
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас Хоггүй аялал гоё 3 сарын аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул, Join me компанийн гүйцэтгэх захирал Э.Цоморлиг нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын автомашины хөдөлгөөний ачаалал бүхий 6 постод Хоггүй аялал гоё уриа бүхий 2500 наалт болон 5000 хогийн уутыг тарааж жолооч, иргэд аялагчдад байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, хоггүй аяллыг уриалж байна. Ингэхдээ Хан-Уул дүүргийн Сансар худалдааны төв, 22-ын товчоо, Номин, Оргил худалдааны төв, Зунжин зэрэг Улаанбаатар хот руу орох, гарах хэсэгт мэргэжлийн байгууллагууд жолооч, зорчигчдод тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бүхий наалт нааж, хогийн уут тарааж байгаа юм. Цаашид Горхи Тэрэлжийн чиглэлийн амралтын газар, аялал жуулчлалын байгууллагууд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалтыг хийн ажиллахаар төлөвлөжээ. Аяны дараагийн шатны ажлыг Ерөнхий боловсролын байгууллага, оюутан сурагчдын боловсролын хүрээнд байгаль дэлхийтэй харьцах зөв хандлагыг төлөвшүүлэх, эх орны дахин давтагдашгүй түүх соёлын өв болсон түүхэн дурсгалт газруудыг таниулах, мэдээллээр ханган ажиллана гэдгийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар хэллээ. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ 2020 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад 13 786 удаагийн гомдол мэдээлэл ирсэн. Нийт гомдол мэдээллийн 63,2 хувийг нийслэлийн Цагдаагийн газар, харьяа хэлтсүүд шийдвэрлэжээ. Улаанбаатар хотын хэмжээнд оны эхний хагас жилийн байдлаар 9064 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 22,5 хувиар буурсан үзүүлэлт гэсэн юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон нийслэлийн Цагдаагийн удирдах газрын гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл, Join me-аялал амралтын хөтөч байгууллага зэрэг төрийн болон төрийн бус 50 гаруй байгууллага Хоггүй аялал гоё аяныг зохион байгуулж байна. Join me-аялал амралтын хөтөч байгууллагын тухайд дотоодын аялагчдад зориулаад аялалын бүтээгдэхүүн санал болгодог бөгөөд аялал жуулчлалын 50 гаруй мэргэжлийн байгууллагууд нэг платформд нэгтгэж чадсан байна. Дашрамд дурьдахад, Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 15.8-д Усан сан болон ой усан сан бүхий газар хог хаясан, машин угаасан, бохир зүйл угаасан иргэнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг. Энэ дагуу оны эхний хагас жилийн байдлаар нийт 61 иргэнийг торгожээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/930 захирамж гаргасан байна. Захирамжид дэлхий нийтэд тархаж буй Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, PC тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг түр зогсоосон. Үүнд зааснаас бусад баар, биллиард, хүүхдийн зуслан, тоглоомын газар, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг хангуулан үе шаттайгаар нээнэ. Захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд үйлчлүүлж байгаа иргэд болон ажилчдын биеийн халууныг шалгаж нэвтрүүлэх, гарыг тогтмол ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйтгэлийг 2 цаг тутам хийх, үйлчлүүлэгчдийг олноор нэг дор байршуулахгүйгээр хоорондын зайг зохицуулж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж, шаардлагыг мөрдөж ажиллах юм. Захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэргэжлийн хяналтын байгууллагын 53 албан хаагч орон сууцны батламжаа авлаа
2020-07-02 10:06:17 Нийтлэгдсэн: Нийгэм
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан билээ. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэхүү хөтөлбөрт хамрагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөлд орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг гардуулан өглөө. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын зөвлөх О.Эрдэнэчимэг, МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нар оролцлоо. Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Ердийн ипотекийн зээлийн хүү 8 хувьтай байгаа бол нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй энэ зээлийн хүү 6 хувиас хэтрэхгүй. Бас нэг онцлог нь байр авах батламжаа авсан албан хаагчид 100 хувь дууссан, ашиглалтад ороход бэлэн, чанарын шаардлага хангасан орон сууцнаас өөрсдөө байраа сонгох боломжтой юм. Төрийн бүх албан хаагчид үүнд хамрагдаж чадахгүй байгаа. Эрсдэлтэй нөхцөлд санаачилгатай, сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэн тэргүүнд хамрагдана. Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, цэвэрлэх байгууламж зэрэг 11 байгууллагын төлөөлөл эхний ээлжинд энэхүү нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох хөтөлбөрт хамрагдах юм. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтэд маш сайн хяналт тавьж ажилласан. Нийслэлчүүдийг утаагүй өвөлжихөд болон цар тахлын энэ үед сайн ажиллаж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад урам, дэмжлэг болно гэв. Мэргэжлийн хяналтын байгууллагад 5-33 жил ажиллаж буй МХЕГ-ын 3, НМХГ-ын 16, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 14, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 6, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 5, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 4, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 5, нийт 53 эрүүл ахуй халдвар хамгаалал, ургамал хорио цээр, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч, жолооч, ариутгагч, лабораторийн ажилтан албан хаагч ийнхүү батламжаа гардан авлаа.
Ж.Батбаясгалан: Нийслэлд шинэ хүн ирж, шинэ зүйл яриагүй учраас та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн байж, хариуцлагатай ажиллах нь чухал
2020-07-02 09:57:54 Нийтлэгдсэн: Нийгэм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдон тангарагаа өргөсөнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж, С.Амарсайханыг чөлөөлж, Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд холбогдох хуульд заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасан тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжийг уншиж танилцуулсан. Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авсан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан НЗДТГ-ын хэлтэс тасгийн дарга нар болон нийслэлийн Ерөнхий менежер, харьяа байгууллагуудын удирдлагуудыг хамруулан хуралдлаа. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ Миний хувьд нийслэлд шинэ хүн ирж, шинэ зүйл яриагүй гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа, өмнө нь бид хамтран ажиллаж ирсэн, цаашдаа ч хамтран ажиллана. Та бидний ажил үүрэг Нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой учраас хотын ажил нэг ч хором зогсох, цаг алдах учиргүй, Та бид өмнө хийж хэрэгжүүлж байсан ажлаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тул дарга нар дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах нь чухал. Юуны өмнө COVID19-ын халдвараас сэргийлэх, хөл хориог үе шаттай буууруулж, зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж байгаа учир халдвараас урьдчилсан сэргийлэх, ариутгал халдваргүйжилтын ажлыг мэргэжлийн байгууллагууд хариуцлагатай зохион байгуулах, мөн баяр наадмыг онлайн хэлбэрээр зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хотоос хэрхэн хангах, нийслэлчүүдийн нөөцийн махны бэлтгэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарах, сайжруулсан түлшний нөөцлөлтийн хэрэгжилтийг өргөжүүлэх, ойрын өдрүүдэд бороотой байх тухай цаг уурын газрын мэдээлэл ирж байгаатай холбоотойгоор иргэд, олон нийтэд үеэр усны аюулаас сэрэмжлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй зэрэг үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад хандан өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх Samaritans Purse байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ. Тодруулбал зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт олон улсын хүмүүнлэгийн онгоцоор 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Эх орондоо ирсэн иргэдийг Би Жи зочид буудалд тусгаарлах юмгэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй