Нобелийн шагналт төхөөрөмж монгол эрчүүдэд ойртлоо

Итали орон, итали хүмүүсийг халуун дулаан харилцаа, дуу хуур, хайр дурлалгүйгээр төсөөлөх аргагүй. Энэхүү харилцаанаас үүдээд анагаах ухааны салбарт нь ч эрчүүдэд зориулсан эмчилгээний шинэ тоног төхөөрөмжийг итали эрдэмтэд зохион бүтээж, туршиж ирсэн байна. Халуухан итали эрчүүд эмэгтэйчүүдийг жаргаах тал дээр хаана ч байхгүй туршлагатай гэдэг нь нууц биш. Эмэгтэй хүнийг бурхан шүтэж, хүндэлдгийг ч бусад ард түмэн мэднэ. Улс орны өөрийн бахархлаа хөгжүүлэх үзэл дээр суурилж бүтээсэн төхөөрөмж гэвэл италичуудын хувьдIPP Combiюм.Энэ нь Нобелийн шагнал хүртсэн, эрчүүдийн эрч хүчний эсийн нөхөн төлжилтийн нууц, цор ганц төхөөрөмж билээ. La Salute clinicaэмнэлэгньIPP Combi-г монгол эрчүүдэд ойртууллаа. Бэлгийн дур хүслийг үргэлж нэг хэвд барих, амьдралын чанарыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлж, нөхөн төлжүүлэх бөгөөд эрчүүдэд тулгамдсан бүхий л асуудлыг эмгүй, мэсгүй, эрсдэлгүй, өвдөлтгүйгээр шийддэг энэхүү эмчилгээ монголд нэвтэрч буй нь сайшаалтай. Энэ бол Эрүүл монгол эмэгтэй-Элэг бүтэн гэр бүл хөтөлбөрт хамрагданLa Santeэмнэлэгт эмчлүүлж, үр дүнг нь хүртсэн, эр нөхөртөө хайртайэмэгтэйчүүдийн захиалга гэж болно. Монгол эр хүн та эрүүл мэндээLa Salute-д100%итгэлтэй даатгана уу. Эрхэм та богино хугацаанд үр дүнгээ өгөх энэхүү эмчилгээг сонгож, гэр бүлийнхээ аз жаргалд үнэт хувь нэмэр оруулая гэвэл7747-6677, 91065999утсанд хандаарай.

Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭЭР хоёр ЦАХИЛГААН АВТОБУС гарахад бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газар Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай 122 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд Засгийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан байгаль орчинд ээлтэй, үндэсний үйлдвэрлэлийн Мон-30 загварын том оврын 2 ширхэг цахилгаан автобусыг нийслэлд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр /2019.10.23/ боллоо. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, НТҮГ-ын дарга Ч.Сайханбаяр болон ЗТХЯ-ны холбогдох албаны төлөөллүүд оролцсон юм.

УЛААНБААТАР – МАНДАЛГОВИЙН 330 КВ-ЫН ОВОРТОЙ 249 КМ УРТ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦУУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн Улаанбаатар Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд барих төслийн барилга угсралтын ажлыг амжилттай дуусган, хүлээлгэн өглөө. Монгол Улсын Эрчим хүчний яамны санаачилж, ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Ти Би И Эй/TBEA/компани ажиллаж,Төсөл хэрэгжүүлэх нэгж, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК хамтран ажиллав. Хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин, Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Эрчим хүчний сайд Ц.ДаваасүрэнУлаанбаатар Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломжтой болж, импортын эрчим хүчинд зарцуулдаг валютийн урсгалыг багасгах, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээс гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд 2 талын эх үүсвэртэй систем хоорондыг холбосон чухал ач холбогдолтой агаарын шугам болж байгаа юм. Энэ бүтээн байгуулалтын ажилд үндэсний эрчим хүчний барилга угсралтын компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж үндэсний мэргэжилтэй ажилчин, ажиллагсадын ур чадварыг харуулж, компаниудын чадавхийг бэхжүүлснийг онцлон тэмдэглэж байна. 300кВ-ын агаарын шугам, дэд станцын чиглэлд манай мэргэжилтнүүдийг сургасан, туршлага суулгасан бүтээн байгуулалт болж байгаа юмхэмээн нээлтийн үеэр онцолсон юм. БНХАУ байгуулагдсаны 70 жил, Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил зэрэг түүхт ой тохиож байгаа энэ онд уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хамтын ажиллагаа, тухайлан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чухал үр дүн болж байгаа юм. Монгол Улсад анх удаа хамгийн өндөр хүчин чадал бүхий 330кВ-ын Улаанбаатар Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35кВ-ын Мандалдэд станц ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж, импортын эрчим хүчинд зарцуулдаг валютийн урсгалыг багасгах, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээс гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд 2 талын эх үүсвэртэй систем хоорондыг холбосон чухал ач холбогдолтой агаарын шугам болж байгаа юм. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эдгээр зангилаа дэд станцууд нь эрчим хүчний системийн ашиглалтын аюулгүй найдвартай, ухаалаг ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Баян-Өлгий аймагт Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем хэрэгжүүлнэ

Өнөөдөр Баян-Өлгийн аймгийн сумдын мал эмнэлгийн тасаг болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нарт Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем-ийгхэрэгжүүлэх сургалтыг Мал эмнэлгийн ерөнхий газар,Швейцарийнхөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төслөөс хамтран зохион байгуулж байна. Баян-Өлгий аймагт зохион байгуулж буй Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем нэвтрүүлэх сургалтын нээлтэдХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, тус аймгийн Засаг дарга А.Гылымханнар оролцож, шаардлагатай төхөөрөмжийг сумдын мал эмнэлгийн тасагт гардуулан өгсөн юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдварт өвчин дамжихэрсдэлийгбагасгах, малын хулгайтай тэмцэх, мал, малын гаралтай түүхий эдийнбүтээгдэхүүнийэкспортыг нэмэгдүүлэх, гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасанбүтээгдэхүүнийгнийтийн хэрэгцээнд нийлүүлэх ач холбогдолтой. Завхан аймаг Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем-ийгамжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.Бусад аймгуудад 2019, 2020 онд багтаан бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна. ТухайлбалБаянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Баян-Өлгий гэх мэт олон аймгууд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн энэхүү системийгнэвтрүүлэхээражиллаж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.