БИЕ ДААСАН БАЙДЛЫН ТОГТОЛЦОО МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

Эмнэлгийнбиедаасанбайдлын асуудал судлагдахуунболохнь Монгол улсын Эрүүл мэндийн салбарын хөгжил Дэлхийн бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад удирдлага зохион байгуулалт, санхүүжилт, засаглал, хүний нөөцийн чадавхийн хувьд өндөр түвшинд хөгжиж төлөвшөөгүй байна. Энэ нь төр засгийн бодлого төлөвлөлт удаан хугацаанд тогтвортой бус, улс орны бодлогын гол салбаруудыг тэргүүн эгнээнд авч үзэх асуудал хоцрогдмол байсаар байгаатай холбоотой байна. Тус асуудлыг шийдвэрлэх зорилгын хүрээнд Монгол улсын их хурлаас Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг 2016 онд батлан гаргасан ба тус хуульд эрүүл мэндийн салбарын шинэчлэл болох эмнэлгийн хагас бие даасан байдлын тогтолцоог хөгжүүлэх, засаглал, хүний нөөц, санхүүгийн механизмыг зохицуулах талаар заасан байна. Улсын их хурлаас баталсан дээрх хуулийн хэрэгжилт Монгол улсын Эрүүл мэндийн салбарын хэмжээнд төдийлөн хангалтгүй буюу эмнэлгийн засаглал, төсөв, санхүү, гүйцэтгэлийн удирдлага зэрэг олон хүчин зүйлсийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох, энэ чиглэлийн практик судалгаа, шинжилгээний ажлуудыг зайлшгүй хийх шаардлага сүүлийн жилүүдэд урган гарч ирсэн. Монгол улсын Үндэсний статистикийн хорооны 2019 оны дүн мэдээгээр 2002 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эрүүл мэндийн салбарын зардлын хувь 4.9 хувь байсан бол 2019 оны байдлаар 2.2 хувь болж буурсан нь тус салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өсөлт эдийн засгийн өсөлтийн тоо хэмжээтэй урвуу хамааралтай байгааг харж болно. Мөн түүнчлэн Эрүүл мэндийн салбарын улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг санхүүжилт бодит гүйцэтгэлээ санхүүжүүлэхэд хүрэлцдэггүй, төсөвлөлт, зарцуулалтын дүрэм, журмууд нь ихэвчлэн хатуу бөгөөд уян хатан бус, ажиллагсдын цалин хөлсний хэмжээ бага, ажилтнуудын ажлын гүйцэтгэлтэй уялдаггүй зэрэг шалтгаануудыг эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас холбогдох яамдад олон удаа мэдэгдэл шаардлага хүргүүлсэн байдаг. Энэ нь тус салбарын ажиллагсадын сэтгэл ханамжгүй байдал, ажлын идэвх санаачлага, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Дээрх шалтгааны улмаас эмнэлгийн хагас бие даасан байдлын тогтолцоог бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, улсын эмнэлгүүдийн төсөв санхүүжилт, засаглал, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах хэрэгцээ, шаардлага үүсэн гарч байна. Эмнэлгийн бие даасан байдлыг Монголд хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудаас: Улсын их хурлаас 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлан гаргасан Эмнэлгийн тусламжийн тухай хууль-д зааснаар эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг эмнэлэг бүрт байгуулах Төлөөлөн удирдах зөвлөл/9 хүний бүрэлдэхүүнтэй-Төрийн захиргааны байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллага, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл, олон нийтийн байгууллагын төлөөлөл/-өөс томилж, тус зөвлөлийн бүрэлдэхүүнд эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын зүгээс ажилаа шууд хариуцан тайлагнаж байхаар заасан байна. Түүнчлэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлага нь бүрэн эрхийнхээ хүрээнд тус хуулийн 16 дугаар зүйлийн 6 дугаар заалтанд зааснаар батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулж, хэмнэсэн зардлыг тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах үйл ажиллагаанд зарцуулах, Эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох, Удирдлагын багийн гишүүн, байгууллагын ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хуваарийн дагуу эмнэлгийн төсвийг захиран зарцуулах, Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах зэргээр эмнэлгийг төлөөлж үйл ажиллагаа явуулах эрхүүдийг хэрэгжүүлэхээр заасан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас 2020 онд Улсын 1 дүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагуудад Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдан эмнэлгийн гүйцэтгэх удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Эдгээр байгууллагууд тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төсөв, санхүүжилтийн хувьд эдийн засгийн өргөтгөсөн ангиллаар зардлын зүйл ангиа зохицуулах, үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ гүйцэтгэлээр авч санхүүжих зэргээр бусад эрүүл мэндийн байгууллагуудаас онцлог байдлаар ажиллаж эхлээд байна. Мөн түүнчлэн тус хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх нь төсөл 2017-2019 онд Монгол улсад хэрэгжин нийслэл болон орон нутгийн эмнэлгүүдэд ерөнхий удирдлага, чанар, хүний нөөц, санхүүгийн удирдлагын чиглэлээр олон тооны сургалтыг явуулсан нь хууль хэрэгжиж эхлэхэд томоохон дэмжлэг болж чадсан байна. Дээрх эмнэлгүүдийн туршлага, давуу болон сул талууд энэ оны санхүүгийн жил дууссаны дараа эхний ээлжинд нэгтгэгдэн танилцуулагдахаар байна. Харин 2021 онд хэрэгжүүлж эхлүүлэх дараагийн шатны Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд засаглал, хүний нөөц, санхүүгийн удирдлагын оновчтой зохион байгуулалтыг цаг алдахгүй зохион байгуулах асуудал чухлаар тавигдаж байна. Эмнэлгийн бие даасан байдлын тогтолцоотой холбоотой Монгол улсад болон бусад улс орнуудад хийгдсэн ажлуудын тухайд: Эмнэлгийн бие даасан байдлын талаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлууд Монгол улсад өмнө нь дэлгэрэнгүй байдлаар хийгдэж байгаагүй байна. Эмнэлгийн байгууллагын хөгжлийн асуудал өнөө үед эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмж, сүүлийн үеийн эмчилгээний багаж тоног төөөхөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүй, үйлчилгээ үзүүлсэн тоо хэмжээ, өвчний эдгэрэлтийн тоон үзүүлэлт зэрэг олон хүчин зүйлийг нарийвчлан багтаасан цогц түвшинд хөгжиж байна. Санхүүгийн хувьд бие даасан эмнэлэг гэдэг нь эмнэлгийн удирдлага (захиргаа, эсвэл төлөөлөн удирдах зөвлөл) нь эмнэлгийн санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангах үүрэг болон эрх мэдэлтэй байхыг хэлдэг. Азийн хөгжлийн банк (2018, Гүйцэтгэлийн удирдлага ба санхүүгийн удирдлага гарын авлага, хууд.158) Тус тогтолцооны тухайд Ямайка улсад өмнө нь эмнэлгүүдийн төлбөр хураамж авч буй түвшин харьцангуй бага байсан. Харин Эрүүл Мэндийн Салбарын Санаачлагын Хөтөлбөрийн ач тусаар эмнэлгүүдийн орлого ихээхэн нэмэгдсэн байна. Эмнэлгүүд орлогоо уян хатан, чөлөөтэй зарцуулах эрхтэй болсон. Төлбөр авдаг кассын ажилтнуудыг сургаж, кассын цонх гаргахын тулд эмнэлгийн барилгыг өөрчлөн шинэчилж, ердийн ажлын цагаас гадна оройн цагаар, амралтын өдрүүдээр ажиллах ажилтнуудыг нэмж авсан байна.Aзийн хөгжлийн банкны Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх-нь төсөл,(2018, Санхүүгийнудирдлагагарынавлага) Олон даатгагчтай улс орнуудын хувьд даатгагч бүр нь эмнэлгийн нэмэлт зардалд эзэлж буй өөрийн хувь хэмжээнээс бага төлбөр төлөх гэж оролдох эрсдэл үүс ч байсан байна. Энэ асуудлын хувьд Америкийн нэгдсэн улсад зарим даатгагч нь төлбөрийн хувь хэмжээгээ бага болгохын тулд зардлаа нэг нэгэндээ хуйвалдан шилжүүлэх тохиолдол гарч байсан байна. Эмнэлгийн бие даасан байдлыг хангахын тулд эмнэлэг бүр зардлын дүн шинжилгээг хийх шаардлага бий болдог. Энэ нь тодорхой өвчнийг хянах олон аргуудыг харьцуулахад бодлого гаргагчдад тусалж болно. Юуны өмнө амбулаториор үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлж мэс засал хийлгэсэн хялбар харьцуулалт хийх боломж олгоно. Тухайлбал, Колумб улсад хийгдсэн судалгаагаар, амбулаториор дамжуулан хүндрэлгүй ивэрхий өвчинд зориулж мэс заслын үйлчилгээ авах нь хэвтэн эмчлүүлэх замаар энэ үйлчилгээг авах зардлын ердөө дөрөвний нэгтэй тэнцэнэ гэдгийг харуулсан байна.ДЭМБ(1993,Shepard et al.) Хөгжиж буй улс орнууд бие даасан байдлын тогтолцоог хөгжүүлэхэд үндэсний эрүүл мэндийн даатгалын системээр дамжуулан хэрэгжүүлэх нь үр дүнтэй болохыг тухайн улс орнуудад хэрэгжүүлсэн ажлуудаас харж болохоор байна. Тринидад анд Тобага улс энэ талаарх зарим судалгаа шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа бол Кот-Дивуар улс туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ерөнхийд нь авч үзвэл эрүүл мэндийн даатгалын системийн дагуу даатгалаас эмчилгээ, үйлчилгээ үзүүлэгч (эмнэлэг, эсвэл эмч)-д төлбөр төлдөг асуудал ихэнх улс орнуудад нийтлэг байна.Aзийн хөгжлийн банкны Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх-нь төсөл,(2018, Санхүүгийнудирдлагагарынавлага) Эмнэлгийн бие даасан байдлын тогтолцоог Монгол улсад амжилттай хэрэгжүүлснээр: Монгол улсын Эрүүл мэндийн салбарын засаглал сайжирч, бүх түвшинд Эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн бодлого тогтвортой болж, санхүү, эдийн засгийн үр ашиг дээшилж, хүний нөөцийн чадавхи сайжрах эерэг үр дүнг авчирна. Тухайлбал, эмнэлгийн зүгээс орлого нэмэгдүүлэх боломжтой нэмэлт капитал хөрөнгө оруулалт, эсвэл үйл ажиллагааны зардлын санхүүжилтийн зорилгоор татаас авах, улмаар энэ нь цаашид авах татаасыг хэмжээг бууруулж болно. Мөн эмнэлгийн удирдлагууд засгийн газраас эмнэлгүүдэд өгч буй татаасыг бууруулахад дотооддоо эмчилгээ, үйлчилгээний шинэ технологи, арга барилыг нэвтрүүлэх, нэмэлт орлого олох, түүнийгээ эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээнд зарцуулах боломжийг бий болгож болно. Иймд эмнэлгийн бие даасан байдлын тогтолцоог Монгол улсад бодитоор хэрэгжүүлснээр Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, хүний нөөц, гүйцэтгэлийн өнөөгийн нөхцөл байдал сайжрах олон эерэг үр дүн бидний өмнө хүлээж байна. Нийтлэл бичсэн Э.Бямбасүрэн Ашигласан эх сурвалж: Азийн хөгжлийн банк, (2018), Гүйцэтгэлийн удирдлага ба санхүүгийн удирдлага. Азийн хөгжлийн банк , (2018), Санхүүгийн удирдлага гарын авлага. Journal of Economics Management Strategy(1993), Ma, McGuire McGuire vol. 2, Монгол улсын хууль, (2016), Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай Үндэсний статистикийн хороо, (2019), Статистикийн эмхтгэл Baumann, Bernd, Wolfgang Diller, and Hans Reehe. (1997), Personaleinsatz Und Personalkosten Im Krankenhaus. Buchan, James, Jane Ball, and Fiona OMay. (2000), Determining Skill Mix in the Health Workforce: Guidelines for Managers and Health Professionals. World Health Organisation. Cartmill, Linda, Tracy A. Comans, Michele J. Clark, Susan Ash, and Lorraine Sheppard. (2012), Using Staffing Ratios for Workforce Planning: Evidence on Nine Allied Health Professions. Human Resources for Health 10. Dale, David C. (1981), Issues in Health Services. Social Science. Kutscher, Jan. (2012), Leistungsadquate rztliche Besetzungen in Verschiedenen Arbeitsbereichen : Orientierungswerte Und Hinweise Zur Ermittlung Des Personalbedarfs. Arzt und Krankenhaus. Musau, P. et al. (2008), Workload Indicators of Staffing Need Method in Determining Optimal Staffing Levels at Moi Teaching and Referral Hospital, East African Medical Journal. Nyamtema, a S. et al. (2008), Staffing Needs for Quality Perinatal Care in Tanzania, African journal of reproductive health. Ozcan, Serpil and Peter Hornby, (1999), Determining Hospital Workforce Requirements, : A Case Study. Human Resources for Health Development Journal.

ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.12.09-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ) Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1676 дуудлага ирснээс 568 нь яаралтай тусламж, 1022 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ. Яаралтай 48 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 157 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй! Нийтэлсэн:Эрүүл мэндийн яам

Өнөөдөр "ДОХ-тэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна

Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Хүний дархлал хомсдлын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм.1988 онд анх 140 орны төлөөлөгчийн санал нэгтэйгээр тэмдэглэх шийдвэрийг гаргаж байжээ. Харин манай улсын хувьд 1990 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж иржээ. Монгол Улсын хэмжээнд аравдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрч, нийт тохиолдол 305 болсныг ҮСХ-ноос мэдээлсэн юм. Дэлхийн ХДХВ/ДОХ-ын тархалт ДОХ-ыг үүсгэдэг вирусийн халдвар ХДХВ бол дэлхийн хамгийн том нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Гэхдээ ХДХВ-ийн шинэ халдварыг зогсоох, ХДХВ-ийн халдвартай хүн бүр ХДХВ-ийн эмчилгээнд хамрагдах боломжоор хангахыг дэлхий даяараа хичээж буй. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн тоо - Дэлхий даяар 2019 онд ХДХВ / ДОХ-той 38 орчим сая хүн бүртгэгдсэнээс 36.2 сая нь насанд хүрэгчид, 1.8 сая нь хүүхдүүд (15 нас) байжээ. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн бараг 80% нь шинжилгээнд хамрагдаж, ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэддэг аж. Шинжилгээ нь эмчилгээнд хамрагдахад зайлшгүй шаардлагатай эхний алхам юм. ХДХВ-ийн шинэ халдвар:Дэлхий даяар 2019 онд 1.7 сая хүн ХДХВ-ийн халдвар авсан нь 2010 оноос хойш ХДХВ-ийн шинэ халдвар 23% -иар буурсан үзүүлэлт болжээ. Шинээр халдвар авсан тохиолдлуудын 1.5 сая нь насанд хүрэгчид 150,000 халдвар нь хүүхдүүд (15 нас) ХДХВ-ийн шинжилгээ:ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ нь ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх, асрах, дэмжих үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай гол гарц юм. ДОХ-аас үүдэлтэй нас баралт 2004 оны оргил үеэс хойш 60%-иар буурсан байна. 2019 онд дэлхий даяар 690,000 орчим хүн ДОХ-той холбоотой өвчнөөр нас барсан бол 2010 онд 1,1 сая хүн нас баржээ. Бүс нутгийн нөлөө - ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн дийлэнх нь бага, дунд орлоготой орнуудын иргэд байдаг. 2019 онд Африкийн зүүн ба өмнөд хэсэгт ХДХВ-ийн халдвартай 20.7 сая хүн (54%), Африкийн баруун ба төв хэсэгт 4.9 сая (13%), Ази, Номхон далайн бүс нутагт 5.8 сая (15%), 2.2 сая (6%) ) Баруун ба Төв Европ, Хойд Америкт байв. Бэрхшээл ба дэвшил ХДХВ ба түүнээс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаарх шинжлэх ухааны ойлголтуудын ахиц дэвшил, дэлхийн эрүүл мэндийн нийгэмлэг, тэргүүлэх засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд олон жилийн турш хүчин чармайлт гаргасаар байгаа ч ХДХВ-ийн халдвартай эсвэл ХДХВ-ийн эрсдэлтэй олон хүмүүс урьдчилан сэргийлэх боломжгүй хэвээр, одоо болтол эмчлэх арга нээгээгүй байна. Цаашилбал, ХДХВ-ийн халдвар нь зөвхөн хүний эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй айл өрх, хамт олон, улс үндэстний хөгжил, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. ХДХВ-ийн халдвар хамгийн их тархсан ихэнх улс орон бусад халдварт өвчин, хүнсний аюулгүй байдал болон өөр олон ноцтой асуудалд нэрвэгддэг. Нэмж дурдахад сүүлийн 10 жилд байгалийн баялаггүй орнуудад ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн эмчилгээ эрс нэмэгдэж, эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх, эхчүүдийг амь насаа алдах тохиолдол багасаж, ахиц дэвшил гарсан байна. Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэрэгсэл, аргуудыг өргөн хүрээнд ашиглаж, ХДХВ-ийн эмчилгээг өргөн цар хүрээтэй өргөжүүлж байгаа хэдий ч ХДХВ-ийн халдварыг бууруулах, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ДОХ-ыг зогсоох чиглэлээртэгш бусахиц гарч байгааг анхааруулж байна. Нийгмийн тэгш бус байдал, гадуурхалт, гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалт нь гол саад болж буйг дурдах хэрэгтэй. ХДХВ баCOVID-19 COVID-19-ийг зогсоох зорилготой хөл хорио, хилийн хязгаарлалт нь ретровирусийн эсрэг эм бэлдмэл үйлдвэрлэх, түгээхэд нөлөөлж, өртөг нэмэгдэж, нийлүүлэлтийн асуудалд хүргэж болзошгүй. Түүнчлэн ХДХВ-ийн эмчилгээг зургаан сарын хугацаанд бүрэн зогсоосноор ДОХ-той холбоотой өвчнөөс болж 500,000 гаруй хүн нас барахад хүргэж болзошгүй гэж тооцоолжээ. Хэрэв ХДХВ эхээс хүүхдэд дамжих халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээг мөн адил зургаан сарын хугацаанд зогсоосон бол ХДХВ-тай шинэ хүүхдүүдийн тоо Малавид 162%, Уганда улсад 139%, Зимбабвед 106%, Мозамбикт 83% нэмэгдэх тооцоо гарчээ. ХДХВ-ийн халдвартай тэмцэх дэлхийн туршлага нь COVID-19-ийн эсрэг үр дүнтэй, хүн төвтэй, тогтвортой хариу арга хэмжээг авах, үүнийг мэдээлэх, чиглүүлэхэд тусална. Энэ өвчний анхны тохиолдлыг 1970-аад оны сүүлчээр Швед, Америк, Танзани болон Хаити улсын нутаг дэвсгэрт илрүүлжээ. ДОХ гэдэг нэр томьёог эмч нар 1981 онд нэвтрүүлсэн байна. Үүнээс хоёр жилийн дараа Францын эмч Люк Монтанье болон түүний хамтрагчид ХДХВ-ийн халдварыг нотолж чаджээ. ДОХ-той тэмцэх олон улсын бэлгэ тэмдэг бол өвөрмөц хэлбэрээр нугалсан торгон тууз буюу улаан тууз юм. Энэхүү бэлгэдлийг 2002 онд 48 настайдаа ДОХ-оор нас барсан Америкийн зураач Фрэнк Мур 1991 оны 4 дүгээр сард бүтээжээ.

Орон нутгийн иргэдээс шинжилгээ авч буй газрын байршил

Улаанбаатар хотод гацсан иргэдийг Covid-19 шинжилгээнд хамруулах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байгаа. Хэрэв танд шинжилгээ өгөхийн өмнө хаана эхэлж бүртгүүлэх, мөн шинжилгээ өгөх газрын талаар мэдээлэл хэрэгтэй бол энэхүү мэдээллийг хүргэе. www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно Товлосон газар, цагтаа шинжилгээ өгнө Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын Шинжилгээний хариу авах цэснээс регистрийн дугаараар шалгаж авна Гацсан иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа хаягийн байршил: СБД 4 дүгээр сургууль 9 дүгээр хороо Дөлгөөн нуур СБД 31 дүгээр сургууль 2 дугаар хороо Цирк ХУД 32 дугаар сургууль 11 дүгээр хороо Зайсан ХУД 15 дугаар сургууль 2 дугаар хороо Нутгийн буян ХУД 41 дүгээр сургууль 5 дугаар хороо Яармаг ХУД 114 дүгээр сургууль 9 дүгээр хороо Нисэхийн эцэс СХД 67 дугаар сургууль 8 дугаар хороо Баянхошуу СХД 62 дугаар сургууль 19 дүгээр хороо Содон хороолол СХД 106 дугаар сургууль 34 дүгээр хороо Толгойт, Орбит СХД Өнөр цогцолбор сургууль 17 дугаар хороо 1-р хороолол БГД 38 дугаар сургууль 4 дүгээр хороо Төмөр зам БГД 141 дүгээр сургууль 3 дугаар хороо Нарны хороолол БГД Эрдмийн өргөө 6 дугаар хороо 10 дугаар хороолол БГД Оюуны ундраа 18 дугаар хороо Модны хоёр БЗД 21 дүгээр сургууль 6 дугаар хороо 13 дугаар хороолол БЗД 44 дүгээр сургууль 16 дугаар хороо Улаанхуаран БЗД 87 дугаар сургууль 23 дугаар хороо Улиастай БЗД 102 дугаар сургууль 2 дугаар хороо Дарь эх ЧД 37 дугаар сургууль 17 дугаар хороо Чингэлтэй хуучин эцэс ЧД 39 дүгээр сургууль 10 дугаар хороо Дэнжийн 1000

Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн утасны жагсаалт

ДЭМБ-аас хүүхдэддараах шинж тэмдэг илэрвэляаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Үүнд: 3-аас дээш хоног халуурах Биеэр тууралт гарах Нүд улайх (идээт бус коньюкативит) Арьс, салстын үрэвсэл (ам, гар, хөл) Ходоод, гэдэсний цочмог хямрал (суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх) COVID-19 батлагдсан хүнтэй ойр байсан Хүүхэд идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байх Дээрх шинж тэмдэг бүхий хүмүүс халдвартын 100, 119, 80086829 дугаарт хандаж зөвөлгөө авна уу. ДҮҮРГҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УТАСНЫ ДУГААРУУД 1. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 11-366370 24 цаг 2. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150049, 99017664 08:30-17:00,90648452 24 цаг 3. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 11-350793 08:30-17:00 4. Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 88377080, 7021103 24 цаг 5. Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 99831606 08:30-17:00,7049103 24 цаг 6. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70232427,70232611 24 цаг 7. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 98188851 24 цаг,70180117 08:30-17:00 8. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 11-34590308:30-17:00,99201202 24 цаг 9. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278,70110279 24 цаг 10. Жаргалант тосгоны эрүүл мэндийн төв 85865240 24 цаг 11. Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв 98668541,70490003 24 цаг 12. Хонхор тосгоны эрүүл мэндийн төв 88106681,95103104 08:30-21:00 24 цаг 13. Туул тосгоны эрүүл мэндийн төв 70497103 24 цаг 14. Бяцхан тэмүүлэл хүүхдийн сэргээн засах төв 96658569 24 цаг 15. Эрүүл үрс хүүхдийн сэргээн засах төв 88028381 08:30-17:00 16. Хан Туул хүүхдийн сэргээн засах төв 11-341598 08:30-17:00

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.