Ачтан эмнэлгийн эмч, ажилтнуудыг тусгаарлах байр руу шилжүүлжээ

Ачтан эмнэлэг дээр КОВИД-19 халдвар гарсантай холбогдуулан эмнэлгийг ариутгахын тулд Улсын Онцгой комиссын шуурхай штаб тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг өчигдөр орой тусгаарлах байр руу шилжүүлжээ. Тус эмнэлэг ажилтнуудаа 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс нийт 9 эмч, ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан болохыг ЭМЯ-наас мэдээлсэн. Ачтан эмнэлэг арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн амбулаториор үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, тандалт хийж байсан. Хэвтэн эмчлүүлэгчдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Хамгийн сүүлд тус эмнэлэг хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгч арванхоёрдугаар сарын 28-нд эмнэлгээс гарчээ. Мөн сарын 29, 30-нд бүх нийтийн амралтаар ажиллаагүй байна. Иймээс арванхоёрдугаар сарын 15-наас хойш Ачтан-Элит клиник эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох түргэн оношилгооны цэгүүдэд шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.

Өнөөдрөөс эхлэн коронавирус илрүүлэх шинжилгээ авч буй төвүүдийн хаяг, байршил

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн дараах хаяг, байршилд шинжилгээ авах төвүүдийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. БАЯНГОЛ ДҮҮРЭГ: 13-р сургууль 20-р сургууль 47-р сургууль 114-р цэцэрлэг. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ: 21-р сургууль 48-р сургууль 69-р сургууль 133-р сургууль 142-р сургууль. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ: 9-р сургууль 12-р сургууль 36-р сургууль 62-р сургууль 67-р сургууль 83-р сургууль. СҮХБААТАР ДҮҮРЭГ: 3-р сургууль 31-р сургууль 58-р сургууль. ХАН-УУЛ ДҮҮРЭГ: 7-р сургууль 18-р сургууль 34-р сургууль 52-р сургууль. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ: 39-р сургууль 50-р сургууль 72-р сургууль. БАГАНУУР ДҮҮРЭГ: Халдвартын тасаг Нийгмийн эрүүл мэндийн төв. НАЛАЙХ ДҮҮРЭГ: Амбулаторийн хуучин байр. БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ: Эрүүл мэндийн төв.

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу Амбулатори ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Баянхошуу амбулатори өнөөдөр ашиглалтад орлоо. Энэхүү эмнэлэг нь анх 1989 онд 35 ортой ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өнөөдөр 150 ортойгоор Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн иргэдэд үйлчлэхээр үүд хаалгаа нээж байна. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар Баянхошуу амбулаторийн нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа болон бусад албаны хүмүүс оролцов. Өргөтгөлийн ажил хийгдэхээс өмнө тус эмнэлэгт 1500 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол шинэ байр ашиглалтад орсноор 6000 хүн хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэж, эмнэлэгт хэвтэхийн тулд хүлээдэг байдал 2-3 дахин буурна гэдгийг тус дүүргийн удирдлагууд хэлж байна. Мөн олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг ашиглан иргэдэд чанарын өндөр түвшинд түргэн шуурхай эмнэлгийн тусламжийг үзүүлэх боломж нээгдэж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ. Энэхүү эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн 120 мянга гаруй иргэдэд үйлчлэх юм. Мөн хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, мэс засал, нүд, шүд, чих хамар хоолой, нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээ, өсвөр үеийн дархлаажуулалт зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг болон ЭХО, ЭКГ, Рентген, Клиник, Биохимийн лабораторийн шинжилгээ үйлчилгээг тус хорооны иргэд дэргэдээсээ авах боломжтой болж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД “КОВИД-19” ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭНД 345.791 ХҮН ХАМРАГДЛАА

2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанднийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр гаргасан нийт 47 шинжилгээний төв, мөн тандалт, хариу арга хэмжээний 18 баг ажиллаж 13.420 хүнд коронавируст Ковид-19 халдварын шинжилгээ хийлээ. Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний багуудад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 614 хүн ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд коронавируст Ковид-19 халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар, нийт 345.791 хүнд шинжилгээ хийгээд байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавируст Ковид-19 халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд нийт 58.522 хүнийг хамруулаад байгаа юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Өнгөрсөн сард улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ

Улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 11сард 31.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 21 хувиарбуурчээ. Ингэж буурахад: Салхин цэцгээр өвчлөгчид 69 %-аар, Цусан суулгаар өвчлөгчид 50.3%-аар, Вируст хепатитаар өвчлөгчид 28.2%-аар, Сүрьеэгээр өвчлөгчид 6.9%аар буурсан нь голлон нөлөөлсөн гэжҮндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар, бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,030 болж, өмнөх сараас 27.2%-аар, цусаар дамжих халдварын тохиолдол 27 болж,12.9%-аар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 1,279 болж, 3%-аар, гэдэсний халдварт өвчин 92 болж, 59.1%-аар буурчээ. Харин бусад өвчлөл 58.3%-аарнэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн сард улсын хэмжээндХДХВ/ДОХ-ын дөрвөн тохиолдол илэрч, нийт тохиолдол 309 болсон байна. Харинкоронавирусийн тохиолдол арваннэгдүгээр сардзөөвөрлөгдсөн 37, дотоодод тархсан халдвар 408, нийтдээ 445 тохиолдол илэрсэн нь өмнөх сараас 13.5 дахиннэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.