ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Истанбул хотноо зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээ сэдэвт хоёрдахь удаагийн олон улсын хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожатай хоёр талын уулзалт хийж тодорхой асуудлуудаар хамтарч ажиллахаар тохиролцов. Мөн Туркийн тал манай эмч мэргэжилтнүүдийг тогтмол сургалтад хамруулдагт талархал илэрхийлээд, Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожаг тааламжтай үедээ Монголд айлчлахыг урив.

Зулбуулах эм уугаад, эмнэлэгт хүргэгджээ

Нарантуул худалдааны төвд хууль бусаар зарж борлуулж байсан үр зулбуулах эмийг худалдан авч хэрэглэсэн эмэгтэй цус алдаж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал хэдхэн хоногийн өмнө 22 настай эмэгтэй БНХАУ-д үйлдвэрлэсэн үр зулбуулах үйлчилгээтэй эмийг эмчийн жоргүйгээр дур мэдэн худалдан авч уужхэрэглэснээс улбаалан цус алдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмийг эмийн сангаас авахгүй гар дээрээс, интернетээр захиаланавах авч хэрэглэх нь өндөр эрсдэлтэй гэдгийг эрүүл мэндийн байгууллагаасанхааруулсан байна. Гэвч охид, эмэгтэйчүүд энэ мэтчилэн өөрийн амь биеийг эрсдэлд оруулах тохиолдол цөөнгүй гарсаар байгаа. Өмнө нь Нарантуул худалдааны төвөөс дур мэдэн үр зулбуулах эм худалдан авч хэрэглэсэн эмэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.

Нуруу өвдсөн үед хэрхэн эмчлэх вэ?

Бид болж л өгвөл суусаар байгаад нурууны булчингаа зохистой хэмжээнд ажиллуулахгүй байсаар нурууны булчин, шөрмөс, үе хоорондын хэвийн ажиллагаа алдагддаг. Энэ байдал удаан үргэлжилснээр хөшиж зангирсан, сул нурууны булчинтай л хоцордог. Үүнээс үүдэж нурууны эмч нар Суух нь шинэ үеийн тамхидалт юм гэдэг үгийг хэлж байна. Тиймээс танд нурууны мэргэжлийн эмч нар өвчтөндөө биш найзууддаа, ойр дотныхондоо өгдөг зөвлөгөөг хүргэе! Нурууны өвчин тусах эмгэг танд бий юу? Та нурууны өвчтэй болоход нөлөөлөх хэд хэдэн шинжийг өөртөө агуулсан юм биш биз? Үүнд: - Амархан стресстдэг - Олон цагаар ширээний ард хөдөлгөөнгүй суудаг - Дасгал хийдэггүй - Ус бага уудаг мөртлөө кофенд нугасгүй г.м... Стресс нь биеийн дархлааг сулруулдаг. Ингэснээр үрэвсэлд өртөмтгий болж, нурууны өвчин үүсэх үндсэн шалтгаан болох нь бий. Бас би дотны найзуудыгаа кофеноос гаргах гэж сүүлийн хэдэн жил элдэв аргаар л үзэж байна. Каффейн нь сээр нурууны голын жийргэвчүүдийг шингэний дутагдалд оруулснаар, тэдэн дээр тогтож байгаа эмзэг яснууд ачаалал дааж чадахгүй хугарах, гэмтэх, суулт өгөх магадлал өндөрсдөг. Тиймээс кофеноос татгалзаж ус уусан нь дээр. Чиний нуруу яг л голдоо жимстэй булочка гэсэн үг Та нуруундаа хэт их даралт өгдөг юм биш биз? Дискний суулт гэдэг тонгойж гутлаа үдэхээс эхлээд бидний өдөр тутамдаа анзааргагүйгээр хийдэг зуршлуудаас үүдэлтэй өвчин юм. Тиймээс нурууны дискээ голдоо жимсний чанамалтай булочкагаар төсөөлөхийг зөвлөж байна. Булочканд хэт их даралт очвол дотроос нь жимсний чанамал нь бүлтэрч гоожих юм уу шахагдаж багасна шүү дээ. Нурууны дискний голын шингэн ч бас шахагдаж гарсаар мэдрэлийн судлуудаа дарж, биеийг тэр чигт нь өвтгөдөг. Өдөр тутамдаа булочка-аа хамгаалахын тулд нэг дор цагаас илүү хугацаанд суухгүй байх хэрэгтэй. Суух нь босоогоороо алхахаас илүүгээр нуруунд ачаалал өгдөг. Мөн хүнд юм өргөхөөс зайлсхийгээрэй. Нурууны дискийн суултаас болж алхаж ч чадахгүй болох нь бий. Суудал дээрээ ялхайх хэрэггүй Та ажлаа хийхдээ хөлөө шалан дээр биш сандлынхаа дугуйн дээр тавьдаг юм биш биз? Хөлөө өргөчихөөр мөр, хүзүү, сээрний ясанд нэмэлт ачаалал ирдэг байна. Тиймээс хөлөө шалан дээр тавьж сууж хэвшээрэй. Сандал өндөрдсөнөөс хөл чинь газар хүрдэггүй бол суудлаа тааруул. Мөн хооллох болон юм бичихдээ урагшаа тонгойх хэрэггүй. Толгой дор хаяж 5 кг жинтэй учир, газрын татах хүчний тэнцвэрээс өөр байрлалд орох тоолонд жин нь хоёр дахин нэмэгддэг. Тэгэхээр 10 кг нуруун дээрээ үүрч суугаагаас ялгаагүй болно гэсэн үг. Тиймээс нуруугаа эгцэлж (хотойж биш), хоёр хөлөө үл ялиг салгаад, шалан дээр бүтэн тавьж суугаарай. Энэ нь нурууны байрлалыг тэр хэвэнд нь барьж, тэнцвэрийг хадгалдаг. Бидний нурууны булчин нэг байрлалаар удаан байхад зориулагдаагүй учраас ажлаа хийн 8 цаг хөдөлгөөнгүй суух хооронд аль хэдийнэ ажиллагаагаа мартан, сулрахын хажуугаар, зангирч хатуурсан байдаг. Удаан сууж байгаад босоход нуруу хөшсөн байдгийг бид андахгүй. Тэрхүү зангирсан булчинг нь султгахгүйгээр үргэлжлүүлэн хэдэн сар, жил суувал архаг саажилт үүсч улмаар хөдөлж ч чадахгүй болдог. Мөн булчин сул дорой байх учраас энэ үед хүнд юм өргөхөд гэмтэх магадлал хэд дахин нэмэгдэнэ. Сунгалтын дасгал бага багаар хийж шөрмөсөө ч бас уян хатан байлга. Халааж байж бага багаар булчингаа нэмэгдүүл. Булчин хүчтэй бол зангирах нь бага байдаг. Хажуулдаж унт Нурууны өвчтэй бол түрүүлгээ харж хэвтэх нь нурууны доод хэсэгт илүү өндөр ачаалал өгдөг. Тиймээс л түрүүлгээ харж унтахад өглөө босоход нуруу тасрах гэж байгаа юм шиг өвддөг. Аль болох хажуу тийш хараад, өвдөгнийхөө завсар дэр хавчуулж унтаад үз. Ингэвэл нуруунд очих ачааллыг хөнгөлж, амраана. Өндөр өсгийт өмсөх дуртай бол хэвлийн булчингаа хөгжүүл Өдөржин өндөр өсгийт өмсөж явахад нуруу маш их өвддөг. Өсгийтэй гутал нь хүний төрөлхийн байрлалыг өөрчилж, тэнцвэрээ олохын тулд нуруу илүү урагшаа, хөл хойшоо байж хотойх шаардлагатай тулгардаг. Ингэж ясанд хотойлт үүссэнээр дискний суулт үүсэх бас нэгэн шалтгаан болно. Хэвлийн булчингаа хөгжүүлснээр их биеийн буюу хэвлийн булчин хүндийг даах чадвартай байвал өсгийтэй гутлаа өмссөн ч сээр нурууны ясан дээр ирэх ачаалал хамаагүй багасна. Хэвлий чангарснаар хэвлийн булчин, нурууны булчин хоёулаа сээр нурууны хоёр талаас түшиж, хамгаална гэсэн үг юм. Хэвлийн булчингаа чангалахын тулд гараа нугалж байгаад суниалт хийж болно. Мөн өсгийтэй гутлыг нэг дор 2-3 цаг л өмсөөд тайлж хэвшээрэй. Хүнд гар цүнх бол нурууны өвчний эх үүсвэр Нуруунд ирэх ачааллыг хэдий чинээ нэмнэ, төдий чинээ нэг л өдөр өвдөх магадлал өндөрсөнө гэсэн үг. Тиймээс гинж, төмрөн тоноглолтой, хүнд арьсан цүнхнээс татгалз. Бас өдөр бүр цүнхээ хоёр талдаа ээлжилж үүрч байгаарай. Нурууны өвчний талаар тэгтлээ их санаа зовох хэрэггүй Нуруугаа жаахан л хөшиж өвдмөгц нь суулт үүсч байна гэж санаа зовох хэрэггүй. Санаа зоволт өвчнийг улам доройтуулдаг. Нурууны өвдөлтийн 90 хувь нь булчингийн зангирлаас үүдэлтэй байдаг учир иллэг хийж, зөв байрлалаар унтаад үзээрэй. Бүр өвдөөд байвал нурууны ачааллаас хуваалцдаг бүсэлхийн бүс авч зүүж болно. Өдөр тутмын эрүүл хэвшлийг мөрдөөд байвал нурууны өвчинг тойроод гарах ч боломжтой. Нурууны диск гэж юу вэ? Сээр нурууны яс нь үенүүдийнхээ завсраар зөөлөвч буюу жийргэвчтэй байдаг нь анагаахын хэллэгээр диск юм. Диск нь машины пүрштэй адилхан үүрэг гүйцэтгэж, үеүдийг хооронд нь түлхэх маягтайгаар тогтоосноор ясан дээр ирэх ачааллыг багасгаж, бие биеэ гэмтээж дарахаас сэргийлдэг. Диск нь гадуураа уян хатан бөгжтэй, дотроо шингэнтэй. Энэ шингэн нь нурууг гэмтэх үед ясыг нөхөн сэргээх гол эх үүсвэр болдог. Нурууны диск нь суух, шингэн нь бүлтэрч мэдрэлийн судлыг дарах зэрэг олон байдлаар өвчний голомт болох нь бий. Дискэнд шингэнээ татдаг хоёр арга бий. Эхнийх нь биднийг унтаж байх хооронд. Тиймээс л шөнө унтахдаа намссан, өглөө босохоор арай өсчихсөн байдаг байх нь. Харин нөгөө арга нь, сээр нурууны урагш хойш хийх хөдөлгөөний тусламжтайгаар дискний голын шингэнд солилцоо явагдаж, дискэнд шаардлагатай тэжээл, хүчилтөрөгчийг өөртөө татдаг юм. Харин бид нэг байрлалдаа хөдөлгөөнгүй удвал, нойроо хасвал, шингэн бага уувал голын шингэний солилцоо буурч, диск хуурайшсаны улмаас суулт өгдөг. Суулт нь улмаар нурууны ясны гэмтэл болно гэсэн үг. Суултаас гадна дискний голын шингэн бүлтэрч гоожих нь бий. Энэ нь мөн л адил удаан сууснаас үүдэж дискний гадуурх бөгж хэврэгшиж, зарим хэсгээрээ эмтэрснээс үүдэлтэй. Мөн өсгийтэй гутал өмсөх, гэнэт хүнд юм өргөх, их биеийн нэг төрлийн хөдөлгөөнийг давтамжтайгаар хийхэд, спортын гэмтэл авахад диск ачааллаа дийлэхгүй дарагдсанаар голын шингэн урсаж болдог. Үүнээс үүдэлтэйгээр мэдрэлийн судлууд дарагдсанаар хөл гар хөших, нуруу өвдөх зовиур илэрдэг.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хуралд оролцож байна

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хурал 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Истанбул хотноо эхэллээ. Энэ удаагийн хуралд 40 гаруй улс орнуудын Эрүүл мэндийн сайд, Дэд сайд болон өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, хөгжлийн агентлаг, төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид нийт 2000 орчим төлөөлөгчид оролцож байна. Хурлыг нээж БНТУ-ын Тэргүүн хатагтай Эмине Эрдоган, Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча, ДЭМБ-ын Европын бүсийн төлөөлөл болон бусад өндөр түвшний хүмүүс үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тус хурлын зорилго уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болгож, эрүүл мэндийн үйлчилгээний шатлал бүрт тусламж, үйлчилгээ үзүүлэх арга зам, боломжуудыг хэлэлцэх, зонхилон тохиолдох архаг өвчнийг уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээнд тулгарч буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боломжуудыг хэлэлцэж, харилцан санал солилцох явдал юм. Мөн ДЭМБ-ын Уламжлалт анагаах ухааны 2014-2023 оны стратегийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэл, үйл ажиллагаа, сайн туршлага, судалгааны үр дүнгийн мэдээлэл солилцох, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд, түүнд чиглэсэн хөтөлбөр, стратегийн чиглэлийг хэлэлцэнэ. Мөн хуралд оролцох үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Турк Улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов. Уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд болон Истанбул дахь Ерөнхий консулын газрын төлөөлөл байлцлаа. Уулзалтын эхэнд сайд Фахреттин Коча хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн дагуу хөгжиж ирснийг танилцуулж, цаашид хоёр улсын ЭМЯ-д хоорондын ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний олон улсын хурлыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, хоёр улсын ЭМЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулахыг дэмжиж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ цаашид 5000 гаруй жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг, туршлагаас харилцан суралцах, эмч мэргэжилтэн солилцох зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг хэллээ. Уулзалтын явцад Эрүүл мэндийн сайд нар хоёр улсын анагаах ухааны их сургуулиуд хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах, эм эмийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча-г өөрийн тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьснаар уулзалт өндөрлөв. Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний хурал 4 өдөрүргэлжилнэ.

"Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" аяныг зохион байгуулж байна

Өвөрхангай аймаг олон улсын сувилагчийн өдрийг угтан Инээмсэглэл Эерэг хандлага уриан дор Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо аяныг зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Олон улсын сувилагчийн өдрийг угтан аймгийнхаа нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд Инээмсэглэл Эерэг хандлага уриан дор Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо аяныг зохион байгуулж байна. Аяны нээлтийг БОЭТ-ийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд, иргэдийг хамруулан зохион байгуулав. Энэхүү аяны хүрээнд хөдөөгийн малчин 39 өрхөд, сум, аймгийн төвд шаардлагатай 25 өрхөд зочилж гэрийн сувилахуйг хүргэж, 187 иргэнд гараа зөв угаах зөв дадал олгох сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулаад байна. Мөн сувилагч нар ажлын байр, онол, дадлагад үндэслэсэн эрүүл мэндийн зөвлөгөөг боловсруулж, цахим хуудсуудаар цувралаар хүргэх зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эерэг хандлага Эелдэг харилцаа уриан дор 200 залуу эмч, сувилагч нарын чуулга уулзалтыг зохион байгуулж, Нийгмийн эрүүл мэндэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаад байна. Түүнчлэн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд аймгийн төв хаалга, дэлгэрэх булаг, онгийн голын орчмын хогийг цэвэрлэж, аргал түүж, хоёрдогч түүхий эдийг цуглуулан худалдаалж, олсон орлогоороо хөгжлийн бэрхшээлтэй болон асаргааны хүнтэй ,,,,, гэр бүлд эд материалын болон мөнгөн тусламжийг үзүүлж, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нь төлөх зэргээр нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Аян үргэлжилж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.