НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулан янз бүрийн мэдээлэл гарах болсон. Энэ асуудлаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
-Нийслэлийн хууль бус газар олголт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудал хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авлаа хэмээн сөрөг хүчин мэдэгдэж байгаа. Иргэдэд ч гэсэн ийм ойлголтыг төрүүлээд байна?
-Манай намын бүлэг завсарлага авсан нь НИТХаар хэлэлцэх эдгээр асуудалтай уг нь огт холбоогүй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч албан ёсоор ажилдаа ороод багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлб өрөө НИТХ-аар батлуулааг үй. Мөрийн хөтөлбөргүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг л дээ. Ер нь жижиг компани хүртэл төлөвлөгөө гаргаж ажилладаг биз дээ. НИТХ дахь МАН-ын бүлэг үүнээс өмнө буюу энэ сарын 6-нд НИТХ-ын даргад хоёр шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн юм. Сонгуулийн үр дүнгээр нийслэлийн шинэ ИТХ байгуулагдаад хоёр сар болжээ. Энэ хугацаанд асуудлыг ээлжит бус хуралдаанаар шийддэг байдал газар авсан. Уг нь аливаа асуудлыг хууль журмынх нь дагуу ээлжит хуралдаанаар шийдэх ёстой. Тиймээс энэ хоёр асуудлыг хууль журмынх нь дагуу нэг мөр шийдээд ажлаа үргэлжлүүлээд явъя гэсэн юм. Үүнийг ч НИТХын дарга Д.Баттулга хүлээн зөвшөөрсөн. Харин Э.Бат-Үүл дарга хотын газартай холбоотой чухал асуудал ярих гэж байхад завсарлага авлаа гэж худлаа шоу хийгээд байх юм. Асуудлыг хэтэрхий улстөржүүлж, манай намын бүлгийг цөөнх хэмээн үл хүндэтгэсэн учраас завсарлага авсан.
-Та бүхэн шаардлагадаа “Ээлжит бус хуралдааныг удаа дараа зарлан хуралдуулж байна” гэсэн байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд зарлан хуралдуулсан ээлжит бус хуралдаанаар юу хэлэлцсэн байж таарах вэ?
-Нийслэлийн Засаг даргыг томилох эсэх асуудлыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн шүү дээ. Энэ сарын 13-нд ээлжит бус хуралдаан хийх болсноо бас л “Хэлэлцэх асуудалтай холбоотой” гэж тайлбарласан. Харин манай намын бүлгийнхэн “Ээлжит хуралдаанаа хийе. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, эдийн засаг, нийгмийн зорилтоо батлуулъя. Ингэж байж ажил жигдэрч, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийнхээ төсвийг баталъя” гэж шаардаж байгаа. Харамсалтай нь тэд бидний шаардлагыг хүлээж авахгүй байна. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ээлжит хуралдааны үеэр энэ тухай хэд хэдэн удаа хэлсэн.
-Нийслэлийн газар болон хууль бус барилгын асуудлыг хэлэлцэх гэснээс болж завсарлага авсан гэсэн мэдээлэл түгээсэн нь ор үндэсгүй гэсэн үг үү?
-Энэ асуудал бол цаг хугацааны хувьд давхацсан зүйл. Сөрөг хүчний мушгин гуйвуулж байгаа шиг газрын харилцаа, барилгын хууль бус асуудлыг цэгцлэхтэй холбоотой асуудлыг гацаах гэсэн санаа, зорилго МАН-ын бүлэгт байгаагүй.
-МАН-ын бүлэг завсарлага авсан учраас энэ асуудлыг хойш тавихаас аргагүй гэсэн тайлбарыг нөгөө талаас өгч байгаа л даа?
-Нийслэлийн газар, барил гын асуудлыг харьяа агентлаг, газар хэлтсээрээ дамжуулан манай намын бүлэгтэй, бүлэггүй цэгцлэх, шийдвэрлэх бүрэн боломж, бололцоо Засаг даргад бий. Тухайлбал, НИТХ хуралдсан эсэхээс үл хамааран хууль бус барилгуудыг МХГ-аар шалгуулж тогтоолгоод, шүү хээр шийдүүлэх бүрэн эрхтэй.
Д.БУЛГАН
www.UNEN.mn
Нийт сэтгэгдэл: 2
-
ta bvhnii shudraga vil ajillagaag demjij baina
Зочин 2012-09-19 18:40:55 202.21.105.1 (0) (0) -
orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees mash hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91915043 91914197
Зочин 2012-09-22 10:17:36 122.201.18.146 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.