Мөсөөр арьсаа арчлан гайхалтай болгох 10 арга

Мөс нь таны нүүрийг гэрэлтсэн сайхан болгох болно. Хэрвээ та итгэхгүй байгаа бол хэрэглэж үзсэний дараа үр дүнг нь мэдрэх болно. Одоо та бүхэндээ мөсөөр бэлтгэж болох гайхалтай зөвлөгөөнүүдийг хүргэе. Мөсийг нүүрний арьсандаа хэрэглэснээр 1. Цусны эргэлтийг сайжруулна 2. Нүүрэн дээрх нүхжилтийг багасгадаг 3. Тослогийг тэнцвэржүүлж, арьсыг чангална 4. Батганаас болж үүссэн улайлтыг багасгаж, нүүрний хаван буулгадаг 5. Наранд түлэгдсэн арьсанд тустай 6. Унтаад сэрэхэд таны нүд хавдчихсан байдаг уу? тэгвэл мөс тэр хаванг багасгана 7. Өглөө нүүрэндээ мөс тавибал өдөржин таны нүүр сайхан харагдах болно 8. Үдээс хойш хэрэглэвэл ядарсан арьсыг тань амрааж, эрүүл сайхан харагдах болно 9. Орой үдэшлэгт явахынхаа хэрэглэвэл таны нүүрний будаг арьсандаа сайн шингэж, олон цаг таны нүүр сайхан харагдах болно 10.Унтхынхаа өмнө хэрэглэвэл таны нүүр эрүүл, гялалзсан,сэтгэл татам болох болно. Долоо хоногт 2 удаа хэрэглэвэл таны нүүр гэрэлтсэн, толигор сайхан болох учир элдэв үнэтэй тос, лосьн хэрэглэх шаардлагагүй. Хүйтэн ус болон мөсөөр нүүрээ хэрхэн арчлах вэ : - Хамгийн эхлээд нүүрээ цэвэрлэсэн байх хэрэгтэй - Үсээ саад болохгүйгээр шуух хэрэгтэй - Гараа дааруулахгүй тулд бээлий өмсөөрэй - Одоо 5-10 минут мөсөөрөө зөөлөн үрээрэй - Хэрвээ та хүсвэл хүйтэн усаар шавшиж болно - Бээлий өмсөхөө битгий мартаарай - Хүйтэн усаар мөн адил 5-10 минут шавшина - Одоо нүүрээ зөөлөн дарж арчаад чийгшүүлэх тос түрхэнэ - Одоо нүүр будалтаа хийхэд бэлэн боллоо Мөсийг өөр зүйлтэй хольж хэрэглэх нь 1. Сарнайтай мөс Сарнайтай мөс нь таны арьсыг байгалийн гэрэлтсэн сайхан арьсыг бэлэглэх болно. Мөсөөр нүүрээ үрснийхээ дараа зөөлөн массаж хийж өгөөрэй. Илүү үр дүнтэй байх болно. Хэрвээ та нүүрээ будахынхаа өмнө сарнайтай мөсөө хэрэглэвэл нүүрний будаг илүү тогтоц сайтай, сайхан харагдах болно 2. Шоколадтай мөс Нэг халбага шоколад эсвэл какоа нунтаглан устайгаа хольж хөлдөөгөөд хэрэглээрэй. Хэрээ таны арьс хуурайшдаг бол сүүтэй хольж болно. Массаж хийж өгөх хэрэгтэй. Таны арьсыг чангалж, толигор болгох болно. 3. Ногоон цайтай мөс Ногоон цайтай мөс нь арьсыг залуужуулж, цайруулж, батга болон нүхжилтийг багасна. Ногоон цайгаа нэг аяга буцалсан усанд хандлаад хөлдөөгөөрэй. Массаж хийх өгөхөө мартваа 4. Тарвастай мөс Арьсанд хамгийн ач тустай жимснүүдийн нэг бол тарвас. Тарвасаа дөрвөлжин хэрчиж хөлдөөгөөрэй. 3-5 минут үрж, нүүрэндээ зөөлөн массаж хийж өгөөрэй. Таны арьс эрүүл, гэрэлтсэн, өөгүй болох болно 6. Лимонтой мөс Лимонтой мөс арьсыг цайруулж, батгыг багасгаж, цайруулах үйлчилгээг авах шилдэг арга. 1 ширхэг лимоны шүүсийг шахаад устай холиод хөлдөө. Мөсөөрөө 3-5 минут нүүрэндээ иллэг хийгээд, зөөлөн үрж өгөөрэй. 7. Сүүтэй мөс Сүүн нь арьсыг цайруулах, гэрэлтсэн болгох байгалийн бүтээгдэхүүн юм. Хүйтэн сүүгээ хэвэндээ хийж хөлдөөгөөд нүүрэндээ массаж хийж өгөөрэй. Энэ нь таны арьсыг чийгшүүлж, өнгийг сэргээж өгнө. 8. Амтат жүржтэй мөс Жүрж нь витамин C болон антиоксидентээр баялаг. Жүржний шүүсийг хэвэндээ хийж хөлдөөгөөд 3-5 минут нүүрэндээ зөөлөн массаж хийх маягаар үрнэ. Энэ нь таны арьсыг гэрэлтсэн, өөгүй болгох болно. 9. Гааны навчтай мөс Гааны навчаа жижиглэн хэрчээд устай хольж миксэрдээрэй. Дараа нь хэвэндээ хийж хөлдөөгөөд зөөлөн иллэг хийх маягаар үрнэ. Арьсны бактерыг арилгах болно. 10. Fuller Earth - тэй мөс fuller eart гэдэг нь химийн урвалгүйгээр нэг зүйлийг өнгөгүй болгодог бүтээгдэхүүн юм. Үүнийг онож орчуулж чадахгүй байгаа ч энэхүү бүтээдэхүүн нь батганы эсрэг гойд үйлчилгээтэй юм. Халбага Fuller Earth - өө сарнайтай устай хольж миксэрдээд хөлдөөнө. 3-5 минут зөөлөн массаж хийх маягаар үрнэ. 10-15 миунтын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Эрүүл толигор арьс таны нэрийн хуудас

Гоо сайхан харагдахын нэн тэргүүний нууц нь эрүүл арьс. Хатуу, ширүүн уур амьсгалтай манай орны хувьд арьсаа эрүүл, мөнхийн гэрэлтэй харагдуулах нь тийм ч амар зүйл биш. Өнгөлөг сайхан байлгахын тулд арьсанд байнга анхаарал тавьж, тордох хэрэгтэй болдог. Манай хүүхнүүдийн ихэнх нь унтахдаа сүүн цэвэрлэгчээр нүүрээ арчаад л өглөө дээрээс нь будгаа түрхэн ажилдаа гардаг. Энэ нь зөвхөн будаг арилгах төдий л үйлдэл бөгөөд арьсны давхрага бүрт илүүдэл тос, хорт бодис хуримтлах эхний алхам болдог аж. Мөн нүүрэн дээр идээт үрэвсэл гарах, тослогтох, хуурайших, толбо үүсэх нь ч дээрхээс үүдэж байж ч болох талтай. Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн цэвэрлэх, амраах тухай олон зөвлөгөө байдаг хэдий ч эмэгтэйчүүд сард дор хаяж хоёр удаа гоо сайханд орж, массаж хийлгэн арьсаа баярлуулж байх хэрэгтэйг гоо сайханчид зөвлөж байна. Арьсны бүтэц Хүний арьс эпидермис, дермис, өөхлөг эд гэсэн гурван давхрагатай. Хамгийн гадна талын давхрага болох эпидермис арьсны өнгийг нийлэгжүүлдэг меланоцит, нарны нил ягаан туяанаас хамгаалдаг кератиноцит, гадаад орчны олон мянган нянг биед нэвтрүүлэхгүй байлгах үүрэгтэй лангерхансын эсүүдээр баялаг байдаг аж. Эпидермис нь суурин мембранаар дермис давхрагаас тусгаарлагддаг бөгөөд дермис давхарга бидний арьсыг толигор, уян хатан, бат бөх чанартай байлгахад чухал нөлөө үзүүлдэг. Энэ хоёр давхрагын эсийн бүтцийн өөрчлөлт нь арьс суларч унжих, үрчлээ суух, хуурайших, батга сэвх, нөсөөт толбо гарах, улайх зэрэг шинжийг үүсгэдэг. Үүнд манай орны эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, нарны нил ягаан туяа, архи тамхи, стресс, гормоны өөрчлөлт, бодисын солилцооны дүнд үүсэх илүүдэл бодисын хуримтлал, дотор эрхтний эрүүл бус байдал зэрэг зүйл нөлөөлдөг гэнэ. Цэвэрлэгээ Арьсны эсэд хөгшрөлт явагдах нь жам ёсны хэрэг боловч зөв арчилгаа арьсыг удаан хугацаанд толигор сайхан байлгаж чадна. Арьсаа цэвэрлэх нь хамгийн чухал арчилгаанд тооцогддог. Зөв сайн цэвэрлэхгүйгээр дараагийн шатны цэвэрлэгээнд орж болохгүй. Ингэсэн тохиолдолд үр дүнтэй байдаггүй аж. Өдрийн турш тоосжилт, нар салхины нөлөөнөөс үүдэн нүүрээ будсан, будаагүй ч арьсыг өглөө, орой бүр цэвэрлэж байх шаардлагатай. Ингэхдээ арьс, нүүрний шугамын дагуу иллэг хийхгүй бол наснааснаа эрт хөгширдөг тал бий. Шугамын дагуу цэвэрлэгээг хийгээгүйгээс арьс амархан сунаж, сулардаг байна. Нүүрний шугам Эрүүний голоос чихний доод өнцөг хүртэл Хамрын угалзнаас дээш уг хүртэл Завж, хацрын доод талаас чихний цэцэг буюу чихний дунд хүртэл Дээд зовхины доод булангаас нүдний гадна булан хүртэл Доод зовхины гадна булангаас нүдний дотор булан хүртэл Духны голоос хоёр тийш чамархай хүртэл Эгэмний яснаас эрүү хүртэл гэх мэт чиглэлээр иллэг, массаж хийдэг. Арьс цэвэрлэх дараалал Нүүрний будгийг уруулнаасаа эхлэн арилгадаг. Завжны буланд хурууныхаа өндгөөр дарж, арьсаа хөдөлгөөнгүй болгон хөвөнд шингээсэн сүүн шингэнээр арчиж цэвэрлэнэ. Үүний дараа зовхи болон сормуусны будгаа арилгах хэрэгтэй. Нүүр цэвэрлэх зориулалттай эсвэл зөөлөн хөвөн даавуунд цэвэрлэгчээ шингээн будгийг сайтар арчина. Нүдний эргэн тойрны арьс хамгийн эмзэг нимгэн байдаг тул үрчийж, сунахдаа хурдан. Иймд энэ хэсгийн арьсыг сайтар тордоорой. Харин үүний дараа хацар, дух, эрүү, шанаагаа мөн л шугамын дагуу цэвэрлэнэ. Нүүрэндээ цэвэрлэгч түрхээд хурууныхаа өндгөөр бага зэрэг товшин, бяцхан массаж хийвэл арьс амардаг байна. Массаж хийж дуусаад илүүдэл тосыг хөвөнгөөр арчихдаа шугамын дагуу нүүрний голоос хоёр тийш зөөлөн арчих хэрэгтэй. Сүүн шингэн нь арьсанд шүлтлэг орчин үүсгэдэг тул цэвэрлэснийхээ дараа заавал лосьоноор арчаарай. Энэ нь цэвэрлэгээг гүйцээж арьсны орчинг хэвийн болгох шидтэй. Мөн долоо хоногт нэг удаа арьс гуужуулагчтай нүүр цэвэрлэгч хэрэглэж байхыг зөвлөж байна. Гуужуулагч нь жимсний үр, ясны маш нарийн үртсийг агуулдаг учир арьсны өнгөн хэсгийг гуужуулах ба гүнд нь нэвтэрч, хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, зөөллөх үйлчилгээтэй. Гуужилт удааширснаас шим тэжээлтэй бодис арьсны гүнд нэвтрэх нь удааширч, хорт бодис гадагшлах нь багасдаг. Энэ нь арьсны өнгө үхмэл болж, эрт хөгшрөхөд гол нөлөө үзүүлдэг байна. Уян зөөлөн болгох жор 30 гр хөрөнгийн исгэгчийг хэдэн дусал зөгийн балтай хольж сайтар хутгана. Хэрэв та хуурай арьстай бол энэ бэлдмэл дээрээ чидун жимсний тос дусаан холих хэрэгтэй. Нүүрэн дээрээ 10-15 минут тавих энэ бигнүүр арьсыг уян зөөлөн болгодог. Тараг арьс тайвшруулна Хоёр халбага шинэхэн таргийг түүхий өндөгний шартай холин хутгана. Үүн дээрээ хэдэн дусал устөрөгчийн лимоны шүүс дусаана. Түрхлэгийг нүүр хүзүүндээ жигд тараан 10-15 минутын дараа хүйтэвтэр усаар цэвэрлэх бөгөөд хэсэг хугацааны дараа хүйтэн усаар шавшаарай. Энэ түрхлэг арьсны өнгийг сэргээж, тайвшруулах үйлчилгээтэй байдаг аж. Усан үзмийн шүүс ашигтай Намар цагт усан үзмийн шүүсээр түрхлэг тавих нь үр дүнтэй. Өглөө сэрэнгүүт нүүрээ цэвэрлэж, урьдаас бэлтгэсэн 2-3 ширхэг усан үзмээ хагалан шүүсээр нь нүүр, хүзүүгээ арчина. 15-20 минутын дараа угааж, нүүрээ будаарай. Бэлтгэхэд хялбар энэ түрхлэг арьсыг амрааж, толигор болгох үйлчилгээтэй.

Илүүдэл жингээ хасах хамгийн энгийн аргууд

Илүүдсэн махнаасаа жаахан хасаж гуалиг болоход тань туслах энгийн хэдэн зөвлөгөөг танд хүргэе. Энэ аргуудыг хэрэглэснээр та хэтэвчин дэх мөнгөө хэмнэж болох юм шүү. Хоолоо тохируул гэхдээ бүү хас. Таргалалт хоёр талтай. Хөдөлгөөн дутсанаас, эсвэл хоол унднаас шалтгаалдаг. Тиймээс дотроосоо эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Анхны шатанд хоол ундаа тохируулж, өөх тостой зүйл идэхгүй байх хэрэгтэй. Гол нь хоолондоо ногоо түлхүү хэрэглэж болж өгвөл тэжээллэг жимс хэрэглэж болох юм. Эхний алхам ингээд л болоо.Та хөнгөн хүнс хэрэглэснээр эрч хүчтэй байж ухаан санаа чинь хүртэл эрүүл саруул байгааг мэдрэх болно. Иллэг хүний бие дэх шаарыг зайлуулдаг За одоо гаднаас хийх эмчилгээгээ сонирхуулъя. Биедээ иллэг хийвэл илүүдэл махаа багасгаж таргалалтын эсрэг тэмцэж болох юм. Энэ их үр дүнтэй арга байх болно. Гэхдээ иллэгийг мэргэжлийн түвшинд хийхгүй бол эмзэг хэсгүүдээ гэмтээж, усархаг хэсгүүдээ хөх няц болгож, судсаа гэмтээх аюултай шүү. Өөрөө иллэг хийхийн тулд эхлээд тос түрхэж, биеийн тарган хэсгүүдээ зөөлөн илнэ. Энэ үед хөдөлгөөн зүрх рүү чиглэсэн байх хэрэгтэй. Аажмаар алгаараа даралтаа ихэсгэж, эрчимтэй болгоно. Нэг газар 3-4 минут илнэ. Цусны эргэлт сайжирсны дараа та энэ хэсгээ нухаж болно. Хоёр гараараа биеэ атгаж авч, хуруу болон алгаараа тэр хэсгийг яснаас нь салгах гэж буй мэт хөдөлгөөн, тодорхой хэмнэлээр дарах гэсэн хоёр хөдөлгөөн хийнэ. Ингээд 1-2 минут ийм хөдөлгөнөнийг хийсний дараа тарган газраа нийтэд нь хүчтэй дарахад тэнд хуримтлагдсан хаягдал шаар цусны системд орж, тэндээс биеэ гадагшилах болно. Уг иллэгийг усанд орсны дараахан арьж бүлээн чийглэг байхад нь тэжээлийн тосоор хийнэ. Усыг зөв ашиглаж турж болно Таргалалттай гадна талаас нь тэмцэх өөр нэг ашигтай арга бол гидротерапия юм. Евродын шилдэг эмнэлгүүд энэ аргыг их хэрэглэдэг. Зориулалт нь иллэг шиг цусны эргэлтийг сайжруулж хаягдлыг зөөлрүүлэх юм. Хоёр төрлийн арга байдаг. Нэгдүгээрт: тарган хэсгүүдийг даралттай усны урсгалаар үйлчлэх. Нөгөө нь биеийг халуун хүйтэн усанд ээлжлэн шумбуулах. Та үүнийг гэртээ туршиж болох юм. Ялангуяа өөх хөх, ташаанд хуримтлагдсан тохиолдолд 10-15 см-ийн зайнаас бүлээн усаар өөхлөг тарган газраа дээш доош нь шүрш. Таргалалттай тэмцэх бас нэг арга нь саунд суух Саунд орсны дараа үр дүнтэй үед 30 хувь хүртэл хаягдал шаар биеэс зайлуулагддаг. Хамгийн ашигтай нь өндөр хэмийн үйлчилгээний үрээр биедээ гүн цэвэрлэгээ хийж болох юм. Мэдээж саунд орохдоо мөрдөх журам бий энийг танд үлдээе. Ингээд л та хэн нэгний туслалцаа бас их мөнгө зарцуулж байж жингээ хасах хэрэггүй боллоо. Эдгээр аргуудаас л нэгийг нь дагнаж хэрэглэхэд л гүйцээ. Тун удахгүй зуны дэлгэр цаг эхлэхэд та хамгийн гоо сайхан нь байх болно.

Зүүдээ зөв тайлвал тэр бүхнийг урьдаас шивнэдэг!!! Ижил зүүд гэж байдаггүй

Зүүдэлж буй хүнд тэмдэгтүүд ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаас үл хамааран тухайн зүүд нэг л тайлалтай байдаг. Хүртэхүй тэнцвэрт байдлаасаа хазайна. Хүмүүс материаллаг ертөнцөөс баяр баясал, уйтгар гунийг хүртэн авдаг атлаа оюун санааны ертөнцөөсөө хол хөндий байдаг нь харамсалтай. Гэтэл оюун санаа нь биетэйгээ хамт байдаг ч, ирээдүйд ямагт түрүүлэн хүрдэг. Иймээс бид дотоод мэдрэмжээ гадаад ертөнцтэйгээ адил хэмжээнд хөгжүүлэх ёстой. Зүүдлэх чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ? Тодорхой утга санааг хадгал, аль болох гадаад ертөнцөөс тусгаар, чөлөөт байхыг х ичээ. Хүн хүсвэл ухамсраасаа бүрэн ангид байж зүүдийг бодит мэт, болох үйл явдлын үнэн тайлбар мэтээр хүртэж чадна. Хүний дуу хоолойг, жишээ нь хамаатныхаа дууг сонсож зүүдэлж байгаа нь унтаж буй хүн хүртэхээр хүлээж авахаар дээд би хэлбэржиж байгаа юм. Зүүд нь урьдчилан харах байдлаа хэрхэн алддаг вэ? Биеийн болон оюун санаа нь тодорхойгүй бөгөөд унтаж буй хүнийг түүний биологийн тогтолцоо алдагдаж байгааг сануулахгүй бол зүүд нь утгаа өгч чадахгүй. Зүүд бол обьектив буюу материаллаг зүйлд субьектив байдлаар ойлгуулахад ирж буй сайн мууг мэдрэх ухамсарыг өгч байгаа тэмдэгтүүд юм. Оюун санаа бол материаллаг мөн чанарын гадна талд үргэлжлэн оршдог, гэхдээ материаллаг чанартай ижил төстэй тал цөөнтэй Зүүд хэзээ биелдэг вэ? Зүүдний биелэл 7 хоногоор Нямд зүүдэлвэл - Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ. Даваа - Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ. Мягмар -Зүүд 7 жилийн дараа биелж болох юм. Лхагва - Зөн, дохио үзүүлж байна. Пүрэв - Биелэхгүй. Баасан - Урьдчилан хэлж байна. Бямба - Үргэлж биш боловч хааяа биелнэ. Зүүдний биелэл сарын өдрүүдээр Зүүд нь тэр бүр биелэхгүй, бас адил биелэгдэхгүй. Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаарч тодорхойлогдоно. Сарын өдрүүдийн жагсаалтаас та зүүдэлсэн өдрөө олоод ард нь зүүд биелэх магадлалыг олж үзэх юм. 1- Зүүд энэ өдөр яг таг биелэгдэх ба сайн сайхныг зөгнөнө. 2- Зүүд нь хоосон: Ямар нэг зүйл зөгнөхгүй, утгагүй. 3- Зүүд түргэн биелэгдэнэ. 4- Зүүд биелэх хэдий ч мөдгүй. 5- Зүүд нь сайн утга холбогдолтой. 6- Зүүд нь биелнэ, гэхдээ мөдгүй. 7- Зүүд нь аз жаргалтай, гэхдээ энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй. 8- Зүүд хүсэл чинь биелэх тал руу хөтөлнө 9- Зүүд биелнэ, тун удахгүй амжилт ирнэ 10- Зүүд удахгүй биелнэ. Гэхдээ таагүй байдал авчирна. 11- Зүүд нь 11 хоногийн хугацаанд биелж баяр хөөр авчирна. 12- Зүүд нь хурдан бас тааламжтайгаар биелнэ. 13- Зүүд нь таагүй явдал руу хөтөлнө. 14- Зүүд нь тун азгүй 15- Зүүд удахгүй биелнэ, бас маш тааламжтай: 16- Зүүд биелэхгүй, тэгээд ч ямар ч ач холбогдолгүй. 17- Зүүд амжилт авчрах ба хорь хоногийн хугацаанд биелнэ. 18- Зүүд нь амжилт, шинэчлэл авчирна. 19- Зүүд нь гэр бүлийн таагүй байдал авчирна. 20- Зүүд удахгүй биелнэ. 21- Зүүд амархан биелэхгүй боловч баялаг авчирна 22- Зүүд таагүй явдлыг анхааруулж байна. 23- Зүүд удахгүй биелнэ. 24- Зүүд нь баяр баясгалан авчирна, удахгүй биелнэ. 25- Зүүд худал, хуурмагийнх. 26- Зүүд нь таашаал, тоглоом наргианых 27- Зүүд нь утгагүй, ямар ч ач холбогдолгүй. 28- Зүүд нь ямар нэг хүндрэл авчирна, гуч хоногийн дотор биелнэ. 29- Зүүд биелэхгүй. 30- Зүүд нь зөгнөх, мөрөөдөл маягтай, тэгээд ч биелэгдэх нь ховор эсвэл удаж байж биелнэ. 31- Зүүд нь хайр дурлалын ялалт, таашаалынх бөгөөд арван тав хоногийн хугацаанд биелнэ Зүүдний тайлал: Мах зүүдлэх: Эмх цэгцгүй байдлаас үүсэх гарз хохирол. Болсон мах: Эд баялаг. Түүхий мах: Халдварт өвчин. Махны дэлгүүрээс мах авах: Гамшиг гай зовлонгийн илэрхийлэл. Цэвэр мах: Үхэл болоод хов жив. Хүний мах идэх: Таны тухай муу яриа дэгдсэн байна. Өөрийнхөө биеийн махнаас идэх: Эд хөрөнгөө шаардлаггүйгээр үрж устгана. Эмэгтэй хүн өөр нэг эмэгтэй хүний махыг идэх: Тэдгээр хүмүүсийн хооронд хайр сэтгэл бий болно. Эмэгтэй хүн өөрийнхөө махыг идэх: Нөхөрөө араар нь тавина. Шар малын мах идэх: Өвчинд баригдна. Могойн мах идэх: Танд дайснууд байгааг илэрхийлнэ. Махчин амьтад болон шувууны мах: Улсаас, засгаас авах эд баялаг мөнгө. Хатаасан мах: Та үхэгсэдийн хойноос муу муухайг ярих болно. Туранхай амьтаны мах идэх: Эд хөрөнгөө хэрэггүй зүйлд зарцуулна. Буурын махыг болгож идэх: Бусдын хөрөнгөнөөс хүртэх эсвэл маш ихээр өвчилж ямар нэгэн зүйлээс мултарна. Арисыг нь хуулсан хонины махыг гэртээ идэх: Анд нөхдөөрөө цуглаж нэгэн өдөрийг хөгжөөнтэй өнгөрөөнө. Болсон махыг хэн нэгэнтэй хуваалцах: Дарга нараасаа өндөр үнлэгээ авна. Хуурсан мах: Гай гамшиг аюулаас ангижирна, жирэмсэн хүн байгаа бол эрэгтэй хүүхэдтэй болно. Тахианы мах: Эмэгтэй хүн танд ашиг оруулна. Загасны мах: Хурдан бүтэх орлого болон томчуудын зүгээс оруулах ашиг. Шарсан дэгдээхэйн мах: Хүнд хүчирээр олдох эд баялаг. Өөрийнхөө махыг илүү болсон байгааг зүүдлэх: Амьдрал сайжирн, өвчин зовлон үгүй болж эрүүлжинэ. Өөрийнхөө махыг багассан байгааг зүүдлэх: Амьдрал доройтож худалдаанд гарз учирна. Мах авах: Шудрага буш ялалт. Мах зарах: Ажил хийлгүй амь зууна. Мах болгох: Зорилгодоо хүрэхийн тулд маш их ажиллах шаардлагатай байна. Хурганы мах: Таны бодол санаа зөв биш байгаа бөгөөд та түүнийгээ өөрчлөх шаардлагатай байна. Ямааны мах: Сул дорой дайсан. Адууны мах: Гай зовлон. Мах шарах: Эд баялагийн хохирол учирч болзошгүй байгааг анхааруулж байна. Чоно зүүдлэх: Муу санаатай, хүн муутай хүмүүстэй найзлаж байгаагаас хохирно, тийм учираас найзаа сонгохдаа хүн чанартай ажилсаг эсэхэд нь анхааралтай байхыг сануулж байна. Чоно алж байгаагаа зүүдлэх: Гачигдлаас гарч элбэг хангалуун болно бас дайснаа ялна. Чонын толгой зүүдлэх: Ажилдаа амжилт гаргаж албан тушаал ахина, наймаанд олз омогтой байна. Чонын арис эсвэл яс зүүдлэх: Ойрын хугацаанд эд баялагийг гартаа атгах ба гайхамшиг болно. Чонын мах идэж байгаагаа зүүдлэх: Муу гараар олдсон эд баялагийг өөрийн болгоно. Чононд уруулж байгаагаа зүүдлэх: Засгийн газарын нөлөөгөөр хохирол амсана. Чоно агнаж байгаагаа зүүдлэх: Ашигтай шинэ ажил эхлүүлнэ эсвэл өндөр албан тушаалд томилогдно.

 Эрүүл урт үсний нууц нь тун энгийн

Үсээ хурдан ургуулах аргуудыг бүсгүйчүүдтэйгээ хуваалцъя. Эдгээр арга нь үр дүн сайтай бөгөөд хэрэгжүүлэхэд тийм ч хэцүү зүйл биш юм. Хэрвээ та хүсэж л байвал эрүүл урт үсний төлөө энэхүү зөвлөгөөг дагаарай 1. Үс бол ямарч ургамалтай адил ургадаг амьтай. Өдерт 6-8 н аяга ус уух хэрэгтэй. Биеээ байнга чиигтэй байлга. 2. Shampoo хэрэглэсний дараа заавал ангижруулагч хэрэглэж бай. 3. Үсээ 1 өнжиж угааж бай. Ойр ойрхон угаавал сайн гэхдээ хэт их угаавал тэжээлгүй шируун болох магадлалтай. 4. Үсээ угааж зайлахдаа хэт халуун ус хэрэглэхийг хоригло. Халуун булээн эсвэл хуитэн булээн усаар угааж бай. Хэт халуун ус нь үсийг их гэмтээдэг. 5. Үсээ халуун индүү эсвэл ороогчоор ороохоосоо өмнө халуунаас хамгаалагч турхэж бай. Ингэвэл бага салаална. 6. Үсээ нойтон байхад нь бүү самна. Хуруугаараа салгаж самнаж бай. Үс нойтон байхдаа хамгын хэврэг байдаг учир саманавал гэмтэхэд амархан. 7. Төрөл бүрийн витамин ууж бай. Витаминлэг хоол хүнс хэрэглэх нь чухал. 8. Уураг сайн ид. Үс нь уурагаар тэжээгддэг учир уурагаар бүү дут. 9. Үсээ тайруулахдаа салаалсан хэсэгийг л тайруул. 10. 1-9 ийг маш сайн дага!!!

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.