
Нийслэлээс 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын нэг болох Азийн хөгжлийн банкнаас санхүүжиж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгийн авто машины орц, гарцтай холбоотой газар чөлөөлөлтийг хариуцах, санал боловсруулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэгт НЗДТ-ын хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтэс, төсөл хөтөлбөр хамтын ажиллагааны хэлтэс, газар зохион байгуулалтын алба болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл оролцлоо. Ажлын хэсгийн хурлаар дээрх замын ажилд 26 нэгж талбар өртсөнөөс 14 иргэний газрыг нөлөөллөөс гаргаж, 12 иргэний газарт нөхөн олговор олгохоор хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд нэг иргэнтэй зөвшилцсөн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө. Хурлын төгсгөлд ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх холбогдох албаныханд газар чөлөөлөлтийн ажлыг яаралтай дуусгах, шинээр тавигдаж буй авто замын ажлыг хуваарийн дагуу чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.Мөн эрсдэлтэй цаг үед халдвар хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллах чиглэл өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
С.Амарсайхан: Хөл хорионы энэ үе бол өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал
2020-04-16 08:04:13 Нийтлэгдсэн: Нийгэм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан нартай уулзлаа. Энэ үеэр Хотын захирагч Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийн үр дүнгийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, цаашид юунд анхаарч ажиллаж буй талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн хэмжээнд бага, дунд, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт нийт 496500 хамрагдаж, 13 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Эдгээр сурагч, хүүхэд багачуудад теле хичэээлийг 60 гаруй судлаач, мэргэжилтнүүд, 170 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 15 дохионы хэлний багш нар 10 дахь долоо хоногтоо зохион байгуулж байна. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоёр сарын байдлаар теле хичээлд оролцогч хүүхдүүдийн оролцоо 81 хувьтай байсан. Энэ тоо буурч, хүүхдүүдийн оролцоо 66 хувьтай болсон. Хичээл сургууль есдүгээр сарын 1 хүртэл хойшлох шийдвэр гарсны дараа теле хичээлийн оролцоо багассан гэсэн юм. Мөн Танхимын сургалтаар үзэх хичээлийн 50 орчим хувийг теле хичээлээр зохион байгуулж байна. Үлдсэн нь агуулгын алдагдалтай байгаа юм. Танхимын сургалтаар олж авах агуулгыг теле хичээлээр авах нь учир дутагдалтай байгаа. Бага боловсролын хувьд нийт 1169 цагийн хичээл үзэх ёстойгоос 571 теле хичээлийг зохион байгуулж орсон байна гэдгийг онцлон хэллээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Теле хичээлийн оролцоо хангалтгүй байна. Хөл хорионд байгаа энэ үед багш, сурагчдын оролцоонд илүү онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Ялангуяа эцэг эхчүүдэд ирэх ачаалал хэр нэмэгдэж буйг анхаарч ажиллах ёстой. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд 12 дугаар ангиа төгсөх 12021 сурагчдын мэргэжлээ сонгох, гадаад, дотоодод сурах шийдвэрээ гаргахад заавар, зөвлөмж өгөх хэрэгтэй. Мөн сурагч, хүүхэд багачуудад зориулсан Мэдээллийн цаг хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн танин мэдэхүйн, оюун ухааны чадавхийг нээсэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн сургалт, хүмүүжлийн мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг орхигдуулж болохгүй. Коронавирусын халдварыг бид соёлын дархлаа, хариуцлагын дархлаатай байж даван туулна гэдгийг хотын Захирагч анхаарууллаа. Хүүхэд, залууст хөл хориотой байгаа энэ үе бол цахим сүлжээг ашиглан өөрсдийгөө хөгжүүлэх боломж юм шүү гэдгийг ойлгуулах нь чухал. Зайны сургалт амар хялбар, өгөөжтэй байх талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Боловсролын газартайгаа хамтарч үг, үйлдэл, бодлого шийдвэрээ нэгтгэж, олон нийтийн болон бусад байгууллагын оролцоог хангаж ажиллах хэрэгтэй хэмээн үүрэг, даалгавар өглөө. Дашрамд дурьдахад, коронавирусаас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн төрийн болон төрийн бус сургуулийн бүх багш нар нэг өдрийн цалин болох нийт 220 гаруй сая төгрөгийг нийслэлийн Онцгой комисст хандивлаж байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Халдварт өвчинтэй тэмцэж буй онцгой байдал болон мэргэжлийн бусад албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл байдал, хувийн хэрэгслээ хангаж ажиллахад санаа тавьж, анхааран хандив тусламж үзүүлж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт албан хаагчдадаа нийт нийслэлийн иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Амралт, фитнесс, сауны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан тэдгээрийн ажиллах түр журмын саналыг боловсруулж УОК-т танилцуулахаар боллоо
2020-04-16 08:02:12 Нийтлэгдсэн: Нийгэм
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд иргэдийг олноор цугларч эрсдэл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг ажилуулах болон саун, фитнесийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн. Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, зарим амралтын газар, фитнесс заал, сауны үйл ажиллагааг шат дараатайгаар нээх асуудлаар хэлэлцэж, санал солилцлоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх Тэрбээр ДЭМБ-аас өгсөн мэдээллээр вирусийн халдварын улмаас 126 мянга 754 хүн нас барж, 484 мянга 597 хүн эдгэжээ. Халдвар АНУ, Франц, Швейцарь, Их Британь, Герман, Туркт өндөр байна. Тархац хурдан, халдвар олон хүнийг хамарч байна. Халдвар 2-3 дахин эрчтэй явж байна. Монгол Улсын хувьд 1672 иргэнийг тусгаарлалтад байлгаж байна. Гадаад улсаас 30 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс тав нь эмчлэгдсэн. Өнөөдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна хэмээн мэдээлэв. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж ажиллахын зэрэгцээгээр Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд НОК-ын шуурхай ажлын хэсгийн гишүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа амралт, фитнесс, сауны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд тухайн аж ахуйн нэгжүүдэд тодорхой үүрэг хүлээлгэх тухай заалт, ажиллах орчин нөхцлийн талаарх түр журамд тусгах саналаа нэгтгэж өгөх, нэгтгэсэн саналыг НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар боловсруулж, маргааш /2020.04.16/ Улсын онцгой комиссын Шуурхай штабд танилцуулах-ыг үүрэг болголоо. Энэ дагуу НОК-ын шуурхай ажлын хэсгийн гишүүд дээрх байгууллагуудын үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан олон нийтэд учирч болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх түр журамд оруулах саналаа илэрхийлэн хэлэлцлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
300 ортой төрөх эмнэлгийн нэг блок барилгыг энэ сард ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компанид даалгав
2020-04-16 07:58:20 Нийтлэгдсэн: Нийгэм
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургаадугаар сарын 1-нд хүлээн авч, эхний ээлжид Ковид-19 халдварын тусгаарлалтад ашиглах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өчигдөр гаргасан. Өнөөдөр тусэмнэлгийнбарилгын үйл ажиллагаатай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нар газар дээр нь ажиллав. Эмнэлгийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба бүрэн ашиглалтад оруулахад 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай аж. Уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаарШадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад уламжилсан. Төлөвлөсөн ёсоор эмнэлгийг ирэхзургаадугаар сарын сүүлээр улсын комисст хүлээлгэн өгөх ёстой. Цаг үеийн шаардлагаар гадны улс орнуудаас авчирсан иргэдийг нэг дор байршуулах мөн тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан үзэж Улсын Онцгой комиссоос дээрх эмнэлэгийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулах шийдвэрийг ийнхүү гаргаад буй. Одоогийн байдлаар сувилал, эмнэлэг, зочид буудал зэрэг нийт 20 гаруй газар иргэдийг тус бүр хуваан тусгаарлаад байгаа юм. Удахгүй ашиглалтад орох тус төрөх эмнэлэг нийт 800 гаруй өрөөтэй ба 140 ортой амаржих газар, 160 ортой нийт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм. Гурван блок бүхий есөндавхар эмнэлгийг эхний ээлжиндэнэ сард багтаан нэг блок барилгыг ашиглалтад оруулах үүргийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгойкомиссын дарга Ө.Энхтүвшин ерөнхий гүйцэтгэгч Томо бюлдинг ХХК-д өглөө. Засгийн газраас тулгамдсан хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн тул эмнэлгийн тусламжийн бэлэн байдлаа ханган, үлдсэн хэсгийг хугацаа ёсоор зургаадугаар сард багтаан хүлээлгэн өгөхөд бүх хүчээ дайчлан ажиллахыг хүсэж, гүйцэтгэгч компанийн хамт олонд амжилт хүслээ гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно
2020-04-15 11:31:57 Нийтлэгдсэн: Нийгэм
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд Үндэсний инновацийн шагнал олгоно. Үндэсний инновацийн шагнал нь Шилдэг инновацийн бүтээгдэхүүн, Үйлчилгээний салбарын шилдэг инноваци гэсэн төрөлтэй байна. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ. Үйлчилгээний салбарын шилдэг инновацийн шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлнэ. Үндэсний инновацийн шагналд шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгч нарын хүсэлтийг хүлээн авна. Та бүхнийг Үндэсний инновацийн шагнал олгох журам-ын дагуу холбогдох баримт бичгээ бүрдүүлэн Үндэсний инновацийн шагнал-д нэр дэвшүүлэх бүтээлээ ирүүлэхийг урьж байна. Бүтээлд тавигдах шаардлага: Зах зээлд сүүлийн хоёр жилд нэвтрүүлсэн байх; Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигласан техник, технологи, программ хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх; Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь судалгаа, туршилтаар нотлогдсон байх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгийн онцлог хэрэгцээнд нийцсэн байх; Олон нийтэд шинэ мэдлэг, өндөр технологийн ололтыг таниулсан байх; Инновацийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх. Үндэсний инновацийн шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 118 тоот өрөөнд хүлээн авна. Холбоо барих утас: 263180 НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй