Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудыг энэхүү зөвлөмжөөс сонирхоорой. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж буй хэрэг юм.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинет-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ. Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Дөрвөн нэр төрлийн 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт нэн шаардлагатай дөрвөн нэр төрлийн 400 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөөмжийг өнөөдөр гардууллаа. Үүнд нярайн дулаацуулах ширээ, биохимийн аппарат, ходоод, гэдэсний дурангийн ариутгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг тоног төхөөрөмж багтаж байна. Эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.

Улаанбаатарт ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол шинээр бүртгэгджээ

Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрлээ гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдолд 281 болжээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Үүнд салхин цэцгээр 2395, тэмбүүгээр 503, мөөгөнцрөөр 73, сүрьеэгээр 128, гонококкт халдвараар 110 хүн өвдсөн голлон нөлөөлжээ. Гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145-аар буурсан байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.