Тарваган тахал өвчний халдварлах зам, урьдчилан сэргийлэх аргууд

Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү. Тарвага агнахгүй байх Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хачиг хэдий жижиг ч нэг л хазалтаар аюулт өвчнийг дамжуулдаг

Урин дулаан, аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн үед хачигт халдварын эрсдэл нэмэгдэж байгаа учир иргэд энгийн аргаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах, хачигт хазуулсан үедээ ямар арга хэмжээ авах талаар энэхүү зөвлөмжөөс сонирхоорой. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

“ИНЭЭМСЭГЛЭЛ-ЭЕРЭГ ХАНДЛАГА”

Эрүүл мэндийн салбарт 2019 оныг Инээмсэглэл-Эерэг хандлага-ын жил болгон зарласантай холбогдуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмч, эмнэлгийн ажилчдад болон иргэдэд зориулсан олон үйл ажиллагааг зохион байгууллаа. 1.Инээмсэглэл-Эерэг хандлага аяны хүрээнд ГССҮТөвийн эмч нарт сэтгэл зүйч Г. Наранбаатар уригдан Эерэг бодол, эерэг хандлага сэдвээр нийт эмч нарт лекц уншсан. 2.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Эмнэлгийн мэргэжилтэн ажилтны ажлын байранд мөрдөх нийтлэг журам танилцуулах сургалтыг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 98 эмчид, 3 дугаар сарын 21-ны өдөр 120 сувилагч, туслах сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд явууллаа. 3.2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр АЮУЛГҮЙ УХААЛАГ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ өдөрлөг - Эмч, эмнэлгийн ажилчид, Сүхбаатар дүүргийн 2-р дунд сургуулийн 68 сурагч, Баянгол дүүргийн 54-р сургуулийн 75 сурагчид мөн ГССҮТөвийн хэвтэн эмчлүүлэгчдэдийн сахиуруудад эмийн зохистой хэрэглээ, аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгч сургалт явуулав. - Нийгмийн эрүүл мэндийн алба, Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн сахиуруудад миний гэр аюулгүй орчин сэдэвт сургалтыг явуулав. Мөн эмнэлгийн төв үүдэнд байрлуулсан 4 дэлгэцээр хүүхдийн түлэгдлээс урьдчилан сэргийлэх, миний гэр аюулгүй орчин, эмийн зөв зохистой хэрэглээ сэдэвт шторкуудыг байнгын давтамжтайгаар нэвтрүүлсэн. - Иргэдэд зориулсан тараах материалуудыг тус бүрийг 600 ширхэгийг хэвлүүлэн нээлттэй өдөрлөгийн үеэр иргэдэд тарааж зөвлөгөө өгөв. - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даатгалын албанаас хэрэглэгчдэд зориулсан Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, Амбулаторийн тусламж үйлчилгээ, Оношлогоо шинжилгээ, Өндөр өртөгт тусламж үйлчилгээний талаарх тараах материал бэлдэж өдөрлөгийн үеэр иргэдэд тарааж зөвлөгөө өгөв. - Иргэдэд Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэв. - Аюулгүй, ухаалаг бараа бүтээгдэхүүн сэдвийн хүрээнд хийгдэж буй ажлыг чанар, дотоод хяналтын алба удирдан зохион байгуулж, хяналт тавин ажиллав. 4.Дэлхийн эмч нарын өдрийг угтаж эмч, менежерүүдийн харилцааны соёл, эерэг өөрчлөлт, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ аян зохион байгуулж ГССҮТ-ийн бүх эмч, менежерүүд - ШИЛДЭГ МЕНЕЖЕР-ээр Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар, - ШИЛДЭГ ЭМЧ-ээр Яс Үений Гэмтлийн 1 дүгээр тасгийн их эмч Г. Бадамгарав нар шалгарсан. 5.ЭМЧ НАРЫН ОНОЛЫН БОЛОН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ШАЛГАХ СОРИЛ 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр их эмч нараас Ерөнхий мэдлэгийн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ болон ГССҮТ-т мөрдөгдөж буй журмыг шалгах А, Б хувилбартай 30 асуулт бүхий сорил авсан. Сорилд нийт 64 их эмч хамрагдаж хувилбар бүрээс бусдыгаа хошуучлан тэргүүлсэн 2 их эмчийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. 6.Монгол Улсын Авилгатай Тэмцэх Газрын Соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Т.Баярхүү АВИЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ОЛОН НИЙТИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА сэдвээр ГССҮТөвийн эмч, эмнэлгийн ажилчдад мэдээлэл хийсэн.

Та үүнийг мэдэх үү

2019-05-06 10:48:33 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Та үүнийг мэдэх үү

Идсэний дараа шүдээ угаах Бидний ихэнх маань хоол идсэний дараа шүдээ угаавал сайн гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ идсэнийхээ дараа шууд шүдээ угаавал муу гэнэ. Ялангуяа хүчиллэг жимс, хийжүүлсэн ундаа, улаан лооль идсэн үед муу юм. Эдгээр хүнс шүдний пааланг хэврэг болгодог тул угаахад шүд гэмтэх аюултай. Тиймээс 30-60 минут хүлээсний дараа шүдээ угаах хэрэгтэй. Ядарсан үедээ энергийн ундаа уух Ядарч сульдсан үедээ бид голдуу хүч тэнхээгээ сэлбэхээр энергийн ундааг сонгон хэрэглэдэг. Гэвч энэ төрлийн ундаа нь кофеноос тав дахин их кофейн агуулдаг байна. Уусны дараа сэргээд байгаа юм шиг санагддаг ч мэдрэлийн ядаргаа, уур уцаартай болох, зүрхний хэмнэлийг хурдасгах зэрэгт нөлөөлдөг. Энергийн ундаа нь 50гр (13 халбага) хэмжээний элсэн чихрийг цусанд шахаж, төв мэдрэлийн системд үйлчилгээ үзүүлж сэргэлт авдаг. Гэхдээ нэг их удалгүй бие улам ядарсан байдаг нь тогтоогджээ. Цатгалдсан үедээ яах вэ? Бид хэт их идэж, гэдэс цатгалдсан үедээ ус ч ууж чадахгүй, ихэнхдээ л муухай царайлан суудаг. Гэвч бие эвгүйрхсэн энэхүү байдлыг даван туулахын тулд ус уух нь үр дүнтэй. Ходоод гэдэс идсэн хоолыг шингээхийн тулд ус ихээр хэрэгтэй байдаг тул сайн ус уух хэрэгтэй. Халуунд хүйтэн уух зүйлс бодогдож байна уу? Халууцсан үед сайхан мөстэй, хүйтэн ундаа уух шиг сайхан юм байхгүй. Гэвч үнэн хэрэгтээ халуун юм уух нь илүү сэрүүцүүлдэг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Халуун юм уух нь бие доторх температурыг буулгадаг учраас сэрүүцэж эхэлдэг байна. Энэ аргыг энэтхэгүүд өргөнөөр ашигладаг. Нойрноос сэргээгч Кофе Уншигч та ч гэсэн дээрх гарчигтай санал нэг байна уу? Нойроо хүргэхгүй гэж ихэвчлэн кофег сонгодог шүү дээ. Тэгвэл япончуудын хийсэн судалгаагаар нэг юм уу, хоёр аяга кофе уухад үүнд агуулагддаг кофейн тархины аденозин буюу сэргэг байлгадаг молекулыг чөлөөлж дуг хийхэд тусалдаг байна. Харин хэтрүүлбэл нойр хүрэхээ больдог гэнэ. Ядарсан үедээ амрах гэж бүү яар АНУ-ын Шинжлэх Ухаан, Эрүүл Мэндийн Байгууллага гүйх, жимд явах, дасгал хийх нь хүнийг илүү эрч хүчтэй болгодог гэж судалгаагаар тогтоожээ. Хэрэв та ядраад байвал дасгал хийх хэрэгтэй. Бактерийн эсрэг саванг дэлхий нийт хориглож эхэллээ Эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар бактерийн эсрэг гэж сурталчилдаг савангууд нь жирийн савангуудаас илүү их бактертай болгох эрсдэлтэй байдгийг тогтоожээ. Ийм савангууд нь биед хэрэгтэй бактеруудыг арилгадаг учир эрсдэл улам өндөрсдөг байна. Тиймээс энэ төрлийн саванг хэрэглэхгүй байхыг зөвлөу байна

Цус харвалтын нас баралтаар Монгол Улс дэлхийд нэгдүгээрт орж байна

Монгол хүний гурван нас баралт тутмын нэг нь зүрх судасны ѳвчнѳѳс болж байна. Элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгаан нь элэгний вирүс гэдэгтэй адилаар зүрх судасны ѳвчний үндсэн суурь шалтгаан нь цусны даралт ихсэх ѳвчин юм. Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 50 хувь нь цусны даралт ихсэх ѳвчинтэй байна. Цусны даралт ихсэх ѳвчинтэй 900 мянга гаруй Монголчуудын маань зургаан хувь нь цусны даралтаа 130/80-аас доош хэвийн түвшинд барьж, ѳвчнѳѳ хянаж чадаж байна. Энэ харамсалтай нѳхцѳл байдлаас үүдэн 100 мянган хүн тутам дахь тархинд цус алдах хэлбэрийн цус харвалтын нас баралтаар Монгол Улс дэлхийд нэгдүгээрт орж байгаа тѳдийгүй дэлхийн дунджаас дариу дөрөв дахин их нас баралттай байна. 2019 оноос Оном сан Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хѳтѳлбѳрийн хамрах хүрээг нь ѳргөжүүлж Монгол орон даяар Эрүүл зүрх Эрүүл Монгол хѳтѳлбѳр нэрийн дор хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ бэлтгэл ажлын хүрээнд Даралт хэмжилтийг дадал болгоё! сарын аяныг Монгол орон даяар 2019 оны тавдугаар сарын 1-нд олон нийтэд зарлан хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хѳтѳлбѳрийн үр дүнд нь Улаанбаатар хотын бүх өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудыг илүү чадавхжуулж, даралт хэмжих аппарат хэрэгслээр бүрэн хангажээ. Даралт ихсэлт, цус харвалт, зүрх судасны өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зөв дадал, цогц мэдээлэл иргэдэд олгох чиглэлд ч чамгүй амжилт гаргалаа. Энэ хэрээр эрүүл мэнддээ санаа тавьдаг, өөрийгөө болоод өрөөлийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ухамсартай иргэдийн тоо өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Үндэсний статистикийн хорооны албан хаагчид Даралт хэмжилтийн сард нэгджээ. Олон улсын даралт ихсэлтийн нийгэмлэгээс дэлхий даяар артерийн даралт ихсэлт өвчний талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, даралтын хяналтыг сайжруулах зорилгоор 2017 оны тавдугаар сараас эхлэн жил бүрийн энэ сарыг Даралт хэмжилтийн сар болгон зарлажээ. Одоогоор 100 гаруй улс орон тус аянд нэгдээд байгаа аж. Манай улсад Монголын даралт ихсэлтийн нийгэмлэг, Оном сангаас хамтран Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд дээрх аяныг зохион байгуулж байгаа аж. Тус аяныг зохион байгуулагчид Үндэсний статистикийн хорооны албан хаагчдад мэдээлэл өгсөн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.