Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 795 хүн Covid-19-өөр халдварласан нь батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 19 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 339 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 29 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас хоёр иргэн нас барснаар нийт нас барсан хүний тоо 1994-д хүрэв. Өнөөдрийн байдлаар халдвартай 2843 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 25 хүний биеийн байдал нэн хүнд байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 5352 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж. Нийт хүн амын 28.5 хувь нь буюу 926184 хүн нэмэлт тунд хамрагджээ.
ХӨСҮТ: Ковидын цар тахалтай зэрэгцэн томуугийн дэгдэлт гарах эрсдэл өндөр байна
2022-01-06 11:15:11 Нийтлэгдсэн: Эрүүл мэндХӨСҮТ-өөс мэдээлэл хийж байна. Ковидын халдварт 19-өөс дээш насныхан илүү өртдөг бол томуугаар 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөж байна. Томуугаар бага насныхан, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насныхан өртөх эрсдэл илүү өндөр байдаг. Тиймээс бид бага насны хүүхдэд илүү анхаарал хандуулах шаардлагатай байна.
Өнөөдөр /2022.01.05/ Улаанбаатар хотод 161 суурин цэгт 162 багийн 760 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
ДЭМБ-ын зүгээс эхо аппарат болон томуугийн эсрэг "Тамифлю" эмийг хүлээлгэн өглөө
2022-01-04 09:58:02 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд ДЭМБ-ын зүгээс Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож тасралтгүй тусламж үзүүлсээр ирсэн. 2021 онд Монгол Улсад тохиолдсон Ковид-19 цар тахлын томоохон давлагаануудыг давахад ДЭМБ-ын зүгээс үзүүлсэн бодлого, төлөвлөлтийн дэмжлэг ба тоног төхөөрөмжийн дэмжлэгүүд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өнөөдөр зөөврийн хэт авиан оношилгооны 10 аппарат болон улирлын томуугаас үүдэлтэй эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад дэмжлэг болох зорилгоор томуугийн эсрэг Тамифлю эмийг хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны төлөөлөл оролцов. Уг зөөврийн хэт авиан оношилгооны аппарат нь хэрэглэхэд хялбар, өвчтөн хаана байхаас үл хамааран хэт авиан шинжилгээг хийх боломжтой, эмч нарт өвчтөнийг цаг алдалгүй оношилох, эмчлэх боломжийг бий болгох давуу талтай юм. Цар тахлын үед тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа өвчтөнүүдэд эмнэлгийн тусламжийг чанартай, цаг алдалгүй хүргэхийн тулд зөөврийн хэт авиан аппарат чухал ач холбогдолтой. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-д Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх,Ковид-19-ийн эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яаманд үзүүлж буй тусламж дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлэв.
Та өөрт ойр вакцины цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай!
2022-01-04 09:21:57 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд Өнөөдөр /2022.01.04/ Улаанбаатар хотод 165 суурин цэгт 166 багийн 847 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй