Америкийн Миннеаполис хотод нэгэн компанийн ажилтан хамт ажиллагсад руугаа гал нээжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан мэдээнээс үзвэл хоёр хүн алагдаж, хэд хэдэн хүн хүнд шархдсан байна.
Мөн алагдсдын нэг нь халдлага үйлдэгч өөрөө юм гэнэ. Түүний нэрийг одоогоор зарлаагүй байгаа ч энэ эмгэнэлт явдал болохоос хэдхэн цагийн өмнө ажлаасаа халагдсан аж. Үүнийхээ дараа тэрээр хамт ажиллагсад руугаа гал нээж, эцэст нь мөн өөрийгөө буудан амиа хорложээ.
С.Майкл
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.