ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНУУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗҮТГЭЛТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

​ Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд олон жил идэвх санаачилга үр бүтээлтэй ажиллан онцгой амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүдэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав. Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр нар гардуулж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарынхны нэр хүндтэй бөгөөд амаргүй хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч, дэмжин урамшуулж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол хүн эх орондоо олон улсын түвшинд хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чаддаг болоход бидний санаачилга, сэтгэл, хариуцлага, хамтын хүчин зүтгэл нэн чухал гэдгийг цохон тэмдэглэж, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, хүнд цаг үеийг цуцашгүй тэвчээрээр даван туулж байгаа Та бүхнээрээ бахархан, талархаж байгаагаа дахин илэрхийлж, эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе! хэмээн онцлон тэмдэглэв.

Коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн 41, дотоодын 177 тохиолдол батлагдажээ

​​ Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 218 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 41 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь дотоодын халдвар байна. Дотоодын халдвар: 118 нь Улаанбаатар хотод, 59 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,984 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,775 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,138 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл: Хөнгөн-648 Хүндэвтэр-909 Хүнд-195 Маш хүнд-23 хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Халдварын 87 тохиолдол илэрчээ

​ Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт Халдварын 87 тохиолдол илэрч, нэг иргэн нас баржээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД

​ Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд Улаанбаатар хотод суурин 171, түр 10 цэгт 847 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 10 түр цэг ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллах ба та өөрт ойр вакцины аль ч цэгт очих боломжтой. Цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Монгол Улсад орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиов

Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжих эхлэл 1921 оны 3 дугаар сарын 18 өдөр Ардын журамт цэрэг Хиагтийг чөлөөлсний дараа шархадсан цэргүүдийг эмчлэн сувилах зорилготой эмнэлгийн түр хороог Европ эмчилгээтэйгээр байгуулснаас үүдэлтэй гэж үздэг. 1921 онд Монгол Улс нь 640 гаруй мянган хүн амтай, жилд 10 гаруй мянган хүүхэд төрдөг ч 48 хувь нь 3 нас хүрэхгүй энддэг, хүн амын өсөлт зогсонги байдалд орсон байжээ. Тухайн үед гадаадын зарим судлаачид Монгол Улсыг мөхөж буй үндэстэн-д тооцож байсан юм. 1921 онд Ардын засгийн газраас улс орноо сэргээх стратегийн чухал хэсгээ хүн амаа өсгөх хэмээн тодорхойлж, зорилт, зорилгоо дэвшүүлж байсан байна. Энэ хүрээндээ 1923 онд ЗХУ-аас дотор, мэс засал, арьс өнгөний зэрэг нарийн мэргэжлийн 10 гаруй эмчийг урин авчирч хүн амаа орчин үеийн анагаах ухааны шинжлэх ухаанд суурилсан эмчилгээг хийж эхэлжээ. Ийнхүү мөхөж буй гэх анхааруулгад өртөж байсан Монгол Улсын хүн ам тасралтгүй өсч 2021 онд Монгол Улсын Хүн ам 3,4 саяд хүрч дундаж наслалт 70,7 болжээ. Энэ нь 100 жилийн хугацаанд Эрүүл мэндийн салбар хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн ажлын үр дүнг илэрхийлэх тоон үзүүлэлт юм. Эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж, эх орондоо эмчилдэггүй өвчний тоог цөөрүүлсээр, орчин үеийн дэвшилтэт оношилгоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Өдгөө эрүүл мэндийн салбар 4575 эрүүл мэндийн байгууллага, 56 мянган ажилтан, 900 гаруй эрдэмтэн судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын хөгжлийн үндсэн тулгуур салбар болтлоо хөгжсөн байна. Сүүлийн үед дэлхий нийтээр аливаа улс орны хөгжлийн түвшинг эдийн засгийн өсөлтөөр хэмжих хандлагаас зайлсхийн хүний хөгжлийн асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Хүний хөгжлийг хэмжиж буй энэхүү гол үзүүлэлтийн нэг нь хүн амын дундаж наслалт байдаг бөгөөд Монгол Улсын хувьд хүн амын дундаж наслалт, эх нярайн эндэгдэл, нас барах өвчний голлох шалтгаан зэрэг Эрүүл мэндийн үзүүлэлт тогтмол сайжирч буй юм. Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэддээ илүү ойрхон, оношлох гэхээсээ илүүтэй урьдчилан сэргийлэх, эмчлэх гэхээсээ илүүтэй эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэн, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх замаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэн ажиллана. Ойн хүндэтгэлийн баярын хуралдЭрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжлийнхөө явцад дэлхийн түүхнээ дурсагдах олон ололт амжилтыг бүтээсэн. Тухайлбал, 20 дугаар зуунд л гэхэд 300 сая хүний амь насыг авсан авч одсон цагаан цэцэг -ийн эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэн 1940 он гэхэд цагаан цэцэг өвчин-ийг бүрэн устгасан Азийн анхны улс орон болсон, Дэлхий дахины Мянганы хөгжлийн зорилтын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах амлалтдаа хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон зэрэг амжилтаараа бид энд бахархахгүй байхын аргагүй. Цаашид Монгол улсын хөгжлийн чиг баримжаа болсон Алсын хараа -2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгагдсан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллах болно. Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэддээ илүү ойрхон, оношлох гэхээсээ илүүтэй урьдчилан сэргийлэх, эмчлэх гэхээсээ илүүтэй эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэн, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх замаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэн ажиллана. Монгол Улсад эрүүл мэндийн улсын алба, орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан улс орны хөгжлийн үнэт эрдэнэ монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн эзэн, улс орны хөгжлийн түүчээ нь болсон эрүүл мэндийн салбарын ажилчид болон та бүхний үргэлж дэмжлэг, найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд тань эрүүл энх, урт удаан, аз жаргалттай амьдрахыг хүсэн ерөөе хэмээв. Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хуралд 21 аймаг, 330 гаруй сум, Улаанбаатар хотын 9 дүүрэг, нарийн мэргэжлийн эмнэлгийн төлөөлөл оролцов. Монгол Улсын Эрүүл мэндийн салбар нь хөгжлийнхөө хугацаанд орчин цагийн анагаах ухааны эмч мэргэжилтнийг 1942 оноос эхлэн дотоодод бэлтгэж эхэлсэн бөгөөд анхны 13 их эмчийг 1942 онд бэлтгэн гаргаж байжээ. 1962 онд Монгол Улс нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад элссэн бөгөөд энэ цагаас хойш тус байгууллагын гишүүний үүргээ нэр төртэй биелүүлж байна. Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хуралд 21 аймаг, 330 гаруй сум, Улаанбаатар хотын 9 дүүрэг, нарийн мэргэжлийн эмнэлгийн төлөөлөл оролцов. Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг эрхэм танд хүргэе. Танд зориулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дэвшүүлж буй баярын мэндчилгээ, Эрүүл мэндийн салбар 100 жил баярын хөтөлбөр, Дэлхийтэй зэрэгцсэн 100 жил баримтат кино, теле концерт, гэрэл зургийн сонин содон бүхнийгhttps://moh.gov.mn/zuunjilлинкээр орж сонирхоно уу. Хүн амын Эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй Эрүүл мэндийн салбарын эрхэм хүмүүн танд баярын мэнд хүргэе. Эх сурвалж: ЭМЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.