НОЁН УУЛ БА ГАЦУУРТ Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын заагт оршино. Энэ нутагт нийт 230 орчим Хүннүгийн язгууртнуудын булш бий. Өөрөөр хэлбэл Хүннү гүрний үеэс Сэлэнгэчүүд төдийгүй монголчууд тахин шүтэж ирсэн өвөг дээдсийнхээ онгоныг оршоосон ариун газар мөн. Уг ариун дагшин газарт буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уул орчимд 1995-2010 онд таван аж ахуйн нэгжид ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Уг газарт 1970-1991 онд хайгуул, судалгаа хийсний үндсэн дээр 1992-2000 онд Гацуурт, Гурван гол компани алтны шороон ордны олборлолт хийжээ. Дараа нь Каскадиа компанийн геологичид 1998 онд Гацууртын алтны үндсэн ордыг нээж, улмаар Сентеррагоулд Монголия ХХК болсон түүхтэй. Гацуурт ХХК Монгол Улсын хөдөлмөрийн баатар болтлоо өсч дэвжсэн Л.Чинбатынх. Олборлолтод Ноён уулын 146 га талбай өртөж, уурхайн амны 300 орчим га талбайгаас 140 нь эвдэрч нөхөн сэргээлгүй орхижээ. Мөн Гацуурт голын голдиролыг өөрчилж, хэд хэдэн жижиг цөөрөм болгосон ч удаатай. Л.Чинбат нь Монгол HD телевизийн ерөнхий захирал, Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо-ны УЗ-ийн гишүүн, Гацуурт компанийн ерөнхий захирал. Геологич мэргэжилтэй энэ эрхэм 1996 онд алтны олборлолт явуулдаг Гурван гол ХК-ийг үүсгэн байгуулж хувьцаа эзэмшиж байгаад 1998 оноос бие дааж Гацуурт ХХК-г үүсгэн байгуулсан. Өөрөөр хэлбэл Ноён уулын хөрс шороог 1992-2000 он хүртэл сэндийлж хөл дээрээ боссон ноён бол гагцхүү Л.Чинбат. Гацууртын Л.Чинбат ч хийдгээ хийж, олдгоо олсон. Ноён уулын энэхүү бүс нутагт олборлолт хийсэн гэж андуурагддаг өөр нэг эрхэм бол Монзол ХХК-ийн захирал Ч.Чинбат. Ноён уулын аманд ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Лучеро ХХК-ийн хувийг Монзол ХХК эзэмшдэг гэх ташаа мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэх болов. Гэвч бодит байдал тийм биш. Лучеро ХХК Монзол ХХК-тай холбоотой ч бай, үгүй ч бай тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сард Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоход уг зөвшөөрөл цуцлагдаж, тус газар улсын мэдэлд бүрэн очсон. Нэмж тайлбарлахад хайгуулын ажлыг ч уул уурхайн олборлолттой андуурах боломжгүй. Учир нь тухайн талбайд эрдэс баялгийн нөөцийг тогтоох, цаашид уурхайн аргаар олборлолт явуулах боломжтой эсэхийг тогтоодог судалгааны ажил юм. ГАЦУУРТЫН ОРД БА С.БАЯРЦОГТ Энд өөр нэг сонирхолтой баримт байна. 2015 оны нэгдүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталжээ. Харин 2015 оны хоёрдугаар сарын 18-нд УИХ-ын чуулганаар Гацууртын ордыг ухах эсэх талаар санал хураахад 48 гишүүнээс 26 нь ашиглахыг эсэргүүцэж, 22 нь зүйтэй гэж үзэж байжээ. Тухайн үед ухах нь зөв гэж үзсэн гишүүдийн нэрс дотор Ж.Батсуурь, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт нарын 22 гишүүн байсан гэдэг юм билээ. Хэрэв үнэн бол Сэлэнгэ нутгаар овоглодог С.Баярцогт ухахыг дэмжсэн байр суурьтай байсан гэх мэдээлэл анхаарал татна. Сэлэнгэчүүдийн итгэлийг хүлээж, төрийн өндөр албан тушаалуудыг удаа дараа хашсан С.Баярцогтод Ноён уулыг ухуулахын оронд улсын хамгаалалтад эрт авах боломж байсан нь гарцаагүй. Даанч тийм зүйл болсонгүй. Энэ явдлын дараа буюу 2015 оны зургадугаар сарын 05-нд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Гацууртын ордын 66 хувийг Сентерра гоулд Монголиа ХХК, 34 хувийг Монголын төр эзэмшихээр болж, нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдаж байсан билээ. Тиймээс Оюу толгойн гэрээг хийснээр Монголын түүхэнд үлдэж, өдгөө тэрхүү түүхээ сайнаар эсвэл муугаар дурсагдахаа шүүхээр шийдүүлэхээр зэхэж суугаа, нэр дэвшигч С.Баярцогтоос Сэлэнгэчүүдийг төлөөлж асуух үлдлээ. Та яагаад өндөр сэнтийд заларч, өргөн олондоо нэртэй явахдаа төрсөн нутгаа хамгаалж, түүхийн дурсгалаа хамгаалаагүй юм бэ? Гацууртыг хамгаалж, гараа хумхиж суугаагүй бол болсон түүхийг бидэнд нүдэнд харагдтал яриач..? sonirholtoi.com
ХОТЫН ДАРГЫН “БЯР”-ТАЙ ШИЙДВЭР САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ УУРТАЙ БАЙНА
2020-06-17 16:14:29 Нийтлэгдсэн: Улс төрХХБ-ны Эрдэнэбилэг ууртай ууртай байна. Яагаад гэж үү? Учир нь Төрийн ордон, Төв талбайн чанх урд эзэмшиж байсан газрыг нь нийслэл буцааж аваад, орчин үеийн хотуудын стандартад нийцсэн усан оргилуур бүхий нийтийн эзэмшлийн талбай болгочихсон болохоор. Угтаа бол уг газрыг өөрийн болгож авахдаа орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төв барина гэж амлаж байжээ. Харамсалтай нь газар доорх үйлчилгээний төв ч барисангүй, газар дээр нь усан оргилуур ч боссонгүй, 13 жилийн хугацаанд. Харин ч уг газрыг Улаанбаатар банкинд 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан юм. 2016 онд төв талбайн урд хэсгийг автомашины зогсоол болгосон нь ч мөн л ХХБ-ны Эрдэнэбилэг нар тэр газарт эзэн сууж байсан гэдгийг энд сануулъя. Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны 4 сард Сүхбаатарын талбайн урд хэсгийн уг 2.5 га газрыг Улаанбаатарын мэдэлд буцаан авч, 15 жилийн турш бариагүй усан оргилуурыг нь ганц улирал хүрэхгүй хугацаанд босгочихлоо. Ажил эхлэхээс дуусах хүртэл мөн ч их дайралт, гүтгэлэг, доромжлолыг хотын удирдлагууд руу чиглүүлсэн дээ, харин ч нэг. Хотын дарга Сайнбуянгийн Амарсайхан, Худалдаа хөгжлийн ТУЗ-ийн дарга Сахал Эрдэнэбилэг хоёрын хэн нь хийрхэж, хэн нь хийдгийг эндээс харлаа. Угаасаа уг газрыг анх авахдаа сахал Эрдэнэбилэг усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн барина гэсэн нь худлаа байсан биз. Нэг л өдөр төв талбайн урд захыг хашаалж байгаад ХХБ-ны шилэн барилга шиг байшин баригдсан байх байсан нь баараггүй. Нийтийн гэсэн тодотголтой бүхнийг сорчилж өөрийн болгож байсан түүнийг санаархлыг тас цохих Хотын даргын бяр-тай шийдвэрт сахал Эрдэнэбилэг ууртай байх нь аргагүй. Иргэд баяртай байна. Яагаад гэдэг нь мэдээж тодорхой. Төв талбайн урдах цэцэрлэг бохир заваан биш, орчин үеийн технологийг илтгэсэн усан оргилууртай, сууж тухлах талбайтай болсон учраас. Хамгийн гол нь хотын захиргаа нэг хүний эзэмшилд байсан газрыг нийтийнх болгохдоо иргэдийн эрх ашгийг хангаж, тав тухыг бүрдүүлж болдгийг баталсанд баяртай байна. Бас ногоон байгууламж, мод бутнууд нь хэвээрээ байгаад бүр их баярлаж байна. Өнгөрсөн хавар нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой 12 газар нийслэлчүүдийн мэдэлд буцааж авсныг зарласан. 12 нэгж талбарыг хэмжээгээр нь тооцож үзвэл 2000 ам метрээс эхлээд 2.5 га хүртэл гэхээр хотын төвд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайн эзлэх хэмжээ өнгөрсөн жил ес гаруй га-гаар нэмэгдсэн гэсэн үг. Улаанбаатар хотын 470 444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдаг. Уг газрын талбайн хэмжээг ийнхүү ганцхан жилийн дотор 10 орчим га-гаар нэмэгдүүлсэн хэрэг. Нийтийн эзэмшлийн гэх гудамж, талбайнууд нидэр дээрээ хувийн өмчид, бүр нэлээдгүй хэсэг нь Сахал нэртэй Эрдэнэбилэгт байны нотолгоо энэ. Харин одоо эхнээсээ эдгээр газар нийтийн эзэмшлийнх буюу нийслэлийн иргэдийн амрах, тухлах газар болж эхэлж байна. Нийт 7500 м.кв талбайн хөрсийг боловсруулан, шинээр зүлэгжүүлж, усалгааных нь системийг төвлөрсөн шугамд холбосон байна. Явган хүний боржин чулуун зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарахад саадгүй байх налуу зам...гээд хүүхдүүдийн, залуусын, хосуудын, хөгшдийн...гээд ерөөс нийслэлчүүд тухлах сайхан газар ийнхүү шинээр бий боллоо.
Цэнгэг усны нөөц, голын эхийн 55-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авна
2020-06-17 15:53:24 Нийтлэгдсэн: Улс төрМАН хүн амаа баталгаат ундны усаар хангах зорилтын хүрээнд дараах бодлогыг хэрэгжүүлнэ 4.1.1. Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна. 4.1.2. Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг өргөтгөж, баталгаат ундны усаар хангагдсан хүн амын тоог нэмэгдүүлнэ. 4.1.3. Гадаргын усны урсцыг сайжруулж, говийг усжуулах төслүүдийг хэрэгжүүлнэ. 4.1.4. Хөвсгөл нуурын бохирдлын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. МАН-ын сонгуулийн штаб
Хот суурин газрын ногоон байгууламжийн эзлэх талбайн хэмжээг 15 хувьд хүргэнэ
2020-06-17 15:49:00 Нийтлэгдсэн: Улс төрМАН-ын мөрийн хөтөлбөрийн ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН,УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ хэсэгт дараах зорилтууд тусгагджээ. 4.3.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн, хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг 25 хувьд хүргэнэ. 4.3.2. Газарзүйн мэдээллийн системд суурилсан Ухаалаг, цахим газрын зураг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, газрын харилцаатай холбоотой орон зайн өгөгдөл, мэдээллийн хүртээмжийг нээлттэй, ил тод болгоно. 4.3.3. Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. 4.3.4. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс тордох агротехникийн болон усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлнэ. 4.3.5. Ногоон хэрэм төсөл хэрэгжүүлж, уул уурхай, газар тариалан, дэд бүтцийн байгууламж, бэлчээр ашиглалтын улмаас эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээж дахин ашиглах боломжтой болгоно. 4.3.6. Улаанбаатар хот болон бусад хот суурингийн ногоон байгууламжийн эзлэх талбайн хэмжээг 15 хувьд хүргэнэ. 4.3.7. Байгаль орчны шинжилгээний төв лабораторийг шинэчилж, хөрс, ундны ус, агаарын бохирдлын хяналт, шинжилгээг сайжруулна. 4.3.8. Монгол орны нөхцөлд зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийнэ. 4.3.9. Хүн ам төвлөрсөн хот, аймгийн төвүүдийн үерийн хамгаалалтын далан, суваг, инженерийн барилга байгууламжийг нэмэгдүүлнэ. 4.3.10. Цөлжилтийг бууруулж, бэлчээрийг доройтлоос сэргийлнэ. 4.3.11. Бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлнэ. 4.3.12. Бэлчээрт хөнөөл учруулж буй царцаа, үлийн цагаан оготно гэх мэт мэрэгч амьтадтай байгаль орчинд халгүй аргаар тэмцэж, холбогдох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. 4.3.13. Бэлчээрийн доройтлыг бууруулах газар зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлж, зохистой ашиглан хамгаалж, нөхөн сэргээнэ. 4.3.14. Бэлчээрийг нөхөн сэргээх Малчдын дундын сан-г сум бүрд бий болгоно. МАН-ын сонгуулийн штаб
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв
2020-06-17 15:45:11 Нийтлэгдсэн: Улс төрМАН-тайхүчээ нэгтгэн хамтарч ажиллахаар 100 гаруй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран ажиллахаар саналаа ирүүлснээс 80 орчимтой нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна. Өнөөдөр Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Хавдар судлалын мэргэжилтний нийгэмлэг, Эрүүл мэндийн удирдах ажилтны нийгэмлэг, Хүүхэдзалуус, гэр бүл холбоо ТББ, Боловсрол эрүүл мэндийн хөгжлийгдэмжих дэлгэрэх үйлс ТББ зэрэгэрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 ТББ, мэргэжлийнхолбоодМАН-ынмөрийн хөтөлбөрийн Эрүүл иргэн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар,МАН-ын ТББ болон Олон нийтийн байгууллага хариуцсан сонгуулийн ажлын хэсгийн дарга О.Одбаяр нар байлцав. МАН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчид, эмч нартаа талархаж байгаагаа илэрхийлэв.Тэрээр МАНэнэ удаагийнмөрийн хөтөлбөрөө 100 хувь биелэх боломжтой гэж үзсэн учраасХөгжлийн гэрээ гэж нэрлэсэн, ТББ-ууд, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх учраас Хүчээ нэгтгэе гэсэн уриатай сонгуульд оролцож байгаагаа тайлбарлав. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар буурсан ололт, амжилтыг эрүүл энхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийнхэнтэй хуваалцах ёстой гэв. Нийслэлчүүдийн эрүүл мэндийн төлөө утааны эсрэг хамтран ажилласан ТББ-уудад талархал илэрхийлж, цаашид ч хүчээ нэгтгэж байгаад олзуурхаж байгаагаа онцлов. Өнгөрсөн дөрвөн жилд МАН эрүүл мэндийн чиглэлээр олон ажил хийсэжнд ТББ-ын төлөөлөл талархаж байв. Тухайлбал, 2014 оноос хойш нэг ч удаа нэмэгдээгүй байсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, хөлсийг 47-55 хувиар, эрүүл мэндийн ажилтны үр дүнгийн урамшуулал, төрд ажилласан жилийн нэмэгдлийг тус тус нэмэгдүүлснийг онцлов. Мөн Донорын тухай, Эрүүл мэндийн тухай зэрэг 10 орчим хууль тогтоомж боловсруулан УИХ-ынчуулганаархэлэлцүүлэн батлуулж, Элэг бүтэн Монгол,Эрүүл шүд хүүхэд, Орчны эрүүл мэнд зэрэг есөн үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр мянга мянган иргэнээ элэгний аюулт өвчнөөс салгаж, олон зуун хүүхэд багачуудынхаа шүдийг эрүүлжүүлж, утаанаас үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулж чадсан амжилтыг дурдав. Хавдар судлалын мэргэжилтний нийгэмлэгийн тэргүүн П.Бат-Ирээдүй: МАН болон Монголынхавдар судлалын мэргэжилтнүүд бид олон жил хамтран ажиллаж байна.Элэг бүтэн монгол, Хавдрын эсрэг хамтдаа үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрүүдийг хамтдаа амжилттай хэрэгжүүлж ирлээ. Цаашид эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд чиглэсэн олон асуудлыг шийдэхэд өнөөдрийн санамж бичиг гол түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Зөв эхэлсэн ажил зөв үр дүнд хүрэх учиртай.МАНиргэдийнхээ хүсэл сонирхол, шаардлагад тулгуурлаж 10 жилийн өмнөөс Хавдрын эсрэг хамтдаа үндэсний аяныг өрнүүлсэн бол сүүлийн дөрвөн жил Элэг бүтэн монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрыноношлогооныэрт илрүүлэлт, эмчилгээний стандартолон улсынтөвшиндхүрч эмчлэхболомжууд бүрдсэн. Тиймээс бидМАН-ынмөрийн хөтөлбөрийг дэмжиж байна.Хариуцлагатай боловсролтой эрүүл шинэМонголынтөлөө хүчээ нэгтгэе. Эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхахаас хамгаалах холбооны ерөнхийлөгч Ц.Батдорж: 2016-2020 оны хооронд У.ХүрэлсүхийнЗасгийн газартай хамтарч ажиллаад маш их өөрчлөлтийг мэдэрлээ. Тэр өөрчлөлт ньхөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгсөн явдал юм. Засгийн газраас шахмал түлшний Таван толгой компани байгуулж,хөгжлийн бэрхшээлтэй 50 гаруй хүнийг авч ажиллуулсан нь бидэнд их итгэлийг төрүүлсэн.Бид МАН-тайтусгай хэрэгцээтэй ахмад настнуудын эмчилгээ, асаргаа сувилгаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийгнэмэгдүүлж, тусламжүйлчилгээнийзардлыг Эрүүл мэндийндаатгалын сангаас санхүүжүүлэх, амьжиргааныбаталгаажихтөвшнөөс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн, тусламж үйлчилгээ авах Цахим карт олгох чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. МАН-ын сонгуулийн штаб
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй