Эрэгтэй эмэгтэй хүний наслалт яагаад өөр байдаг шалтгаанууд бүрэн тодорхой болоогүй ч эмэгтэй хүний хүүхэд төрүүлэх чадвартай байх үеийн эстрогены ялгарал болон бусад хүчин зүйлүүд нь зүрхний өвчин тусахаас хамгаалдгийг тогтоожээ. Гэхдээ эмэгтэй хүний зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл цэвэршилтийн дараа ихэсдэг гэнэ. Харин эрэгтэй хүмүүс голдуу тамхи татдаг, илүү бэртэж гэмтдэг, архийг илүү хэрэглэдэг зэрэг шалтгаанаас болж эмэгтэй хүнээс богино наслахад нөлөөлдөг байна. Архи, тамхийг бүрэн хориглодог Амиш шашинтан болон огт хэрэглэдэггүй дундаж эрэгтэй хүмүүс бол дундаж эмэгтэй хүнтэй ойролцоо насалдаг аж. 1900 онд төрсөн хүмүүсийн зөвхөн 30 хувь нь буюу 10 хүн тутмын 3 нь л 70 нас хүрдэг байсан бол 2000 онд буюу зуун жилийн амьдралын хэмнэлийн өөрчлөлтийн ачаар бараг 70 хувь нь 70 хүртэл насалж чаддаг болсон байна. Ер нь хүн хэдэн жил амьдрах боломжтой байдаг талаар судалсан мэргэжилтнүүд 100-120 наслах боломжтой гэсэн хариулт олжээ. Японы иргэн ноён Шигечио Изуми 1986 он хүртэл 120 жил 237 өдөр амьдарч хамгийн урт насалсан хүнээр тодорч байжээ. Тэрбээр 105 нас хүртлээ ажил хийсэн бөгөөд 70-тай байхдаа тамхинаас гарч байсан аж. Тамхинаас гарахад оройтсон гэж бодож болохгүй нь байна шүү. Шигечио Изуми урт насалж идэвхитэй амьдарсныхаа учрыг Будда бурхан, нарны ач хэмээн ярьдаг байжээ. Ийм сайхан урт наслах боломж байсаар байтал хүмүүс өөрсдийн буруу зуршил, амьдралын буруу хэмнэлээсээ болж богино насалж байгаа нь харамсалтай. Бүх л хүн эрүүл байхыг хүсдэг. Гэвч олон олон сая хүмүүс өөрсдийгөө яаж эрүүл байлгах талаар тодорхой мэдэхгүй хэвээр байна. АНУ-ын Нийтийн Эрүүл Мэндийн Үйлчилгээний мэргэжилтнүүдийн гаргасан дараах асуултуудад хариулснаар таны хувьд эрүүл амьдрахын анхны зөв алхам байх болно. / Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд бүрэн тохирохгүй байж болно/ Та бүхэн асуултанд хариулсны дараа оноогоо хооронд нь нэмээрэй. Тамхины хэрэглээ / Тамхи огт татдаггүй бол өөртөө 10 оноо тавиад дараагийн хэсэг рүү шилжинэ үү/ Бараг үргэлж: Заримдаа: Хэзээ ч үгүй 1. Би тамхи татахаас зайлсхийдэг. 2 1 0 2. Би зөвхөн никотин багатай янжуур, навчин тамхи, утаагүй 2 1 0 тамхи татддаг. Архи бусад мансууруулах бодис Бараг үргэлж: Заримдаа: Хэзээ ч үгүй 1. Би архинаас зайлсхийдэг 4 1 0 / Эмэгтэй өдөрт 25-35 гр/ / Эрэгтэй өдөрт 50-70 гр/ 2. Би амьдралын хүнд үе, 2 1 0 зовлонгоо засах гэж архи болон бусад бодис хэрэглэдэггүй 3. Ханиадны харшлын гэх мэт 2 1 0 эм ууж байх үе, жирэмсэн үед би архи уудаггүй 4. Жорын болон жорын бус бодис 2 1 0 хэрэглэхдээ зааврын дагуу хэрэглэдэг Таны хоол хүнс Бараг үргэлж: Заримдаа: Хэзээ ч үгүй 1. Би өдөр бүр олон төрлийн 3 1 0 хүнс хэрэглэж жимс, ногоог 5-аас дээш порц иддэг 2. Өөх тос болон ханасан 3 1 0 тосны хэмжээг хязгаарладаг 3. Хоол идэлгүй алгасхаас 2 1 0 би зайлсхийдэг 4. Хүнсэндээ давс, сахарын хэмжээг 2 1 0 Хязгаарладаг Таны дасгал / Чийрэг байдал/ Бараг үргэлж: Заримдаа: Хэзээ ч үгүй 1. Би 7 хоногт 3-5 удаа 4 1 0 20-60 мин хүнд биш дасгал хийдэг 2. Би жин хэтрэх, дутахаас зайлсхийж 2 1 0 Жингээ эрүүл барьдаг 3. Би булчингийн хүчээ хөгжүүлэхийн 2 1 0 тулд 7 хоногт 2 доошгүй удаа дасгал хийдэг 4. Би зарим чөлөөт цагаа цэцэрлэгт ажиллаж 2 1 0 боулинг, гольф, сагс зэрэг тоглодог Таны сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийн байдал Бараг үргэлж: Заримдаа: Хэзээ ч үгүй 1. Залуу нас минь надад таалагддаг 2 1 0 би одоо ажил хийж байгаа, эсвэл дуртай зүйлээ хийдэг 2. Тайвшрах эсвэл өөрийн мэдрэмжээ 2 1 0 чөлөөтэй илэрхийлэхэд надад хялбар байдаг 3. Сэтгэлийн хямрал, стрессээ би сайн 2 1 0 Зохицуулдаг 4. Хувийн асуудлынхаа талаар ний нуугуй 2 1 0 ярилцах найз, ойрын садан төрөл надад байдаг 5. Сүмийн, олон нийтийн ажилд олуулаа 2 1 0 группээр хийдэг ажилд завтай үедээ өөрт таадагдсан зүйлсэд оролцдог Таны аюулгүй байдал Бараг үргэлж: Заримдаа: Хэзээ ч үгүй 1. Би машинаар явж байхдаа суудлын бүс хэрэглэдэг 2 1 0 2. Би архи мансууруулах бодис орсон үедээ 2 1 0 машин барьдаггүй 3. Би машин барих үедээ дүрэм 2 1 0 хурдны хязгаарыг барьдаг 4. Цэвэрлэгээний болон хортой бодис 2 1 0 Цахилгаан хэрэгсэл зэрэг осолтой зүйлсийн зааврыг уншиж сахидаг 5. Би орон дотроо тамхи татахаас зайлсхийдэг 2 1 0 Өвчнөөс урьдчилан сэргийлэлт Бараг үргэлж: Заримдаа: Хэзээ ч үгүй 1. Би хорт хавдар, чихрийн шижин, зүрхний инфаркт 2 1 0 Харвалтын үед илрэх шинж тэмдэгүүдийг мэддэг 2. Би наранд өртөөөс зайлсхийж, нарнаас хамаалах 2 1 0 тос түрхдэг 3. Би эрүүл мэндийн шинжилгээнүүд 2 1 0 /цусны даралт, PAP, умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ хийлгэж дархлааны вакцинууд хийлгэдэг. Өвчнөөс хамгаалах эм уудаг/ 4. Би сар тутам хөх /төмсөгөө/ өөрөө шалгаж мэддэг 2 1 0 5. Би сексийн хувьд төдий л идэвхитэй биш, эсвэл 2 1 0 зөвхөн ганц, бие биедээ үнэнч, өвчин, халдваргүй хамтрагчтай, эсвэл ямагт аюулгүй секс хийдэг. Мөн тарианы зүү дамжуулж хэрэглэдэггүй Оноогоо тооцно уу: Нийт оноогоо 7-д хуваахад таны дундаж оноо гарч ирнэ. 9-10 оноо. Онц. Хүний сайн сайхан байдалд юу чухал байдаг талаар та сайн мэдэж байгаа нь таны хариултуудаас харагдаж байна. Эрүүл мэндийн сайн зуршлууд бий болгож мэдэж байгаа зүйлсээ та бодит ажил хэрэг болгож байгаа нь бүр чухал юм. Та эдгээр сайн зуршлуудаа удаан үргэлжлүүлэх тусам эрүүл мэндийн ноцтой асуудалд өртөхгүй байх бүрэн боломжтой. Та өөрийн гэр бүл, найз нөхөддөө даган дуурайх үлгэр жишээ болдог байж магадгүй. 6-8 оноо. Энэ талд таны эрүүл мэндийн зуршлууд сайн боловч сайжруулах хэрэгцээ байна. Та заримдаа, хэзээ ч үгүй гэж хариулсан хэсгүүдээ дахин харна уу. Зуршлуудаа сайжруулахын тулд би ямар өөрчлөлтүүд хийж чадах билээ гэдгээ сайн бодож үзээрэй. 3-5 оноо. Танд эрүүл мэндийн эрсдэлүүд байна. Тулгарч буй эрсдэлүүдийн тухай тодорхой мэдлэг танд хэрэгтэй байна. Бас өөрийн үйлдэлүүд, зуршлуудаа өөрчлөх шаардлагатай. Та өөрөө хүсэж байж магадгүй өөрчлөлтүүдээ яаж амжилттай хийхийг мэдэхийн тулд мэргэжлийн хүмүүст хандаж даруй тусламж авах шаардлагатай. 0-2 оноо. Та өөрийнхөө эрүүл мэндэд ноцтой бөгөөд ямар ч шаардлагагүй эрсдлүүдийг бий болгодог байж магадгүй. Эдгээр эрсдлүүд болон ер нь эрсдэлээс яаж сэргийлэх талаар та сайн мэдэхгүй байна. Хэрэв та хүсвэл үнэн зөв мэдээлэлийг эмнэлэг, эмчээс асууж эрүүл мэндээ сайжруулах тал дээр анхаарч тусламж авах хэрэгтэй. Хэд наслахаа бид өөрсдөө бараг шийдэх боломжтой. Гэнэтийн гамшиг энэ тэрийг эс тооцвол шүү дээ. Таны эрүүл мэнд зөвхөн таны гарт л бий. Тийм учраас яг өнөөдрөөс эхлэн өм цөм биш юмаа гэхэд алхам алхмаар эрүүл мэнддээ анхаараарай. Дээрхи судалгаа АНУ-ын жишгээр хийгдсэн хэдий ч эрүүл мэнддээ анхаарал хэр тавьж өөрийгөө эрсдэлд оруулдаг эсэхийг тань төвөггүй хэлээд өгөх болно. WORD.MN Эх сурвалж: Гэр бүлийн эрүүл мэнд номноос
Ямар ч хүнд нойр хамгийн чухал. Ялангуяа нялх хүүхэд тэр бүр сайн унтаж чаддаггүй. Хүүхэд унтахгүй бол ээж нь мөн ялгаагүй нойргүй болно гэсэн үг. Заримдаа үүний цаана өвчин, өлөн байдал , хүүхдийн өсөлттэй холбоотой шалтгаан нуугдаж байдаг. Гэвч хамгийн их нөлөөлдөг зүйл бол хүүхдийн унтаж буй орчин юм. Хэрвээ хүүхэд чинь нойр дутуу байдаг бол доорхи асуултыг өөрөөсөө асуугаарай. 1. Өрөө хэтэрхий халуун байна уу? Халууцсан үедээ хүүхэд уурлаж, тавгүйтдэг. Тиймээс өрөөний температурыг бууруулж байх нь зөв. Хучлагыг нь нимгэл. 2. Хүүхэд чинь ядраагүй биз? Нярай хүүхэд унтахын өмнө тайван байх хэрэгтэй. Хүүхдээ унтуулахаас өмнө усанд оруулж, өрөөний гэрлийг багасган, бүүвэйлээрэй. 3. Нярай хүүхдийг хөлд орж эхлэх үед нь унтах цагийг нь өөрчилж байх хэрэгтэй. Эхэн үед өдрийн цагаар унтуулж заншуул. 4. Өрөөнд дуу чимээ их байна уу? Хүүхэд өчүүхэн дуу чимээнд ч сэргэг байдаг тул хүүхдийн унтаж буй өрөөг нам гүн бүдэг гэрэлтэй байлга. 5. Хүүхэд айж цочиж байна уу? Тайвшруулах намуун хөгжим тавьж, бүдэг гэрэл асаа. Мөн орны толгой дээр нь дуртай тоглоомыг нь байрлуул. Зарим хүүхэд тэр болгон унтаад байдаггүй ч шөнө сайн амардаг байхад нөгөө нь өдөр нойроо аваад шөнө сэрүүн байх нь элбэг байдаг. Гэлээ ч хүүхэд тайван байж сайн унтаж амрах нь хамгийн чухал.
БШУЯ-наас хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудад хийжүүлсэн ундаа худалдахыг хориглосон тушаал гаргахаар болжээ. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос цэцэрлэг, сургуульд хийжүүлсэн кока кола, пепси ундаа худалдахыг хориглох саналыг БШУ-ы сайдад гаргасан аж. Түүнчлэн уг ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх зорилгооролон нийт, нийгэмд хийжүүлсэн ундааны хор хохирлыг таниулах сурталчилгааны ажил үргэлжлэх аж. Ажлыг хэрэгжүүлэхээр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЭМШУИС, Хуульч эмэгтэйчүүдийн холбоод хамтран ажиллаж байгаа юм. Дашрамд дурдахад ЭМШИУС-ийн судалгаагаар нэг сарын турш тасралтгүй хийжүүлсэн ундаа хэрэглэсэн хүүхдийн шүднийх нь паалан устсан төдийгүй ясны сийрэгжилттэй болох нөхцөл бүрдсэн байдгийг тогтоожээ
Шүд өнгөө алдах нь чулуутай холбоогүй. Шүдээ угаахдаа буруу угааснаас эсвэл тохиромгүй оо хэрэглэснээс болж өнгөө алдаж болно. Шүд өнгөө алдах шалтгааныг үзнэ үү. Насны байдлаар нь авч үзлээ. Шүд өнгөө алдах нь хүний насжилттай шууд холбоотой байдаг ажээ. Жил өнгөрөх тусам шүдэн дэх толбоны бөөгнөрөл болон элэгдсэнээс шүд харлаж байдаг. Өсвөр насныхны шүд өөрийн өнгөөрөө цагаан байдаг бол 20 насныхны хувьд шүдэнд шар өнгийн туяа тогтож эхэлдэг тул цагааруулах бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр хэрэглэх шаардлага гардаг. 40 насныхны хувьд шар өнгө нь хүрэн өнгөтэй болж ирэх тул сайн эмчилгээ хэрэгтэй болж эхэлдэг. 50 насныхны хувьд толбо нь маш гүн зузаан болдог тул арилгахад хэцүү болдог. Өнгөтэй болж эхлэх: Бидний төрөлхийн шүдний хүрээ нь цаг хугацаа өнгөрөх тутам шар-хүрнээс ногоон-саарал өнгө рүү хувирч байдаг. Шар-хүрэн хүрээтэй шүдийг цайруулахад ногоон-саарал хүрээтэй шүдийг бодвол илүү үр дүн өгдөг. Шүдэнд өнгө толбо үүсгэдэг хоол хүнс: Идэх зуршил: Улаан вино, кофе, цай, кола, лууван, оранж болон бусад гүн өнгөтэй ундаа хоолнууд жил өнгөрөх тусам толбо үүсгэх нөхцлийг бүрдүүлж байдаг. Нэмж хэлэхэд хүчиллэг хүнс, жимс болон цуу зэрэг нь пааланг гэмтээдэг. Ингэснээр шүдний гадаргуу шар өнгөтэй болж ирдэг. Түүнчлэн тамхины никотин нь шүд рүү нэвчиж дотоод өнгө алдалтыг үүсгэдэг. Сүүлийн үед шүдний чулуу, өнгөр үүсэхийн эсрэг үйлчилгээтэй оонууд худалдаалагдах болсон. Тэдгээрээс сонголтоо хийж зөв угаавал та шүдээ өнгөө алдахаас сэргийлж болно.
Хүүхэд тээж төрүүлнэ гэдэг нь эмэгтэй хүний мөн чанарын дээд илрэл. Гэвч энэ нь бүсгүй хүнд хязгааргүй их баяр баясгаланг мэдрүүлэхийн зэрэгцээ айдас, болгоомжлол, тайван бус байдлыг бий болгодог. Жирэмслэх нь физиологийн төдийгүй сэтгэлзүйн хувьд гүнзгий өөрчлөлт дагуулдаг. Энэ үед сэтгэлийн хөдөлгөөн ихсэж, мэдрэмтгий, амархан ядардаг, цочмог зантай болдог ба эмч нар үүнийг дааврын өөрчлөлттэй холбон тайлбарладаг. Амьдрал дахин төлөвлөгдөж эхэлнэ. Жирэмсний явц хэвийн үргэлжлэх болов уу, ажил төрлөө яах вэ, хүүхдээ зовох гачигдах юмгүй өсгөж чадах болов уу гэх мэт бодол төрнө. Хэд хэдэн төрлийн түгшүүр илэрдэг. 1. Бие организмд гарч буй өөрчлөлтийг дагасан түгшүүр. Биеийн галбир алдагдаж эхлэх, нүүрэн дээр сэвх гарах, бие хүндрэх, амьсгаадах, ядрах мэдрэмжийг даган бусдад ямар харагдаж байгаа бол, нөхөр тоохгүй байх болов уу гэхчлэн зовиур үүсдэг. Хүүхэд тээх нь хүний амьдралд олон тохиолдохгүй, хэдхэн сар л үргэлжлэх тул бусдад ямар харагдах нь тийм ч чухал биш шүү дээ 2. Төрөх үеийн өвдөлт олон эмэгтэйг айлгадаг асуудал. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд аливаа зүйлд бага шаналах хэрэгтэй. Бүх л эмэгтэйчүүд энэ үеийг давж гардаг, та тэднээс юугаараа дутуу гэж? 3. Хүүхэд урагт хэвийн бойжиж байгаа эсэх нь мөн л түгшүүртэй. Үүнээс гадна төрсний дараа эрүүл саруул байх болов уу, өвдөж зовох вий, яаж өсгөх вэ гэсэн бодол төрнө. Үр хүүхэдтэй болно гэдэг эмэгтэй хүн бүрт тохиолддог хорвоогийн хамгийн сайхан зүйл учраас нь энэ бүгдээс түгшиж санаа зовохгүй тайван байх хэрэгтэй.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй