Ардчиллын сүлд дуу болсон “Хонхны дуу” олон нийтэд хүрсний 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өдгөөгөөс 25 жилийн өмнө “Хонх” хамтлаг “Хонхны дуу”-гаа тухай үеийн Хүүхэд залуучуудын театрын гадна талбайд дуулж анх удаа олон нийтийн хүртээл болгож байсан бол Монголын рок хамтлагын төлөөлөл болсон залуус өнөөдөр Улаанбаатар чуулгын гадна талбайд дууллаа.Тоглолтод амьд хөгжлийн А Sound, Lemons, Madness, Fire хамтлагууд оролцож, “Хонх” хамтлагийн дуунуудаас дуулсан нь Ардчилсан хувьсгалд бие сэтгэлээрээ зүтгэж явсан ахмадууд, шинэ залуу үеийнхнийг баясгасан юм. Тэрчлэн “Хонх” хамтлагийн дуучин, сэтгүүлч С.Цогтсайхан агсны төрсөн дүү С.Алтахуяг, хүү Ц.Түшиг нар нь тоглолтод оролцож ахынхаа, аавынхаа зохиосон дуунаас дуулсан юм.
Мөн өнөөдрийн үйл явдалтай давхацсан бас нэгэн гэнэтийн бэлэг нь 25 жилийн тэртээ өвлийн тэсгим хүйтний хайруу жаврыг үл ажран ардчилсан хувьсгалын түрлэг болон цуурайтсан алдарт “Хонхны дуу”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг буулган Төрийн соёрхол хүртээсэн явдал байлаа. Төрийн ордонд шагналаа гардаж авсан “Хонх” хамтлагийн гоцлол дуучин Н.Энхбаяр, С.Цогтсайхан агсны эхнэр Н.Наташа, С.Цогтсайхан агсны төрсөн ах С.Майнбаяр, Ардчиллын анхдагч С.Амарсанаа, Б.Базаррагчаа болон ардчилсан хувьсгалд хонхны дуугаар жигүүр хийн зүтгэж явсан ахмадууд хүрэлцэн ирж “Хонхны дуу”-г хамтран дуулсан юм.
Ийнхүү ардчилал, хүний эрхийн сүлдэн дуулал болсон Хонхны дууг хүндэтгэсэн тоглолт, Хүүхэд залуучуудын театрын гадна цугласан залуусын урам зориг өвлийн хүйтэн жаврыг уяраан байлаа.
Г.НАРАН
Нийт сэтгэгдэл: 5
-
Lyivarchdiin dyy sh dee.
Зочин 2015-03-13 13:47:02 109.188.124.14
(1)
(0)
-
ҮНДЭСНИЙ БАЯР НААДМААР ТӨРИЙН СҮЛД ДУУЛАЛЫГ ДУУЛАХ БОЛОХООС ,АРДЧИЛСАН НАМЫН ДУУГ ДУУЛДАГ НЬ ТӨРӨӨ,ҮНДСЭН ХУУЛИА ХҮНДЛЭЭГҮЙ НЬ ШИНЖЭЭ,ЭНЭ МЭТЭЭР ДҮН ШИНЖИЛГЭЭГ ХИЙХЭД АЛСАА Л ТӨРӨӨ,ХҮНДЛЭЭГҮЙ,ХАРИЙН ОРНЫ ХУУЛБАРЫГ ХУУЛЖ БАЙГАА НЬ МӨЛХҮҮЛЖ БАЙГАА МУУ ЁР
Зочин 2015-03-14 13:07:10 103.9.91.40
(0)
(0)
-
ug t***iigaach tolgoi deeree honh nii duutai ......... ....
Зочин 2015-04-01 21:51:28 112.72.13.197
(0)
(0)
-
ug t***iigaach tolgoi deeree honh nii duutai ......... ....
Зочин 2015-04-01 21:51:29 112.72.13.197
(0)
(0)
-
ug t***iigaach tolgoi deeree honh nii duutai ......... ....
Зочин 2015-04-01 21:51:29 112.72.13.197
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ