
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Гурвалжингийн гүүрийн зүүн талын урсгалд хэв гажилтын заадсын гэмтэл гарсан тул маргаашнаас эхлэн хэсэгчлэн түр хаахаар болжээ. Тодруулбал, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хөдөлгөөнийг түр хааж, засварын ажлыг гүйцэтгэхээр болсон талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Засварын ажлын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй ба баруун талын урсгалаар зорчихоор зохион байгуулалж байгаа тул зорчигчид тухайн орчинд тавигдсан тэмдэг заалт, хаалт, мэдээллийн байгууламжийг анхаарч хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн Тогоот гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т хээрийн түймэр гарчээ. Түймэр Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт орсон тухай дуудлага 2020.04.15-ны өдрийн 12:40 цагт Онцгой байдлын албанд ирсэн байдаг. Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Хилийн 275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул, Баяндун сумын иргэд ажиллаж, 4 дүгээр сарын 19-ний 23:00 цагт цурманд оруулж удмаар өчигдөр буюу 4-р сарын 20-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраажээ. Түймэр гарч байх үед салхитай байсан учраас алба хаагчид зарим үед машинтайгаа зугтаж байсан тухай эх сурвалжууд хэлж байв. Юутай ч ОБГ-ын алба хаагчид, Хилийн 0275 дугаар анги, нутгийн ард иргэд шантралгүй, уйгагүй таван өдөр ажилласны үр дүнд түмрийг унтраасан байна.
Азийн сангаас НЗДТГ-т 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг хандивлалаа
2020-04-20 14:23:33 Нийтлэгдсэн: Нийгэм
АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, дэд менежер Д.Оргил, төслийн ажилтан Э.Булган нар өнөөдөр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарт 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг гардуулан өглөө. Шинэ төрлийн коронавирусын халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр НЗДТГ-ын зүгээс хийж хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн сангаас нэг удаагийн маск, N95 маск, гар ариутгагч, хамгаалах хувцас, автомаск, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч нарт чанга яригч зэргийг хандивлаж байгаа юм. Энэ үеэр АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо НЗДТГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа билээ. Азийн сангаас олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Энэ хүрээндээ НЗДТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хандивыг гардуулж байна гэв. Харин НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан хэлэхдээ Азийн сангаас үзүүлж буй энэхүү хандив тусламжийг бид нийслэлийн товчоодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон бусад төрийн албан хаагчдад гардуулж өгөх болно. Нийслэлийн зүгээс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй Азийн сангийн хамт олонд талархаж байна гэсэн юм. АНУ-ын Азийн сан 1993 оноос Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа нээж сайн засаглал, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж ажилласаар ирсэн. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна. Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа. Аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 110 иргэн байна. Түүнчлэн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зургаан үе шаттайгаар зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулсан гэдгийг энэ үеэр онцолсон юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Онцгой комисст үүрэг болгосноор олон нийтийн дунд өвчлөл тархсан үед хэрхэн ажиллах, болзошгүй эрсдэлийг даван туулах чадавхыг сайжруулах зорилгоор Covid 19 халдварын цар тахалтай тэмцэх иж бүрэн сургуулийг энэ сарын 29, 30, 05 дугаар сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болголоо гэжУлсын онцгой комиссын Шуурхай штабаасмэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй