АН Засгийн газраа бүрдүүлэх гэж ийш тийшээ их л үсчих болж. Уг нь, “Шударга ёс” эвсэлтэй хамтарч засаг барина гэдэгтээ нэг хэсэг итгэлтэй байсансан. Гэтэл баяр наадмын дараачаас ааш нь хувирав. ИЗНН-тай ч эвсэнэ, бие даагчдыг ч багтаана гэх шиг. Олон намын төлөөлөлтэй Засгийн газар байгуулах гэж байгаа бололтой. Магадгүй ингэх нь МАН-ыг УИХ-д ганцаардуулах бодлого нь бололтой юм. Гурван бие даагч, ИЗНН-ын хоёр гишүүн, “Шударга ёс” эвслийн 11 гишүүнийг бүгдийг нь АН-ынхан эгнээндээ нэгтгэхийг хүсчээ. Тиймээс ИЗНН-д БОАЖЯ-аа өгөх гэнэ. Харин нэгдэх хүсэлт гаргасан бие даагчдыг хэрхэн харж үзэх юм бол. Эхнэр хүүхдийг нь ажилд оруулж өгөх нь үү. Яах нь уу харж л байя. Ямартай ч, бие даагчдад сайдын суудал амлахгүй л болов уу. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Харин “Шударга ёс” эвсэлд 4-5 яамаа өгөхөөр хэлэлцээрийн ширээний ард суусан. Иймэрхүү байдлаар АН яамдаа ийш тийш нь тарааж шиднэ. Дараа нь цуглуулаад авчихна гэж бодож байж болох талтай. Тэр цаг нь дараагийн сонгуулийн өмнө байх гэж улс төр судлаачид тааварлаж байгаа болов уу.
Ер нь, АН бие даагчдыг эгнээндээ оруулах нь ямар ашигтай вэ. Хууль санаачлан батлахад нь гурван кноп дутаж юуны магад гэж үзсэн хэрэг үү. Бүү мэд.
Засаг бүрдүүлэх эрх авсан АН-ынхан бие даагчдыг сонирхоод эхлэхээр зарим нэг нь эхнээсээ биеэ тоож эхэлж. Үйлдвэрчний эвлэлийн нэрийг ашиглан УИХ-д сонгогдсон С.Ганбаатар “Би Засагт орж доошоо орохгүй” гэсэн утгатай зүйл яриад сууж байх жишээтэй. Харин МАН-аас хөөгдөж Хөвсгөлд бие даан нэр дэвшсэн Ц.Даваасүрэн “Би нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртэй оролцсон. Тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олговол АН-ын хамтарсан Засгийн газарт орсон ч болж байна” гэлээ. Харин Х.Болорчулуун дундыг барьж хаашаа явахаа мэдэхгүй байна гэсэн. Засаг төр хаашаа эргэх нь мэдэгдэхгүй энэ үед тэрээр Дорнод аймагт ажиллаж буй сурагтай. Түүнийг МАН-д орно гэсэн яриа бий. Гэхдээ тэрээр үүнийг няцаасан.
Ийнхүү АН-ынхан МАН-ын гишүүд л биш бол хамтарсан Засгийн газар байгуулна хэмээж байгаа бололтой.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ