Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа
2020-09-23 07:49:52 Нийтлэгдсэн: НийгэмМонголын хүнс үйлдвэрлэлийн салбарт нэн шинэ түүх эхэллээ. Монголын хүнсүйлдвэрлэлтэр дундаа мах махан бүтээгдэхүүнийүйлдвэрлэлднэн шинэ түүх эхэллээ. Учир юун гэвэл Олон улсын хүнсний чанар, аюулгүйбайдлынiso22000 стандартын 2018 оны шинэчилсэн хувилбарыг Монголд анх удаа ОчирдагинасХХК-нышинэ ЭКСПОРТ үйлдвэр нэвтрүүллээ. 15 жилийн хугацаанд дэлхийн шилдэг туршлага, шинэтгэлийг үе шаттай нэвтрүүлэн төгстөгөлдрийгдадал болгохын тулд тасралтгүйсайжруулснаартус компани ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хамгийн шилдэг сүүлийн үеийн стандартыг ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРТЭЭ бүрэн нэвтрүүлж чадлаа. Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүйбайдлыгдээд зэргээр сахин гарч болох бүх эрсдэлийг урьдчилан тогтоожсэргийлэн өндөр сахилга баттайажилладаголон улсын жишиг Монголын бахархал экспортын анхдагч үйлдвэр болж байгаад баяр хүргэе. Очирдагинас Экспортын чанар
Нийслэлийн хороодын албан хаагчид харилцан суралцаж, сайн туршлагаа хуваалцаж байна
2020-09-22 15:55:22 Нийтлэгдсэн: Нийгэм Улаанбаатар хот, Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сан хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төсөл нь нийслэлийн Сургалт, судалгааны төвтэй хамтран хороодын сайн туршлага, тэргүүний арга барил, аргачлалыг нээн илрүүлж, харилцан туршлагаа хуваалцах, хамтдаа хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум-ыг өнөөдөр зохион байгууллаа. Форумд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба болон бусад холбогдох албаныхан, ШХА-ийн албаны хүмүүс, мөн нийслэлийн 9 дүүрэг, 171 хороодын төлөөлөл, нийслэлийн Сургалт, судалгааны төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн багийнхан оролцлоо. Форумын үеэр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хэлсэн үгэндээ Өнөөдөр нийслэлийн хэмжээнд анхан шатанд үйл ажиллагаа явуулж байгаа 171 хорооны төрийн албан хаагч, хэсгийн ахлагчид энд цуглараад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хотын засаглалыг сайжруулах төсөлтэй хамтран хороонд төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаа талаарх сайн туршлагуудыг 2020 оны дөрөвдүгээр сараас эхэлж зохион байгуулж явууллаа. Энэ туршлага хуваалцах үйл ажиллагаа гурван үе шаттай явагдсан. Эхний үе шат хороон дээрээ, хороо болгон ямар арга туршлагаа дээшээ шалгаруулж явуулах вэ гэдгээ шийдвэрлэсэн. Хоёрдугаар үе шат нь дүүрэгтээ, дүүргийн бүх хороодоос хороо болгоны тэргүүн туршлагыг нийслэлд шалгаруулах, дараа нь нийслэлд шалгарсан 27 хорооны оролцогчид өөрсдөө нийслэлийн тэргүүний таван туршлагыг шалгаруулж байна. Энэ үйл ажиллагаа ингээд дуусахгүй цаашдаа үргэлжлээд явагдана хэмээв. Харилцан суралцах арга зүйг ашиглан Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх хэлэлцүүлгүүдийг хороо, дүүргийн түвшинд 2020 оны долоодугаар 2-оос есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд 144 хороо өөрсдийн сайн туршлагаа ирүүлснээс нийт 27 сайн туршлага шалгарсан байна. Үүнээс Хан-Уул дүүргийн 20-р хорооны Төрийн үйлчилгээ ба QR код Налайх дүүргийн 7-р хорооны Аяны богц-танайд хоноё цүнхний аян Баянгол дүүргийн 13-р хорооны Орцны арт Баянзүрх дүүргийн 5-р хорооны Иргэдэд онлайнаар үйлчлэх нь Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Тархиа ухъя зэрэг таван сайн туршлага нийслэлийн хэмжээнд тэргүүн туршлагаар шалгарч, иж бүрэн компьютероор шагнагдсаныг форумын үеэр гардуулсан юм. Харилцан суралцах арга зүйн форумыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд шалгарсан сайн туршлагуудыг дүүрэг, нийслэлийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд НЗДТГ-ын зүгээс анхааран ажиллах аж. Харилцан суралцах арга зүй нь бодит үр дүнд хүрсэн сайн туршлагуудыг тодорхой үе шаттайгаар бие биеэсээ суралцаж, түгээн дэлгэрүүлэх арга барил юм. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэхүү арга зүйг хэрэглэн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өөрсдийн дотоод үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор нэвтрүүлсэн шилдэг туршлагуудаа хуваалцсанаар үр өгөөжийг нь нийслэлийн хэмжээнд олон иргэд, албан хаагчдад хүргэх ач холбогдолтой юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ
2020-09-22 15:45:39 Нийтлэгдсэн: Нийгэм Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Налайхын автозамыг ирэх сарын 04-нийг хүртэл хугацаанд засварлах юм. Энэ асуудлаар өнөөдөр нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Чинзориг нар мэдээлэл өглөө. Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.ИндраНалайхын 20.9 километр авто замыг хэсэгчлэн хааж засварлах тухай өмнө нь мэдээлж байсан. Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 километр зам доогуур туннелээр гарч буй 2.5 километр замын ажил эхэлсэн байгаа.Маргааш буюу есдүгээр сарын 23-ны 07:00 цагаас Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ. Энэ ажилтай холбогдуулан Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөсөн. Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг анхааруулж байна. Коронавирусийн цар тахлаас шалтгаалж хятад ажилчид ирж чадахгүй байж байгаа ирсэн. Ирээд 21 хоног тусгаарлагдаад гарч ажилдаа орсон юм.Тиймээс иргэд нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахыг уриалж байна гэв. Налайхын 20.9 километр замын хойд талын эгнээний өнгө хучилтыг 15 хоногийн хугацаанд хийх юм байна. Налайхын 20.9 километр замыг хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх талаар зураглал гаргажээ. Үүнд: Есдүгээр сарын 23-25-ны хооронд Налайх, Чойрхоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах буюу баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно. Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ. Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана. Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ. Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөсөн байна. Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.БатболдНалайхын замын засварын ажилтай холбогдуулан түр хаасан хэсэгт Тээврийн цагдаагийн албанаас хяналтын цэгүүд гарч ажиллана.Жолооч нар хурдаа тохируулж явах, хориглосон тэмдгүүдийн заалтыг биелүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа шөнийн цагаар болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, тодорхой тэмдэг, тэмдэглэгээ болон техник хэрэгслийн заалт чиглэлийн нарийн баримтлахыг анхааруулж байна.Сүүлийн үед Налайхын замд хурд хэтрүүлсэнээс үүдсэн осол нэлээд бүртгэгдэх төлөвтэй байгаа учраас эргэлт, тойрог дээр хурдаа тохируулж явахыг зөвлөе хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Залуучуудын ногоон наадмын спортын цогцолбор ирэх онд ашиглалтад орно
2020-09-22 15:41:23 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон холбогдох албаныхан өнөөдөр биеийн тамир, спортын салбарын бэлтгэл сургуулилтын төв, орчин нөхцөл болон хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэгийг зохион байгуулах журмаар зөвлөлийг тогтоосон байдаг. 1992 онд нийгэм солигдох тэр үед УБХТН-ийн дарга удирдлагууд Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй дур мэдэн удирдлагуудаа сольж, хүчингүй болсон тамга тэмдэг, хуурамч бичиг баримт ашиглан газар олон өмч хөрөнгүүдийг БХТН-ийн нэр дээр шилжүүлж авсан байна. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг хэлж байсан юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын өмчийг дур мэдэн хувийн байгууллагад шилжүүлэх, авах, үрэгдүүлэх зэрэг асуудлыг цэгцлэх ёстой. Хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Улсын өмчийг буцаан авах асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэв. Техник спортын төв ТӨААТҮГ нь спорт сургалтын үйл ажиллагааг явуулах, Үндэсний шигшээ баг, тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлөөр хангах, Биеийн тамир спортын салбарын талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийн хэрэгжилтийг хангах зэрэг үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй юм. Мөн өдөр Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ, Нийслэлийн өмчит Нийслэлийн өмчит Улаанбаатар спорт менежмент ХК, Залуучуудын ногоон наадмын спортын цогцолборт ажиллалаа. 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр шаваа тавьсан Мөсөн өргөө-ний бүтээн байгуулалтын ажил 85 хувьтай байна. Энэхүү өргөө ашиглалтад орсноор мөсөн спортын тамирчид хичээллэх, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой юм. Залуучуудын ногоон наадмын спортын цогцолборын тухайд нийт 10000 м3 талбайтай бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрэээнд баригдаж байна. Олон улсын залуучуудын ногоон наадам 18 байршилд зохион байгуулагдах юм. Энэхүү цогцолборт 60 хүнийг хүлээн авах хүчин чадалтай буудал, олон улсын стандартад нийцсэн фитнесс төв байгуулагдах аж. Уг цогцолборыг 2021 оны II, III улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажилласны үр дүнд спортын цогцолбор баригдаж байна. Олон улсын залуучуудын ногоон наадам намар болно. Үүнд анхаарч, бэлтгэлээ хангаж ажиллах хэрэгтэй. Хот бол дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Ажил эхлэж байх үеийнхээс өнөөдөр их олон ажил хийсэн байна. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй инженер, техникийн ажилтан, залуучуудад талархаж байна. Ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын жил байх болно. Спорт, соёл урлаг, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг олон талын бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлнэ гэдгийг онцоллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Монгол Улсын Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахдаа Биеийн тамир, спортын улсын хороог Ерөнхий сайдын дэргэд хамаарагдсан. Мөн 20 гаруй жилийн дараа Соёлын яамтай боллоо. Энэ нь соёл, урлаг, нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг өргөжүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч буйг харуулж байгаа юм. Иргэдийн амьдрах ая тухтай орчныг сайжруулах хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байна. Спорт, урлаг, соёлын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэхэд хувийн хэвшлийнхний оролцоо маш чухал байгаа юм гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн хороодын албан хаагчид харилцан суралцаж, сайн туршлагаа хуваалцаж байна
2020-09-22 11:35:41 Нийтлэгдсэн: Нийгэм Улаанбаатар хот, Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сан хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төсөл нь нийслэлийн Сургалт, судалгааны төвтэй хамтран хороодын сайн туршлага, тэргүүний арга барил, аргачлалыг нээн илрүүлж, харилцан туршлагаа хуваалцах, хамтдаа хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум-ыг зохион байгууллаа. Форумд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба болон бусад холбогдох албаныхан, ШХА-ийн албаны хүмүүс, мөн нийслэлийн 9 дүүрэг, 171 хороодын төлөөлөл, нийслэлийн Сургалт, судалгааны төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн багийнхан оролцлоо. Форумын үеэр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хэлсэн үгэндээ Өнөөдөр нийслэлийн хэмжээнд анхан шатанд үйл ажиллагаа явуулж байгаа 171 хорооны төрийн албан хаагч, хэсгийн ахлагчид энд цуглараад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хотын засаглалыг сайжруулах төсөлтэй хамтран хороонд төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаа талаарх сайн туршлагуудыг 2020 оны дөрөвдүгээр сараас эхэлж зохион байгуулж явууллаа. Энэ туршлага хуваалцах үйл ажиллагаа гурван үе шаттай явагдсан. Эхний үе шат хороон дээрээ, хороо болгон ямар арга туршлагаа дээшээ шалгаруулж явуулах вэ гэдгээ шийдвэрлэсэн. Хоёрдугаар үе шат нь дүүрэгтээ, дүүргийн бүх хороодоос хороо болгоны тэргүүн туршлагыг нийслэлд шалгаруулах, дараа нь нийслэлд шалгарсан 27 хорооны оролцогчид өөрсдөө нийслэлийн тэргүүний таван туршлагыг шалгаруулж байна. Энэ үйл ажиллагаа ингээд дуусахгүй цаашдаа үргэлжлээд явагдана хэмээв. Харилцан суралцах арга зүйг ашиглан Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх хэлэлцүүлгүүдийг хороо, дүүргийн түвшинд 2020 оны долоодугаар 2-оос есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд 144 хороо өөрсдийн сайн туршлагаа ирүүлснээс нийт 27 сайн туршлага шалгарсан байна. Үүнээс Хан-Уул дүүргийн 20-р хорооны Төрийн үйлчилгээ ба QR код Налайх дүүргийн 7-р хорооны Аяны богц-танайд хоноё цүнхний аян Баянгол дүүргийн 13-р хорооны Орцны арт Баянзүрх дүүргийн 5-р хорооны Иргэдэд онлайнаар үйлчлэх нь Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Тархиа ухъя зэрэг таван сайн туршлага нийслэлийн хэмжээнд тэргүүн туршлагаар шалгарч, иж бүрэн компьютероор шагнагдсаныг форумын үеэр гардуулсан юм. Харилцан суралцах арга зүйн форумыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд шалгарсан сайн туршлагуудыг дүүрэг, нийслэлийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд НЗДТГ-ын зүгээс анхааран ажиллах аж. Харилцан суралцах арга зүй нь бодит үр дүнд хүрсэн сайн туршлагуудыг тодорхой үе шаттайгаар бие биеэсээ суралцаж, түгээн дэлгэрүүлэх арга барил юм. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэхүү арга зүйг хэрэглэн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өөрсдийн дотоод үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор нэвтрүүлсэн шилдэг туршлагуудаа хуваалцсанаар үр өгөөжийг нь нийслэлийн хэмжээнд олон иргэд, албан хаагчдад хүргэх ач холбогдолтой юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй