Өвөл хаврын улиралд хүний дархлаа суларч элдэв өвчинд өртөмтгий болдог. Мөн хурц халдварт өвчнүүдийн тархалт эрс нэмэгддэг ажээ. Үүний нэг нь Менингококк буюу бидний хэлж заншсанаар цахилгаан менингит аж. Өчигдөр Эрүүл Мэндийн яамнаас Менингококкт халдвараас сэргийлэх зөвлөмж гаргасныг та бүхэнд хүргэж байна.
-Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармисны уусмал, нимбэгний уусмал, тамидины уусмал, царвангийн уусмалын аль нэгээр хоолойг 5-7 хоног зайлж, 10 хоног завсарлан үргэлжлүүлэн зайлах
-Хамар, хоолойн цочмог болон архаг үрэвсэлтэй бол эмчлүүлэх
-Хамрын салстыг сармисын тосон хандаар арчих
-Сармисийг хоолондоо угааж цэвэрлэн түүхийгээр хэрэглэх
-Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ долоо хоногт 3-4 удаа хэрэглэх
-Халуун сүү, аарцыг тогтмол хэрэглэх
-Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
-Дулаан хувцаслах
-38 хэмээс дээш гэнэт өндөр халуурах, толгой өвдөх, бөөлжих, тууралт гарах шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандах
Сармисны ханд бэлтгэх:
Сармисны хандыг бэлтгэхдээ 500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутийн дараа хоолойг зайлна.
Нимбэгний уусмал бэлтгэх:
Нимбэгний уусмалыг бэлтгэхдээ 250 грамм халуун усанд 1 зүсэм нимбэгийг хийгээд 5-10 минутийн дараа хоолойг зайлна.
WORD.MN Б.Бүжүүлэй
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ