Газар хөдлөлтийн улмаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгад цууралт үүсчээ

Баянхонгор аймгийн Баянбулаг суманд уржигдар 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас багагүй хохирол учирчээ. Газар хөдлөлтийн хүч голомтондоо 6-7 балл байсан бөгөөд чичирхийлэл нь ойролцоох сумдын ард иргэдэд мэдрэгдэж, зарим байшин барилгын ханын шавардлагад ан цав үүсэн, гэр доторх тавилга, эд хогшлууд унаж хагарсан байна. Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал, Гурванбулаг зэрэг суманд чичирхийлэл илүү хүчтэй мэдрэгдсэн тул дээрх сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг газар хөдлөлтийн улмаас ан цав, цууралт үүссэн барилга байгууламжийн судалгааг хийж буй аж. Тухайлбал, Баянбулаг сумын цэцэрлэг, сургууль, Соёлын төв, эмнэлгийн барилгуудын хэд хэдэн өрөөний хананд цууралт үүссэн бол Гурванбулаг сумын есөн жилийн сургуулийн гурван ангиас гадна сурагчдын дотуур байрны гал тогоо, хүүхдийн цэцэрлэг, хүн эмнэлгийн барилгын нийт найман өрөөний ханын шавар хагарч, хөндийрчээ. Тухайн газар нь Баянбулаг сумаас 14, Баянхонгор аймгийн төвөөс 167, Хөвсгөл аймгийн төвөөс 360, Улаанбаатар хотоос 688 км зайд оршиж байна.

УМБГ-ын 40 байцаагч орон нутгийн “илгээлт” өвөртлөв

Улсын мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх цагдаагийн анхан шатны нэгжид ажиллаж буй мөрдөн байцаагч нартай уулзаж, санал, хүсэлтийг нь сонсов. Уулзалтын үеэр мөрдөн байцаагч нар ажиллах нөхцөл байдал, амьдралынхаа талаар илэн далангүй ярьж, хөдөө, орон нутагт болон УМБГ-т явуулж буй томилолт шударга бус болдог, дарга, томоохон албан тушаалтнуудын хүүхдүүд сургууль төгсөөд хотод, тэр тусмаа Мөрдөн байцаах газарт шууд томилогддог асуудлыг арилгах хэрэгтэй хэмээн шүүмжилсэн байна. УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх дээрх шүүмжлэл үндэстэй болохыг судалж, 40 гаруй мөрдөн байцаагчийн ажлын байрыг өөрчлөн анхан шатны нэгжид томилсон байна. Г.РАВЖАА

 Ихэр хоёр цамхаг АНУ-ын сүр хүчийг илтгэсээр

Нью-Йорк хотод орших Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг одоогоос 11 жилийн өмнө дайралтад өртөж нурсан билээ. Тэгвэл дээрх хоёр барилгын суурин дээр шинээр барьж байгаа 100 болон 104 давхар хоёр барилга удахгүй ашиглалтанд орох гэж байгаа талаар мэдээллээ. Албан ёсоор Дэлхийн худалдааны төв-1 гэж нэрлэгдэх энэхүү барилгын ажил 2006 оны дөрөвдүгээр сард эхэлж өнөө жил дууссан байна. Мөн эрх чөлөөний цамхаг хэмээн нэрлэж буй 104 давхар барилга нь Дэлхийн баруун хагаст орших хамгийн өндөр барилга болж байгаа аж. Харин энэ хоёр хоёулаа Дэлхий дээрх гурав дахь өндөр барилга болж байна. Өндрийг нь хэмжиж үзэхэд 541 м бөгөөд ирэх 12-р сард нээлтээ хийх юм. Дээрх хоёр барилгыг барихад 3.8 тэрбум ам.доллар зарцуулсан гэж ерөнхий инженер Жэйсон Скотт ярьсан. Бас нэгэн сонирхолтой баримт нь одоо үед Дэлхий дээр байгаа барилгуудаас хамгийн найдвартай, аюулгүй байдлыг бүрэн хангасан барилга болсон гэж хотын удирдлагаууд болон архитекторууд онцлон дурдсан юм. Ингээд тэртээ 11 жилийн өмнө онгоцны дайралтад өртөн нурж Амеркчуудад маш том ялагдлыг амсуулж байсан ихэр хоёр цамхаг дахин сүндэрлэж энэ оны 12-р сард түрээслэгч нараа оруулахад бэлэн болжээ.

Нарны гүүр энэ сарын 17-нд ашиглалтад орох нь

Нарны гүүрийг энэ сарын 17-нд ашиглалтад өгөхөөр болсон байна. 2009 оны зургадугаар сараас барьж эхэлсэн уг гүүрийг Энхтайван, Гурвалжингийн гүүрийн ачааллыг багасгаж, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулан, замын хөдөлгөөний жигд байдлыг хангах зорилготой анх барьж эхэлсэн билээ. Уг гүүрэн гарц нь урд хойд талын хэсгүүдийн хамт нийт 895 метр урт байгууламж болох бөгөөд манай улсад анх удаа нэвтрүүлж буй ган хийцтэй төмөр бетонон гүүр юм. Нарны гүүр ашиглалтад орсноор Баруун дөрвөн замаас урагш Цагаан хаалга хүртэлх 4.7 километр зам нь 1.8 км болон богиносч, хотын баруун хэсгээс Нисэх хүртэл чөлөөтэй зорчих боломжтой болж, замын түгжрэл багасах юм. Одоогийн байдлаар гүүрний ган хийцтэй дам нуруу, тулгуурын ажил дуусаад байгаа аж. Гүүрний дам нурууны угсралтыг 60 хүрэхгүй хоногт хийж гүйцэтгэсэн бөгөөд төмөр зам болон нарны замын хөдөлгөөнд ямар ч саад учруулаагүй гүйцэтгэжээ

Өнөөдөр болох үйл явдлын тойм

10 цагаас Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 14 дүгээр хурал Ерөнхийлөгчийн Тамгын газарт болно. 11 цагаас УИХ-ын гишүүн НХХ-ийн сайд С.Эрдэнэ Хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл хийнэ 11 цагаас С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөнө 11.00 цагаас ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвөөс 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөх эсэх талаар мэдээлэл хийнэ. 14 цагаас Монгол банкны удирдлагууд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлтэй танилцах Зангиагүй уулзалт хийнэ -Сингапурын Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлал үргэлжилнэ -Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17 буюу Дашням, Балжинням давхцсан билэгт сайн өдөр. -Энх тайвны бэлэг Төв цэнгэлдэх хүрээлэнд гэрэлт зул өргөх ёслол болно 19,30 цагаас Их талын JAZZ ТББ-аас зохион байгуулах Олон улсын жааз хөгжмийн 6 дугаар их наадам өнөөдрөөс эхлэн 4 хоног тоглогдоно. Наадмын нээлт УДБЭТ-т болно -Улаанбаатар чуулгын урилгаар Азийн үндэсн хөгжмийн хамтлаг нийслэл хотноо тоглогдоно

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.