Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн хүүхэд багачуудын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Засаг даргатай уулзахаар Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дэргэдэх “Хүүхдийн холбоо” болон, хөдөлмөр эрхлэдэг, хөгжлийн бэрхшээлтэй, халамжийн төвийн, хараа хяналтгүй хүүхдүүд гээд нийт 20 гаруй хүүхэд багачууд ирсэн байлаа.
Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дарга С.Алтанцэцэг, бидний өнөөдрийн энэхүү уулзалт хүүхэд багачуудын санал бодлыг сонсох, тэдэнд тулагмдаж байгаа асуудлаар санал дэвшүүлж, шийдвэрлэх боломжтой зарим нэг асуудлуудаар тодорхой чиг авах зорилготой хэмээн танилцуулсан. Эдгээр хүүхдүүдийн бүрэлдэхүүнд багтсан сурагч Э.Нандинцэцэг “Хүүхэд бол цэцэг“ сэдвээр илтгэл тавьж, илтгэлдээ, авто машины осол болон ахуйн ослоос болж мянга мянган цэцэгс үхэж бас гундаж байгаа нь үнэхээр харамсалтай.
Бид айх аюулгүй амгалан тайван орчинд амьдрахыг хүсэж байна, нийслэл хот маань хүүхдэд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлж, хүүхдэд ээлтэй орчинтой болоосой гэж хүсэж байна хэмээн онцолсон. Э.Нандинцэцэгийн илтгэлийг сонссоны дараа Хотын Захирагч, ээждээ, аавдаа хөтлүүлэн, үеийн найз нөхөдтэйгээ тоглон наадаж явсан бяцхан үрс нэг л өдөр аюулд өртөн амь насаараа хохирч байгаа нь үнэхээр харамсалтай.
Энэ бол “томчуудын” хариуцлагагүй байдлаас болж байгаа хэрэг юм. Тиймээс би, Нийслэлийн Засаг даргын хувьд хүүхдийн зорчих хэсэг болон, тоглон наадах орчинд баригдаж, хүүхдэд хор хохирол учруулж байгаа барилгуудыг буулгах болно гээд, хүүхдүүд дураараа тоглох тоглоомын талбайтай, аюулгүй зөрчих дугуйн замтай байх ёстой. Хамгийн гол нь хүүхдүүд та бүхэн эх орондоо хайртай байж, хогоо хаядаггүй, байгал орчноо сүйтэгдэггүй байгаасай гэж би хүсэж байна. Бидний хаясан хогийг гадаадаас хүн ирж цэвэрлэж байна шүү дээ. Бид эх орондоо “хонцын” сэтгэлээр хандаж, хогоо тааралдсан газраа хаяж хэрхэвч болохгүй. Улаанбаатар хот бол бидний гэр орон гэдгийг үргэлж санах хэрэгтэй шүү хэмээн захисан юм.
Нийт сэтгэгдэл: 2
-
Altantsetsegiig ajilaas ni h***ah heregtei hun dee
Зочин 2012-09-13 15:45:08 202.131.248.133
(0)
(0)
-
orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees mash hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91915043 91914197
Зочин 2012-09-22 10:17:05 122.201.18.148
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ