Одуудын өндөр үнээр авсан хамгийн утгагүй зүйлс

Супер одууд хөлс хүчээ урсган байж, хөдөлмөрлөж олсон мөнгөө хэрхэн үрэх нь бидэнд хамаагүй боловч хэт их мөнгийг хэрэггүй зүйлсэд зарцуулан олныг дургүйцлийг хүргэх нь элбэг. Чанар гээчийг эрхэмлэн, нэр хүндийн баталгаа гэх нэрийдлээр хэдхэн доллар хэмээн үнэлэгддэг зүйлсийг хэдэн мянган долларт хүргэж авах одууд бишгүй л байх аж. Ингээд та бүхэндээ одуудын мөнгөө үрдэг утгагүй зүйлсийг танилцуулъя. Одуудын өндөр үнээр авсан хамгийн утгагүй зүйлс 1 Бейонсе (Beyoncй) - 3,500 долларын хүүхдийн ор Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий, баян хосуудаар нэрлэгддэг реппер Жэй Зи болон дуучин Бейонси нар өөрсдийн охин Blue Ivy-даа зориулан 3,500 долларын үнэтэй хүүхдийн орыг худалдан авсан байна. Бейонсе (Beyoncй) - 3,500 долларын хүүхдийн ор 2 Жонн Леженд (John Legend) - 2,500 долларын дугуй бяслаг Нэрт дуучин, хөгжмийн зохиолч Жонн Леженд өнгөрсөн зул сарын баяраар хайрт эхнэр Крисси Тэйгэндээ 2,500 долларын үнэ бүхий том гээчийн дугуй бяслагийг бэлэглэсэн байна. Тэрээр эхнэртээ бүхнээ зориулдаг бөгөөд хайр халамжаар дутаадаггүй талаар Крисси дурдсан байдаг билээ. Жонн Леженд (John Legend) - 2,500 долларын дугуй бяслаг 3 Анжелина Жоли (Angelina Jolie) - 18,500 долларын оливын мод Холливуудын хамгийн сайхан бүсгүй хэмээгддэг жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтдээ 2010 оны Валентиний баяраар 200 жилийн настай оливын мод бэлэглэсэн юм. Тус бэлгийг жүжигчин бүсгүй 18,500 доллараар худалдан авсан байдаг аж. Энэ хэмжээний мөнгө ч бүсгүйн нөхрөө гэх хайртай харьцуулшгүй зүйл биз ээ. Анжелина Жоли (Angelina Jolie) - 18,500 долларын оливын мод 4 Лэди Гага (Lady Gaga) - 50,000 долларын сүнс илрүүлэх багаж Үргэлж л сонин содон төрх, өвөрмөц зан аашаараа олныг алмайруулж байдаг тэрээр 50,000 доллараар сүнс илрүүлэгч төхөөрөмж авсан байна. Учир нь бүсгүй сүнснээс ихэд айдаг бөгөөд гэр, зочид буудлын өрөө гэхчлэн явсан суусан газраа ийн сүнс байгаа эсэхийг шалгадаг гэнэ. Үүгээр ч үл барам сүнс агнагч хэмээх тусгай ажлын байр бий болгон ажилд авч байсан аж. Лэди Гага (Lady Gaga) - 50,000 долларын сүнс илрүүлэх багаж 5 Мадонна (Madonna) - сард 10,000 доллар төлж ариун ус уудаг 520 сая долларын хөрөнгө эзэмшдэг мөнхийн залуу дуучин бүсгүй сар болгон 10,000 доллар төлж, ариун ус уудаг байна. Ингэснээр түүний сэтгэл санаа ариусан, бие эрхтэн нь цэвэршдэг хэмээн дурдсан байдаг. Мадонна (Madonna) - сард 10,000 доллар төлж ариун ус уудаг 6 Дональд Трамп (Donald Trump) - 100 сая долларын хувийн онгоц Тэрбумтан хүн энэ зэргийн хөрөнгө зарцуулан онгоц авах нь гайхаад байх зүйлгүй юм. Тэрээр Майкрасофт компанийг үүсгэн байгуулагчдийн нэг болох Паул Алленаас тус хувийн онгоцыг 100 сая доллараар худалдан авсан байдаг. Боеинг 747 нисдэг тэрэг нь 24 каратын алтан суудлын бүс, алтаар өнгөлсөн гоожуур болон Rolls Royce хөдөлгүүртэй ажээ. Дональд Трамп (Donald Trump) - 100 сая долларын хувийн онгоц 7 Парис Хилтон (Paris Hilton) - 325,000 долларын нохойн байшин Хилтон зочид буудлын өв залгамжлагч тэрээр амьтанд хайртай, бүхнээ зориулдаг гэдгээрээ алдартай. Тиймдээ ч өөрийн хайртай нохойдоо зориулан 325,000 долларын үнэ бүхий нохойны байшинг худалдан авсан байдаг. Парис Хилтон (Paris Hilton) - 325,000 долларын нохойн байшин 8 Викториа Бекхам (Victoria Bechham) - 33,000 долларын iPhone Нэрт хөлбөмбөгчин Давид Бекхам эхнэр Викториа Бэкхамдаа хөөрхөн охин төрүүлж өгсөнд талархан 24 каратын 150 гр алтны орцтой, дээд зэрэглэлийн гар утас бэлэглэсэн байдаг. Тус утас нь 33,000 долларын үнэтэй бөгөөд тэдэн шиг хөрөнгө чинээтэй айлд гайхаад байх худалдан авалт биш аж. Викториа Бекхам (Victoria Bechham) - 33,000 долларын iPhone 9 Брэд Питт (Brad Pitt) - 960,000 долларын уран зураг 2009 онд жүжигчин Брэд Питт Германы уран зураач Нео Раучын бүтээлийг 1 сая гаруй доллараар худалдан авчээ. Тэрээр Швейцарь улсад зохиогдсон Art Basel хэмээн уран зургийн үзэсгэлэнг үзэж яваад өөрийн эрхгүй тус зурганд татагдсан гэдэг. Брэд Питт (Brad Pitt) - 960,000 долларын уран зураг 10 Эштон Катчер (Ashton Kutcher) - 1,900 долларын ном Холливуудын халуухан залуу Эштон Катчер жүжигчин Деми Муртай болзож байхдаа нэрт зурагчин Питер Бирдийн номыг 1,900 доллараар худалдан авч бэлэглэсэн байдаг. Тус номонд Бирдийн 1960-аад оны үед Африкаар хийж байсан байсан аяллын зургууд багтсан бөгөөд ердөө 2,500 ширхэг хэвлэгдсэн тул маш өндөр үнэ хүрч байсан нь тэр аж. Эштон Катчер (Ashton Kutcher) - 1,900 долларын ном 11 Жэй Зи (Jay Z) - 250,000 долларын оргилуун дарс Тэрээр 2011 онд дуучин Кэнье Вэсттэй хамтарсан цомгоо гарган, баяраа тэмдэглэхдээ 250,000 долларын үнэ бүхий оргилуун дарс задлан баяраа тэмдэглэж, чансаагаа гайхуулсан юм. Жэй Зи (Jay Z) - 250,000 долларын оргилуун дарс 12 Дэниел Рэдклифф (Daniel Radcliffe) - 17,000 долларын дэвсгэр Харри Поттер киноны од эр 2007 онд дэлхийн хамгийн тансагт тооцогддог гар хийцний дэвсгэр гудсыг 17,000 доллараар худалдан авсан байна. Мэдээж хүн унтаж, амрахдаа хамгийн тухтайг сонгох ёстой боловч арай л дэндсэн мэт санагдахгүй байна уу? Дэниел Рэдклифф (Daniel Radcliffe) - 17,000 долларын дэвсгэр 13 Майк Тайсон (Mike Tyson) - 2 сая долларын үнэ бүхий ванн Домогт боксчин эр дампуурах хүртлээ буюу 2003 он хүртэл хамаг мөнгөө хэрэгтэй хэрэггүй зүйлст хамаа намаагүй үрж явжээ. Хуучин эхнэр болох Робин Гивэйнсдээ 2 сая долларын үнэтэй ванныг хүртэл бэлэглэсэн байдаг. Ийн хэт тансагласныхаа дүнд тэрээр 38 сая долларын өрөнд унасан юм. Майк Тайсон (Mike Tyson) - 2 сая долларын үнэ бүхий ванн 14 Рианна (Rihanna) - Үс засалтандаа жил бүр 1 сая доллар зарцуулдаг Үзэсгэлэнт төрх, өвөрмөц хоолой, гайхалтай үс засалт, хувцаслалт бол түүнийг тодорхойлох зүйлс. Үс сайхан бол зүс сайхан гэх үгийг баримталж ирсэн тэрээр жилдээ гэхэд л 1 сая долларыг зөвхөн үс засалтандаа зарцуулдаг аж. Рианна (Rihanna) - Үс засалтандаа жил бүр 1 сая доллар зарцуулдаг 15 Том Круиз (Tom Cruise) - 200,000 долларын Эхо аппарат Алдарт жүжигчин Том Круиз өөрийн охин Суриг эхийнхээ хэвлийд байх үед нь Эхо аппарат худалдаж авсан байна. Харин түүний энэхүү аппаратыг The Richest сайт 200,000 долларын үнэтэй хэмээн дүгнэсэн байдаг. Том Круиз (Tom Cruise) - 200,000 долларын Эхо аппарат 16 Майли Сайрус (Miley Cyrus) - 400,000 долларын машиныг нохойдоо зориулан авсан Өөрийн өвөрмөц байдлаараа олныг гайхшруулдаг тэрээр ноходдоо маш хайртай бөгөөд гэр бүлийн гишүүн хэмээн үздэг байна. Тиймдээ ч бяцхан анддаа зориулан 400,000 долларын үнэтэй Range Rover спорт загварын машиныг авсан билээ. Майли Сайрус (Miley Cyrus) - 400,000 долларын машиныг нохойдоо зориулан авсан 17 Кэнье Вест (Kanye West) - 70,000 долларын бугуйвч Реппер болоод загвар зохион бүтээгч тэрээр өөрийн хайрт эхнэр Ким Кардашианд 70,000 долларын бугуйвчийг Валентиний баяраар бэлэглэсэн байна. Тус бугуйвч нь алт, алмаз, маргад эрдэнэ зэрэг үнэт эрдэнийн чулуун шигтгээтэй, ихэд чамин эд гэнэ шүү. Кэнье Вест (Kanye West) - 70,000 долларын бугуйвч 18 Николас Кейж (Nicholas Cage) - 270,000 долларын үлэг гүрвэлийн гавал Оскарын шагналт жүжигчин Николас Кейж хачирхалтай эд зүйлс цуглуулах хоббитой. Тиймдээ ч 2007 онд болсон Tyrannosaurus bataar дуудлага худалдааны үеэр 270,000 долларын үнэ хаяж, үлэг гүрвэлийн гавал авсан байдаг. Николас Кейж (Nicholas Cage) - 270,000 долларын үлэг гүрвэлийн гавал 19 Крис Браун (Chris Brown) - 2,500 долларын тоглоомон машинууд Дуучин залуу бяцхан охиныхоо төрсөн өдөрт зориулан 2,500 доллараар 3 ширхэг тоглоомон машин авч бэлэглэсэн байна. Тэдгээр нь Ranger Rover болон Lamborghini зэрэг брэндийн машинуудын жижиг хувилбар нь бөгөөд дотоод засал нь дээд зэрэглэлийнх аж. Крис Браун (Chris Brown) - 2,500 долларын тоглоомон машинууд 20 Ким Кардашиан (Kim Kardashian) - 115,000 долларын бугуйн цаг 2011 онд реалити шоуны од бүсгүй нэгэн нэвтрүүлэгт оролцоход сэтгүүлч Пийрс Морган түүнээс худалдан авч байсан хамгийн үнэтэй зүйлийг нь асуусан байна. Харин тэрээр саяхан 115,000 доллараар бугуйн цаг авсан хэмээн хариулсан бөгөөд нэвтрүүлгийн хөтлөгч үүнийг сонсоод шоконд орж байсан гэдэг шүү. Ким Кардашиан (Kim Kardashian) - 115,000 долларын бугуйн цаг 21 Элтон Жонн (Elton John) - 200,000 долларын цэцэг Урлагийн ертөнцөд өөрийн нэрээ мөнхөлж үлдээсэн домогт дуучин Элтон Жонн 2 жилийн хугацаанд 200,000 долларыг зөвхөн цэцэг худалдан авахад зориулсан байдаг. Энэ тухайгаа тэрээр Би зүгээр л цэцгэнд маш их дуртай хэмээн тайлбарлажээ. Элтон Жонн (Elton John) - 200,000 долларын цэцэг 22 Дрэйк (Drake) - насанд хүрэгчдийн үзвэрт 50,000 доллар зарцуулсан Өдгөө олон гайхалтай уран бүтээлээрээ сонсогчдоо баярлуулж яваа тэрээр Өмнөд Каролина дахь нэгэн тайчих клубд 50,000 долларыг тайчигч бүсгүйчүүд рүү цацаж, баярхсан гэдэг. Дрэйк (Drake) - насанд хүрэгчдийн үзвэрт 50,000 доллар зарцуулсан 23 Жастин Бейбер (Justin Bieber) - 750 долларын үс засалт Охидын зүрх сэтгэлийг эзэмдэгч дуучин залуу үсны засалтаараа хэн бүрийн анхаарлыг татдаг билээ. Тэрээр долоо хоног бүр хувийн үсчинээ дуудан үсээ засуулдаг бөгөөд нэг удаа янзлахад 750 доллар төлдөг байна. Жастин Бейбер (Justin Bieber) - 750 долларын үс засалт 24 Жонни Депп (Johnny Depp) - 3,6 сая долларын хувийн арал 2004 онд алдартан маань 45 акр арлыг 3,6 сая доллараар худалдан авсан байдаг. Тэрээр арлаа Lilly Rose Beach хэмээн нэрлэсэн бөгөөд энэ тухайгаа Миний амьдралдаа үзэж байсан хамгийн сайхан арал. Ямар үзэсгэлэнтэй, амар амгалан гэж санана хэмээсэн билээ. Жонни Депп (Johnny Depp) - 3,6 сая долларын хувийн арал 25 Сандра Баллок (Sandra Bullock) - 14,000 долларын уран зураг Нэрт жүжигчин өөрийн хүү болох Лүйсдээ Энди Ворхол-ын уран зургийг 14,000 доллараар худалдан авч бэлэглэсэн юм. Учир нь түүний хүү уран зурагт ихэд сонирхолтой гэнэ. Сандра Баллок (Sandra Bullock) - 14,000 долларын уран зураг 26 Кристин Стьюарт (Kristen Stewart) - 12,000 долларын гитар Жүжигчин бүсгүй Twilight кинонд хамтран тоглосон жүжигчин Роберт Патинсонтой болздог байхдаа түүнд зул сарын бэлэг болгож 1959 оны Fender Jazzmaster болон 1947 оны KF Lap Steel хэмээх 2 гитарыг бэлэглэсэн бөгөөд эдгээр нь нийлээд 12,000 доллар хүрсэн байна. Кристин Стьюарт (Kristen Stewart) - 12,000 долларын гитар 27 Кэндалл Женнер (Kendall Jenner) - 22,000 долларын гар цүнх Хамгийн баян агаад нэр хүндтэй залуу загвар өмсөгчдийн нэг тэрээр өнгөрсөн жил Нью-Йорк хотоор дэлгүүр хэсч яваад 22,000 долларын үнэ бүхий Hermes Birkin гар цүнхийг худалдан авчээ. Өдгөө ердөө 20 настай боловч хэдийн 10 сая гаруй долларын хөрөнгөтэй гэддэг юм. Кэндалл Женнер (Kendall Jenner) - 22,000 долларын гар цүнх 28 Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio) - тоглолтын тасалбар 800 доллараар худалдаж авсан Өнгөрөгч Оскарийн наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэж, шүтэн бишрэгч олноо баярлуулсан тэрээр шоу цэнгээнд нугасгшй нэгэн. Харин тэрээр Coachella хөгжмийн үдэшлэгт 800 доллараар тасалбар аван, ихэд хөгжилтэй бүжиглэж харагдсан гэнэ. Гэхдээ 245 сая долларын хөрөнгөтэй хүнд 800 доллар бол ердөө л нэг халаасны мөнгө нь байх. Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio) - тоглолтын тасалбар 800 доллараар худалдаж авсан 29 Кейт Миддлтон (Kate Middleton) - 2,350 долларын хүүхдийн тэрэг Английн ханхүү Виллиамын гэргий, Кейт Миддлтон 2013 онд ханхүү Жеоржиг төрүүлсэн билээ. Удалгүй тэрээр хүүгээ 2,350 долларын үнэтэй тэргээр салхилуулж яваад папарацдын дуранд өртсөн бөгөөд тухайн үедээ хэл ам дагуулаад амжсан юм. Кейт Миддлтон (Kate Middleton) - 2,350 долларын хүүхдийн тэрэг 30 Шакил О'Нил (Shaquille ONeal) - 1 сая доллараар 3 Bentley машин авсан Сагсан бөмбөгийн супер од түүнийг Bentley-ийн машинуудыг сонирхон явж байтал худалдагч нь түүнийг авч чадахгүй хэмээн дорд үзэж харьцсаны төлөө шарандаа 3 Bentley машиныг 1 сая доллараар худалдаж аван, худалдагчийг ангайлгаж орхиод гарсан гэлцдэг.

Шударга хүмүүс цагаан өнгийг эрхэмлэдэг

Хүний амьдралын ээлжлэн өнгөрөх өдрүүд олон янзын өнгөөр дүрслэгддэг. Сэтгэл санааны тайван байдал, амьдралаас авч буй сайхан мэдрэмжүүд, сэтгэлд хоногшсон дурсамж гээд бүхий л зүйл өнгөтэй холбогдон ой санамжинд үлдэж, дурсагдана. Магадгүй сэтгэл дундуур байх үеийн мэдрэмжүүд ч зарим нэг өнгөөр тодорхойлогддог. Тиймээс сэтгэл судлаачид өнгийг хүний сэтгэл зүйд шууд болон шууд бусаар нөлөөлдөг хэмээн эерэг болон сөрөг нөлөөллийг тодорхойлжээ. Өнгө бүхэн өөрийн онцлогтойгоос гадна янз бүрийн нөлөөллийг бидэнд үзүүлдэг. Дэлхий дээрх бүхий л зүйлс өөрийн гэсэн өнгө, хэв маяг, донжийг агуулсан байдаг бөгөөд үүнд өнгө хамгийн их нөлөөг үзүүлдэг. Өнгөнүүд тус бүртээ юуг илэрхийлж, хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг талаар олон судалгаа, туршилтууд байдаг. Өнгийг МЭӨ 1550-аад онд эртний Египетэд судалж байсан бол 2000 жилийн тэртээ Хятадад судалж байжээ. Цагаан өнгө бол цэвэр ариун, гэнэн байдал болон өвөрмөц хээнцэр ганган, баян тансаг байдал хийгээд шунал тачаалын илэрхийлэл юм. Шударга зантай, итгэл даадаг, өөртөө бусдыг татдаг, тусархаг, зарчимч, тогтвортой хүмүүс цагаан өнгөнд дурлаж, энэ өнгийг зонхилон сонгодог гэнэ. Бүсгүй та цагаан өнгийн даашинзыг зөвхөн хуримын өмсгөл гэж боддог бол эндүүрэл шүү. Шинэ жилийн үдэш цагаан даашинзаар гоёсон бүсгүйчүүд олны нүдэнд тусах нь лавтай.

 Хакерийн довтолгоонд өртсөн итгэмээргүй зүйлс

Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр кибер гэмт хэргийн гаралт ихсэж, үүнээс болж олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа билээ. Тиймээс та бүхэндээ хамгийн их шуугиан тарьсан хакерийн довтолгоонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Энд зүгээр ч нэг хакер гэмт хэрэг биш, бүр санаанд ч оромгүй хачирхалтай зүйлс байгаа юм шүү. Хакерийн довтолгоонд өртсөн итгэмээргүй зүйлс 1 Машины тоормос Машинтай хэт хурдтай явах нь амь насаа хутганы ирэн дээр аваачиж байна л гэсэн үг юм. Гэхдээ дүрэм журмаа баримталж, хурд хэтрүүлэлгүй явсан ч осолдож мэднэ. 2015 онд хоёр залуу Cherokee жийп машинтай явж байтал, гэнэт тоормос нь ажиллагаагүй болж, улмаар осолдсон байна. Цагдаа нар тус хэргийг мөрдөхөд, Uconnect системийг ашиглаж, хакердсан байв. Учир нь машины тус систем нь интернэттэй холбогдсон байдаг аж. Машины тоормос 2 Хулгай Ashley Madison гэх танилцах сайтад гэрлэсэн эрчүүд болон эмэгтэйчүүд нууцаар хоорондоо танилцаж, уулздаг гэнэ. Харин 2015 оны 7-р сард тус нууц сайтын үйлчлүүлэгчдийн бүх мэдээллийг хакердаж, олон нийтийн сүлжээгээр тараасан байна. Үүнээс болж олон гэр бүл салж сарнисан бөгөөд бүр зарим нэг нь амиа ч хорлосон гэдэг. Хулгай 3 VTech Сүүлийн хэдэн жилд VTech нь хүүхдүүдийн хамгийн ихээр хэрэглэх болсон тоглоом билээ. Гэтэл тус тоглоомоор дамжуулан, хэрэглэгч хүүхдийн болоод эцэг эхийнх нь талаарх мэдээллийг бүгдийг хакердаж авсан байв. Тус үйл явдал 2015 оны 11-р сард болсон бөгөөд үүнийг мэдсэн эцэг, эх нь цагдаад мэдэгдсэн аж. Цагдаа нар хакерыг баривчлан байцаахад тэрээр өөр ямар нэгэн санаа агуулаагүй хэмээн мэлзэж байсан юм. VTech 4 Аndroid утас Аndroid утсанд нэвтэрч, хакердах нь бусад утсыг бодвол хялбар байдаг аж. Сүүлийн үед андройд гар утас руу халдаж, таны хувийн мэдээллийг авч, тэр бүү хэл камер ашиглан, элдэв зургийг тань ч авах боломжтой болоод байгаа билээ. Аndroid утас 5 Шатахуун түгээгүүр Өдгөө бүхий л зүйлс интернэттэй холбогдсон байх болж. Тэр бүү хэл шатахуун түгээгүүрийн газрын хянах самбар ч мөн интернэттэй холбогдсон байдаг юм шүү. Магадгүй таныг түлш шахуулж байх хооронд хакердаж, тэсэрч дэлбэрэх зүйлс машинд тань суурилуулж ч мэднэ. Өнгөрөгч жилд тус төрлийн кибер гэмт хэрэг нэлээд хэд бүртгэгдсэн аж. Шатахуун түгээгүүр 6 Гарын хээ 2015 онд Кибер гэмт хэрэг бүхий л дэлхийг бүрхэж, тулгамдсан асуудлын нэг болоод байсан билээ. Ялангуяа АНУ-д газар авч, засгийн газрын мэдээллийг хүртэл хакердаж хулгайлах болсон аж. 21 сая гаруй нууц мэдээллийг хулгайлж, хүн бүрийн хурууны хээг хуулбарлаж авсан байв. Харамсалтай нь хэн, яах гэж энэхүү мэдээллүүдийг хакердаж, өөрийн болгосон гэдгийг мэдэж чадаагүй юм. Гарын хээ 7 Хүүхэд хянах дэлгэц Хэдийгээр манай оронд түгээмэл биш ч зарим эцэг эхчүүд хүүхдээ аюулгүй байлгах үүднээс, хянах төхөөрөмжийг авч явдаг. Гэтэл 2015 оны 4-р сард хүүхэд хянах төхөөрөмжийг хакердаж, нэгэн үл таних эр ааваа, ээжээ би сэрчихлээ хэмээх дохиог өгсөн байна. Үүнийг сонсоод ухаан алдах шахсан эцэг, эх сандран хүүхэд дээрээ очиход бүх зүйлс зүгээр байв. Тэд маш ихээр гайхаж, хэн нэгэн тоглоом хийсэн биз хэмээгээд өнгөрүүлсэн аж. Гэтэл тэднийг байхгүй үед хүүхдийг нь хулгайлахаар зэхсэн, цахим гэмт хэрэгтний явуулга байсныг сүүлд тогтоожээ. Хүүхэд хянах дэлгэц 8 Кредит карт уншигч Бид дэлгүүр орж, ямар нэгэн зүйлсийг худалдаж, аваад карт уншуулж тооцоогоо хийх үе олон гардаг. Гэтэл тус карт уншигчыг хакердчихсан байвал яах вэ? Хакердсан карт уншигч нь таны хувийн болон дансны мэдээллийг бүгдийг хуулж аваад өөр картанд буулган, ашиглаж болдог байна шүү. Кредит карт уншигч 9 Шагайнд зүүх хянах төхөөрөмж Энэ нь зүүсэн хүнийг хаана, юу хийж яваа болохыг хүлээн авагчид мэдэгддэг юм. Мэдээж хэн л үүнийг зүүгээд, эрх чөлөөгөө хязгаарлуулж явахыг хүсэх билээ дээ. Харин үүнийг хакеруудын тусламтайгаар биенээсээ салгаж, эрх чөлөөг мэдрэх боломжтой. Тухайн хүн гэртээ байна гэж хүлээн авагчид мэдэгдэх боловч яг үнэндээ тэр гадуур эрх чөлөөндөө умбаж явах боломжтой. Шагайнд зүүх хянах төхөөрөмж 10 Хакер зэвсэгХакер бол маш аюултай зүйл. Харин хөрөнгө чинээ ихтэй улс орнууд үүнийг нэг төрлийн зэвсэг болгон ашигладаг юм. АНУ-г Иран дахь үйлдвэрийн центрифуг үйл ажиллагааг хакер ашиглаж, цалгардуулах гэсэн хэмээн үндэслэлээр буруутгаж байсан ч удаатай. Хакерууд үйлдвэрийн системд вирус суулгахыг оролдсон гэдэг. Хакер зэвсэг 11 НАСА 2000 онд Жонатан Жеймс (Jonathan James) гэх хакер НАСА агентлаг болон пантегоны сүлжээнд нэвтэрсэн хэргээр буруутгагдан, шоронд орсон билээ. Угтаа бол НАСА-гийн компьютер, мэдээллийн системүүд хамгийн сайнаар хамгаалагдсан гэдэг боловч ийнхүү халдлагад өртсөн нь маш олон шүүмжлэл дагуулж байсан аж. НАСА 12 Эрүүл мэндийн багаж Алхаа хэмжигч, инсулин шахах насос гээд л бидний хэрэглэдэг эрүүл мэндийн төхөөрөмжүүд ч мөн хакердуулж болно. 2011 онд инсулин шахах насосыг хакердаж, хэт их инсулин биед нь шахаж, тухайн хүнд эрүүл мэндийн асар их хохирол учруулсан байдаг юм. Эрүүл мэндийн багаж 13 Ухаалаг телевизор Ухаалаг телевизор яг л ухаалаг гар утас, таблеттэй адил тул хакердуулж ч мэднэ. Харин та үүнээс сэргийлэхийн тулд хамгаалалтын вирус уншуулах боломжтой. Эс бөгөөс таны зурагтанд нэвтэрч, мэдээллийг хулгайлж, цаашлаад элдэв гэмт хэргийн золиос болж мэднэ. Ухаалаг телевизор 14 Винтов буу Сүүлийн үеийн шинэчлэгдсэн винтов буу нь өөртөө утасгүй сүлжээ, хяналтын төхөөрөмж зэргийг суурилуулсан байдаг. Харин үүнийг нь ашиглаж, хакердах тохиолдол гарсан байна. Тэд бууг хакердаж, ажилгаагүй болгох эсвэл автоматаар ажиллах зэрэг горимд тохируулдаг аж. Винтов буу 15 Нисэх онгоц Нисэх онгоцыг ч хакердах боломжтой байна. Одоогоор тус тохиолдол нь нэлээд хэд бүртгэгдээд байгаа бөгөөд онгоцнуудыг замаас нь гаргаж, өөр тийш залах гэх мэтээр олон мянган хүмүүсийн амь насаар наадаж байсан билээ. Ингэхдээ хакерууд зорчигч бүрийн өмнө байрлах энтертайнмент системээр дамжин, удирдлагын систем руу нэвтэрсэн байдаг. Үнэхээр аймшигтай энэхүү хэргүүдийг яаралтай таслан зогсоохоор улс орон бүр хүчээ дайчлан зүтгэж байна. Нисэх онгоц 16 Банк Та энэ залуугийн тухай сонссон байж мэдэх юм. Тэрээр BX1 хэмээх нууц нэрээр дэлхийн нийт 200 гаруй банкинд цахим халдлага хийж, 4 тэрбум доллар хакерджээ. Гэвч Хар хакер-ууд шиг энэ их мөнгийг өөртөө завшаад арилсангүй. Харин Африк, Палестинд хандивласан аж. Шүүх хурал дээр түүнээс Үлдсэн насандаа Америкийн төлөө ажиллана гэвэл амийг чинь хэлтрүүлэе гэхэд дуугүйхэн толгой сэгсэрсэн юм. Үүнийхээ төлөө тэр цаазаар авахуулсан билээ.

Хуурамч фэйсбүүк хаягийг хэрхэн мэдэх вэ?

Сүүлийн үед фэйсбүүк ашиглах хүмүүс ихсэж байгаагийн хэрээр гэмт хэрэг ч ихээр гарах болоод байгаа билээ. Хуурамч фэйсбүүк хаяг нээн, нүүр зургаа дур булаам болгон сольж, охид бүсгүйчүүдтэй харилцаж, улмаар бие эрхтэн, эд хөрөнгө, амь насанд нь хохирол учруулах тохиолдлууд бүртгэгдсээр байна. Иймд та бүхэндээ хуурамч фэйсбүүк хаягийг хэрхэн таних тухай сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэе. Хуурамч фэйсбүүк хаягийг хэрхэн мэдэх вэ? 1 Хуурамч хаяг гэж юу вэ? Эхлээд энэ талаар багахан мэдээлэл хүргэх нь зүйтэй болов уу. Гадна, дотны олон хүмүүс хуурамч хаяг нээн, үүгээрээ бусдыг ашиглах, санаатайгаар хохирол учруулах нь бий. Мэдээж үүнээс сэргийлж, эд хөрөнгө, амь насаа хамгаалах нь бидний сэрэмж болгоомжоос хамаарна. Тэд таны хувийн мэдээллийг авч, судалж, элдэв гэмт хэрэг үйлдэхээр отож байх нь элбэг. Магадгүй гэм зэмгүй зүгээр л бусдаар багахан наадахыг хүссэн хуурамч хаягтай хүн байж болох ч сэрэмж илүүдэхгүй. Харин та дараах шинж тэмдгүүдийг сайтар анхааран, хуурамч хаягтай нь илэрсэн хүнтэй харилцаа тогтоохгүй байх нь зүйтэй. Хуурамч хаяг гэж юу вэ? 2 Танихгүй хүнээ найзаар сонгохдоо сайтар бод Та эхлээд тэднээс яагаад найзлахыг хүссэн юм, яаж хаягийг минь олж мэдэв гэхчлэн асууж лавлаарай. Харин дараа нь нүүр зургийг нь ажигла. Хэтэрхий төгс зурагтай боловч лайк нь бага байх нь хуурамч фэйсбүүкийн дохио юм. Мөн хэн нэгэн түүнрүү зураг tag хийсэн эсэхийг шалгасны үндсэн дээр найзаар авах эсэхээ шийдээрэй. Мөн хувийн хуудас нь дээр нь тодорхой мэдээлэл байхгүй, бараг хоосон байвал найзын хүсэлтийг нь зөвшөөрөх хэрэггүй. Танихгүй хүнээ найзаар сонгохдоо сайтар бод 3 Хувийн мэдээллийг нь сайтар унш Хувийн мэдээллийг нь сайтар унших хэрэгтэй. Жишээлбэл зураг нь хүүхэд шиг атлаа доктор, профессорын зэрэгтэй гэх мэт мэдээлэлд огтхон ч итгэж болохгүй. Мөн юунд дуртай сонирхолтой, ямар хуудас дээр лайк дарсан зэргийг нь харахад илүүдэхгүй бөгөөд хамгийн гол нь төрсөн он сар, өдөр, сургууль, ажил гээд л бүгд тодорхой болоод үнэн зөв эсэхийг шалгаж мэдэх хэрэгтэй. Хувийн мэдээллийг нь сайтар унш 4 Найзуудыг нь шалга Мэдээж хуурамч фэйсбүүкийн эзэн олон найзтай байна гэж юу байхав. Фэйсбүүк найзууд байх боловч зурганд нь сэтгэгдэл бичиж, элдэв зүйлсэд tag хийх бодит найз байгаа үгүйг нь мэдэж авах нь нэн тэргүүнд хийх ёстой алхам юм. Мөн нутаг ус, сургууль хамт олных нь найзууд гэх хүмүүс түүнд бүртгэлтэй бол мэдээж тэр өөрийн жинхэнэ фэйсбүүкээ ашиглаж байна гэсэн үг юм шүү. Найзуудыг нь шалга 5 Найзуудын найз (Mutual Friends) Хүн бүр л найзуудын маань найз юм байна гэж бодон, дээрээс нь нүүр зургийг нь харж, жаахан шинжиж байгаад тухайн үл таних хүнийг өөрийн фэйсбүүк найзаар бүртгэж авах нь бишгүй. Гэхдээ энэ бүхэн таныг дараа нь эрсдэлд оруулж мэдэх тул сайтар шалгаж үзээрэй. Хэрэв тухайн хүн таны зураг, бичлэг зэрэгт юу юугүй л элдэв янзын сэтгэгдэл үлдээж, хувийн чатаар сэжигтэй яриа өдөж эхэлвэл шууд найзаасаа хасаарай. Найзуудын найз (Mutual Friends) 6 Хуурмаг хүмүүстэй холбогдохоос сэргийл Та хуурамч хаягтай нэгнийг өөрийн найзаараа авсан байж болох ч элдвээр харилцах, дотносох хэрэггүй. Наталия Бургесс (Natalie Burgess) гэх бүсгүй нэгэн үл таних залуутай харилцаж зураг болон үг ярианд нь аажимдаа дасаж, нэгэн өдөр уулзахаар тохирон, болзсон цагтаа иртэл түүнийг барьж, хулгайлахыг оролдсон гэнэ. Залуугийн энэхүү үйлдэл урьдаас бодож төлөвлөсөн, бүсгүйг удаан хугацааны турш цахимаар ажигласан байжээ. Хуурмаг хүмүүстэй холбогдохоос сэргийл 7 Баримтжуул Тухайн хуурамч хаяг тань руу элдэв юм бичиж, сэтгэл санааны хохирол учруулах, бэлгийн дарамт үзүүлэх аваас тэр бүгдийг баримтжуулж аваарай. Энэ нь дараа нь цагдаад мэдүүлэхэд тань хэрэг болох тул урьдчилаад бүгдийг нямбай гэгч нь хадгалж байх нь хамгаас зөв юм шүү. Баримтжуул 8 Завхай үгс Ялангуяа өсвөр насны охидод энэ нь маш түгээмэл тохиолддог. Тэдэн рүү үл таних залуус найзын хүсэлт илгээж, элдэв янзын завхай зүйлс бичдэг. Энэ нь нэг төрлийн бэлгийн дарамт гэж тооцогддог тул та аль болох хариулахгүй байх ёстой бөгөөд бүр болохгүй тохиолдолд цагдаад мэдэгдэж ч болно. Завхай үгс 9 Хайрлаж, дурлахаас зайлсхий Хэзээ ч уулзаж байгаагүй атлаа дурлаж, хайрлаж болно гэж үү? Яаж ч бодсон интернэт харилцаа хайр болж, цаашлаад үүрдийн аз жаргалтай амьдралыг бэлэглэнэ гэдэг юу л бол... Үүнээс үүдэж маш олон хүн амины, хүчингийн, хүний наймаан болон дээрэм тонуулын хэрэг гарсан байдаг юм шүү. Тиймээс охид бүсгүйчүүдийгээ танихгүй залуустай харилцаж, өөрийн хувийн мэдээллээ дэлгэхгүй байхыг зөвлөе. Хайрлаж, дурлахаас зайлсхий 10 Зүгээр л найзаасаа хас Тухайн хүн танд элдэв дарамт үзүүлж, сэтгэл санааны хохирол үзүүлэх аваас зүгээр л найзаасаа хас. Ингэснээр та өөрийн ирээдүйгээ хамгаалж буй хэрэг юм шүү.

Хамгийн эртний лонхон доторхи захидал олджээ

Мэдээж юу юуны духанд хүрэлгүй, хамгийн эртнийх гэж энэхүү лонхон дахь захидлыг нэрлэж болохгүй байх. Гэвч одоогийн байдлаар орчин үеийн хүний олоод байгаа лонхон дахь захидлуудын дотроос хамгийн дээр үед бичигдсэн захидлыг саяхан Эндрю Липер гэгч эр олжээ. Энэхүү лонхтой бичиг нь далайн усанд 97 жил, 309 хоног хөвсөн бөгөөд зүгээр ч нэг захидал биш, шинжлэх ухааны туршилтын нэг хэсэг болох нь илэрхий байж. Хамгийн эртний лонхон доторхи захидал олджээ 646В дугаартай шилэн лонх доторхи уг захидал нь 1914 онд Глазго-гийн их сургуулийн эрдэмтдийн далайн урсгалыг судлах зорилгоор үйлдсэн 1890 ширхэг бичгийн нэг байжээ. Лонхон доторхи захидал дээр олсон хүн нь өөрийн нэрийг бичээд, яг олсон газрынхаа байрлал, цагийг тодорхой тэмдэглэн, Шотландын загас агнуурын нийгэмлэгийн тэргүүнруу шуудангаар илгээхийг хүссэн байв. Түүнчлэн зааврын дагуу хийсэн хүнд бүтэн 6 пенсийн шагналтай гэжээ. Лонхыг 1914 оны 6-р сарын 10-ны өдөр ахмад К.Х. Браун далайд тавьсан байна. Лонх нь далайн гүнрүү орж, аль болох урсгал даган хөвсөөр, эрэгт хүрэх ёстой байжээ. Одоогийн байдлаар 315 ширхэг ийм захидлыг олоод байгаа юм байна. Шотландын далайчин залуу Эндрю-гийн энэ олдвор нь 2006 оны Марк Андерсоны олсон лонхтой бичгээс цаг хугацааны хувьд эрт үйлдэгдсэнээрээ рекорд эвдсэн байна. Хамгийн сонирхолтой нь Марк Андерсон нь тэр үед яг Липерийн завиар далайд явж байжээ. Энэхүү олдворын талаар мэдээллийг аль хэдийнэ Гиннесийн номд оруулсан байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.