Омикрон хувилбарын үед хоолой өвдөх, нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ

​ Коронавирусийн омикрон хувилбар халдварлах чадвар өндөртэйбөгөөд бусад хувилбартай харьцуулахад хүндрэх эрсдэл багатай нь зарим судалгаагаар тогтоогдсон юм. Тус хувилбараар халдварласан бол дараах нийтлэх шинж тэмдэг илэрнэ. Үүнд: хоолой өвдөх нус гоожих толгой өвдөх ханиалгах халуурах үнэрлэх мэдрэхүй алдагдах найтаах зэрэг шинж тэмдэг илэрч байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана

​ Өнөөдөр /2022.01.03/ Улаанбаатар хотод 165 суурин цэгт 167 багийн 784 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Баярын өдрүүдэд дүүрэг, өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цагт ажиллана

​​ Нийслэлийн эмнэлгүүд 2022 оны нэгдүгээр сарын 1, 2-ны нийтийн амралтын өдрүүдэд ажиллах хуваарийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр хүргэж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет болонӨрхийн эрүүл мэндийн төвбүрд жижүүр эмч, сувилагч 10:00-15:00 цагийн хооронд, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвдхоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд тус тус бэлэн байдалд ажиллана.

Халдварын 116 тохиолдол илэрчээ

Халдварын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. Сүүлийн 24 цагт халдварын халдварын 116 тохиолдол илэрч, нэг хүн нас баржээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.