Хар батгандаа "Баяртай" гэж хэлье!

Арьс нь эр, эм гэлтгүй ямар ч хүний нэрийн хуудас болсон. Арьсаар нь тухайн хүнийг өөртөө хэр их анхаарал тавьдаг гэдгийг хараад мэдчих боломжтой учраас арьсныхаа эрүүл мэндэд зайлшгүй анхаарахгүй бол болохгүй цаг үе иржээ. Цаг үеэ дагаад ч тэр юм уу эр, эм гэлтгүй бүгд арьсандаа анхаарал их хандуулдаг болсон байна. Харин арьсандаа санаа тавьж, хар батгатайгаа хэрхэн тэмцэх аргаа олохгүй, олон арга туршиж үзсэн ч үр дүнд хүрэхгүй яваа бол гарын доорх органик материал ашиглан, гэрийн нөхцөлд хэрхэн түүнээс ангижрах аргыг санал болгох байна. Туршаад үзээрэй, байгалийн органик хүнс хар батгыг тань хашрааж өгнө. Дашрамд хэлэхэд, хар батга нь буруу, дутуу цэвэрлэгээнээс болж үүсдэг гэнэ. Арьсны нүхэнд бохирдол орж, түүнийг нь гүн цэвэрлэхгүй явсаар тэр бохирдсон нүхэнд улам их тоос, шороо орж нүхийг томруулсаар нүдэнд тод харагдахуйц хар батга үүсдэг ажээ. Энд зөвлөсөн аргаар хар батгаа арилгасны дараа арьсаа өдөр бүр маш сайн гүн цэвэрлэж байхыг зөвлөж байна. ӨНДӨГНИЙ ЦАГААНЫ МАСК Өндөг нь арьсанд шим тэжээл өгөхөөс гадна энэхүү маскыг хийж тавьснаар хар батгыг цэвэрлэж, нүхийг нь агшааж өгөх гол үйлчилгээ үзүүлнэ. 1 ш өндөг 00 цаас, эсвэл сальфетка Жижиг сав Цэвэр алчуур Эхлээд өндөгнөөсөө шарыг нь салгаж, цагааныг нь аяганд хийж тавих бөгөөд үүний дараа нүүрээ сайн угааж цэвэрлэнэ. Ингээд өндөгний цагаанаасаа нүүрэндээ жигд түрхэж, маск тавина. Үүн дээрээ сальфетка, эсвэл 00 цаасаа жигд тавих төдийгүй хаттал нь нүүрэн дээрээ байлгана. Сальфетка бүрэн хатсаны дараа хуулан авч, дахин өндөгний цагаанаа түрхэн дээр нь сальфеткаа тавих маягаар энэ үйлдлээ 2-3 удаа нэг дор давтана. Энэхүү маскыг долоо хоногтоо 1-2 удаа тавих хэрэгтэй. Нэг, хоёр удаагийн оролдлогоор үр дүн мэдрэгдэж эхэлнэ. ЗӨГИЙН БАЛ, СҮҮТЭЙ ХАМРЫН МАСК Энэ хоёр орц нь хоёулаа арьсны эрүүл мэндэд чухал үр нөлөөтэй. Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бол сүүнд агуулагдах сүүний хүчил нь арьсны уян хатан чанарыг дэмжиж, зөөлөн булбарай болгоход чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ хоёрыг хооронд нь хольж хэрэглэвэл олон төрлийн үйлчилгээ үзүүлэх буюу үр дүн нь илүү нэмэгдэнэ гэсэн үг. 1 х/х органик зөгийн бал 1 ц/х сүү Цэвэрлэх хөвөн Зөгийн балаа сүүтэйгээ сайн нийлүүлж холиод, аягатайгаа печинд хийн 5-10 секунд халаана. Гаргаж ирээд дахин сайтар хутгах бөгөөд энэ үед бүлээн болсон байна. Үүнийгээ нүүрнийхээ зөвхөн хар батгатай хэсгүүд дээрээ түрхэж хатаах (хатаахын тулд дор хаяж 20 минут хүлээнэ) бөгөөд бүрэн хатсаны дараа нэг таталтаар чанга хуулан авна. Хуулж авсны дараа хөвөнгөөр үлдэгдлийг нь цэвэрлэнэ. Ингээд хүйтэн усаар дахин угааж цэвэрлэж, чийгшүүлэгч түрхээрэй. СИННАМОН, ЗӨГИЙН БАЛТАЙ ХАМРЫН МАСК Синнамон бол нэг төрлийн чихэр гэсэн үг. Гэхдээ чихэрлэг, амттай синнамон зөгийн балтай нэгдэхээрээ хар батганы эсрэг гайхалтай тэмцэгч болж хувирдаг. Мэдээж зөгийн бал бактерийн эсрэг тэмцэгчээрээ алдартай, гол үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ хар батгыг цэвэрлэж, нүхийг тань агшаах бол синнамон нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг эрүүл, тунгалаг, гэрэлтэж туяарахад чухал нөлөө үзүүлнэ. 1 ц/х нунтаг синнамон 1 ц/х органик зөгийн бал Цэвэрлэх хөвөн Зөгийн бал, синнамоноо аяганд хийж, сайн холиод хар батгатай хэсгүүд дээрээ нимгэн түрхэнэ. Маскаа хаттал буюу 3-5 минут хүлээж, хатсаны дараа хуулан авна. Дараа нь хөвөнгөөр цэвэрлэж, хүйтэн усаар угаан чийгшүүлэгч сайн түрхээрэй. ӨДӨР ТУТМЫН УСАН ЭМЧИЛГЭЭ Хамрын татлага болон нүүрний маск нь үр дүнтэй хэдий ч эдгээрийг долоо хоногтоо цөөхөн удаа л тавихгүй бол арьсыг хуурайшуулах сөрөг талтай байдаг. Тиймээс өдөр тутамдаа хар батганаас арьсаа хамгаалахыг хүсвэл өглөө, оройдоо нүүрээ угаахдаа анхаарахад л хангалттай. Усаар сайн нүүрээ үрж угаах нь арьсны нүхийг цэвэрлэж, үхэжсэн эд эсийг арилгах зэрэг үр дүнг үзүүлнэ. Цэвэр ус Цэвэр алчуур Чийгшүүлэгч Өдөрт хоёр удаа цэвэр усаа нүүрээ сайн үрж, цэвэрлэж угаана. Үүний дараа алчуураа арчаад чийгшүүлэгчээ түрхэнэ. Энгийн мэт сонсогдож байвч, туршаад үзээрэй. Крантны хатуулаг, зэвтэй ус арьсыг гэмтээдэг учраас заавал цэвэр усаар угааж байж, үр дүнг мэдрэх болно.

Бантан бол хор

2019-04-17 07:08:16 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Бантан бол хор

Өнөөдрийн сэдэв бол бидний та бүхэнд хүргэх гэсэн хамгийн чухал мэдээллүүдийн нэг юм. Олон шинэ ээж аавуудаас сонсоход хүүхдэдээ бантан эсвэл каш л өгдөг гэдэг, гэтэл бидний хүүхдэдээ хоол гэж өгч байгаа юм маань хүүхдэд дүүрэн хор болдог бөгөөд бүх л өвчний суурь болдог. Хэрэв таны хүүхэд ойр ойр ханиад хүрдэг бол, экзем буюу диатезтай бол, бага насны таргалалт үүссэн бол, дархлаа султай бол, чихрийн шижинтэй бол, хоолоо сайн шингээж өдөр тутамд өтгөнөө гаргаж чаддаггүй бол та нэн даруй хүүхдэдээ гурил өгөхөө зогсоох хэрэгтэй. Гурил нь ямар ч шим тэжээлгүй бүтэн боловсруулалтад орж таны биед маш их хор учруулдаг бүтээгдэхүүн юм. Тэр тусмаа глютен д хэт мэдрэг хүмүүст. Хүмүүс өөрийн өвчний шалтгааны буруутанг аймшигт глютен гэж мэддэггүй. Гурил нь хүний биеийн бодисын солилцооны эмгэгийг үүсгэж дархлааны эмгэгшил бий болгодог, энэ нь бүх эд эрхтэнд нөлөөлдөг. Гурил хэдий чинээ цагаан байна, хэдий чинээ удаан хадгалагдаж байна төдий чинээ л их боловсруулалтад орж үхмэл болсон гэсэн үг. Ийм гурил нь биеийн жинг нэмэгдүүлж, ходоод гэдэсний хямралыг үүсгэж чихрийн шижин бий болгодог. Ийм гурил нь боловсруулалтын явцад ямар ч шим тэжээлгүй болж зөвхөн крахмал л үлддэг. Тэгснээрээ бидний биед ямар ч ашиггүй калор мөн хорт химийн нэгдлийг л өгдөг. Яагад химийн нэгдэл вэ гэж үү, орчин үед гурилыг боловсруулалтад оруулж таны хүссэн дээд гурилыг бий болгохын тулд химийн аргаар цайруулаад хөөлгөгч, барьцалдуулагч, нөөшлөгч, антибиотик хүртэл нэмдэг байна. Тиймдээ ч зарим гурил хэдэн жил ч хадгалсан муудахгүй байж л байдаг. Энэ бол зүгээр таамаг биш шүү, энэ талаар бүх л хоол зүйч, хоолны судлаачид нотолсоор л байгаа. Тэгвэл цагаан гурилыг юугаар орлуулж болох вэ, Нэн түрүүнд цагаан ч бай бор ч бай гурил бол хор, Мэдээж ихэнх хүмүүс өөрийн олон жил идэж донтсон гурилан бүтээгдэхүүнээсээ салан гэдэг амаргүй боловч та өөрийн бөгөөд хайртай хүмүүсээ эрүүл байлгая гэж бодож байвал энэ хороос шууд татгалзана уу. Хүүхдэдээ бантан хийж өгье гэвэл гурилын оронд овьёос буюу хэвэг, олон төрлийн горох буюу шош, шар будаа, хөц будаа, гурвалжин будаа эсвэл сайхан ногооны зутан хийж өгч болно шүү дээ. Булуу эсвэл тойго олон цаг буцалгаад дээр дурдсан шиг шөл хийж өгвөл таны хүүхдэд хамгийн сайхан шимтэй хоол болно. Гурилан бантан бол хор!

Залуус ЭМД-аараа амралт, сувилалд амрах эрхтэй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Н.Өсөхбаяраас дараахь тодруулгыг авлаа. -Иргэд жилд нэг удаа Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тодорхой тусламж үйлчилгээнүүдэд заасан хөнгөлөлт эдэлдэг, улсын болон хувийн эмнэлэг, амралт сувиллын газраар зөвхөн ахмадууд л үйлчлүүлэх эрхтэй гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Залуус ч жилд нэг удаа амралт сувиллын газарт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? -Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой. Та даатгалын шимтгэлээ төлснөөр жилд 2 сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээ авах боломжтой. Түүнээс гадна нэмээд өндөр өртөгт мэс заслын тусламж үйлчилгээ, хорт хавдрын хими туяан эмчилгээ авч болно. Энэ нь эрүүл мэндээс үүссэн ямар нэгэн санхүүгийн эрсдэл гарахад эргээд илүү чанартай, боломжийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг. Мөн даатгуулагч төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд 300 мянган төгрөг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 175 мянган төгрөгийг өвчтний оношийн бүлгээс хамааран ЭМД-ын сангаас төлнө. Өөрөөр хэлбэл, ЭМД-ын шимтгэл төлдөг даатгуулагч иргэд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, төв болон тусгай мэргэжилийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлнө. Рашаан сувивалд нас харгалзахгүйгээр сувилуулах боломжтой. ЭМД-ын сангаас 110 мянган төгрөг төлнө. -Бага насны хүүхдээ харж буй ээжүүдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хөнгөлдөг. Уг хөнгөлөлтөд зөвхөн ээжүүд л хамрагддаг уу? -Бага насны буюу 0-2 хүртэлх насны хүүхдээ харж буй эх, эцгээс гадна тэтгэврийн мѳнгѳнѳѳс ѳѳр орлогогүй ахмад настан, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан зэрэг иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг. Эдгээр иргэд хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд хамтын төлбөр 10, 15 хувиа төлөхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. Хувийн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд суурь тарифыг 175 мянган төгрөгөөс эхлэн, тухайн эмнэлгийн төлбөрийн үнээс хасаж тооцож санхүүжилт олгодог. Улсын эмнэлэгт улиралд 165 мянган төгрөг хүртэлх оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байна. Нэг удаагийн олон шинжилгээ хийлгэх, эсвэл хэсэгчлэн үзүүлж болно. Мөн өдрийн эмчилгээ авсан тохиолдолд тодорхой хувийн зардлыг нь олгоно. -Иргэд эрүүл мэндийн даатгалаараа ихэвчлэн хөнгөлөлттэй эм авдаг. Харин өндөр өртөгтэй мэс заслын хөнгөлөлт авч чаддаггүй гэж шүүмжилдэг? -Эрүүл мэндийн даатгалын сангаас 2019 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33,9 тэрбум төгрөгийг төсөвлөж улсын хэмжээнд 1017 эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эмийг олгож байна. Мөн 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэрийн эмийг хөнгөлөлттэй олгохоор баталж, насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 630 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80% хүртэл, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 59 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд дунджаар 50%-80% үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Үүнээс гадна өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэх хэрэгслийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байна. Тухайн өвчтөний мэс заслаас шалтгаалан санхүүжилт адилгүй. Иргэний мэс заслын төлбөрийн 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах бол 25 хувийг даатгуулагч төлнө. -Эрүүл мэндийн даатгалын хураамж жилд 38.400 төгрөг болж нэмэгдсэн ч иргэдийн хувьд эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байх нь бий? -Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хувиараа төлдөг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу сарын 3200 төгрөг жилийн 38400 төгрөгийг төлж байгаа. Ингэж төлсөнөөр даатгуулагч жилдээ 2 сая төгрөг хүртлэх тусламж үйлчилгээ дээрээс нь өндөр өртөгтэй зарим, тусламж үйлчилгээ хорт хавдрын зарим тусламж, үйлчилгээ авах эрх нь нээгдэж байгаа. Иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа тѳлсѳн ч хангалттай үйлчилгээ авч чадахгүй байна гэх гомдол ирүүлдэг. Бид цаг тухайд нь дээрх мэдээллийг хүргэж, тусламж үйлчилгээний талаар мэдээлдэг. Эрүүл мэндийн даатгалын хураамж нэмэгдсэн боловч иргэд сардаа 3200 тѳгрѳгийн шимтгэл тѳлснѳѳр дээр дурдсан үйлчилгээг авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгодог гэсэн үг. Ѳѳрѳѳр хэлбэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын тодорхой хувийг иргэд хэмнэж байна.

Өдөрт 7 литр сүү гаргадаг эмэгтэй 2800 литр хөхний сүү төрөх эмнэлэгт хандивлажээ /итгэмээргүй/

28 настай Элизабет Андерсон-Сьерра гэдэг энэ эмэгтэй хоёр хүүхдийн эх. Тэрээр төрсөн эхчүүдэд тохиолддог гиперлактаци гэдэг синдромтой. Энэ нь хэвийн үзэгдэл агаад сэтгэцийн өөрчлөлтөөс болж хөхний булчирхай нь хүүхэд идэж чадахаас маш их сүү ялгаруулдаг. Харин Элизабетын тухайд тэрээр байж болох хэмжээнээс маш их буюу хоногт долоон литр сүү гаргадаг гэнэ. Гэтэл зургаан сартай охин Софи нь өдөрт 600мл-ийг иддэг тул маш их хэмжээний илүүддэг аж. Харин сүүний булаг болсон ээж нь илүүдэл сүүгээ хөхний сүү нь татарсан эхчүүд, тэжээлийн дутагдалтай нярайд өгөхөөр төрөх эмнэлэгт хандивладаг гэнэ. Мөн шинэ хүнтэй болсон ижил хүйстэн гэр бүлүүд ч захиалга өгөн авдаг аж. Түүний нөхөр 52 настай Дэвид Сьерра нь эхнэрийнхээ энэхүү хандивын ажилд зориулан дөрвөн том хөргөгч худалдаж авч өгчээ. Ийнхүү сүүгээ хандивлаж эхэлсэн байна. -Би сүү ихтэй гэдгээ эхний төрөлтөөрөө л мэдсэн. Хоёрдахь хүүхдээ төрүүлэхэд бүр ч ихэссэн. Охин маань одоо зургаан сартай. Би өдөрт таван удаа хөхөө саадаг. Өглөө сэрсэны дараа, өглөөний цайны дараа, үд дунд, орой бас шөнө дунд саадаг. Өдөрт хөхөө саахад таван цаг зарцуулдаг. Саасан сүүгээ ууталж хөргөгчиндөө хийхээд 3-4 цаг болдог. Нийтдээ өдөрт 8-10 цагийг үүнд зарцуулдаг- Тэрээр энэ хугацаанд нийтдээ 2800 литр сүүгээ бусдад өгчээ. -Хөхөө саах нь хүнд хэцүү бас зовиуртай тээртэй. Гэхдээ бусдын төлөө хийж байгаа буянтай ажил гэж бодохоор арай дээрддэг. Ойрхон хоёр удаа төрсөн тул хоёр жил амрана гэдгийг үзсэнгүй. Би сүүгээ өгөхдөө хэнийг ч ялгадаггүй. Хөх нь татарсан, хөхний хорт хавдраар өвдөж хөхний булчирхайгаа авахуулсан эмэгтэйчүүдэд өгдөг. Хүүхэдтэй болсон гомо хосод ч өгч байсан. Эмэгтэй хүний хөхний сүү бол цагаан алт л гэсэн үг. Үүнийг хаяж болохгүй. Харин ч хэрэгтэй хүмүүсд нь өгч байх хэрэгтэй- Тэрээр өдрийн долоон лирт сүүнийхээ талыг нь үнэгүй тараадаг. Авах гэсэн хүмүүс гэрийх нь үүдэнд дугаарлан хүлээдэг гэнэ. Үлдсэн хэсгийг нь Калифорнийн Prolacta Bioscience гэдэг эм зүйн компанид литрийг нь нэг доллароор зардаг. Энэ компани цаашаа төрөх эмнэлгүүдэд өгдөг гэнэ. Олсон мөнгө нь сүүгээ савлах зориулалтын уут сав, юүлүүр авахад арай ядан хүрдэг. Харин сүүгээ уутлах бэлдэх нь төрсөн эмэгтэйд нэлээд хүнд ажил аж. Word.mn

Арьсны сайрсан үлд өвчтэй бьюти-блогчин бүсгүйн будаггүй царайг харсан найз залуу нь ...

22 настай София Ридлингтон нь нэрд гарсан гоо сайханч, бьюти-блогчин бүсгүй юм. Түүний төгс будалттай царайг харсан хэн ч багаасаа арьсны сайрсан үлд хэмээх өвчнөөр өвчилж шаналж яваа азгүй нэгэн гэж төсөөлөх ч үгүй. Энэ өвчнөө нуух гэсэн хүсэл нь л түүнийг гоо сайханч болгосон гэнэ. Гоо сайханч, вассажистын олон курс дамжааг төгссөн Софи будалтын урлаг, техникийг гайхалтай эзэмшжээ. Тэрээр төгс будалттай зургаа цахим хуудсандаа оруулсны дараа олон мянган дагагчтай болсон. Тэрхүү олон дагагчдын дунд ирээдүйн найз залуу нь байжээ. Гэтэл гай таарч Софигийн будаггүй төрхийг тохиолдлоор олж харсан найз залуу нь тэр өдрөө л холбоогоо тасалсан байна. Арьсны сайрсан үлд өвчин нь гэнэт гардагаараа аюултай. Софигийн хувьд бүтэн жилээр ч огт гарахгүй байсан удаа бий гэнэ. Тийн атлаа нэгэн өглөө босоход л гэнэт хөдөлсөн байдаг аж. Найз залуудаа хаягдсаны дараа тэрээр өвчнөө нуухаа больжээ Гэсэн ч түүнийг дагагчдын тоо буураагүй харин ч өссөөр байгаа аж. НУУЦ.мн

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.