ЕБС-ИУДЫН 1040 СУРАГЧ, БАГШ НАР СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

​ Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 3000 гаруй сурагчид хамрагджээ.Энэ удаагийн эрт илрүүлэг, хавьтлын үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 1040 сурагч, багш ажилчид хамрагдаад байна. Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэхүзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй дахин30тохиолдолд сорил тавилаа. Мөн энэ үеэрКоронавируст халдварын дараах шинж тэмдгийн илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Энэ талаарЭрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг СХД-ийн ЕБС-иудад сүрьеэ болон ковидын дараах шинж тэмдэг илрүүлэх үзлэгийг амжилттай зохион байгуулж байна. Тус дүүрэгт хүн ам, өвчлөл олонтой, алслагдмал байршилтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор бид энэ удаагийн эрт илрүүлэх үзлэгийг хийж байна. Үзлэгийн дараа эмч нарын нэгдсэн дүгнэлт хийгдэнэ. Эрт илрүүлэг үзлэгт 6-12 ангийн сурагчдыг хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 4000 гаруй сурагчдыг үзлэгт хамруулсан. Мөн энэ удаагийн үзлэгээр 30 сурагчид сүрьеэгийн диспансераас сорил тавьж, баталгаажуулах шинжилгээнд хамрууллаа. Энэ ташрамд хамтран, дэмжин ажилласан ЕБС-иудын захиргаа, хамт олон, СХД-ийн сүрьеэгийн диспансер, сүрьеэгийн эмч, рентген техникч нар болон Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье гэлээ.

Тусламжаар олгож буй зургаан ширхэг зөөврийн рентген аппаратыг КОВИД-19-ийн тархалт ихтэй орон нутгийн эмнэлэгт өгнө

​​ Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад Коронавируст халдвар(КОВИД-19)-ынцар тахалтай тэмцэхэд зориулж хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд зургаан ширхэг зөөврийн рентген аппаратыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Эрүүл мэндийн яам дээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, доктор СтефаниБурри болон ЭМЯ, хүлээн авагч аймгуудын нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцов. Хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах үеэрЭрүүл мэндийн сайд С.ЭнхболдКОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож Швейцарын Холбооны Улсаас 2021 онд эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад хэрэгслийг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хэд хэдэн удаа олгосонд талархал илэрхийлэн, өмнө хүлээн авсан тоног төхөөрөмж, хэрэгслийг манай улсын эмнэлгүүд эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж олон хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр энэ удаагийн тусламжаар олгож буй зургаан ширхэг зөөврийн рентген аппаратыг КОВИД-19 халдварын тархалт өндөр буй хөдөө орон нутгийн эмнэлэгт олгох болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал, Ерөнхий консул, доктор СтефаниБуррихэлэхдээ КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлон энэхүү үзүүлж буй тусламж нь хоёр улсын найрсаг дотно харилцааг улам бэхжүүлж байгааг мэдэгдлээ. Эх сурвалж:Эрүүл мэндийн яам

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.