БОАЖЯ-наас Цаг уур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, алслагдсан аймгуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст Mitsubishi L200 загварын автомашинуудыг парк шинэчлэлийн хүрээнд олголоо. БОАЖЯ-ны харьяа газруудын автомашиныг шинэчлэх үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин яамны холбогдох албан тушаалтнууд оролцож, 21 аймгаас хүрэлцэн ирсэн ЦУОШТ-ийн хамт олон, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн хамт олон, Тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарт шинэ автомашиныг нь гардуулсан юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үгэндээ энэхүү автомашины парк шинэчлэл нь цаг уурчид болон байгаль хамгаалагчид, байгалийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын нөхцөлийг сайжруулахад ихээхэн дэмжлэг болно гэж найдаж буйгаа дурьдаад цаашид байгаль хамгаалагчид болон харьяа байгууллагынхаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарна гэдгээ онцолсон. Алслагдсан аймгуудаас энэ удаа Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хан Хөхий нурууны УТХГ-уудын хамгаалалтын захиргааны хамт олон шинэ машин хүлээж авсан юм. Эх сурвалж: БОАЖЯ
Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын үйл ажиллагаанд аж ахуйн нэгжийн саналыг тусгана
2019-09-05 10:13:58 Нийтлэгдсэн: ТехнологиБарилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтсийн Нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна. Тодруулж хэлбэл барилга байгууламж зураг төсөл магадлалын экспертүүд нэг дор, түргэн шуурхай байдлаар барилгын байгууллага, аж ахуй нэгжид үйлчилж байгаа юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг сонсож, цаашдын ажилдаа тусгах зорилготой юм. Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг нь : -Зураг төслийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн заавар, журам боловсруулах; -Монгол Улсын нутаг дэвсгэрт барих хот суурин, барилга байгууламж (шинээр барих болон засвар, өргөтгөл, шинэчлэл хийх инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламж), бүх төрлийн дэд бүтцийн зам, шугам сүлжээний зураг төсөлд магадлал хийх мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах, зураг төслийн байгууллагуудын үйл тажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх; -Монгол Улсын нутаг дэвсгэрт барилга байгууламжийн зураг төсөлд хэрэглэх үндэсний болон олон улсын тооцооны программуудыг ашиглах, зураг төслийн ажлын чанар, техникийн түвшинг дээшлүүлэхэд анхаарах; -Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, тэдгээрийн гэрээ байгуулах; -Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
“ДЦС-IV” ТӨХК-ИЙН ТУРБОГЕНЕРАТОР №1-4-ИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2019-09-05 09:54:15 Нийтлэгдсэн: ТехнологиМонгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 01 тоот тогтоол, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний 32/20 тоот зөвлөмжийн дагуу ДЦС-IVТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэх шийдвэр гарсан. Төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе шатанд буюу 2019 онд турбогенератор №1, 4-ийг шинэчлэхээр, 2020 онд№2,3-ийг шинэчилж, ашиглалтад өгөх юм. ДЦС-IVТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэх төслийн үр дүнд станцын суурилагдсан хүчин чадал, цахилгаанаар 89 МВт, дулаанаар 72 Гкал/цаг-аар нэмэгдэнэ. Турбогенератор №4-ийн шинэчлэлтийн ажил амжилттай дуусч, өнөөдөр ажиллагаанд залгагдаж байна. Турбогенератор №4 ашиглалтад орсноор: Турбины ажиллах нөөц 220 мян.цаг, турбиныг явуулах тоо 600 болж шинэчлэгдэнэ; Тоноглолын нэгж хүчин чадал 20-23 МВт-аар нэмэгдэнэ; Турбины дулаанжуулалтын ачаалал 13-35 Гкал/цаг-аар нэмэгдэнэ; Турбины ашигт үйлийн коффициент /АҮК/ 3%-аар нэмэгдэнэ; Хүчин чадал хязгаарлаж ажиллах шаардлагагагүй болно; Турбогенератор №4-ийн эргэлт өгөх, туршилт эхлүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын шадар сайд А.В.Гордеев, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нарын албаны хүмүүс оролцов.Эрчим хүчний сайд Ц.ДаваасүрэнМонгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 60-80МВт-аар өсч байна. Шинээр ажиллах турбогенератор энэ хэрэглээний 50 хувийг хангана. Ирэх 2020 онд дөрвөн турбогенератороо бүрэн ашиглалтад оруулвал 90МВт-аар нэмэгдэх юм гэлээ. Төслийн хүрээнд ОХУ-аас 30 мэргэжилтэн, Украйн Улсын 73 угсрагч, дотоодын 4 компанийн 35 нийт 140 гаруй хүн уг төсөлд ажиллаж байна.
2018-2019 оны улсын төсөвт тусгагдсан Зуунмод Манзушир чиглэлийн 0.4 километр авто зам, 16.2 метр төмөр бетон гүүрийг албан ёсоор нээлээ. Орчин үеийн технологиор баригдсан уг замын ажлыг ЗЗБ ХХК гүйцэтгэсэн бөгөөд дөрвөн сар гаруйн хугацаанд барьж хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгсөн юм. Гүйцэтгэгч компанийн зүгээс төмөр бетон гүүрийг 50 жилийн баталгаат хугацаатай гэдгийг онцолсон. Мөн иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг харгалзан унадаг дугуй болон явган хүний замыг мөн тохижуулж өгсөн юм. Сүүлийн жилүүдэд Төв аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах зам, гүүрийн ажил эрчимтэй явагдаж байна. 2019-2020 оны улсын төсөвт 67,9 километр авто зам, гүүрийн байгууламж барих төсөв тусгагдсан бөгөөд Мөнгөморьт сум - Багануур чиглэлийн авто зам, Алтанбулаг сум - Шувуун фабрикийг холбосон 13 километр авто зам, Эрдэнэсант сумын 2.3 километр авто зам, Борнуур сумын 40 метр урт гүүр зэрэг томоохон зам гүүрийн ажлууд хийгдэж байна. Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас Атар-60 бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ удаа Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Экспо Монгол ХХК-тай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй дэвшилтэт техник, технологийг танилцуулах, сурталчлах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Атар-60 газар тариалангийн техник, технологи болон шинэ ургацын бүтээгдэхүүний үзэсгэлэнг нийслэл хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээний нээлт өнөөдөр /2019.08.31/ болж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид, тариаланчид, иргэд оролцож байна. Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, судалгаа шинжилгээ эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж,байгууллагуудөөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжөө танилцуулан оролцож байна. Мөн түүнчлэн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг, сүү, зөгийн балын үйлдвэрлэл эрхэлдэг 40 орчим иргэн, хоршоо, аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаж байна. Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ,БНВУзэрэг гадаадын компаниуд оролцож байна. Тус үзэсгэлэн нь манай улсын хүн амын олонх нь оршин суудаг нийслэл хотын төв талбайд зохион байгуулагдаж иргэд, хүүхэд, залуучуудад хөдөө аж ахуйн салбарт нэвтэрч буй дэвшилтэт техник технологи, шинэ ургацын шилдэг бүтээгдэхүүнтэй танилцах боломжийг бүрдүүлж өгч байна. Үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож судалгаа шинжилгээний үр дүн, хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологийг танилцуулж байгаагаас гадна жимс, хүнсний ногооны зохистой хэрэглээ,агротехнологийн талаар үзэсгэлэнд оролцогчдод зөвлөгөө өгч, сургалт зохион байгууланажиллаж байна. Атрын анхдугаар аян. Монгол улсад атар газар эзэмших замаар тариалангийн гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээгээ хангадаг болох асуудлыг дэвшүүлж улмаар1959 оны 3 дугаар сард хуралдсан МАХН-ынТөв Хорооны III бүгд хурлаас Атрын анхдугаар аяныг зарлаж хэрэгжилтийг зохион байгуулсан байна. Атрын анхдугаар аяныг1959-1960 онд хэрэгжүүлж нийтдээ 300 мянган га атар газар эзэмшижгурилынхаа хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангах шийдвэр гаргав.Ийнхүү монгол оронд атар газар эзэмшиж газар тариалангийн үйлдвэрлэлийг хөдөө аж ахуйн хоёр дахь бие даасан салбар болгожхүн амаа гурил, төмс, хүнсний ногоогоор бүрэн хангах, мал аж ахуйг таримал тэжээлийн тогтвортой баазтай болгож зудын хохирлыг бууруулахнөхцөлийгбүрдүүлэх Атрын анхдугаар аян орон даяар эхэлсэн байна. Атар газар эзэмшсэн эхний 3 жилд ЗХУ-аас2500 трактор, үр тариа хураах 550 комбайн, 200 дизель цахилгаанстанци, 3000автомашиныгхөнгөлттэйзээлээр нийлүүлсэн байна. 1959-1961 онд Дархан, Зэлтэр,Баянцогт, Угтаал, Эг-үүр, Хэрлэн, Түмэнцогтын сангийн ажахуйнуудбайгуулагдав. Мөн энэ хугацаанд хуучин байсанЦагаантолгой,Ерөө, Зүүнбүрэн, Жаргалант, Тариалан, Ингэттолгой, Зүүнхараагийн сангийн ажахуйнуудынталбайг ихээхэн нэмэгдүүлсэн байна. Атар газар эзэмших үйл ажиллагаа орон даяар асар эрчимтэй өрнөж зөвхөн эхний жил 1959 оны эцэс гэхэд 108 мянган га атар газрыг эзэмшсэн бөгөөд 1961 он гэхэд нийтдээ 260 гаруй мянган га атар газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулж, 382.7 мянган га-д тариалалт хийж 125.7 мянган тонн үр тариа, 16.4 мянган тонн төмс, 8.7 мянган тонн хүнсний ногоо,хурааж Төв хорооны 1959 оны 3 дугаар бүгд хурлын зорилтыг давуулан биелүүлсэн байна. Монгол улсад атар газар эзэмшсэний нийгэм эдийн засгийн ачхолбогдлыгтухайн үеддоорхбайдлаартодорхойлсонбайна. 1. Урьд манай орон бараг бүх хэрэгцээт гурил, будаагаа гадаадаас авдаг байсан бол одоо гурилын хэрэгцээгээөөрөө хангах болж их хэмжээнийвалютийгхэмнэж байна. 2. Тариаланг хөгжүүлсэн нь малын тэжээлийн баазыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэв. Одоо бүх тэжээлийн 1\3-ийгтаримал тэжээлэзэлжбайна. 3. Газар тариаланхөгжихийгхамт гурилын үйлдвэр хөгжив. Жилд 80-100 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай 8 үйлдвэр ажиллаж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэх болжДархан, Баруунхараагийнэлеваторболон жилд 100 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн 25 үйлдвэр цех, ажиллаж байна. 4. Газар тариаланг хөгжүүлсэн нь хөдөө аж ахуйд орчин үеийнтехник нэвтрүүлэхэд онцгой ач холбогдолтой боллоо. Энэ хугацаанд тракторын тоо10 дахин, комбайны тоо 6 дахин нэмэгдлээ. Хөрс боловсруулах үр тариа тарих хураах ажил 100 хувь механикжлаа. 5. Тариалангийн шинжлэх ухаан, түүнтэй холбогдсон техникийг эзэмших боловсон хүчийг бэлтгэлээ.1959 онд манай улсад 25агрономч, 125агротехникч, 4 инженер, 86 механикч ажиллаж байсан бол энэ хугацаанд 554агрономч, 696агротехникч,228 инженер, 620 механикч, 5000 гаруйтракторч, комбайнч бэлтгэлээ. 6. Атар газрыг эзэмшин тариаланг хөгжүүлснээр хөдөөд орчин үеийн суурин газрууд бий болж манай хөдөө аж ахуйн нүүр царай өөрчлөгдлөө гэж дүгнэсэн байна. Атрын хоёрдугаар аян. 1975 он гэхэд манай улс 437.1 мянган га-д үр тариа,үүнээс 315 мянган га-д буудай, 4.3 мянган га-д төмс, 1.9 мянган га-д хүнсний ногоо, 66.6 мянган га-д тэжээлийн ургамал тариалж,536 мянган тонн үр тариа, үүнээс 412.9 мянган тонн буудай, 42.3 мянган тонн төмс, 19.1 мянган тонн хүнсний ногоо хураадаг болов.1976 оны 1 дүгээр ард МАХН-ын11 дүгээр бүгд хурлаар Атар газар эзэмшиж тариалангийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэж Атрын анхдугаар аяны үр дүнг нэгтгэн дүгнээд улмаарУлс ардын аж ахуй, соёлыг 1976-1980 онд хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж 230.0 мянган га атар газрыг шинээр эзэмшихээр тооцсон бөгөөд мөн онд хуралдсан МАХН-ын17 дугаар их хурлаас уг төлөвлөгөөг эцэслэнбаталсанбайна.Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улс орон даяар Атрын 2 дахь аян-ыг өрнүүлж 1981 он гэхэд 288 мянган га атар газрыг тариалангийнэргэлтэдоруулж 14 сангийн аж ахуйг шинээр байгуулж хуучин ажахуйнуудынтариалангийн талбайг боломжтой хэмжээнд нь хүртэл нэмэгдүүлсэн юм.Энэ ажилд ЗХУ-аас4100 трактор, 1200 комбайн болон тэдгээр шаардагдах хөдөө аж ахуйг чиргүүл, дүүжин машин,үтрэм, агуулахын тоног төхөөрөмж, багсармал тэжээлийн 20 цехийн төхөөрөмж, 2000 гаруй автомашинхөнгөлттэйзээлээр нийлүүлсэн байна. 1980 оны эцэс гэхэд эдгээр ажлын дүнд 59 сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, 208 нэгдэлд газар тариаланг ямар нэгэн хэмжээгээр эрхэлж 700 гаруй мянган га-д тариалалт хийдэг болсон байв. 1980 оны дүнгээр 557.5 мянган га-д үр тариа, 7.5 мянган га-д төмс, 2.4 мянган га-д хүнсний ногоо 136.7 мянган га-д тэжээлийн ургамал тариалж байв.Хөрсийг хавжэлдэншүүлэхтехнологи нэвтрүүлж байгаа ч хөрсний элэгдэл эрчимжиж байгааг харуулсан зураг оруулж болно. Атрын гуравдугаар аян. 1990 оноос Улс орон зах зээлийн нийгэмд шилжсэнээр өмч хувьчлал явагдаж тариалангийнахуйнуудхувьчлагдаж эхэлснээр төрийн дэмжлэг татаас орхигдож тариалангийн үйлдвэрлэл уналтад орж улмаар 2005 он гэхэд 153,9 мянган га-дулаанбуудайтариалж 73,4 мянган тонн ургац, 9,8 мянган га-д төмс тариалж 82,8 мянган тонныг, 5.9 мянган га-д хүнсний ногоо тариалж 64,2 мянган тонныг хураан авч байсан байна.Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Үр хөтөлбөр, Уринш төслийг хэрэгжүүлж байсан. Буудай сан /Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн анхны нэр/ байгуулж тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний буудайн стратегийн нөөц бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн.2007 оноос дэлхийн зах зээлд хүнсний буудайн үнэ 350-430 ам. доллар, шатахууны үнэ 100 ам. доллар хүрч нэмэгдсэн нь буудайн гурилаар өөрийн хэрэгцээгээ хангаж чадахаа больсон, хүн амын хоногийн хүнсний хэрэглээний 40-50 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг, шатах, тослох материалаа зөвхөн импортоор хангадаг монгол орны хувьднэн хүндрэл буй болж иргэдийн бухимдлыг төрүүлэх, ядуурал, ажилгүйдлийг нэмэгдүүлэхнөхцлийгбүрдүүлж байв.Үүнээс гадна дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцомөсч улсын төсөвт нэмэлт эх үүсвэрийн хуримтлал бий болж газар тариалангийн салбарт томоохон дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн байв.Тиймээс 2008 онд Засгийн газраасмонголынтариалангийн үйлдвэрлэл нь төрийн томоохон дэмжлэггүйгээрсэргэн хөгжиж дотоодын хэрэгцээт гурилаа хангах чадваргүй болсон гэж үзээд атаржиж өнжсөн тариалангийн талбайг эргэлтэд оруулах зорилгоор Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор Атрын 3 дахь аян хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн юм.Энэ төслийн хүрээнд тариаланчдад үрийн болон уринш боловсруулах зардал, тариалалт, ургац хураалтад шаардагдах шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисыг зээлээр олгож намрын ургацаас нөхөн төлөхбүрдүүлэхнөхцлөөрТариалан эрхлэлтийг дэмжих сан-гаар дамжуулан дэмжлэг үзүүлж эхэлсний зэрэгцээ төрөл бүрийн хүчин чадлын трактор, үр тарианы комбайн болон бусад чиргүүл дүүжин машинуудыг тариаланчдын захиалгындагуу импортлон 5 хүртэлжилийн хугацаатайгаар зээлээр олгож эхэлсэн үр дүнгээ өгч тариалангийн салбарыг богино хугацаанд сэргээн хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн юм. Төсөл хэрэгжиж эхэлсэн жилээс эхлэн тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй сэргэж 2018оныбайдлаар 444.7мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тоннулаанбуудай, 167.9 мянган тонн төмс,99.2мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч буудай,төмснийхээхэрэгцээг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэвАтрын 3 дахь аян хэрэгжсэн 2008 оноос хойш үр тариа, ялангуяа буудайн нэгж талбайгаас хураасан ургац жилээс жилд өсөн нэмэгдэж олон жилийн дунджаар 14.5-16.6ц/га хүрээд байна
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй