Солонгост эмчлүүлсэн иргэд Телемед үйлчилгээгээр хяналтанд орох боломжтой

Солонгос Улсад эмчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх болсон. Гэтэл өдгөө Ковид- цар тахлын улмаас хоёр улсын хооронд чөлөөтэй зорчиход бэрхшээлтэй байгаа билээ. Тэгвэл Солонгос профессороос онлайнаар зөвлөгөө авах телемед үйлчилгээг Сөүл дэх Ханян их сургуулийн эмнэлгийн Монгол дахь эмчилгээний дараах хяналтын төв санал болгож байна. Солонгос Улсад эмчилгээнд орсон иргэд зайнаас эмчлэх Телемед системийг ашиглан хяналтанд орвол эмчийн хувьд тухайн өвчтөн дахин Солонгост очиж үзүүлж байгаагаас ялгаагүй өвчтөний байдлыг мэдэх, эмчилгээний үр дүнг харах, хянах боломжтой болно гэдгийг тус эмнэлгийн ревматизмын салбар эмнэлгийн захирал Ю Де Хён хэлж байна. Ханян их сургуулийн эмнэлгийн Монгол дахь эмчилгээний дараах хяналтын төв нь 2018 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд БНСУ болон Монгол Улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд монголчуудын эрүүл мэнд, монгол өвчтөний эмчилгээний дараах хяналтын асуудлыг хариуцан ажиллаж байгаа билээ. Одоогоор нийт 387 үйлчлүүлэгч хамрагджээ. Эдийн засгийн болон цаг хугацааг хэмнэх давуу талтай Ханян их сургуулийн эмнэлэгтэй холбогдох боломжууд: Facebook messenger ID : Ханян их сургуулийн эмнэлэг Instagramm : hanyang_hospital_mongolia E-Mail :[email protected] Ажлын утас : +82 2-2290-9578

ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус: Халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа

​ ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус Монголын ард түмэн (COVID-19) халдварыг дотооддоо тархахаас сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Тэрээр өөрийн твиттер хуудасдаа #COVID19-н эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа! гэж бичжээ.

Өнөөдрөөс эхлэн ЭМД-аар олгох ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН жагсаалт

2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос улсын хэмжээнд хот, хөдөөгийн бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ. УИХ-аар өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг зохицуулалт хэрэгжиж эхэлж буй юм. Хөнгөлөлттэй эмийг хэрхэн олгох талаарЭМДЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Шинэ хууль хэрэгжих болсонтой холбогдуулан ЭМД-аар олгох эмийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн гаргаж, өнөөдөр иргэдэд танилцуулж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргажээ. Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалттайЭНДдарж танилцана уу.

СУУЛГАЛТ ӨВЧНИЙ ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД

0-5 хүртэлх насны хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь ротавирус юм. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг. Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн амь насанд аюул учрах эрсдэлтэй юм. Ротавирусаар үүсгэгдсэн суулгалт өвчин хүнд хэлбэрт шилжих магадлал өндөр бөгөөд жилийн аль ч улиралд идэвхитэй хэлбэрт оршдог байна. Оргил үе нь хүйтний улирал буюу 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаа гэж үздэг. ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ: БӨӨЛЖИХ. Олон биш, ихэнхдээ эхний хоногтоо зогсох ба суулгалттай зэрэг эхэлнэ. УСАРХАГ ЗҮЙЛЭЭР (ЦУСГҮЙ) СУУЛГАХ. Шингэн усархаг, хөөстэй, хурц үнэртэй, цайвар шаргал өнгөтэй, хөнгөн үед хүүхдийн будаа шиг баана. Суулгалтын үргэлжлэх хугацаа 6-8 хоног. ХАЛУУРАХ. Хордлогын шинж илрэх ба халууралт 38,5 хэм хүртэл байж болно. Хэрэв хүүхэд бөөлжиж эсвэл суулгаж байгаа бол их хэмжээгээр шингэн алдаж байна гэсэн үг. Эмч нар үүнийг Шингэн алдалт буюу Усгүйжил гэж нэрлэдэг. УСГҮЙЖИЛ болж байгаа үед дараах шинжүүд илэрнэ. Живх нь цөөн норох, шээс нь цөөрөх, эсвэл шар хүрэн өнгөтэй шээх Хүүхэд уйлах үедээ нулимс гарахгүй байх Ам нь хатаж, уруул нь омголтож хатах Нүдний ухархай нь хонхойх Нярай хүүхэд шингэн алдалтанд орсон үед толгой дээрх зулай хонхойж харагддаг. /Зулай гэдэг нь хүүхдийн гавлын ясны хоорон дахь зай юм/ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ: Та харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетад, мөн ажлын бус цагаар дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт цаг алдалгүй хандах шаардлагатай. Мөн дээрх эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөгөө өгөх утсанд хандан зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой. Илэрч буй шинж тэмдэг нь өөрөө аяндаа зүгээр болдог учир ихэнх хүүхдэд тусгайлан эмчилгээ шаардахгүй. Гэхдээ ротавирус усгүйжил буюу хордлогод амархан хүргэдэг тул хүүхдэд шингэнийг бага багаар байнга тасралтгүй уулгах ба үүний тулд 5-10 минут тутамд 1-2 цайны халбага шингэн уулгана. Нэг удаад хэт их уулгах нь бөөлжилт үүсгэх эрсдэлтэй. Хүүхэд хангалттай шингэн ууж байгааг нь хүүхдийн шээс цайвар шар, эсвэл тунгалаг бөгөөд живх нь ердийн байдлаар норж байгаа эсэхээр мэдэж болно. Өвчний эхний өдрөөс хоногт 8-10 удаа буюу 2-2,5 цаг тутамд хооллоно. 1 удаагийн хоол нь ердийн иддэг хоолны талаас ихгүй байхаар тооцно. /бага багаар ойр ойрхон хооллох/ Хөхүүл хүүхдийг илүү олон удаа хөхүүлнэ. Өвчтэй хүүхдийн хоолонд сахар, нүүрс-усыг багасгаж, түүхий ногоо, жимс, сок, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх. Суулгалтыг зогсоох зорилгоор ямар нэгэн эм бэлдмэл дур мэдэн өгч болохгүй. Энэ нь халдварын хугацааг удаашруулж болзошгүй. Хэрэв хүүхэд халдвар авч, шингэн алдалтанд орсон, тасралтгүй бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа бол заавал эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ёстой. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД: Хэрэв таны хүүхэд ротавирусын халдвар авсан бол халдварыг тараахаас урьдчилан сэргийлж, дараах дэглэмийг баримтлах хэрэгтэй. Үүнд: Хүүхдийн живхийг сольсны дараа гарыг савантай бүлээн усаар зөв, гүйцэд угаана. Хоол хүнс бэлтгэдэг газар эсвэл түүнтэй ойр газар живхийг солихгүй байна. Живхийг битүүмжлэн боож хаяна. Живхийг сольсон газар, орчныг спирт эсвэр хлор агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр цэвэрлэж байна. Хүүхдийг хооллохын өмнө асран хамгаалагч нь гараа сайтар угааж, халдваргүйтгэсэн байна. СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ БУСАД АРГУУД: Хүүхдийг 0-6 сар хүртэл нь зөвхөн хөхөөр хооллох. Хүүхдэд 6 сараас нь эхлэн насанд нь тохирсон нэмэгдэл хоолонд оруулахын зэрэгцээ 2 нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх. Хүүхдийн тэжээлийг найруулж буй болон уулгаж буй ус нь буцалгаж ариутгасан байх. Гараа байнга угаах. Хөхүүлэх, хооллох, хоол хийхийн өмнө, жорлонд орсон болон живхийг сольсны дараа 15 секундээс багагүй хугацаанд савандаж угаах. Хүүхдийнхээ гарыг ч мөн байнга савандаж угаах. Хүүхдийн угж, тоглоом, хөтөвчийг байнга угааж цэвэрлэх, шаардлагатай бол ариутгах. Гал тогоогоо цэвэр байлгах. Хоол ундыг нь бэлтгэх, хадгалахдаа ариун цэвэр эрүүл ахуйн нийтлэг дүрмүүдийг мөрдөх. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Суулгалт өвчнөөс сэргийлье

​ Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл, залхаг гэх мэт) хүндрэхийг хэлдэг. Үүнд: Цочмог суулгалт /14 хоног хүртэл үргэлжилсэн/, Архаг суулгалт /14 хоногоос дээш үргэлжилсэн/ гэж ангилна. Суулгалт нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд дэлхий дээр жилд 200 мянган хүүхэд тус өвчнөөс болж эндэж, олон мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. СУУЛГАЛТ ЯАГААД ҮҮСДЭГ ВЭ? Вирус 80-90#/p### Нян 10-20#/p### Шимэгч 5#/p### Зарим эмийн гаж нөлөө Зарим төрлийн хоол хүнсний үл шимэгдэлт Хоол боловсруулах тогтолцоог гэмтээдэг эмгэгүүдээс үүсч болно. РОТАВИРУСЫН ШАЛТГААНТ СУУЛГАЛТ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ? 0-5 хүртэлх насны хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь Ротавирус юм. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг. Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн аминд аюул учрах эрсдэлтэй. Ротавирусаар үүсгэгдсэн суулгалт өвчин хүнд хэлбэрт шилжих магадлал өндөр байдаг ба жилийн аль ч улиралд идэвхитэй хэлбэрт оршдог бөгөөд оргил үе нь хүйтний улирал буюу 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаа байдаг. ХАЛДВАРЛАХ ЗАМ: Халдвартай хүн эсвэл орчны гадаргуу, эд зүйлсэд хүрэлцсэний дараа гараа угаахгүй байх, Бохирлогдсон гараар хоол хүнс идэж, уух. Насанд хүрэгчид ротавирусын халдвар авч болно. Гэхдээ хүүхдийг бодвол тийм ч нийтлэг бус. Учир нь бага насны хүүхдийг бодвол насанд хүрэгчид нь ариун цэврийн дэглэм харьцангуй сайн сахидаг. ХАЛДВАРЫН НУУЦ ҮЕ: Дунджаар 1-3 өдөр байна. Үүсгэгч нь вирусыг тээгч хүнд хадгалагдаж байдаг бөгөөд өөрөө өвдөхгүй, эсвэл өвчий шинж тэмдэг бүдэг байдаг тул бусдад болон эргэн тойрондоо мэдэлгүйгээр халдвар тарааж явдаг. Вирус нь ходоод гэдэсний замын салст бүрхүүлийн эс дотор өсөж үржин, баасаар гадаад орчинд ялгардаг. Өвчтөн өвчний эхний өдрөөс л вирусыг гадаад орчинд тарааж эхлэх ба 7-8 өдрийн туршид ялгаруулдаг, шинж тэмдэггүй тээгч хэдэн сараар ч ялгаруулах нь бий. Ротавирус нь хөлдөөх, өндөр темпуратурт , хлорын нэгдэлд амархан үхдэг. Баасанд 7 сар хүртэл, жимс жимсгэнэд 5-30 хоног хүртэл, янз бүрийн гадаргууд 10 хоног хүртэл, органик нэгдэлд 16 хоног хүртэл хадгалагддаг. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.