Гэртээ Суши-дэх боломжтой болох нь

Имарт нээгдснээр олон олон шинэ зүйлийг Монголдоо авч ирсэн билээ. Дотор авто зогсоол, дэлгүүр дотроо хооллодог дэли тасаг, хүүхдээ хуурайлж хөхүүлэх өрөө гээд хэрэглэгчдэд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон олон шинэ бараа бүтээгдэхүүнийг монголчууддаа анхлан хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ долоо хоногт бас нэгэн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх гэж байгаа юм байна. Имартынхан ТАВАН өдрийн дараа Атлантын далайн Салмон загасыг цоо шинээр нь хэрэглэгчдэдээ нийлүүлж эхлэхээ бидэнд мэдээлсэн юм. Монголд далай байхгүй, фреш загас тээвэрлээд аваад ирэх боломжгүй гэх зэрэг улигт шалтагууд үгүй болж гэртээ сушихийж, салмон шараад тааваараа хүртэх таатай боломж нэгэнт иржээ. Сушиг зөвхөн үнэтэй ресторанд л амтладаг, боломжтой нэг нь гадаадад аялахдаа л иддэг байсан цаг минь баяртай. Дараагийн удаад уншигч та бүхэндээ Салмоны ач тус амин дэм

Япон бүсгүйчүүд яагаад таргалдаггүй вэ?

Япон улс нь бусад өндөр хөгжилтэй орныг бодоход, таргалалтын түвшингээр 35 хувь бага байдаг. Тэд маш эрүүл гоолиг, дээр нь сайхан арьстай байдгийн нууц нь эрүүл амьдралын хэвшил, зөв хооллолт ажээ. Ингээд бид та бүхэндээ Япон бүсгүйчүүд яагаад үргэлж туранхай, гоолиг байдгийн нууцыг хүргэж байна. Та ч гэсэн эдгээрийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд болохгүй зүйл үгүй шүү дээ. Япон бүсгүйчүүд яагаад таргалдаггүй вэ? 1 Хэрвээ сумочин шиг дасгал хийвэл, түүн шиг л харагдах болно. Сумогийн тамирчид өглөөний хоол иддэггүй. Тэд өглөө сэрээд л маш эрчимтэй, хүнд дасгалуудыг хийж эхэлдэг. Харин дараа нь өдрийн хоолоо идээд, шууд унтдаг. Сэрснийхээ дараа өглөөний дасгалаа дахин нэг удаа давтдаг. Хамгийн гол нь зөв дасгалыг зөв системтэй хийхгүй бол хичнээн их дасгал хийж, хөдөлмөрлөлөө гээд үр дүнд нь та яг л мангас шиг харагдах болно. Ялангуяа өдрийн хоолны дараа хэзээ ч битгий шууд унтаж бай. Энэ нь таны бие эрхтэнг өөхлүүлж, аймшигтай харагдуулахад хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг. Мөн амьсгаагаа ч гэсэн зөв хуваарилах хэрэгтэй. Хичнээн их дасгал хийлээ гээд амьсгаагаа буруу авч байвал ямар ч үр дүнд хүрэхгүй юм. Хэрвээ сумочин шиг дасгал хийвэл, түүн шиг л харагдах болно. 2 Хүйтэн хоолноос татгалз Хэрвээ та турж, эрүүлжихийг хүсэж л байгаа бол юун түрүүнд хүйтэн зүйлсээс татгалзах хэрэгтэй. Өөртөө халуун дулаан энергийг шингээж, аль болох хөнгөн шингэн шим тэжээлтэй хооллож сураарай. Ялангуяа хүний биед тэр чигээрээ халуун эрчим бүрэлддэг учраас зуны улиралд эрчимтэй жин хасахад хамгийн тохиромжтой байдаг. Тиймээс дулааны улиралд аль болох жимс жимсгэнэ, олон төрлийн ногоотой хоол, болон шөл идвэл зохилтой. Ингэх нь таныг олон төрлийн витаминаар хангаад зогсохгүй, илүү их эрч хүчийг бэлэглэж, мэдэгдэхүйц тураадаг байна. Хүйтэн хоолноос татгалз 3 Хооллож байхдаа шингэн зүйл уух нь буруу Япон хүмүүс хооллож байхдаа хэзээ ч ус, цай уудаггүй. Учир нь шингэн зүйл уух нь таны идсэн зүйлийг царцааж, биед маш их өөхийг хуримтлууж, турахад улам л хүндрэлтэй болгосоор байдаг. Харин түүний оронд шөлтэй халуун хоолыг идээрэй. Япончууд шөлөнд маш их дуртай. Тиймдээ ч дээрх зовлонгоос ангид эрүүл, туранхай байдаг юм. Хооллож байхдаа шингэн зүйл уух нь буруу 4 Халуун усанд хэвтэх Халуун усанд хэвтсэний дараа таны бие тайвширч, булчингууд амран, цусны эргэлт тогтворжин, үнэхээр сайхан болдог. Тиймээс сард дор хаяж 2 удаа халуун усанд хэвтэх нь зүйтэй. Усны хэм дунджаар 38-40 хэмийн халуунтай байхад тохиромжтой. Энэ нь таныг жин хаяж, эрүүлжин гоолиг сайхан биетэй болоход өгүүлшгүй ихээр тусалдаг. Халуун усанд хэвтэх 5 Өдөр бүр 30 өөр төрлийн хоол идэх Япон хүмүүс өдөр бүр хооллохдоо дор хаяж 20 нэр төрлийн хоолыг хольж иддэг. Үүнд нь олон төрлийн баялаг жимс жимсгэнэ, үр тариа, уургаар баялаг хүнс, самар, төрөл бүрийн илчлэг багатай махууд орно. Та анзаарч байсан бол Солонгос, Япон хоолууд маш олон төрлийн хачир, соустай байдаг шүү дээ. Тиймээс та цаашид аль болох олон нэр төрлийн амтлаг хоолыг багахан идэхийг хичээгээрэй. Амттай ногооны салатууд байсан ч болно шүү дээ. Өдөр бүр 30 өөр төрлийн хоол идэх 6 Хоолоо маш үзэмжтэй, амттай хийх Япон хоолнууд хааяа идэхэд ч хайран, дэндүү гоёмсог чимэглэсэн байдаг шүү дээ. Тэд хоолыг урлаг мэтээр харж, чимэглэлд маш ач холбогдлыг өгдөг. Хамгийн гол нь хэзээ ч тавгаа дүүртэл хоол хийдэггүй. Нэг ёсондоо тэд хоолны ширээнээс өлсөхгүй, цадахгүй босож чаддаг гэсэн үг юм. Үүний тулд олон төрлийн шим тэжээлтэй хоолыг идэж байгаарай. Хоолоо маш үзэмжтэй, амттай хийх 7 Хоолоо маш сайн зажилж идэх Хоолоо маш сайн, удаан зажилж идэх нь хоолыг түргэн шингээж, илүүдэл жингээс таныг хамгаалах болно. Ийнхүү удаан идэх нь гэдэс аль хэдийн цадсан гэх мэдээлэл тархинд өгч, их идэхээс сэргийлдэг юм. Тиймээс хүүхдүүдээ багаас нь ийнхүү бага идүүлж сургах хэрэгтэй. Хоолоо маш сайн зажилж идэх 8 Ногоон цай уу Ногоон цай нь эрүүл мэндэд өндөр ач тустай. Япон хүмүүс ногоон цайг өдөр тутамдаа ихээр хэрэглэдэг буюу өдөрт дунджаар 6-8 аягыг уудаг байна. Энэ нь цусан дахь холестрины хэмжээг бууруулж, жин хасахад өндөр нөлөөг үзүүлдэг юм. Тиймээс өдөр тутамдаа цэвэр ургамлын гаралтай цай ууж хэвшихийг хичээгээрэй. Ногоон цай уу 9 Өдөрт 10 мянган алхам явган яв Япон хүмүүс өдөрт дор хаяж 10 мянган алхам газар явган явж өнгөрүүлдэг, амьдралын маш идэвхитэй хүмүүс гэхэд болно. Амралт чөлөөт цагаараа ууланд авирах, дасгал хийх гэх мэтээр маш идэвхитэй өнгөрүүлдэг. Тиймээс ч тэдэнд илүүдэл жин гэх зовлон үгүй юм. Хэрвээ явган явах дургүй бол машин биш дугуйг сонгох нь олонтаа.

Бүтэн сайн өдөр заавал хийх ёстой 13 зүйлс

Та ням гарагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Амарч байна гээд өдөржин унтдаг юм биш биз? Ням гараг бол амрахад зориулагдсан өдөр биш бөгөөд та ирэх шинэ долоо хоногтоо өөрийгөө бэлдэх ёстой өдөр юм. Иймд та бүхэндээ бүтэн сайн өдөр заавал хийх ёстой зүйлсийг танилцуулж байна. Бүтэн сайн өдөр заавал хийх ёстой 13 зүйлс 1 Шинэ долоо хоногийн төлөвлөгөө гарга Бүтэн сайн өдрийн өглөө халуун кофе уунгаа ирэх долоо хоногийнхоо бүтэн төлөвлөгөөг гаргаарай. Бүтэн долоо хоногийг төлөвлөж, хийх зүйлсээ нэг бүрчлэн бичиж, тооцоолох нь ажлаа амжуулах хамгийн зөв алхам болдог. Ингэхдээ өдөр бүрийг үр ашигтай талаас нь төлөвлөж, хийхийг хүссэн болон хийх шаардлагатай бүхий л зүйлсээ багтаахыг зориорой. 2 Хувцсаа угааж бэлтгэ Хувцаснуудаа угааж цэвэрлээд, бүгдийг нь цэгцлээрэй. Шинэ долоо хоногийг шинэхэн цэвэрхэн хувцастай эхлүүлэх сайхан шүү дээ. Эрч хүч, энергитэйгээр шинэ өдрүүдээ угтан авахад угааж, индүүдээд эвхэж тавьсан, анхилуун үнэртэй таны хувцаснууд тус хүргэнэ. 3 Хүнсээ цуглуул Хоосон хөргөгчөө харан алмайрч суухаар гарч хүнсээ цуглуулсан нь дээр. Ажлын өдрүүд тун завгүй өнгөрөх тул амралтын өдрүүдэд хүнсээ цуглуулж байх нь танд амар. Нэгэнт л гарсан юм хойно тухтай алхаж, сайтар судалж чанартай хүнсийг сонгоорой. 4 Цүнхээ цэвэрлэ Ялангуяа бүсгүйчүүдийн тухайд цүнхэн дотор нь яг юу болж байгаа-г ч анзаардаггүй. Долоо хоног өнгөрч дараачийн бүтэн сайн өдөр айлчлан ирэхэд сая нэг цүнхээ ухаж, ухаан алдах шахна гээч. Хаанаас яаж орж ирсэн нь үл мэдэгдэх хог новшнууд дүүрэн чихчихсэн байх нь хачирхал төрүүлнэ. 5 Амралтын өдрөө амттангаар чимэглэ Бүтэн сайн өдөр маш завгүй өнгөрнө. Тиймээс өөртөө эрч хүч хайрлах багахан амттан чихэр жимсийг идэж, өөрийгөө шагнаарай. Амралтын өдрийг тань улам чимэглэж, аз жаргалаар бялхуулах шидтэй шүү дээ. 6 Амттай хоол хий Бид ажилтай өдрүүддээ өөртөө сэтгэл гарган зориулж, сайхан хоолыг төдийлэн хийж иддэггүй, бүр амждаг ч үгүй. Харин амарч буй өдрөө өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулаад цаг зав гарган амттай сайхан оройн хоолыг хийгээрэй. 7 Дараа долоо хоногт өмсөх хувцсаа төлөвлө Даваа, мягмар, лхагва гээд л өмсөх хувцаснуудаа бүгдийг төлөвлөж тавиарай. Өглөө бүр юу өмсөх вэ гэж толгой гашилгах шаардлага гарахгүйн дээр таны цаг завыг ч хэмнэх юм шүү. Таныг хамгийн үзэсгэлэнтэй, сайхан харагдуулдаг хувцаслалтын нууц юундаа байдаг гээч? Тайван бодож, тохируулсан тэр л хувцаслалт юм шүү дээ. 8 Найзуудтайгаа хөгжилдөх нэг өдрийг бодож ол Долоо хоногт дор хаяж нэг удаа найз нөхөдтэйгээ уулзаж, стрессээс ангижрах талаар бодож үзээд аль нэг өдөр зав гаргаарай. Амьдралыг сайн найзууд, сайхан яриагүйгээр төсөөлшгүй шүү дээ. Тиймээс хэдий та завгүй нэгэн байлаа ч гэсэн эртнээс бодож, төлөвлөөд нэг өдрийг найз нөхөдтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. 9 Дасгал хөдөлгөөн хийх Бүтэн сайн өдөр бол долоо хоногийн хамгийн бүтээлч өдөр билээ. Амрах гэхээсээ илүүтэй шинэ долоо хоногтоо бэлтгэх өдөр учир та цаг заваа зөв зохицуулж бүгдийг амжуулах хэрэгтэй юм. Таны хийх ажлын жагсаалтад дасгал хөдөлгөөн ч мөн багтана. Хөшиж, буларсан биеийнхээ чилээг гаргаж, дасгал хөдөлгөөнийг харамгүй хийх хэрэгтэй юм. 10 Гэрээ цэвэрлэ Цэвэрхэн, гэрэлтсэн гэр орон хамгаас тухтай, дулаахан санагддаг. Ажлын өдрүүдэд танд төдийлэн цаг зав гарахгүй тул амралтын сүүлчийн өдрөө сайн гээч нь цэвэрлээд аваарай. Өглөөг цэвэрхэн орчин, цэмцгэр гэртээ угтах нь танд сэтгэл ханамжыг бэлэглэнэ. 11 Нөүтбүүк, гар утсаа цэгцэлж, бүрэн цэнэглэ Нөүтбүүк болон гар утас тань элдэв захидал, зурвас, хэрэгтэй хэрэггүй зургаар дүүрсэн байдаг. Долоо хоног бүрийн ням гарагт хэдхэн минут зарцуулан, нөүтбүүк болон гар утасныхаа хэрэггүй зүйлсийг цэгцэлж, 100% болтол нь цэнэглээрэй. 12 Даваа гарагт идэх өглөөний цайгаа бэлтгэ Орой бүр маргааш өглөөнийхөө цайнд юу уухаа бэлтгэж, эсвэл ядахнаа бодож унтаж байгаарай. Ингэснээр таны цаг завыг хэмнээд зогсохгүй, өглөөг сайхан эхлүүлэхэд тань том тус хүргэх болно шүү. 13 Амрах Ийн өдөржин завгүй байж, өөртөө хөрөнгө оруулалт хийсэн бол амарч, унтаж, өөрийгөө шагнахаа бүү мартаарай. Хэт их амралтгүй ажиллах нь таны биед сөргөөр нөлөөлж, эрүүл мэндийг тань аажим аажмаар үгүй хийж байдаг гэдгийг үргэлж санан, цаг зав гарган, заавал өөртөө амралт бэлэглэж хэвшээрэй.

Хөмсөг, сормуусаа нэг долоо хоногийн дотор ургуулах хялбар аргууд

Бүсгүй хүнийг чимэх, үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг зүйлсийн нэг бол яалтчгүй сайхан хөмсөг, сормуус билээ. Гэвч бид түүндээ төдийлөн сэтгэл хангалуун байдаггүй. Тиймээс ч бид та бүхэндээ бусдын харц унаж, атаархам урт өтгөн сормуус, хөмсөгтэй болгох нууц жорыг хүргэж байна. Хөмсөг, сормуусаа нэг долоо хоногийн дотор ургуулах хялбар аргууд Хөмсөг ургуулах шидэт 5 жор 1. Сүү Сүүнд агуулагдах кальци, эрдэс бодис нь үсний ургалтанд сайнаар нөлөөлдөг. Жижиг аяганд багахан сүү хийж, түүнийгээ хөвөнд шингээгээд, ойрхон ойрхон арчиж өгөх хэрэгтэй. Зөвхөн хөмсөг гэлтгүй, нүүрээ ч гэсэн арчвал, арьсыг цайруулж, өнгөлөг болгодог. 2. Лимон Лимон нь С болон В витаминаар баялаг. Тиймээс хөмсөгний ургалтад хэрэгтэй бүхий л амин дэмийг өөртөө шингээсэн байна. Лимоны шүүсийг хөмсгөндөө түрхэж, 15-20 минут болгосны дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй. Мөн 1 зүсэм лимоны шүүсэнд халбага кокосны тос нэмээд, үдэш унтахынхаа өмнө хөвөнд шингээгээд арчиж байвал үр дүнгээ түргэн өгдөг байна. Бэлдсэн уусмалаа харанхуй, сэрүүн газар тавих хэрэгтэй. 3. Оливийн тос Оливийн тос нь хөмсгийг ургуулах маш өндөр үр дүнтэй байдаг. Учир нь Е витаминаар баялаг тул, эрүүл бас гүн гялалзсан өнгөлөг болгодог юм. Үүний тулд хурууны өндгөндөө 1 дусал оливийн тосыг дусааж, хөмсгөндөө сайтар шингээн, иллэг хийх хэрэгтэй. Ингээд шөнийн турш байлгана. Харин маргааш өглөө нүүрээ бүлээн усаар угаагаарай. 7 хоногийн дараагаас үр дүнгээ өгч, 1-2 сарын дараа мэдэгдэхүйц өтгөрсөн байх болно. 4. Сонгинын шүүс Сонгино нь мөн л хөмсгийг ургуулах, өтгөн болгоход тустай. 1 ширхэг жижиг сонгиныг шахагчид хийж, шүүсийг нь хөмсгөндөө түрхээд 5 минут байлгаарай. Дараа нь хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй. 7 хоногт 1-2 удаа хэрэгжүүлж болох юм. 7 хоногийн дараагаас үр дүнгээ өгч, 2-3 сарын дараа мэдэгдэхүйц өтгөрдөг байна. 5. Зуун настын шүүс Зуун настын шүүс нь хөмсөг, арьсанд гүн чийгшил өгч, ургалтыг түргэсгэдэг. Мөн хөмсгийг маш зөөлөн, торгомсог болгоно. Цэвэр зуун настын шүүсийг хөмсгөндөө түрхээд 30 минут байлгаад бүлээн усаар угаах хэрэгтэй. Мөн зуун настын шүүсэнд халбага зөгийн бал, эсвэл кокосны тос нэмж, хөмсгөндөө түрхээд 30 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй. Сормуус ургуулах шидэт 5 жор 1. Сормуусаа самнах Витамин Е болон багахан оливийн тосыг шингээн, сормуусаа зориулалтын сойзон багсаар самнаж байх нь чухал. Мөн дууссан сормуусны будагны саванд Е витамин, вазелин, оливийн тосны аль нэгээс хийж, өдөр тутамдаа түрхэж, сайтар самнаж байгаарай. 2. Лимоны хальс Лимоны хальс нь С болон В витаминаар баялаг байдаг. Тиймээс сормуусны ургалтад сайнаар нөлөөлдөг тул бүсгүй та лимоны шүүс, эсвэл хальсаар нь сормуусаа ургуулж болох юм. Лимоны шүүс эсвэл хатаасан хальсыг тагтай саванд хийж, дээр нь бага зэрэг оливийн тосыг хийгээд 2 долоо хоног байлгах хэрэгтэй. Бэлдсэн уусмалаасаа сормуусны багсандаа багыг авч, үдэш унтахдаа болон, өглөө нүүрээ будахдаа түрхэж өгөөрэй. 3. Өндөг Өндөг нь В витаминаар баялаг тул үсний ургалтад онцгой үйлчилгээг үзүүлдэг. 1 ширхэг өндгөн дээр 1 амны халбага глицерин хийгээд хутгах хэрэгтэй. Ингээд бэлдсэн зуурмагаа сормуусны багсанд наалдуулан, сормуусандаа жигд түрхэж өгнө. 15 минут болсны дараа хүйтэн усаар зайлж угаагаарай. 7 хоногт 3 удаагийн давтамжтай түрхэх боломжтой. 4. Ногоон цай Ногоон цай нь сормуусыг өтгөн, урт ургуулахад тустай байдаг. Тиймээс хөвөнд багаханыг шингээж, сормуусаа арчих хэрэгтэй. 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угаагаарай. 7 хоногт 3-4 удаа хийх боломжтой. 5. Кокосны сүү Кокосны сүү нь мөн л үсийг урт, өтгөн ургуулдаг тул хөмсөг, сормуусаа арчвал үнэхээр үр дүнтэй. Ойролцоогоор 10 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар зайлах хэрэгтэй. 2-3 сарын дараа мэдэгдэхүйц үр дүнг өгдөг байна.

Бидний хийдэг хамгийн муухай зүйлс

Хүн гэдэг амьтдаас оюун ухаанаараа ялгардаг гэдэг. Гэтэл бид заримдаа амьтнаас ч долоон дор үйлдэл гаргах нь ч бий. Доор дурдах үйлдлүүдийг та ч бас дор хаяж нэг удаа хийж байсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд зөвхөн хүний хийдэг, хамгийн муухай зүйлсийг танилцуулъя. Бидний хийдэг хамгийн муухай зүйлс 1 Худал хэлдэг Бид өдөр тутамдаа байнга худал хэлж байдаг. Тоглоомоор, албаар, нөгөө хүнийхээ сэтгэлийг бодоод гэхчлэн худал хэлэхгүй өдөр гэж бараг байдаггүй. Хүмүүсийн дунджаар 10 минут үргэлжлэх ярианы 60 хувь нь худал байдаг гэх судалгаа бий. Ингээд бодохоор бидний ертөнц тэр чигээрээ худал хуурмаг ч юм шиг. Үүнийг өөрчилье гэдэг хэзээ ч бүтэхгүй зүйл. Хэрэв хүмүүс худал хэлж чадахгүй болчихвол дэлхий ертөнц сүйрч, хүн гэдэг хичнээн их бохир зүйлийн ундарга гэдэг нь мэдэгдчихнэ. Хамгийн гол нь үүнийг тохируулж, аль болох зайлсхийж байх нь бидний эрхэм үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Худал хэлдэг 2 Хүчирхийлэл Хүн бүрт өөр өөр хэмжээтэй хүч чадал, уур омог болоод энэрэнгүй сэтгэл бий. Тиймдээ ч хүчтэй нь сул дорой нэгнээ дээрэлхэж, хүчирхийлэх явдал маш ихээр гардаг. Тэдний ийнхүү хүчирхийлэл үйлдэж, бусдад хохирол учруулах шалтгаан нь ердөө л мөнгө, хүсэл тачаал, уур бухимдал зэргээс шалтгаалдаг нь жигшил төрүүлнэ. Хүмүүс хүчирхэгжин, дээшлэх тусам доодсоо үл тоон, ялаанаас ч дор үзэх нь хэвшмэл ойлголт болоод байгаа юм. Хүчирхийлэл 3 Хулгай хийдэг 43,000 хүнийг судалгаанд хамруулахад тэдний 11 хувь нь ямар нэгэн байдлаар хулгай хийж үзсэн байдаг. Бусдын эд зүйлсийг өөрийн ашиг сонирхлоос улбаалан хэлэлгүй авч, хэрэглэх нь хамгийн муухай үйлдлийн нэг юм. Хулгай хар мөртэй гэгчээр хөлс хөдөлмөрөөр бус хялбар аргаар олсон эд зүйлс, мөнгө төгрөг нь хэзээ нэгэн цагт эргээд толгой цустах нь эргэлзээгүй зүйл. Сүүлийн үед хулгай, дээрэм илт ихсэх болсныг эдийн засгийн хямрал, ядууралтай холбон тайлбарладаг. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь хүмүүсийн ухамсар хэрхэн доройтсон болохыг илтгэж байгаа юм. Тухайн хүн турж үхэж байсан ч ухамсартай бол яагаад ч хулгай хийж чадахгүй. Хулгай хийдэг 4 Мэхэлдэг Гэр бүл гээч нь угтаа бол бие биедээ үнэнч байж, хоёр биенээ хязгааргүй их хайраар хайрлан, зовлонтой жаргалтай бүхий л үед хамт байхыг хэлдэг. Гэтэл үнэт зүйлээ уландаа гишгэж, өрөөлтэй амраглаж явах хүмүүс олширсоор байна. Хэрэв та хайртай хүнээ хуурч байгаад баригдвал яах вэ? Хэдийгээр тэр таныг уучилсан гэх боловч хэзээ ч энэхүү бузар явдлыг тань мартахгүй, үргэлж сэтгэлийнхээ гүнд тээж явдаг юм шүү. Нийт хүмүүсийн 10 хувь нь хайртай хүнээ араар нь тавьж, хуурч явдаг байна. Ийм үйлдэл хийх хамгийн том шалтгаан нь мэдээж хүсэл тачаал юм. Тэд нэгэн хэвийн сексээс уйдахаараа өөр шинэ хүмүүсийн эрэлд гардаг юм. Мэхэлдэг 5 Муу зуршлаасаа салдаггүй Энэ нь тухайн хүний зан чанар, сэтгэл зүйгээс шууд хамаардаг. Хэрвээ тухайн хүн өөртөө итгэлтэй, шийдвэртээ үнэнч нэгэн бол муу зуршилтай болсон байлаа ч больё гэвэл больж чаддаг юм. Харин бусад хүмүүсийн тухайд насаараа ийм байдалтайгаа эвлэрч амьдрах болно. Ерөнхийдөө зориггүй, арчаагүй гэж хэлж болно. Тэд зүгээр л айдаг. Харин одоо бол тэдгээр муу зуршлууд нь нэгэн төрлийн давлагаа болчихоод байгаа юм. Хүйс ялгалгүй бүгд архи ууж, том жижиг хэмээн харьцуулалгүй бүгд амандаа тамхи зуух нь сайхан харагдахгүй нь лавтай. Муу зуршлаасаа салдаггүй 6 Дээрэлхүү Хүч дорой, дуугүй нэгнээ бөөнөөрөө нийлж, дээрэлхэн, шоовдорлох явдал бидний өнөөгийн нийгэмд байнга тулгардаг асуудал. Ялангуяа энэ нь арван жилийн сургуулиудад маш ихээр илэрдэг бөгөөд нэлээдгүй түгээмэл юм. Харин ийнхүү дээрэлхүүлж яваа хүүхдэд ямар санагддаг талаар та бодож байв уу? Түүнд насан туршдаа эдгээж чадахгүй шарх сийлж орхисон гэдгээ мэдэх үү? Энэ нь бидний гаргадаг хамгийн муухай зан чанаруудын нэг юм. Ганцхан олдох амьдралдаа нэгнээ хайрлаж, харамгүй сэтгэлээр тусалж явах нь сүүлд дурсан ярихад хүртэл сайхан байлтай... Дээрэлхүү 7 Биеэ сүйтгэдэг Эхээс заяасан сайхан биеэ элдэв янз болгон сүйтгэх нь нэгэн төрлийн трэнд болж хувираад байна. Шивээс, персинг хийлгэж, нүд амаа сэтлүүлэн оёулах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бусдад сайхан харагдах хүслийг нь биелүүлдэг болжээ. Гэхдээ тэд сайхан төрх олж авсныхаа хариуд өөртөө итгэх итгэлээ харин ч хог дээр хаяж, ухамсраа алдсан гэдгээ ойлгодоггүй билээ. Биеэ сүйтгэдэг 8 Стресстдэг Стресс бидэнд өдөр бүр тулгарч байдаг боловч хүндрэх аваас зүрхэнд нөлөөлж, амь насанд хүртэл заналхийлдэг нэгэн төрлийн өвчин юм. Дэлхийн нийт хүн амын 600 гаруй сая нь байнгын стресттэй байдаг гэх судалгаа бий. Мөн настай буюу тэтгэвэртээ суусан хүмүүс нь залуу хүмүүсийг бодвол стресс ядаргаа нь харьцангуй бага байдаг юм. Хамгийн ихээр стрессдэг хүмүүс бол завгүй ажил эрхэлдэг хижээл насныхан билээ. Тэд үүнээс өөрсдийгөө хэрхэн сэргийлж, эрүүл амьдрах талаар огтхон ч хайж, судалдаггүй бөгөөд ингэх зав ч барагтай бол гардаггүй юм. Стресстдэг 9 Азандаа найддаг Хийж бүтээсэн зүйл үгүй атлаа зүгээр л азандаа найдаж явах хүмүүс өдөр ирэх тусам ихэссээр байна. Олон нийтйин сүлжээнд байрших могойн зурганд лайк дарж, Аз гэж бичээд л мөнгөтэй болно гэж сэтгэж оюуны доройтолд орсон хүмүүсийн ихэнхи нь залуус байгаа нь эмгэнэлтэй. Бид азандаа биш, өөрсдийн хичээл зүтгэлдээ найдах хэрэгтэй. Энэ нь таныг азаас илүүтэй өндөрлөгт хүргэж чадах цор ганц түлхүүр юм шүү. Эцэст нь хэлэхэд аз хэнд илүү их тохиолддогийг мэдэх үү? Мэдээж хичээл зүтгэлтэй, өөдрөг үзэлтэй, хүнд хар буруу санадаггүй цайлган нэгэнд л байнга тохиолддог юм шүү дээ. Азандаа найддаг 10 Хов ярьдаг Зөвхөн эмэгтэй хүмүүс хов ярьж, нэгнээ муулдаг хэмээн үздэг. Гэхдээ бодит байдал дээр эрчүүд эелдгээр хов хэлж, үүнийгээ чадмаг нууж явдаг. Сайн яваа нэгнээсээ өө хайн муулж, саар яваа нэгнээ өрөвдөн шогшрох бид амьтнаас илүү оюун ухаантай гэж үү? Хов ярианд үнэн үг гэж огт байдаггүй. Магадгүй энэ бол бидний амьдралын нэгээхэн том хэвшил болсон тул үүнийг ор мөргүй алга болгоно гэдэг усан дээр гал асаахтай адил.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.