийн арьсыг огтлох нь нэгэн төрлийн мэс ажилбар болохоор хүний өөрийнх нь зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай. Иймд балчир насны хүүхдэд ийм хагалгаа хийх нь ёс зүйд нийцэхгүй гэж шүүмжлэх нь ч бий. Шалтгаан Анагаах ухааны үүднээс хүүхдэд ийм мэс ажилбар хийхэд хүргэдэг гол шалтгаан нь фимоз буюу тээрхийн арьсны нарийсал юм. Фимозын үед тээрхийн арьс нарийссан, бэлиг эрхтний толгой ил гарах боломжгүй болсон айдаг. Үүний улмаас бэлэг эрхтэний толгойн орчимд бэлгийн өнгөр ихээр хуримтлагдан үрэвсэл үүсгэх аюултай байдаг. Насанд хүрэгчдэд мөн л фимозын үед болон үрийн шингэн хэт хурдан гадагшлах шинжийн үед хийдэг. Тээрхийн арьсыг огтолсны дараа бэлиг эрхтэнийн мэдрэмтгий байдал нь буурснаар хурьцал илүү удан үргэлжилж, үрийн шингэн хэт хурдан гадагшлахаас ангижрах боломжтой. Орчин үед тээрхийн арьс огтлохыг хагалгааг мэдээ алдуулалттай хийдэг болсон. 12-14 насны хүүхдүүдэд ерөнхий мэдээ алдуулалтын дор хийдэг болсон насанд хүрэгчдэд хэсэгчилсэн мэдээ алдуулалттайгаар хийж болдог. Тээрхийн арьс огтлохын давуу тал Тээрхийн арьс огтлохыг хүүхдийн эрүүл мэндэд зарим талаар тустай гэж үздэг. Тухайлбал: Хүүхдийн бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, давсагны үрэвсэл зэрэг шээсний замаар халдварладаг өвчин тусах эрсдэл нь 10 дахин багасдаг гэж үздэг. Тээрхийн арьсыг огтолсноор БЗХӨ өвдөх эрсдэл эрс багасдаг гэж үздэг. Эрэгтэй хүүхдэд нярайд нь тээрхийн арьсыг огтлох мэс ажилбал хийвэл бэлиг эрхтэний өмөн үүсэх эрсдэл нэлээд багасдаг Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөнгийн шалтгаан болдог 16 ба 18 төрлийн папиломын вирусын халдварыг циркумциз хийлгэсэн буюу хөвчөө хөндүүлсэн эрчүүдээс авах магадлал бага. Эрчүүд нь толгой дараалан тээрхийн арьсаа огтлуулсан байдаг лалын шашинтан, иудейчүүдийн эмэгтэйчүүдийн дотор умайн хүзүүний хорт хавдар тун ховор тохиолддог нь үүний нэг жишээ аж. Бэлгийн өнгөр үүсэх нь багасдаг болохоор бэлиг эрхтэний ариун цэвэр сайжирдаг. Тээрхийн арьс огтлохын дутагдалтай тал Элдэв хүндрэл ховор тохиолдох нь тун ховор. Гол төлөв мэс засалчийн чанаргүй ажлаас үүдэлтэй хүндрэл тохиолддог. Мэс ажилбарын үрэвсэлт хүндрэл. Бүсэлхийнээс доош байрладаг болохоор шарх идээлэх эрсдэл ихэсдэг. Хэт лав авах үед тээрхийн арьсыг хэт хүчтэй шахаж татсанаар бэлиг эртэн гэмтэх. Ажилбар Шашин, анагаах гэх мэтийн шалтгаанаар тээрхийн арьсаа огтлуулахаар шийдсэн бол эрэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн мэс заслын эмчид хандах хэрэгтэй.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.