50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орлоо

Дархан-Уулаймагт50 ортойамаржихэмнэлэг ашиглалтад орлоо.Амаржихэмнэлэгийгулсын төсвийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт барьж байгуулжээ. Эмнэлэг барих төсвийг Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ынгишүүдийн дэмжлэгтэйгээр улсын төсөвт суулгасан байна. Барилгынгүйцэтгэгчээр ЖиЖиАй ХХК ажилласан бабарилгынажил 2018 оны наймдугаар сараас эхэлжийнхүү барилга угсралт, тохижилтын ажилшуурхай хийгдэж бүрэн ашиглалтад орлоо. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг 1972 онд анх ашиглалтад орж байсан бол ийнхүү тусдаа байртай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй 50 ортой эмнэлэг болон өргөжсөн байна. Дархан-Уул аймагт жилдээ 2400 эх амарждаг. Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас ирж эхчүүд амарждаг ба энэ нь ачааллыг ихэсгэдэг байна. Шинэ төрөх эмнэлэг ашиглалтад орсноор эхчүүд эрүүл аюулгүй орчинд төрөх орчин бүрдэж байна.

Сүрьеэгийн халдвар авсан 529 хүүхдэд “Изониазид” эмийг өгч эхэллээ

Нэг сургуулийн гуравны нэг хэсэг нь буюу 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвартай болох нь тогтоогдсон тухай мэдээлэл өчигдөр олны анхаарлыг татсан гол сэдвийн нэг байлаа. Болсон явдлын талаарх бодит мэдээллийг багцлан хүргэж байна. Сүүлийн үед сүрьеэгийн халдвар, өвчлөл хүүхдүүдийн дунд нэмэгдэх болсон тул Ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулан урьдчилан сэргийлэх үзлэг хийж эхэлжээ. Энэ хүрээнд зөөврийн оношлуураар үзлэгт хамруулах явцад нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р дунд сургуулийн 1710 хүүхдийн 529-д нь сүрьеэгийн халдварын шинж тэмдэг илэрчээ. Тэр тусмаа эдгээр 529 хүүхдийн 38 нь болон нэг багш сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдож, 500 гаруй хүүхдийн онош булчирхайн өөрчлөлттэй гэж гарсан байна. Энэ бол сонсоход эмзэглэж цочирдом, түгшмээр үзүүлэлт. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 15-р сургуулийн удирдлага, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд, сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөллийг оролцуулсан нэгдсэн хурал болж, энэ үеэр 15-р дунд сургуульд хөл хорио тогтоохыг эцэг, эхчүүдийн зүгээс шаардав. Мэргэжилтнүүд зүгээс үүнд Хөл хорио тогтоох шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлээд байгаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаар тайлбар хийхдээ Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай байна. Сүрьеэгийн эм хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдэг асуудлыг ХӨСҮТ-д тавиад байгаа. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвартай гэх онош тавьсан. Одоо эмчилгээний асуудал яригдаж байна. Эмчилгээний талаар эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль дээр ХӨСҮТ-ийн эмч нар болон Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнууд ажиллаж байна гэж ярьсан. Эцэг, эхчүүд 15-р сургуульд хөл хорио тогтоох хүсэлт гаргасан ч мэргэжлийн байгууллагууд өөр байр суурьтай байна Харин 15-р дунд сургуульд хөл хорио тогтоох нь зөв үү, буруу юу гэдэг тухайд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагынхнаас нарийвчилсан мэдээлэл болон эцсийн дүгнэлт авч байж мэдээлэл өгнө. 15-р сургуульд хөл хорио тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэж шийднэ. ХӨСҮТ-ийн даргаас өчигдөр авсан мэдээллээр бол тус сургуулийн бүх хүүхдүүдэд шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа гэж ойлгосон. Нарийн мэргэжлийн эмч нарын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Асуудал тодорхой болсны дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Шинжилгээний эцсийн дүн гараагүй болохоор нарийн тоо хэлэх боломжгүй гэлээ. Нийслэлийн 15-р сургуульд одоогийн байдлаар ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газрын хамтарсан баг үргэлжлүүлэн ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалд хамгийн бодит мэдээлэл өгөх хүмүүс бол мэргэжлийн байгууллага буюу Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/. Тиймээс Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, Анагаах ухааны доктор Д.Наранзулаас хүүхдүүдийн биеийн байдал, халдварын талаар тодрууллаа. -Хан-Уул дүүргийн 15-р дунд сургуульд 529 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн гэх мэдээлэл эцэг, эхчүүдийг эмзэглүүллээ. Гэхдээ өвчилсөн, халдварын шинж илэрсэн гэдэг хоёр өөр ойлголтыг иргэд буруу ойлгож магадгүй. Үүнд та тайлбар, мэдээлэл өгнө үү? -Сүрьеэгийн хувьд бусад халдварт өвчнөөс нэг гол ялгаатай байдаг. Тодруулбал, сүрьеэгийн халдвар гэдэг нь тухайн хүн халдвар авсан ч өвчлөөгүй байгаа нөхцөл байдлыг хэлдэг. 15-р дунд сургуульд үүссэн нөхцөл байдлын тухайд 529 хүүхдийн 38 нь сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдсон. Бусад хүүхдүүд сүрьеэгийн халдвар авсан буюу өвчлөөгүй гэсэн үг. Сүрьеэгээр өвчилсөн 38 хүүхдийг цаашид хэрхэн эмчлэх эмчилгээний асуудлыг ярилцаж байгаа. -Энэ сургуульд сүрьеэгийн дэгдэлт яагаад ийм хурдацтайгаар тархсан юм бэ. Учир шалтгаан нь юу байв? -Ямар нэгэн халдварт өвчин, ялангуяа амьсгалын замын халдварт өвчин тархах тодорхой хэдэн хүчин зүйлүүд байдаг. 15-р дунд сургуулийн хувьд 2013 оноос тухайн дүүрэгт харьяалагддаг 32-р сургуультай нэгдсэн юм билээ. Нэг сургуулийн хүчин чадалтай сургуульд дахин нэг сургуулийн хүүхэд, багш, ажилчид нэмэгдсэнээр нягтаршил эрс нэмэгдсэн гэсэн үг. Нэг ангид 3-4 ээлжээр хичээллэж, тухайн ангид суух хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Хүн амын нягтаршил ихтэй газар халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг гэж хэлж болно. 15-р дунд сургуулийн хувьд 1974 онд баригдсан хуучны барилгад үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс гадна агааржуулалтын систем шийдэгдээгүй гэх мэт асуудалтай байсан. Иймд халдвар маш хурдацтайгаар тархсан байх боломжтой. Сүрьеэ өвчин ярих, дуулах, ханиалгах, найтаах тохиолдлуудад маш хурдан тархдаг. -Сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдэд одоо ямар эмчилгээ, эмнэлгийн тусламж үзүүлж байна вэ? -Халдвар авсан 500 гаруй хүүхдэд Изониазид гэх сүрьеэний эсрэг урьдчилан сэргийлэх эмийг өгч эхэлж байгаа. Дахин хэлэхэд, халдвар авсан гэдэг нь өвчилсөн гэсэн үг биш. Сүрьеэгийн халдвар нь тодорхой хүндэрсэн нөхцөл бүрдэхэд өвчин болж хувирдаг. Хүүхдийн дархлааны систем сулрах, ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөх, хоол тэжээлийн хомсдолд орох, хүнд хэлбэрийн мэс засалд орох гэх мэт нөхцөл байдал үүссэнээр сүрьеэ өвчин болох эрсдэлтэй байдаг. Ерөнхийдөө манай хувьд сургуулийн насны хүүхдүүдийн дархлааны систем сул байна. -Изониазид нь бага насны хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү. Энэ эм халдвар авсан хүүхдүүдийг бүрэн эдгээх үү? -Эмийн хувьд 0-5 настай хүүхдэд зориулж хэрэглэдэг байсан бол 2018 оноос 0-5 насны хүүхдээс гадна насыг нь ахиулж уулгадаг болсон. Ийм шийдвэр гарсан. Тиймээс халдвар авсан сурагчдад уулгахад сөрөг нөлөөгүй. Изониазид-ыг ууснаар сүрьеэгээр өвчлөх магадлал үгүй болж, хүүхэд эрүүл болно

“Эрүүл иргэн” аяны хүрээнд иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Эрүүл иргэн аян зохион байгуулах тухай А/320 дугаар захирамжийн дагуу нийслэлийн иргэдийн дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийхээр болсон билээ. Тус аяны хүрээнд нийслэлийн 152 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийж эхэллээ. Мөн ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулж эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ сацуу иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхижүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг нь сайжруулах, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох, яаралтай үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хийх талаар сургах зэрэг ажлыг зохион байгуулах юм. Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар артерийн даралт ихдэх өвчний эрт илрүүлгийн үзлэгийн хувийг 70 хувь, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг 60 хувьд хүргэх, зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 14 промиль, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 12 промильд хүргэх, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн хамралт болон эмчилгээний амжилтын хувийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой ажээ. Түүнчлэн нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт үед нь илрүүлэх, эмчилж эрүүлжүүлж, зөвлөгөө мэдээлэл өгөх, эмчийн хяналтыг сайжруулснаар эрүүл хүүхэд төрөх боломжийг нэмэгдүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд үргэлжлэх Эрүүл иргэн аяны хүрээнд 2019 онд нийт 70 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Тус аяныг зохион байгуулснаар хүн амын дундах өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр дамжуулан халдварт халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд ч дүүргийн эрүүл мэндийн төв, лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэх гэж цаг заваа алдалгүй, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой боллоо. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

НАРИЙНХАН БЭЛХҮҮС-тэй болох арга

Эмэгтэйчүүдийн ихэнх нь хэвлий хэсгээрээ таргалалттай байдаг. Та сарын дотор бэлхүүсээрээ гайхалтай турах боломжтой. Учир нь хэвлий хэсгийн арьс сул байдаг бөгөөд ямар ч дасгал хийсэн үр дүнтэй болдог байна. Эхний ээлжинд та гэдсэнд хуримтлагдсан бүхнээ гаргаж, шингэн сайн уух хэрэгтэй. Өтгөнөө гаргасны дараа таны бэлхүүс хэдэн см-ээр багасах болно. Мөн таны арьс гэрэлтэж, ходоодны үйл ажиллагаа сэргэнэ. Зөвлөгөө №2 Тураах эм, наалт ямар ч үр дүнгүй. Тиймээс та эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэггүй. Дасгал хийхийг хүсэхгүй байгаа бол орой 18.00 цагаас хойш дандаа эрүүл хүнсээр хоолло. Мөн гадуур гарахдаа хэвлий хэсгээ барьсан хувцас өмс. Хэсэгхэн хугацааны дараа та үр дүнг нь харна. Зөвлөгөө №3 Хүйтэн ус уухад өтгөн гадагшилдаг. Мөн хүйтэн усаар гэдсээ арчихад гэдэсний булчин чангардаг байна. Зөвлөгөө №4 Хамраараа гүнзгий амьсгаа авч, гэдсээ агаараар дүүргээд амаараа гаргах дасгалыг өглөө болон өдрийн цайныхаа цагаар хийж заншаарай. Энэхүү дасгал хоолны дуршлыг бууруулдаг болохыг эрдэмтэд хэдийнэ баталсан. Та нэг хийхдээ 10-15 удаа хийхэд хангалттай. Зөвлөгөө №5 Алхахдаа доошоо харж явдаг хүний гэдэс унжсан байдаг. Тиймээс та мөрөө цэх болгоод гэдсээ татаж бай. Мөр цэх байхад гэдэсний булчин өөрийн эрхгүй чангардаг байна. Хэдий энэ арга тураахгүй ч таны өөг гайхалтай далдлах болно.

Биеийн дохио сануулгаа тайлж уншиж сурья

Чих шуугих Чих шуугих шалтгаан янз бүр боловч чихний гадна, дотор талд идээт үрэвсэл гарах, булагтах, хулхи ихсэх болон цусны даралт өөрчлөгдөх, цус багадах, нойргүйдэхэд болон мэдрэлийн ядаргаанд орох үед илэрдэг. Хүүхдийн чихэнд хорхой шавж орох, настай хүмүүсийн хувьд нас ахиснаас үүдэлтэй чих шуугих тохиолдол бий. Чих шуугих ихэсвэл эмчид үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн энэ үед кальци, витаминаар баялаг навчит ногоог хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Зовхи татах Хүний нүдний доод зовхи татахад баяр гомдлын аль нэг нь тохиох нь гэж тайлдаг. Гэвч хүний биед магни, кальци дутагдан ядаргаанд орсон үед энэ рефлекс илэрдэг. Тиймээс магни, кальциар баялаг хүнс, зөгийн бал, арвайн гурил, хөц будаа хэрэглээрэй. Хамар загатнах Хамарт бэлэг эрхтэн болон хэлүүнд байдаг эд эстэй төстэй хөндий эд эс байдаг. Эд эсүүд нь хоорондоо холбоотой. Бэлэг эрхтний ариун цэвэр хангалтгүйгээс загатнах зэрэг тав тухгүй байдал үүсдэг. Энэ нь хамар загатнахад ч нөлөөлнө. Тиймээс усанд орох, ариун цэврийг сахих шаардлагатай. Хүзүү гоёодох Хүзүүний хөдөлгөөнийг зохицуулдаг захын мэдрэлийн ширхэг гэмтсэнтэй холбоотой байдаг. Уг гилжийлтийг засахын тулд хүзүүгээ хамаагүй хөдөлгөж, мушгих, татах зэргээр эмчлэх оролдлого хийх нь гэмтлийг улам даамжруулах осолтой. Өвдөлт хамгийн их мэдрэгдэж буй газар өвчин намдаах эм бүхий наалт тавих, йодоор тор зурах зэргээр эмчилгээ хийдэг. Эрүү загатнах Эрүү нь эр бэлэг эрхтэн болон эмэгтэй хүний хэлүүгээр дамжих энергийн уртрагт ордог байна. Эрүү загатнах нь бэлгийн харьцаанд орох хүсэлтэй байгаагийн шинж. Гарын алга загатнах Гарын алга загатнах нь элэг болоод нойр булчирхай, мэдрэлийн эсэд өөрчлөлт орж байгаагийн илрэл байх нь. Хөх загатнах Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх гэж буйн дохио. Эрчүүдийн хөх загатнах нь түрүү булчирхайн шүүс болон төмсөг дэх үрийн шингэн зогсонги байдалд орохын шинж аж. Зогисох Зогисолт нь нярай болон хүүхэд насанд нэлээд ховор тохиолддог. Харин насанд хүрэгчдэд элбэг тохиолдох авч өөрөө аяндаа зогсдог. Зогисуулахын гол шалтгаан бол ходоод хоол, архи, тамхи эсвэл агаараар дүүрэх явдал бөгөөд тухайн үеийн биеийн /Ходоодны/ температураас шалтгаална. Мөн сэтгэцийн шалтгаанаас болж үүсэх нь бий. Чих загатнах Үтрээний орчим болон шээсний сувагт үрэвслийн процесс эхэлсний тэмдэг. Чихний дэлбээ нь бүх эд эрхтэн болон бие организмын системийн тусгал юм. Чихний хүхрийн боловсролт нь бэлэг эрхтнээс гарах шингэний боловсруулалттай адилхан. Мэдрэлийн төвийн удирдамж нь яг ижил байдаг. Үтрээ болон шээсний сүвийн загатнаа нь чихний хүхрийн найрлагад өөрчлөлт оруулснаар чих улайх загатнахад нөлөөлдөг байна. Найтаах Хамрын салст бүрхэвч цочирсны улмаас хамар болон амнаас гарах агаар хуй салхи мэт маш их хурдтай гадагшлах үйл явц юм. Харшил, хамрын полиперин ургамлын тоос, тоос шороо, амьтны үс хялгас зэрэг юм. Үүний зэрэгцээ үс самнах, хөмсөг засах, хоол идэх, нүдээ нухах, даарах гээд санаанд оромгүй үйлдлүүд найтаах шатлгаан болдог байна. Мөн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийн үед эсвэл жирэмслэсэн үед гормоны хэмжээ өөрчлөгдөхөд найтаах нь ихэсдэг. Цацах /хахах/ Шингэн юм буруу хоолой руу ороход болон амьсгаа давхцах, багтрах үед цацдаг. Хүйс орчмоор өвдөх Нарийн гэдэс өвдөх мэдрэмж нь ихэвчлэн хүйс орчмоор өвдөж мэдрэгдэнэ. Энэ хэсгээр үргэлжилсэн өвчин мэдрэгдэх эсвэл тонгойх, явахад хэцүү байвал яаралтай эмчид хандаарай. Хавирганы доор өвдвөл Бөөрний өвчнийг нурууны өвчинтэй андуурах тохиолдол байдаг. Бөөрний өвчний үед хавирга дор гүнзгий мэдрэгддэг ялгаатай. Мөн хөл рүүгээ мэдрэгдэх тохиолдол ч бий. Харин булчингийн өвчин бөөрнөөс доош хэсэгт мэдрэгдэнэ. Нойр булчирхай Гэдэсний дээд төв хэсгээр өвчин мэдрэгдэж байвал нойр булчирхайтай холбон үзэх тохиолдол бий. Түрүү булчирхайн хүнд хэлбэрийн өвчний үед хэвлий орчим бүхэлдээ өвдөх мэдрэмж хүртэл мэдрэгдэнэ. Ялангуяа дээрх өвчний мэдрэмж нуруугаар хэвтэх, эсвэл хоол идсэний дараа нэмэгдэж байвал түрүү булчирхайн асуудалтай шууд холбож үзэх боломжтой. Цээжээр дарах, зүүн гар өвдөх Зүрхээр өвдөхөд цээжээр дарах, ялангуяа зүүн гар дагуу өвдөж мэдрэгддэг. Мөн хүзүү орчим өвчин мэдрэгдэнэ. Зүрхний өвчний улмаас мэдрэгдэх таагүй мэдрэмж нь биеийн хөдөлгөөн, эсвэл амьсгалаас үүдэлтэйгээс эрс тэс ялгаатай байдаг. Цээж өвдөх Уушги өөрөө өвдөж чаддаггүй эрхтэн. Учир нь мэдрэлийн захууд байдаггүй аж. Гэхдээ энэ эрхтэн хэвийн бус байвал цээж орчмоор өвдөж эхэлнэ. Мөн ханиалгаж, амьсгал авахад хэцүү болно. Гэдэсний баруун дээд хэсэг өвдөх Гэдэсний баруун дээд хэсгээр өвдөж байвал цөсний хүүдий, эсвэл элэг өвчилж байгааг илтгэнэ. Мөн нурууны энэ чиглэлд өвчин мэдрэгдэх талтай. Элэгний өвчлөлийн үед ам гашуун оргих, шарлах зэрэг хүндрэлүүд илэрч болно Хэвлийн баруун доод хэсгээр өвдөх Мухар олгой нь хэвлийн баруун доод хэсэгт байрладаг. Мухар олгой үрэвсэхэд хэвлий тэр чигээрээ бүхэлдээ, эсвэл баруун хэсгээр өвдөнө. Мөн баруун хөл рүү өвчин мэдрэгдэнэ. Дотор муухайрах, бөөлжих, халуурах, гүйлгэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Хавирганы доод хэсэг, хэвлий өвдөх Гэдэсний өвчлөлийн үед хэвлий орчмоор буюу хавирганы доод, дунд хэсгээр өвчин мэдрэгдэнэ. Мөн нуруу орчмоор өвчин мэдрэгдэх талтай. Хоол боловсруулах эрхтэн, эсвэл гэдэсний өвчлөлийн үед мэдрэгдэх мэдрэмжийг зүрхний өвчлөлийнхтэй андуурах тохиолдол их гардаг. Хэвлийн баруун талд өвдөх Хэвлий орчим, баруун тал руугаа чиглэсэн өвчин мэдрэгдэж байвал бүдүүн гэдэс өвджээ. Мөн байнгын өтгөн хатах нь бүдүүн гэдэсний өвчлөлтэй холбоотой.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.