48 улсаас 10654 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

​ Цар тахлын улмаас манай улс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хилээ хаагаад буй. Энэ хугацаанд тусгай үүргийн нислэг үйлдэж, нийт 22448 иргэнээ эх оронд авч ирээд байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар 48 улсаас 10654 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Энэ талаарОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.АриунбуянОйрын үеддөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1000 гаруй иргэнээ татан авна гэсэн юм. Тэгвэл нислэгийн хуваарийг танилцуулж байна. 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ авч ирнэ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна

​ 09 дүгээр сарын 22 буюу өнөөдөр 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5,8 магнитудын, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5,1 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна. Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

​ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд явагдах тул иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утаснуудад холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой гэжНийслэлийн Засаг даргын Тамгын газрынХууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн эх орондоо ирлээ

​ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 256 иргэн эх орондоо иржээ. Үүнээс 61 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 16 нь өндөр настан, 38 нь эрүүл мэндийн шалтгаантай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Намуун, Тайж, Зүчи зочид буудалд тусгаарланагэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснөөс 20-ны өдрийн байдлаар есөн удаагийн нислэг үйлдэж, 2,288 иргэн эх орондоо ирээд байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.