Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөөдөрзүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө хүйтэрч 0 градус орчим байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ. Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр Төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшижбайгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой вэ хэмээж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатайгаар атгаж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг хүсэж байгаа гэдгээ дуулгалаа. Харин Д.Сумъяабазарын зүгээс Хууль зөрчсөн асуудал байхгүй. Хотын аж ахуйн ажил бүртэй тулж ажиллах боломжтой тул нийслэлийн Монгол Ардын Намын хорооны шийдвэрийг даган 2020-2024 онд Нийслэлийн Хөгжлийн Гэрээ мөрийн хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэн ажиллаарай гэсэн захиас даалгаврыг хүлээн авсан. Тиймээс цаашид улс төржихгүйгээр хотоо хөгжүүлэх нь бидний ажил гэлээ. Асуулт, хариулт дууссаны дараа нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулан санал хураалт явуулахад Төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа. Цаашид УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Монгол Улсын Ерөнхий сайд батламжилсанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох учиртай юм. Хэлэлцэх асуудал дууссаны дараа нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ Та бидний ажил олгогчид бол нийслэлчүүд. Хотынхоо иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулж, Улаанбаатар хотоо хөгжүүлэх олон ажлуудыг хийнэ хэмээн онцлов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо

​ Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан энгэрийн тэмдгийг гардуулсан юм. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.44 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулав. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож, Ж.Батбаясгалан Р.Дагва Ж.Алдаржавхлан Б.Пүрэвдагва С.Даваасүрэн М.Халиунбат Б.Мөнхбат Н.Баярчимэг Д.Энхтуяа Д.Бадарсан Д.Гантулга нарыг сонголоо. Мөн НИТХ-аар нийслэлийн Засаг даргын албан тушаалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлж буйгаа бүлгийн дарга Р.Дагва танилцуулав. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын албан тушаалд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар оролцлоо. НИТХ-ын төлөөлөгчдийн 71.11 хувь ньД.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таван шарын төмөр замын гармыг засварлах тул өнөөдөр 23:00 цагаас маргааш 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг хаана

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул өнөөдөр 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаана. Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыгЗамын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө. Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600 мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлууд хийгдэнэ. Уг ажлын гүйцэтгэгчээрХүрд ХХК, Замын 2-р анги, Нано Экологи ХХК ажиллах бөгөөд хяналтыгУБТЗ, УСУГ, НАЗХГ хийх юм. Эх сурвалж:Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

“Umoney” картын тухай заавал мэдэх 10 зүйл

​ Umoney карт гэж юу вэ? U money карт нь Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагддаг олон улсын стандартыг хангасан Pre-paid төлбөрийн хэрэгсэл юм. Umoney картыг хэрхэн хаанаас цэнэглэх вэ? Нийслэлийн хэмжээнд U money карт цэнэглэх 1000 гаруй цэг байдаг. Үүнд Түргэн үйлчилгээний цэг, хүнсний дэлгүүр, И-март, Номин супермаркет, Circle K, CU сүлжээ дэлгүүрийн салбаруудаас гадна Голомт банкны Изипэй ПОС төхөөрөмж ашигладаг 400 гаруй цэгүүдэд хандаж бэлнээр болон банкны картаар цэнэглэх боломжтой юм. Мөн UB Smart Bus аппликейшны ОЙРОЛЦОО АВТОБУСНЫ БУУДАЛ цэснээс U money карт цэнэглэх гэрээт цэгийн байршил харах боломжтой ба та гар утасныхаа GPS-ыг асаахаа мартуузай. UB SMART BUS APPLICATION гэж юу вэ? Нийслэлд нийтдээ 1,200 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Эдгээр автобуснуудын чиглэл болон тухайн мөчид аль зогсоолд явж байгаа, таны хүлээж зогсоолд ирэх хугацааг минутаар харах боломжтой болно Umoney АППЛИКЕЙШН ямар давуу талтай вэ? Та U money картынхаа үлдэгдэл, болон автобусаар зорчсон түүх, сүүлийн 7 хоногийн гүйлгээний мэдээллээ онлайнаар харахыг хүсч байна уу? Тэгвэл та U money апликейшнийг Play Store болон App store-оос татаж авч хэрэглэх боломжтой. U money картын 16 оронтой дугаарыг холбоход л хангалттай. Citypass карт гэж юу вэ? Citypass карт нь дансан дахь үлдэгдэл мөнгөөр нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой Хаан банкны карт бөгөөд тус картаар та банкны гүйлгээ хийх боломжтойгоос гадна автобусаар зорчихдоо төлбөрөө төлөх боломжтой. Тухайн картыг онлайнаар захиалсан тохиолдолд үнэ төлбөргүй авах боломжтой. Хаан банкны Сити Пасс картны үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Хаан банкны лавлах 1800-1917 дугаартай утсанд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Easypay банкны ПОС болон худалдаа үйлчилгээний төвүүдийн кассын ПОС-оор U money карт цэнэглэдэг боллоо Та Голомт банкны Изипэй ПОС төхөөрөмжөөр U money карт цэнэглэдэг болсныг мэдсэн үү? Тус банкны ПОС төхөөрөмж ашиглаж буй цэгүүдээс U money картаа банкны картаар болон бэлэн мөнгөөр цаг алдалгүй цэнэглээд зорчих боломжтой. Мэдээж ямар нэгэн шимтгэлгүй юм. Мөн хүнсний дэлгүүрүүдийн кассын программаар цэнэглэдэг боллоо. Үйлчилгээ иргэдэд илүү ойртсоор байна. Автобусаараа зорчоод НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой боллоо Та Ибаримт (Ebarimt) апликейшний Бусад гэсэн хэсгээс Хялбар бүртгэл цэсийг даран нэвтэрснээр зөвхөн Энгийн, Оюутан, Хүүхдийн картуудын 16 оронтой тоог бүртгүүлж НӨАТ-ын сугалаанд оролцох боломжоор хангагдана. Тухайн өдрийн зорчилтыг үл харгалзан нэг өдөрт зөвхөн нэг сугалаа олгох бөгөөд НӨАТ-ын сугалааны баримт авах боломжтой болно. Umoney картын үлдэгдлийг буцаан олгож эхэллээ 2020 оны 01 сарын 01-нээс эхлэн иргэдэд Umoney картын үлдэгдлийг буцаан олгох боломжийг үйлчилгээнд нэвтрүүллээ. Хэвийн ажиллагаатай карт байх бөгөөд хэрэглэгчийн төвүүд болон Дүнжингарав, Драгон, Мишээл экспо, УБСК-ийн хэрэглэгчийн төвүүдээр хүлээн авах юм. Үйлчилгээний шимтгэл 100 төгрөг бөгөөд шимтгэл хассан дүнг бэлэн мөнгө хэлбэрээр шууд олгоно. Дотоод гэмтэлтэй, баталгаат хугацаа хэтрээгүй картаас бусад тохиолдолд картын үнийг буцаан олгохгүй бөгөөд буцаалт хийгдсэн карт иргэнд эргэн шилжиж дахин ашиглах боломжтой байх юм. Хязгааргүй зорчих карт гэж юу вэ ? Сарын хугацаатай хязгааргүй зорчих карт нь нэг сарын хугацаанд автобусаар үнэгүй зорчдог Umoney картын нэг төрөл юм. Хугацаатай карт нь тухайн сардаа хязгааргүй зорчих эрхтэй учраас сарын хэдний өдөр карт худалдан авч байгаагаас шалтгаалж зорчих эрхийн үнэ тогтох ба доорх үнийн тарифтай байна. Картын сунгалт Том хүн Хүүхэд Сарын 01-07-ны өдөр 25,000 ₮ 8,000 ₮ Сарын 08-14-ний өдөр 20,000 ₮ 6,000 ₮ Сарын 15-21-ний өдөр 15,000 ₮ 4,000 ₮ Сарын 22-ноос сарын сүүлийн өдөр 10,000 ₮ 2,000 ₮ Хугацаатай картаар дараа сард үргэлжлүүлэн зорчих хүсэлтэй хэрэглэгч хугацаатай картын сунгалтын төлбөрийг өмнөх сарын 1-ний өдрөөс 27-ны өдрүүдийн хооронд УБСК-ны дараах дансанд төлбөрөө тушааж сунгалтаа хийлгэнэ. Картын төрөл Сарын төлбөр Худалдаа хөгжлийн банк Гүйлгээний утга Том хүн 25,000 ₮ 475 023 985 Картын арын нүүрэнд байрлах 16 оронтой дугаар болон холбоо барих утасны дугаараа заавал бичнэ. 16100000******** Хүүхэд 8,000 ₮ 475 023 984 Нийтийн тээврээр дамжин суух нөхцөлүүд Дамжин суулт хийхдээ эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа заавал уншуулсан байх шаардлагатай Эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа уншуулсан хугацаанаас хойш 30 минутын дотор дамжин суувал хөнгөлөлт эдлэнэ Дамжин суулт хийж буй хоёр дахь тээврийн хэрэгслээс буухдаа картаа заавал уншуулах шаардлагатай Эхний дамжин суултаас хойш 4 цагийн дараагаагийн дамжин суулт хийж хөнгөлөлт эдлэх боломжтой Сэлгэн суулттай холбоотой санал гомдлыг Улаанбаатар Смарт Карт ХХК-ын хэрэглэгчийн төвийн 7015 1289, 7004 4040-3 утасаар өгнө үү

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.