![Өнөөдөр Алтанбулагийн боомтоор иргэдийг татан авна](/uploads/cce8f711a938c6dd3efa57c9cfe1b4a281c64cbd.jpg)
УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаадын иргэдийг энэ сарын 22-ны өдөр татан авахаар болсон.Татан авалтыг өнөөдөр 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд бүртгүүлсэн иргэд коронавирусийн шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатайг албаныхан анхааруулсан. Түүнчлэн иргэд төлөвлөсөн цагаас хоцролгүй, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийн зэрэгцээ хувийн тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах ёстойг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас мэдээллээ.
![Тусгай үүргийн онгоц маргааш Франкфурт руу ниснэ](/uploads/b1294454d53e590ca675ed37edfe4523469ac510.jpg)
Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш /2020.10.23./ хөөрнө. УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Токио Сөүл рүү долоон нислэг нийтесөн удаагийн нислэг үйлдээд байна. Тодруулбал, Аравдугаар сарын 4-ндНурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн, Аравдугаар сарын 8-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн, Аравдугаар сарын 10-ндТокио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 259 иргэн, Аравдугаар сарын 12-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 135 иргэн, Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 149 иргэн, Аравдугаар сарын 17-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 115 иргэн, Аравдугаар сарын 18-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 193 иргэн, Аравдугаар сарын 19-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 230 иргэн, Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн тус тус ирсэн. Харин Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.
![Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа](/uploads/7af4fb2e695ae809a4c13aaac5e92e3253622385.jpg)
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын23-ны өдөр буюу баасан гарагт 11.00цагт товлолоо. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгох юм. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлнэ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо
2020-10-22 09:20:59 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо](/uploads/b69f303935975c1bd5dc5945e4409166def70cc6.jpg)
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна. Энэ хүрээнд Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан, дүүргүүдийн ЗДТГ-ын газрын болон, Эрүүл мэндийн нэгдлийн ерөнхий эмч, Цэргийн штабын дарга нар, ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд цэрэг татлагын товчооны даргын баталсан удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд дүүргүүдийн цэрэг татлагын товчооны халагдсан дайчдыг хүлээн авах, хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулах бэлтгэл ажилтай танилцсан талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа С.Баярмагнай мэдээллээ. Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн анги, байгууллагаас халагдсан дайчдыг хүлээн аван хүндэтгэл үзүүлэх, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах арга хэмжээг энэ сарын 16-18-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэгт хүлээн авч, биеийн халууныг үзэж ариутгал халдваргүйжүүлэлтийг хангаж, 800 иргэнийг ажлын байранд зуучилсан талаар мөн танилцуулсан юм. Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1115 тоот захирамжийн хүрээнд цэрэг татлагын зохион байгуулах ажлыг нийт 2148 албан тушаалтан томилогдон ажиллаж байгаа аж. Зарлан мэдэгдэх хуудас тараах ажил 95 хувьтай байгаа бөгөөд үүнээс 1558 иргэн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ. Одоогийн байдлаар цэрэг татлагын байр орчим болон дулаацуулах байрыг гаргах, иргэдэд үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа С.Баярмагнай танилцууллаа. Өргөтгөсөн хуралдаанаар эрүүл мэндийн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд санал солилцлоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно](/uploads/08629083f079f7edeb9ab919de7ba2a609bbd830.jpg)
Монгол Улсын ШУА-ийн ээлжит Их чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Энэ чуулганаар ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгох юм. ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл 2016 онд Академийн их чуулганаар сонгогдож дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Чуулганы үеэр ШУА, харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачдын дөрвөн жилийн ажлын үр дүнг танилцуулах ба шинжлэх ухааны салбарын онцлох үр дүнтэй ажлуудыг олон нийтэд танилцуулах юм байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй