Хүн төрөлхтний түүхэнд байгаагүй нийгмийн шинэ өөрчлөлтийг авчирсан Иосеф Виссарионович Сталин, ЗХУ-ыг тариачдын орноос аж үйлдвэржсэн улс болгоход хүчтэй нөлөөлсөн хүчирхэг удирдагчдын нэг юм. Түүхийн хуудаснаа тодоос тод бичигдэн үлдсэн түүний талаарх сонирхолтой басхүү хачирхалтай 10 баримтыг хүргэж байна. Сталингийн тухай бидний мэдэхгүй баримтууд 1. Түүний нэрний сүүлийн хэсэг нь Супер баатар гэсэн утгатай Сталинг хүмүүс супер баатар гэж нэрлэдэг. Учир нь хэн хүний хийж чадахгүй агуу үйлсийг хийн, түүхэнд домог болон үлдсэн Сталины нэрний сүүлийн хэсэг нь супер баатар гэсэн утгатай юм.Сонирхолтой биш гэж үү? 2. Түүний хочыг нөхөр индекс карт гэдэг байв Түүний энэхүү нэрийг өрсөлдөгч коммунист намын гишүүн Леон Троцки хошигнон өгсөн гэдэг. Лев Троцки ОХУ-ын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болох үед Сталины ажил тийм ч нөлөөтэй ажил биш байв. Улмаар Лев, Сталиныг нөхөр индекс карт хэмээн хошигножээ. Гэсэн хэдий ч Сталин бүхий л амьдралаа түүхэнд мөнхөлсөн аугаа удирдагч болж чадсан юм. 3. Түүний хэлсэн ишлэл үнэндээ өөрийнх нь хэлсэн үг биш байв Түүний хэлсэн ишлэл бүрээс айдас, дарамтын өнгө аяс мэдрэгддэг гэвэл хэлсдэхгүй болов уу. Нэг хүний үхэл бол эмгэнэлт явдал. Сая хүний үхэл бол статистик тоо хэмээх түүний алдартай ишлэл нь үнэндээ түүний хэлсэн үг биш гэвэл та итгэх үү? Энэ нь Германы зохиолч, энх тайвны төлөө тэмцэгч Эрих Мария Ремарквигийн байцаалтан дээр хэлсэн үг ажээ. 4. Өөрийн төрсөн хүүгээ золиослож байжээ Дэлхийн хоёрдугаар дайны үед түүний хүү Яков фронтод сайн дураар явж, 1941 онд нацистуудад олзлогдон сураггүй болсон. Нацист намын удирдагч Адольф Гитлер, 1943 онд германы командлагч, фельдмаршал Паулюсаар, Яковыг солихыг хүссэн боловч,тэрээр татгалзжээ. Ингээд германчууд Яковыг олны өмнө цаазлан залхаасан байна. Сталин хүүгээ дурсан өрөвдөж байсан нь ховор гэнэ. 5. Түүний нэрээр хот нэрлэгдэж байв 1941 онд Гитларын нацист Германы 6 арми, 1800 км-ийн өргөн фронцоор ЗХУ руу гэнэт халдан довтолсноор зөвлөлтийн ард түмний Агуу эх орны дайнэхэлсэн билээ.Тус дайныг чөлөөлөх дайн ч гэж нэрлэдэг. Сталингийн удирдлаган дор Зөвлөлтийн улаан арми нацист германыг бут ниргэж, ялалт байгуулснаар ийнхүү түүний нэрээр хот нэрлэгджээ. 6. Сталин параной өвчтэй байсан Тэрээр түүхэнд бичигдсэн хамгийн харгис дарангуйлагчдын нэг байв. Сая сая хүмүүс түүний нөлөөн дор албадан хөдөлмөр хийж, хэлмэгдэж улмаар үй олноор нас барцгааж байжээ. Түүний энэхүү аймшигт дарангуйллыг эсэргүүцэж Сталины Терроризмын эсрэг хэмээх бүлэглэл байгуулагдаж байсан байна. Сонирхолтой нь тэрээр тархины атеросклероз буюу судас хатуурах өвчтэй байсан нь нас барсаных нь дараа мэдэгджээ.Түүнчлэн параной буюу сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 7. Тэрээр цэргүүддээ хагас хүн, хагас мич болгох туршилт хийж байв Хүчтэй дарангуйлагч цэргүүдээ, хэлсэн үг бүрийг дагадаг, даалгавар сайн биелүүлдэг байхыг шаарддаг байна. Тиймдээ Сталин цэргүүдээ эрлийз болгох туршилтыг хийж эхэлжээ. Учир нь цэргүүдийг хүч чадалтай, мөн удирдахад хялбар байлгахыг хүссэн байна. Харамсалтай нь энэхүү туршилт бүтэлгүйтсэн юм. Улмаар туршилтыг удирдаж байсан эрдэмтэн Илья Иванов Казакстан руу цөлөгдсөн байна. 8. Тэрээр санваартан байв Марксизмын эсрэг шашны сэтгэлгээний зүүний үзэл санаа ганхаж эхлэхээс өмнө Сталин ЗХУ-ын үнэн алдартны сүм-ийн санваартан болох хүсэлтэй байжээ. Тэрээр эхийнхээ хүслийн дагуу Оросын үнэн алдартны сүмийн шугамаар Тбилиси бурханы номтны сургууль руу томилогджээ. Гэсэн хэдий ч, Сталин бүхнийг орхиж, санваараасаа татгалзжээ. 9. Тэр үнэндээ Орос хүн биш Сталин үнэндээ унаган орос хүн биш юм байна. Тэрээр Гүрж гаралтай. Гэсэн хэдий ч түүний марксист суртал нь Оросын коммунист намд оруулж, аажим аажмаар дэвшсээр, хүчирхэг түүхэн удирдагч болгосон юм. 10. Түүний хүүхэд нас сайхан байсангүй Сталины эцэг Бесарион архинд донтсон нэгэн байв. Тиймдээ ч түүнийг ээжтэй нь байнга зоддог байсан байна. Мөн тэрээр багадаа салхин цэцэг тусч улмаар түүний нүүрэнд маш олон сорвитой болсон гэдэг. Түүнчлэн тэрээр 2 ч удаа морин тэргэнд дайруулан зүүн гараа гэмтээж байжээ.
Насан туршид хамт амьдрах хань ижлээ сонгоно гэдэг нь хүний амьдралын хамгийн чухал сонголтын нэг билээ. Гэвч өөрийгөө зөв хүнтэй учирсан эсэхийг таньж мэдэхэд багагүй цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдана. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд ирээдүйн нөхөр, найз залуу болох хүнээ сайтар судалж байж шийдвэр гаргах нь ирээдүйд учирч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалж байдаг чухал ач холбогдолтой. Тиймээс ч бүсгүйчүүддээ зориулан өөрийн болзоот залуу болон таалагддаг залуугаа сонжих 10 асуултыг дуулгая. Найз залуугаасаа заавал асуух 10 асуулт 1 Хэзээ хамгийн ихээр ичиж, эвгүй байдалд орж байсан бэ? Хайртай залуугаасаа дээрх асуултыг асуугаад хэрхэн хариулахыг нь сайтар ажаарай. Хэрвээ тэр эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр асуултанд тань шууд хариулвал, тантай байхдаа юунд ч санаа зовдоггүй өөрийнхөөрөө байдаг гэсэн үг юм. Харин эсрэгээрээ өөрийн эвгүй түүхээ ярихаас татгалзаж, дургүйцэж байвал дотуур тамиртай, түүний хувьд та чухал хүн нь биш гэсэн үг гэж ойлгож болно. Хэзээ хамгийн ихээр ичиж, эвгүй байдалд орж байсан бэ? 2 Хуучин найз бүсгүй чинь эргэж нийлье гэвэл яах вэ? Эр эмийн харилцаа сайн сайхнаар дуусна гэдэг маш ховор тохиолдол. Иймд таалагддаг залуугаа хуучин найз бүсгүйдээ одоо болтол хайртай эсэхийг мэдэхийг хүсвэл ийн асуугаарай. Тэр уг нь сайн бүсгүй л дээ. Гэхдээ... гэвэл чи надад хэрэггүй гэсэн үг, харин Утгагүй юмаа. Би түүгээр яах юм гэж хариулах нь тэдний харилцаа дууссан, өөр шинэ хүнтэй харилцаа үүсгэхийг хүсч байгааг илэрхийлдэг байна. Мөн асуултыг булзайруулан, өөр зүйлийн талаар ярих нь өөртөө эргэлзэж байгаа, тэрчлэн хуучин бүсгүйтэйгээ буцаад нийлсэн ч яахав хэмээн бодож байх талтай. Хуучин найз бүсгүй чинь эргэж нийлье гэвэл яах вэ? 3 Ямар шивээс хийлгэхийг хүсдэг вэ? Тухайн хүний хийлгэсэн болон хийлгэхийг хүсдэг шивээс нь зан чанар, үзэл бодол, сонирхол болоод дотоод ертөнцийг нь нээн харуулдаг учраас нэг бодлын цонх гэмээр.... Иймд хэрэв найз залуу тань шивээстэй бол шивээсийнх нь утга, яагаад хийлгэх болсон шалтгаан, харин шивээсгүй бол цаашид үүнийг хийлгэх бодол байгаа эсэх, яагаад болохыг нь асууж лавлаарай. Ямар шивээс хийлгэхийг хүсдэг вэ? 4 Хэдэн бүсгүйтэй үерхэж байсан бэ? Магадгүй эмэгтэй хүн бүр л найз залуугаасаа өмнөх бүсгүйчүүдийг нь асуудаг. Харин тэдний хэлж байгаа зүйлс, үнэн байх магадлал тун бага юм. Таны найз залуу их романтик, олон үгтэй, шалчигануур хэрнээ цөөхөн эмэгтэйтэй уулзаж байсан гэвэл тэр нь ихэнх тохиолдолд худал байдаг бөгөөд таныг ч бас тэдний нэг болгон, орхин явах магадлалтай. Хэдэн бүсгүйтэй үерхэж байсан бэ? 5 Юу уурыг чинь хүргэдэг вэ? Түүнээс юу уур, бухимдлыг нь хүргэдэг гэдгийг олж мэдэн, тухайн зан чанар өөрт тань байгаа эсэхийг сайтар бодоод үзээрэй. Хэрэв танд түүний дургүй зан чанар зонхилж байвал, ирээдүйд хамтдаа жаргалтай байх магадлал буурч байна гэсэн үг. Юу уурыг чинь хүргэдэг вэ? 6 Ямар асуултанд хамгийн дургүй вэ? Найз залуугаасаа хариултаа авсны дараа буцаагаад түүнээс өнөөх дургүй асуултыг нь асуугаад үзээрэй. Хэрэв ихэд уурлаж байвал танд тийм ч их хайртай биш, харин эелдгээр хүлээж авч, хошигнож байвал өөрт тань тохирох нэгэн байж мэдэх юм. Ямар асуултанд хамгийн дургүй вэ? 7 Хүнтэй унтаж байсан уу? Тухайн хүнд эвгүй сэтгэгдэл төрөх боловч ямартай ч асуух нь зөв юм. Танд үнэнээ хэлж байгаа тохиолдолд чин сэтгэлээсээ өөртөө чинь дотносохыг хүсч байна. Харин хүнтэй унтаж байгаагүй гэхчлэн мэдээжийн илт байгаа зүйлийг худал хэлэх нь өөртэй чинь нэг оронд орохыг хүсч байгаа төдий л юм. Хүнтэй унтаж байсан уу? 8 Санхүүгийн хувьд...? Энэ нь түүний хөрөнгө мөнгөний хэмжээг нэгжиж шалга гэсэн үг биш. Харин санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлдэг, хэр үрэлгэн зэргийг нь далдуур сонжоод үзээрэй. Санхүүгийн хувьд...? 9 Чинийхээр хайр гэж юу вэ? Асуухад амархан ч, хариулахад хэцүү асуултын нэг юм. Та хоёрын харилцаа дөнгөж эхэлж байгаа тохиолдолд энэ асуултыг заавал асуух хэрэгтэй. Үүнээс шалтгаалан тухайн хүний зан чанар, үзэл бодол зэрэг нь танигдах бөгөөд өөрийн хариултаараа танд хайраа илчлэх боломжтой ажээ. Чинийхээр хайр гэж юу вэ? 10 Хуучин найз бүсгүйтэйгээ ямар харилцаатай байсан бэ? Хүн өөрчлөгдөх гэдэг нь маш бэрх тул тухайн хүн өмнө нь ямар байсан одоо ч бас тиймээрээ байх магадлал өндөртэй. Иймд түүний өмнөх амьдралыг бага зэрэг судлахад гэмгүй юм. Түүний хариултаас шалтгаалан та түүнтэй болзох эсэхээ шийдээрэй.
Нимгэн хөнгөн хувцаслаад явах гэхээр энд тэндээс унжих илүүдэл мах, булчин, гэдэс хэвлийн илүүдэл өөхийг нууя гэвч нуух газар олдохгүй үнэхээр хэцүү шүү дээ. Тэгвэл бид та бүхэндээ биеийн өө сэвээ хэрхэн хувцсаар нууж, далдлах зальжин аргуудыг танилцуулъя. Хувцаслалтаараа биеийнхээ өөг хэрхэн дарах вэ? 1 Хэрвээ том хөхтэй бол: Гоёмсог хүзүүний зүүлт, чимгийг зүүгээрэй Том сайхан хөхтэй байна гэдэг таны төсөөлөө ч үгүй их давуу талтай. Тиймээс түүнийгээ гоёмсог, хүзүүний зүүлтээр чимж өгөөрэй. Ингэснээр таны хөх бусдын хараанд шууд л өртөх болно. Харин түүнийгээ нуухыг хүсвэл хатуулга багатай хөхөвч зүүх, V хэлбэрийн энгэртэй цамц өмсөх хэрэгтэй. Хэрвээ том хөхтэй бол: 2 Урт хүзүүтэй цамцнаас зайлсхийх хэрэгтэй Том хөхтэй бүсгүйчүүдийн тухайд бариу, урт хүзүүтэй цамц өмсөх нь зохимжгүй. Энэ нь хөхийг бүр том харагдуулж, биеийн галбирыг гутаадаг. Харин түүний оронд задгай энгэртэй, загварлаг цамцыг өмсөөрэй. Урт хүзүүтэй цамцнаас зайлсхийх хэрэгтэй 3 Зөв хөхний даруулга сонгох Хөхийг хэлбэрлэг сайхан харагдуулахад зөв хөхний даруулгыг сонгож зүүх нь хамгаас чухал. Том хөхтэй бүсгүйчүүдийн хувьд хатуулга, өргөгч ихтэй хөхөвч зохимжгүй. Харин түүний оронд сүүлийн үед моодонд ороод байгаа торон хөхөвчийг зүүвэл илүү халуухан харагдуулахаас гадна таны биед ч эвтэйхэн байх болно. Зөв хөхний даруулга сонгох 4 Хэлхгэр хувцаснаас зайлсхийх Том хөтэй бол аль болох том хэлхгэр, сул хувцаснаас зайлсхийгээрэй. Учир нь тэдгээр хувцас нь таны хөхийг хэлбэргүй, унжгар харагдуулж, таны биеийн жинг байгаагаас тань 2 дахин нэмж харагдуулдаг. Харин түүний оронд биедээ яв цав таарсан бага зэрэг бариу хувцсыг сонгох нь зүйтэй. Хэлхгэр хувцаснаас зайлсхийх 5 Бэлхүүсээрээ бариу хүрэм өмсөх Тэдний давуу тал бол том сайхан хөх. Тиймээс хувцаслалтандаа аль болох түүнийгээ тодруулан хувцаслах хэрэгтэй. Хэрвээ та харвингүй, унжсан гэдэсгүй бол бэлхүүсээр барьсан хувцас нь таны биеийг сайхан харагдуулах болно. Харин бага зэргийн илүү махтай бол, тийм ч бариу биш, бас тийм ч хэлхгэр биш даавуун материалтай цамц, задгай хүрмийг сонгоорой. Бэлхүүсээрээ бариу хүрэм өмсөх 6 Хэрвээ махлаг гуятай бол: Өндөр суудалтай өмд, шорт өмсөх Гуя, өгзгөөрөө туранхай охидод өндөр суудалтай өмд тийм ч зохимжтой бус, бүр ч хавтгай харагдуулдаг. Харин махлаг гуя өгзөгтэй охидын хувьд өндөр суудалтай өмд, шорт харин ч галбираа тодотгох аятайхан боломж болж өгдөг билээ. Сүүлийн үед махлаг гуя, өгзөгтэй бүсгүйчүүд моодонд ороод байгаа. Тиймээс өөрийнхөө бие галбирт сэтгэл хангалуун байгаарай бүсгүйчүүд ээ. Хэрвээ махлаг гуятай бол: 7 Биеийн хэлбэр тодотгох бариу даашинз Ийм төрлийн галбиртай бүсгүйчүүдэд бие барьсан, даашинзууд үнэхээр сайхан харагддаг. Ялангуяа бэлхүүс бариу байх тусам, өгзөг гуя тодорч, галбир сайтай харагддаг юм. Биеийн хэлбэр тодотгох бариу даашинз 8 Дэрвэгэр хормойтой даашинз Дэрвэгэр хормойтой даашинз нь хэтэрхий махлаг гуя, таазыг халхалж, харин яг таарсан галбирлаг гуяыг бүр ч илүү тодруулж өгдөг давуу талтай. Энэ төрлийн даашинз гуяыг илүү нарийхан, туранхай харагдуулдаг байна. Мөн халаастай, нугалаастай байсан ч болно. Дэрвэгэр хормойтой даашинз 9 А хэлбэрийн даашинз Ийм төрлийн даашинз нь эмэгтэй хүний биеийг маш өөгүй сайхан харагдуулдаг. Ямар ч галбиртай бүсгүйд төгс сайхан зохицдог тул таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцаснуудын нэг юм. А хэлбэрийн даашинз 10 Шулуун даашинзнаас татгалзах Шулуун загварын даашинз нь таны биеийн сайхан талыг тодотгож өгөх нь бага хэдий ч сул талыг хангалттай нууж болно. Гэвч хэрвээ та тааз гуя томтой бол энэ төрлийн даашинзаас татгалзаарай. Бэлхүүсээрээ бариу даашинз нь таныг ямагт сайхан харагдуулж чадна гэдэгт итгэ. Харин эсрэгээрээ өндөр туранхай бол ийм даашинзыг сонгоход гэмгүй. Шулуун даашинзнаас татгалзах 11 Хэрвээ хэвлийгээрээ таргалалттай бол: Бэлхүүсээрээ бариу хувцас өмсөхгүй байх Хэрвээ та гэдэс хэвлийгээрээ илүүдэл жин ихтэй, таргалалтай бол юун түрүүнд хэт нэлмэгэр, сул хувцаснаас зайлсхийгээрэй. Энэ нь таны биеийг эв хавгүй, байгаагаас тань хэдэн насаар хөгшин харагдуулах болно гэдгийг сана. Хэрвээ хэвлийгээрээ таргалалттай бол: 12 Өвдөгнөөс доогуур урттай бариу өмд өмдийг, сул цамцтай хослуулах Хэвлийгээрээ махлаг, тарган хүмүүс өвдөг хүртэл урттай бариу ретузэн өмдийг сул, чөлөөт цамцтай хослуулан өмсөх нь зүйтэй. Ингэснээр таны биеийн пропорц тэнцвэржиж өгөх юм. Өвдөгнөөс доогуур урттай бариу өмд өмдийг, сул цамцтай хослуулах 13 Урт хүрэм өмсөх Хэвлий дарсан урт цамц, хүрмийг өмсөх нь таны биеийн илүүдэл өөг маш сайн дарж өгдөг. Тиймээс хэрвээ та хэвлийгээрээ илүүдэл жинтэй бол ийм загварын хүрэмнүүдээс сонголтоо хийгээрэй.Болж өгвөл неон өнгө сонгохгүй байж, даруухан, хар бараан өнгөнөөс нь сонирхоорой. Урт хүрэм өмсөх 14 Бүстэй цамц өмсөх Бүстэй цамц өмсөх нь таныг төсөөлж ч байгаагүйгээр гоолиг сайхан харагдуулдаг. Хамгийн гол нь цамц тань элдэв том хээ, ташуу судалгүй байх хэрэгтэй. Түүнчлэн босоо судалтай хувцас илүү нарийхан харагдуулдаг болохыг анхаарах нь зүйтэй. Бүстэй цамц өмсөх 15 Аль болох биедээ эвтэйхэн хувцаслах Махлаг тарган гэхээрээ л хүссэн бүхнээ өмсөж чадахгүй гэсэн үг биш шүү дээ. Хамгийн гол нь биедээ эвтэйхэн, сайн чанарын материалтай хувцас сонгох нь чухал юм. Тиймээс энэ зуныг өөртөө итгэлтэй, бардам алхаж өнгөрүүлээрэй охид, бүсгүйчүүд ээ!
Таныг фэйсбүүк профайл дээрээ ямар зураг тавьснаас дүгнэж, шинжиж болдог гэдгийг мэдэх үү? Бид юу ч бодолгүй өөрийн нүүр зургаа өөрчилдөг хэдий ч энэ нь бусдын нүдэнд таны тухай тодорхой хэсэг мэдээллийг, харин цахим мэргэжилтнүүдийн нүдэнд бол хувь хүний зан араншин болоод нийгмийн байр суурийн талаар мэдээллийг өгч байдаг аж. Ингээд хүнийг профайл зургаар хэрхэн шинждэгийг харцгаая. Фэйсбүүкийн профайл зургаар нь хүнийг хэрхэн шинжих вэ? 1Хүн бүрийн дотоод ертөнц өөр байдгийн нэгэн адилаар тухайн хүний сонирхол, дэлхийг харах өнцөг нь ч тэс өөр. Харин тэдний зан чанар, зургаар нь илт тодорхой харагддаг байна. Судлаачид 6,000 гаруй Фэйсбүүк хэрэглэгчдийг судалгаанд хамруулж, тэдний зураг юу илтгэж байгааг, хувийн ааш авиртай нь таарч байгаа эсэхийг шалгажээ. 2Ингэхдээ тэд профайл зургийг ердийн болон тавилттай хэмээн 2 хэсэгт ангилж үзсэн байна. Мөн зургийн өнгө, чанар, төрх, хувирал гээд л нэг нэгэнгүй судлав. Ердийн зурагтай хүмүүс ихэвчлэн бусдаас ялгараад байх зүйл багатай, элдэв зан аашгүй, голдуу тайван хүмүүс байх аж. 3Харин найруулга буюу тавилттай зураг авахуулж, профайлаа өөрчилсөн хүмүүс ихэвчлэн олон төрлийн сонирхолтой, өөдрөг, хөгжилтэй хүмүүс байхаас гадна зөвхөн өөрийн бодолдоо үнэнч, тууштай байдаг. Тэдний ертөнцийг харах өнцөг маш өвөрмөц байх юм. 4Эдгээрийг улам нарийн, нягталсан судалгааг ч мөн хийжээ. Зурагны гоо сайхны мэдрэмж өндөр, өнгө, хэлбэр төгс зохицсон байвал тус хүн нэлээдгүй нээлттэй, урлагт сонирхолтой бөгөөд өөртөө итгэлтэй гэнэ. 5Гутранги үзэлтэй болон дотогшоо хандлагатай хүмүүс барагтай л бол өөрийнхөө зургийг профайл дээрээ тавьдаггүй бөгөөд ихэвчлэн хар бараан зураг сонгодог. Хэрэв өөрийн зургаа байрлуулсан тохиолдолд гял цал биш, энгийн болоод бараан төрлийнх байдаг аж. 6Өнгөлөг тод, инээмсэглэлээр дүүрэн, гэрэлтсэн сайхан зураг хэн бүхний харцыг татаж, эрхгүй инээмсэглэл хайрладаг. Харин тус зургийг өөрийн нүүр зураг болгосон хүмүүс шулуун шударга, сайхан сэтгэлтэй, амьдралд сэтгэл хангалуун явдаг өөдрөг хүмүүс байдаг хэмээн дүгнэжээ. 7Мөн хүмүүсийн авахуулсан ихэнхи өнгөлөг, сонирхолтой зургууд хэн нэгэнтэй хамт байдгийг олж тогтоожээ. Үүнээс үзэхэд хүмүүс өөрийн хайртай, хамт байхдаа аз жаргал мэдэрдэг хүмүүстэй зургаа авхуулахдаа хамгаас ихээр баяртай байж, тэр нь ч зурагнаас нь мэдрэгддэг байх юм. 8Харин ухаалаг, боловсролтой болон юм үзэж нүд тайлсан хүмүүс аль болох энгийн боловч чанартай, тод зургаар нүүр зургаа өөрчилдөг бол гэнэн, дүрсгүй, бусдыг дуурайн, хэлбэр хөөгч хүмүүс албаар хичээсэн, утга учир нь үл олдох, бусдын бухимдлыг барж мэдэхүйц зураг сонгодог гэнэ. 9Ийн тус судалгаанд хамрагдсан хүмүүсийг дүгнэж, нэгтгэж үзтэл тэдний ихэнх буюу 40% нь амьдралд сэтгэл хангалуун, өөдрөг хүмүүс байсан бол 25% нь хэлбэр хөөгч гэх дүгнэлт гаржээ. Та хэнийг ч бай нүүр зургийг нь хараад л хормын дотор тольдон унших боломжтой юм.
Урин дулааны улирал айлчлан ирж, хөнгөн нимгэн хувцсандаа орох энэ үед эрчүүддээ хэрэгтэй мэдээллийг хүргэе. Магадгүй бидний мэдээлэл таны өдөр тутмын зохимжгүй хувцаслах хэвшилд тус болж болох шүү дээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг алдаа 1 Углааштай хэт хол явах Ялангуяа эрчүүдийн хувьд тэд бүсгүйчүүдийг бодвол хувцаслах хэв маягтаа ихээхэн хайхрамжгүй ханддаг. Тиймээс аян замд гарах, хол явах үедээ салаатай углаашийг өмсөж явах нь элбэг. Гэрээсээ нэг их холдоогүй, ойрын дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж байхад энэ нэг их хамаагүй, харин кино театр, болзоо, найзуудын уулзалт зэрэгт тохиромжгүй сонголт гэдгийг анхаараарай. Углааштай хэт хол явах 2 Царайндаа тохироогүй нарны шил зүүх Яг л Терминатор, Матрикс зэрэг киног санагдуулам хар өнгийн өөртөө зохиогүй шилийг өдөр тутамдаа зүүх нь таныг наснаас тань оворжуу, дээр нь хуучинсаг хэв маягтай харагдуулдаг. Тиймээс аль болох өөртөө зохисон, сүүлийн үеийн загварлаг шилнээс сонголтоо болгоорой. Царайндаа тохироогүй нарны шил зүүх 3 Орчноо мэдрэхгүй хувцаслах Баяр ёслол, улаан хивсний арга хэмжээ зэргүүдэд богино өмдийг өмсөх нь хамгаас зохимжгүй. Тиймээс албан ёсны ийм арга хэмжээнд аль болох уламжлалыг дагах нь зүйтэй. Хэдийгээр сүүлийн үеийн хувцаснууд загварын хувьд дэгжин мэт боловч, албаны үйл ажиллагаан дээр оновчтой сонголт болж чаддаггүй юм. Орчноо мэдрэхгүй хувцаслах 4 Зун ноосон цамц өмсөх Зуны улиралд ноосон гэхээсээ илүү хөнгөн, нимгэн, цэвэр хөвөн даавуун материалтай хувцсыг өмсөх нь зүйтэй. Маш сэрүүн, хүйтэн үед л ноосон хувцас тохиромжтой болохоор зуны өдрүүдэд аль болох тэдгээрээс татгалзаарай. Хэрвээ сэрүүн үе тохиовол хөнгөн, зөөлөн, дулаахан цамцыг өмсөх нь зүйтэй. Зун ноосон цамц өмсөх 5 Буузан гуталны дотор оймс өмсдөг Зарим эрчүүд буузан гуталны дотор оймс өмссөн харагддаг. Гэвч иймэрхүү гуталны дотор оймс өмсөх нь хотын соёлтой харшилсан хэрэг болно. Тиймээс уланд нь хальтаргаа багатай улавч дэвсэх, эсвэл хөлс дарагч хэрэглэх нь зүйтэй шүү. Буузан гуталны дотор оймс өмсдөг 6 Олон халаастай, хэлхгэр богино өмд өмсөх Эрчүүд зуны улиралд хөнгөн нимгэн, биед эвтэйхнээр нь олон халаастай хэлхгэр өмдийг илүүтэй сонгон өмсдөг. Гэвч та тэдгээр өмдийг сонгохдоо аль болох биедээ тааруулан, хэт өргөн биш, бас бага халаастай нь сонгоорой. Энэ нь таны хөлийг илүү цэгцтэй харагдуулна. Олон халаастай, хэлхгэр богино өмд өмсөх 7 Эрчүүдийн зохимжгүй богино өмд Ямар нэгэн судал, хээтэй богино өмд нь эрчүүдийг үнэхээр хачин харагдуулдаг. Ялангуяа тод өнгөтэй, эрвээхий болон цэцэгний хээтэй байх нь тун зохимжгүй. Тиймээс эдгээр өмднөөс зайлсхийж, аль болох элдэв хээгүй, шулуун өмдийг өмсөж байгаарай. Эрчүүдийн зохимжгүй богино өмд 8 Богино ханцуйтай захтай цамцан дээр зангиа зүүх Хэрвээ анзаарч байсан бол зарим эрчүүд, захтай богино цамцан дээр албаны зангиа зүүсэн харагддаг шүү дээ. Энэ нь төдийлөн зохимжтой хослолын нэг биш юм. Тиймээс хэрвээ зангиа зүүхээр бол урт захтай цамц, хослол дээр зүүх хэрэгтэй шүү. Богино ханцуйтай захтай цамцыг жийнсэн өмд, чөлөөт хувцсан дээр л өмсөх нь тохиромжтой. Богино ханцуйтай захтай цамцан дээр зангиа зүүх 9 Бариу футболк өмсөх Ялангуяа махлаг, гүзээтэй эрчүүдийн хувьд биедээ таараагүй жижигхэн, багадсан футболкыг өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Харин түүний оронд биенээсээ бага зэрэг сул, яг таарсан богино цамцыг өмсөж байх нь чухал юм. Бариу футболк өмсөх 10 Гэрийн шаахайтай гадуур явах Олны танил алдартай хүмүүсийн хувьд ч гэсэн гэрийн шаахайтай гадуур явах нь элбэг харагддаг. Энэ нь үнэндээ тийм ч оновчтой сонголт биш шүү дээ. Эрэгтэй хүнийг ямар ч мэдрэмжгүй харагдуулдагийн дээр, бүсгүйчүүдэд огт таалагддаггүй байна. Тиймээс хөдөө хээр явахдаа л сонгож байгаарай.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй